Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Friday, January 11, 2013

Зөрүүд бүсгүй



Тийм би зөрүүд бүсгүй
Танхил аашинд минь автаж
Торомгор нүдэнд минь дурлаж
Тавьж яасан ч чадахгүй гэчихээд
Тэгээд намайг орхиод явбал
Эргэж би харахгүй
Эрхэлж чамд тунихгүй
Энэ хорвоод хөл алдахгүй
Эгэл биш зөрүүд бүсгүй
Тийм би зэрлэг цэцэг
Тэжээмэл бяцхан тоть шиг
Тасалж авчраад усалж ургуулдаг
Тасалгааны цэцэг би биш
Эгц өндөр хаданд ургаж
Эрх дураараа дэлбээлж байдаг
Элбэг биш зөрүүд цэцэг
Хэрвээ намайг хөтөлж чадвал
Хамтдаа бүхэнд урагшлах болбол
Хамгаас тод өнгө ялгарах
Хайрын бундан зүрх чинь
Хатан зоригийн ир чинь
Тийм би зөрүүд бүсгүй
Танхил хэдий ч хүчтэй бүсгүй
Тоолж баршгүй оддын дунд
Тод гэрэлтэх солирын од
Тийм би зөрүүд бүсгүй

Линзи

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~