Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, January 10, 2013

Хамгийн сэтгэл хөдөлгөм өнгө бол ягаан




Би ер нь их тод тод өнгөнд дуртай. Миний дуртай өнгөнүүд дарааллаараа ягаан улаан зүлэгний ногоон , хар,нарны шар, гүн хөх, 
Заримдаа Өөрөө ч мэдэлгүй ягаан зүйлсийг сонгочихдог  Гал тогоондоо гэртээ юм авахдаа дандаа ягааныг авсан байгаам хэхэх Дэлгүүрт өөртөө юм авахдаа ягаан эсвэл ягаан өнгө орсон эсвэл улаан өнгийн зүйл их авдаг Өнгө сэтгэл зүйд нөлөөлдөг. Сэтгэл зүйг маань  дагаад л өнгөний сонголт өөрчлөгдөж байдаг юм шиг байгаан 6,7н жилийн өмнө болон улаан өнгөнд үнэн дургүй ногоон өнгө л гоё гэж боддог байж билээ Гэтэл дараа нь 4н жилийн өмнөөс Ягаан 3 жилийн өмнөөс нь улаан өнгөнд дурлаж эхэлсэн.Өөрийн эрхгүй гоё санагдаад. Бодоод байх нь тэр бүрт миний сэтгэл санаа бага багаар өөрчлөгдөж байсан юм шиг байгаамаа  Гэтэл ягаан өнгөнд дурлагсдын маань зан чанар ийм байдаг байх нь
.
Ягаан өнгөний 20 хувилбар бий. Эмэгтэй хүний намба төрх, энхрий ялдам, эелдэг зөөлөн, булбарай байдал, эв эе, янаглалын бэлгэ тэмдэг болно.
Ягаан өнгөнд дурлагчид сэтгэлийн хөдөлгөөнтэй мэдрэмтгий, халамжтай, сахйна сэтгэлтэй, бүх талын авъяастай хүмүүс байдаг гэнэ. Бас хөөрүү гомдомхой, гутруу, эмзэг, тэвчээр муутай, хүмүүс энэ өнгийг сонгодог байна 
Хамгийн сэтгэл хөдөлгөм болоод нинжин зөөлөн, гэнэн, хөнгөн, итгэмтгий байдлын илрэлээс гадна тайвшруулан нойрсуулдаг өнгө юм. Ягаан өнгө урам зоригтой, энхрий, итгэмтгий гэмгүй зан байдлын зэрэгцээ тэмцэл өрсөлдөөнд дуртай, найдвар мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй, бие даан шийдвэр гаргах дургүй, хөнгөмсөг зан байдлыг агуулдаг.

Улаан өнгө эрч хүчийг илэрхийлнэ
Халуун дулаан буцалсан эрч хүч хийгээд дарангуйлал, түрэмгийллийн өнгө юм. Ерөнхийдөө эрч хүчтэй өнгө тул цусан улаан, уур хилэнтэй гэх мэтээр харгислалыг ч бэлгэдэх нь бий. Хэрэв таны сонголтонд улаан өнгө зонхилдог бол та зоригтой, шийдэмгий, эрх мэдэл, нэр хүндтэй, бусдыг захирах дуртай, өөртөө итгэлтэй, идэвхтэй, эрч хүчтэй байж болох юм. Энэ өнгө нь зарим үед анхаарал татахаас гадна урам зориг өгөх, сөргөлдөөн, мөргөлдөөнийг үүсгэх талтай. Улаан өнгө нь ноёлогч өнгө тул онцгой чухалчлах зүйлд ихэвчлэн хэрэглэгддэг бөгөөд цагийн баримжааг алдуулж түгшүүртэй байдлыг бий болгон, дур хүслийн өдөөх талтай байдгаас зугаа цэнгээний газруудад ихэвчлэн зонхилдог.
Үхэшгүй мөнхийн бэлгэдэл ногоон өнгө
Хүчирхэг байдал болоод итгэл найдвар, хуучинсаг үзэл, энх амгалан, баян чинээлэг, үхэшгүй мөнхийн бэлгэдэл болдог ногоон өнгө хүн бүхэнд тайван байдлыг бэлэглэх увидастай. Энэ өнгөнд дуртай хүнийг хувийн зохион байгуулалт сайтай, сандарч тэвдэж байсан ч тайван харагдаж чаддаг гэж тодорхойлж болно. Тэд ямар ч тохиолдолд биеэ бариж чаддаг.
Оньсого мэт хар өнгө
Нэг талаас итгэлтэй үнэн бат бөх чанар, хашир хянамгай байдал, хүч чадал, эрх мэдэл нөгөө талаас уй гашуу, оньсого мэт байдлыг илтгэдэг өнгө юм. Хэрэв таны сонголтод энэ өнгө зонхилдог бол таныг гадаад ертөнцөөс тусгаарлагдмал байх хүсэлтэй, бардам, ухаалаг, хошигнох чадвартай, өвөрмөц бие хүн төдийгүй нөхөрсөг, хөгжилтэй сонирхолтой,нэгэн хэвийн байдалд дургүй хүн гэж сэтгэлзүйчид тодорхойлжээ.
Бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл шар өнгө юм
Шар өнгө амжилт, аз жаргалоюун ухаан, сэтгэн бодох чадвар, авъяасыг билэгддэг. Дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Сонин содон байдал, бүтээлч сэтгэлгээ, гэнэн, шийдэмгий, бардам байдлын илэрхийлэл нь шар өнгө юм. Нарны өнгө болоод ч тэр үү хөгжилтэй, томоогүй, хөдөлгөөнтэй зүйлсийг төлөөлөхөөс гадна шар өнгийг зонхилон сонгодог хүн бусдын анхаарлын төвд байхыг эрмэлздэг, уян хатан, хөгжилтэй нэгэн байх талтай.
Хөх өнгийг нээлттэй хүмүүс таашаадаг
Хөх өнгө ганцаардал, уйтгар гуниг, итгэлцэл, үнэнч байдлыг илтгэдэг. Мэдрэлийн системийг амраахаас гадна, оюун ухаанд сайнаар нөлөөлдөг. Энэ өнгөнд мөрөөдөмтгий, хүмүүстэй нээлттэй харилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, саад тотгороос айдаггүй ч сэтгэл хөдлөлөө нуун далдалдаг хүмүүс дуртай байдаг., 
http://mn.wikipedia.org/wiki/%D3%A8%D0%BD%D0%B3%D3%A9%D0%BD%D0%B8%D0%B9_%D0%B1%D1%8D%D0%BB%D0%B3%D1%8D%D0%B4%D1%8D%D0%BB







No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~