Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Saturday, January 5, 2013

Согтуу охид дэргэдүүр минь хараал урсгаад зөрлөө

Согтуу охид дэргэдүүр минь хараал урсгаад зөрлөө
Сортосхийн чагнахдаа чихэндээ итгэхгүйг хүслээ
Сэтгэлийн сүүтэй Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо
Саруул ухаан, дөлгөөн аалиас нь гэрэлтдэгийг санаасай
Халамцуу охид хажуугаар минь уураа цацаад өнгөрлөө
Халгасхийн сонсохдоо эмзэглэлийн салхинд өртлөө
Хатан заяатай удмын минь ерөөл ивээхийн эгнэгт
Хатмал цэцэг, сэтэрхий шаазан ширээндээ битгий өрөөсэй
Э.Үржинханд

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~