Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Saturday, November 23, 2013

Ойлгомжгүй....

Би хүмүүст таалагдаж ойлгогдохыг хүсэхгүй байна...Худал хуурмаг ертөнц
...Би
Унтахын тоогоор нисэж байна гэж зүүдэлдэг
Зүүдлээд сэрэх бүртээ
Далан дээр минь яагаад ийм сорви байдагийг
Даль жигүүрээ чухам хаана гээчихсэнээ гайхдаг
Чи тэгдэг үү....
Би
Хүн гэж нэрлэгдэхээс хүч чадалтай байхаас ичдэг
Ичих тоолондоо тэгээд
Ургамал бас амьтад хүмүүст ямар гэм хийснийг
Ухаан хайр хоёр чухам юунд хэрэгтэйг гайхдаг
Чи тэгдэг үү

Би
Сэтгэл гээч амьтан дотроос минь урах тоолонд
Сэмэрч навсарсан биеэ бусдаас нуух бүртээ
Амар амгалан гэдэгт амины үнээр л олддогт итгэж
Аль нь чухам надад хамгаас үнэтэйг гайхдаг
Чи тэгдэг үү
Шүлгийг Б.Батзаяа
Хэсэг хугацаанд ч болтугай сэтгэлд чинь өөр мэдрэмж төрүүлэх байх энэ хөгжмийн аялгуу сонсоод үзвэл үзнэ биз....

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~