Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Sunday, January 20, 2013

Монгoлчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг даанч үнэндээ эвтэй байж чаддагүйн байна.


Магадгүй хэдэн жилийн дараа ийм байхыг үгүйсгэхгүй....

Хүмүүс ч их аминчхан үзэлтэй байх юм даа Би ч ямар мундаг хүн биш Өөртөө хүссэн зүйлээ бусаддаа хүсдэг энгийн нэгэн.
 Гэхдээ бас л эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулъя нтр гэж бодож явдаг хүний хувьд заримдаа дэмий үр дүнгүй зүйлсүүдэд сэтгэлээ зориулдаг санагдах юм. Уг нь нээх илүүдээ гарсан цаг завтайдаа сургуулийнхаа групп блог нтрт юм хийгээд суугаад байдын биш ш д Төрийн төлөө оготно боож үхэв гэгчээрюунд нь санаа зовдог юм хийх хүмүүс нь л хийнэ биз
 чи юун нийгмийн идэвхитэй юм нтр гэх юм . Харь нутгийн нэгэн хотод амьдарч сурч байгаа бид бүхэн Ялгаагүй нэг улсаас ирсэн байж ядаж эвтэй найртай бие биесээ дэмжицгээж байя гэж бодсон юмсан
Би Чи ТА бид бүгд монголын ирээдүй биздээ Цаад 76 чинь дарга цэрэг нар цаад томчууд чинь л хийчинэ гэж хүн бүр бодоод юм юмнаас хойш суугаад байвал хэнээс ч юу ч гарахгүй бие биедээ найдсаар л таарах бус уу Яг л үнэг бухын доод талыг харан турж үхэхийн үлгэр шиг ...  Хэдхэн жилийн дараа сургууль соёлоо төгсцгөөгөөд бүгд л монголдоо оччихсон ажил төрлөө хийцгээгээд л Бидний хийж бүтээх цаг ирнэ.Бидний ямар байхаас улс орны ирээдүй хамаарна.
Бүгдээрээ эвтэй найртай бие бидээ чадах чинээгээрээ тус дэм болоод холбоо харилцаатай мэдсэн чадсанаа заагаад туршлагаасаа хуваалцаад монголдоо очихоороо салбар салбартаа цааш цаашдын үйл ажиллагаандаа хамтраад юм хийж бүтээвэл монголын хөгжилд жаахан ч гэсэн нэмэр болмоор юм гэж бодсымсан  Энэ байдлаар юун монгол хөгжих....Бид нар одоо нэгдэж бие биенээ сэтгэлээрээ дэмжиж чадахгүй байгаа бол ирээдүйд бүүр ч нэгдэнэ гэж байхгүй ...

Яагаад зөвхөн хувиа боддог юм бэ? Ганцаараа амжилтанд хүрэхгүй л болов уу. Хэрэв Амжилтанд хүрлээ гээд өөрийг тань хүрээлэн буй орчин нийгэм бүрсгэр харанхуй байвал чи тэр дунд сайхан тайван амьдарна гэж үү?

 За яахав Чи болоод байна гэвэл үр хүүхдүүд чинь яаж сайхан амьдрах вэ? Ганц өөрөө л болж байвал болоо бусад нь хамаагүй гэсэн сэтгэлгээгээ дийлэнх биш зарим нэг нөхдүүд жаахан тэлмээр санагдах юм

Энгийн жишээ гэвэл  Нэг хүн өрөө цэвэрлэх 2,3уулаа нийлээд цэвэрлэх, 1хүн хоолоо хийх 2,3 уулаа нийлээд хоолоо хийхэд цаг хугацаа ажлын бүтээмж дээр ямар их ялгаа гардагыг бид мэддэг хэрнээ яагаад хэрэгжүүлдэггүйм бэ...
 Алунгоо эхийн сургаалийг эргээд нэг санацгаая л даа : Нэг эхийн та тав таван сум шиг тус тус байвал хэн бүхэнд амархан дийлднэ. Харин багцалан боосон таван сум шиг эвтэй байваас хэнд ч үл дийлднэ хэмээдэг биздээ


Ирснийхээ дараа 200 300 уулаа юм чинь сард мянган төгрөг цуглуулаад асрамжын газрын хүүхэд хөгшчүүлд нэг өдөр ч гэсэн цадтал хооллочихье эсвэл хуримтлал бий болгоод тэр хүмүүсд ямар нэгэн байдлаар тус больё ч гэдийнмүү санаа гаргалаа дэмжиж байгаа хүн ердөө 10 бараг 20 хүрэхгүй Би 10 мянга 20 мянгар төгрөг цуглуулаад юу хийх вэ?
Хичээл Ном салбарын салбарынхаа мэргэжлийн дагуу сардаа нэг уулзалдаж мэдлэг мэдээллээ солилцож байя гэхэд дэмжсэн хүн бас л гарын хуруунд багтам цөөн....Шинэ жил хийе дэмжиж байна уу манайхан гэхэд 4, 5н л хүн дэмжиж байх жишээтэй... Би эсвэл боломжгүй зүйл уриалаад санаачлаад байдаг юм уу Мэдэх юм алга урам ч ихээр хугарч байна..... 

Өөрсдийгөө бодолгүй яахав хөгжүүлэлгүй яахав гэхдээ Улсын хөгжил ганц дан эдийн засаг улс төрөөс хамааралгүй иргэд хүмүүс бид бүгдээс бас хамаарна шүү дээ Хэзээ хүртэл хүний гар харж хойш суух юм бол Ядаж биесээ сэтгэлээрээ дэмжиж сурмаар санагдахын
Энэ бол өчүүхэн миний л бодолюм шүү өөрсдийнхөөрөө л ойлгоорой

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~