Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Saturday, May 14, 2011

Хэзээ нэг цагт би чинийх болсны дараа л хэл тэгвэл би чамайг үүрд хайрлана

Надад зориулагдаагүй сэтгэлийг би хүсэмжилдэг

Надаас хамааралтай болгохыг би хүсдэг

Урд минь илхэн байх хайранд би дургүй ээ

Ухаан жолоогүй хол байгаа уруу нь зүтгэдэг

Тээр холоос зүрх минь хайр хайн тэнүүчилнэ

Тэндээс олж чадахгүйг мэдсээр байж хонон өнжин хайна

Амар хялбар сэтгэлийг би таашаадаггүй

Алхам бүрдээ сорилт дүүрэн хайранд би шунадаг

Тэгээд л тайван байлгаад өгөөч гэж хашиградаг

Тэгэхдээ л би тарчилж хайрлах дуртай хүлээгээд л хүсээд л

Минийх болгоогүй бүхэнд би хайртай

Мэдэж байна уу энэ бол хайрын тарчлаан

Хэрэв чи нанад хайраа илчилчихвэл би чамаас холдох болноо

Хэзээ нэг цагт би чинийх болсны дараа л хэл тэгвэл би чамайг үүрд хайрлана

Утаггүй ч энэ надаар өөрийгөө хайрлуулах чиний арга

Ухаарал хайралсан хайр бүхнийг би эрхэмлэдэг

Уйдах дуртай сэтгэлийг минь

Урж тасдахтай адил өвтгө тэгвэл би чамаас хэзээч уйдахгүй..

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~