Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, November 25, 2013

О.Дашбалбар агсаны үзэл санаа


Хэрвээ чи хүн юм бол өвөг дээдсээ бүү март. Хэзээ нэгэн цагт чамайг өвөг дээдэс минь гэнэ”

• Айх аюул ертөнцөд тоолж баршгүй олон ч, аав ээж хоёрыгоо л ачилж чадсангүй гэж айнам.

• Аврага могойн хор аврах эм болох буй Амтат сайхан бал алах хор ч болох буй.

• Цаг хугацаа цоо шинэ хийгээд мөнхийн хуучин. Цаглашгүй үхэл мөнхийн шинэ болоод эхнээсээ хуучин.

• Хэрээ хар, хун цагаан гэвч, аль нь бузрыг яахан мэднэ.

• Монгол ардын уртын дуу бол монголчуудын нууц тарни, нууц шившлэг, мянга мянган жилийн онцгой туурвил мөн.

• Олон жижиг тулаанд би ялагдах бүрт сүүлийн том тулаанд ялах хүчээ авч буйгаа мэдэрнэм.

• Харах мэлмийгүй гэж хүнийг бүү басамжил. Хан орчлонг зөвхөн нүдээр хардаг юм биш.

• Хайр гэгч биед шунахыг бус нигүүлсэхийг хэлнэ.

• Өөрийн чинь аврал өрөөл бусдыг аврахад бий. Өөр аврал үгүй.

• Харийн олон эрдэмтнийг номтой гэж үл айнам. Хажуу айлын чавганцаас үг сонсоогүйдээ л айнам.

• Ирэх цаг гэгч Одоо цагт багтаж, Өнгөрсөн цагтай сүлэлдэнэ.

• Итгэл, сэтгэл, хайр,уур аль аль нь хилтэй. Илүү дутуу алхах эрх чамд бас хориотой.
• Гараараа тэвэрье гэхэд цөм хов хоосон, хаашаа ч юм арилдагсан.

• Монгол дэлхийн хүчирхэг гүрнүүдийг өөрөө буй болгосон

• Уншигчдийн түвшинд тохируулж, тэдэнд таалагдахын тулд бичнэ гэдэг яруу найрагчийн хувьд гэмт хэрэг мөн.

• Авгай хүүхнээс уйдаж болно. Алдар хүндээс уйдаж болно. Амьдралдаа нэг л юмнаас үл уйдна. Монгол минь, Танаасаа.

• Хэлэхийн өмнө тунгаах нь монгол ёс. Хэлсэн хойноо хэзээ ч буцахгүй нь монгол ёс.

• Жинхэнэ авьяасыг ид цэцэглэхээс нь өмнө дарж авах нь авьяасгүй хүмүүсийн гол ажил байдаг юм.

• Орон зай, цаг хугацааны эрхшээлд бус, харин түүнийг өөртөө багтааж амьдар.

• Оюут мэргэд хилэгнэвч бүү ай. Гай лав тарихгүй. Огоот мунхаг инээвч бүү итгэ. Лай удах нь үнэн.

• Үлэмж мэргэн судрыг үл ойшоох нь Үнэр анхилуун цэцгийг үхэр зулгаахтай адил.

• Эрдэмгүй толгой бол эзэнгүй гэртэй адил

• Хүнээс аваагүй миний нутаг, Хүнд өгөхгүй ганцхан нутаг- Миний Монгол.

“Үлэмжийн орчлонд би удаан амьдрана”

Хүүхэд нас бол үлгэр юм
Идэр нас бол сайхан зүүд юм
Хөгшрөл бол жинхэнэ үнэн юм

Маргаашийн эхлэл,өчигдрийн үргэлжлэл,өнөөдөр би амьдарч л явна

Миний дүү!өөрөөсөө доор хүмүүст бүү ихэрхээрэй,тэртэй тэргүй тэд хэзээ ч чиний зэрэгт хүрэхгүй
Миний дүү!өөрөөсөө дээд хүмүүст бүү атаархаарай,тэртэй тэргүй чи тэдний зиндаанд хүрч чадахгүй
Миний дүү!өөртэйгээ ижил хүмүүстэй л нөхөрлө,хайрла,өнө мөнхийн нөхөд,дайсан чинь тэд!


From: http://biznetwork.mn/network/topic/show/7686?page=1#comment_153799

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~