Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, November 25, 2013

Арга билгийн ухаан

                           Арга билгийн ухаан нь Бурханы сургаалын гол ойлголт бөгөөд нэг нь нөгөөдөө харгалзан бий болж шүтэн барилдах хос ухаан.Бурханы шашны хоёр гол үзэл болох Бодийн сэтгэл, Хоосон чанарын ухаан юм .Бодийн сэтгэлийг арга,Хоосон чанарын ухааны билиг гэнэ.   Хоосон чанарын ухаан нь аливаа юмсын зүй тогтол,шалтгаан үрийн холбоо,харилцан хамаарлыг танин мэдэх ухаан буюу билиг оюуны хөгжлийн дээд түвшин гэж ойлгож болно.Зарим хүмүүс  хоосон чанарын ухаан гэхээр хэт хол бодож сүрхий том том ярих хэрнээ наад захын авах гээхүйн ухааны учир начрыг ойлгохгүй нэгэн зүгт тууширч будилах нь цөөнгүй.Хоосон чанарын гэдэг бол үнэн чанартаа авах гээхүйн ухаан юм.Өөрөөр хэлбэл үнэн зөвийг танин авч,худал хуурмаг тэргүүтэй бурууг нь гээж  өөрийнхөө алдаа дутагдлыг засаж залруулах энгийн ухааныг л хэлээд байгаа хэрэг . Товчхон хэлбэл үүнийг нарийн ойлгож өндөр түвшинд  эзэмших хэмээн  ойлгож болно.Энэ хүү ухааныг хэрхэн танин эзэмших арга нь Бодийн сэтгэлд түшиглэх явдал.Бодийн сэтгэл нь хамаг амьтныг өөрийн эх мэт хайрлах энэрэнгүй үзэл юм.Ер нь хайр гэдэг бол хүмүүс хоорондын  харилцааг уян хатан болгож зөв гольдрлруу хандуулах арга зүй байдаг.Гэхдээ хайрын дотор олон зүйл ялгаа бий авч энэрэн нигүүлсэлд  тулгуурласан хайр нь хэн нэгнийг алагчаалахгүй агаад нийт олныг өөрийн эхээс өөрцгүй үздэг сэтгэлгээний зөв чиг хандлаг тогтооно.Энэхүү сэтгэлээ улам улмаар хөгжиж дээд түвшиндээ хүрэхийг л “Бодийн сэтгэл”хэмээнэ.Бидний уур омгийн галаар хатаж хорзойсон сэтгэл  энэрэн нигүүлсэлийн чийгээр тэвтэн байж сайныг харах саруул ухааны үүд нээгдэх амуй.Уг “Хоосон Чанарын ухаан”,Бодийн сэтгэл”хоёр буюу арга билгийн ухааныг чинхүү эзэмшиж чадах аваас зөв амьдралд хөтлөх хоёр жигүүр нь болох  авай.Энэрэн нигүүслийн хөрсөн дээр саруул ухааныг тансаг ургамал ургах гарцаагүй бизээ.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~