Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Friday, May 20, 2011

ҮНЭНЧ СЭТГЭЛ


Чамд хайртай миний сэтгэл
Чам руу тэмүүлэх миний хайр
Чи хэдийгээр ойлгоогүй ч гэсэн
Чин үнэнчээр үүрд үүлдэнэ ээ

Харцанд минь ууссан чиний царай
Хайрын болзоонд учраагүй сэтгэл минь
Дурсамж дүүрэн гэгээн өдрүүд бүхэн
Халуухан зүрхэнд минь үлдлээ дээ

Хайртай гэдэг нандин үгийг
Харин чамдаа би хэлээгүй ч
Хайраа би чамаас нууж чадна аа
Харин чамайгаа мартахгүй

Харцанд минь ууссан чиний царай
Хайрын болзоонд учраагүй сэтгэл минь
Дурсамж дүүрэн гэгээн өдрүүд бүхэн
Халуухан зүрхэнд минь үлдлээ дээ

Хайрын сэтгэл минь
Чи бид хоёрын хайр

Цагийн урсгалд үл мартагдах
Чи бид хоёрын бяцхан хайр
Гэнэн хонгор залуу насны
Гэгээн дурсамж болж үлдлээ

Гэнэн хонгор залуу насны
Гэгээн дурсамж болж үлдлээ

Харцанд минь ууссан чиний царай
Хайрын болзоонд учраагүй сэтгэл минь
Дурсамж дүүрэн гэгээн өдрүүд бүхэн
Халуухан зүрхэнд минь үлдлээ дээ

Хайрын сэтгэл минь
Чи бид хоёрын хайр

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~