Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Friday, May 20, 2011

Чи минь үүрд минийх

Чи минь үүрд минийх үү?
Тийм гэдгээ хэлээд үнсээч.
Зүрх минь чамруу тэмүүлдэгийг
Зөн совин чинь мэдэрч байна уу?

Хайр нь чамгүйгээр
Хавар адил нялхарч
Над дээр шивэрсэн
Агуу хайр минь

Би чинь үүрд чинийх хайрт минь
Өчүүхэн ч холдохгүйгээ амлъя
Зүүд минь ч бас чинийх
Зүйрлэмгүй итгэлдээ чамайг хайрлая

Би чинийх болсоор
Улам илүүгээр дурласаар
Чамаасаа ирсэн хайрыг
Хичнээн их хүлээснийг
Одоо л чи минь мэдэв үү?

Мөнхөд би чинь чамтайгаа
Энэхэн хайрандаа жаргая
Хайр минь биднийг учруулжээ
Хамтдаа амьдрах тавилан минь

Хайр минь чамгүйгээр
Намар адил гандахад
Над дээр шивэрсэн
Ариун хайр минь

Би чинийх болсоор
Улам илүүгээр дурласаар
Чамаасаа ирсэн хайрыг
Хичнээн их хүлээснийг
Одоо л чи минь мэдэв үү?

Энэ л хорвоод чамдаа би
Эрхлэнхэн амтдръя
Энгэртээ нааж хорвоог туулъя
Эрхлүүлж би чинь хайрлъя хайрт минь

Би чинийх болсоор
Улам илүүгээр дурласаар
Чамаасаа ирсэн хайрыг
Хичнээн их хүлээснийг
Миний хайрыг чи минь мэдэв үү?

Би чинийх болсоор
Улам илүүгээр дурласаар
Чамаасаа ирсэн хайрыг
Хичнээн их хүлээснийг
Одоо л чи минь мэдэв үү?

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~