Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, March 24, 2011

Хүн урмаар дутаж явдаг юм шиг санагддаг

За юуны өмнө Урмыг нь хугалж Уурлуулж Гомдоож байсан Хайртай аав ээж гэр бүлийнхэн Ах эгч дүү нар болон НайзуудаасааЧИН СЭТГЭЛИЙН ГҮНЭЭС УУЧЛАЛ гуйя. УУЧЛААРАЙ.
Бас урам зориг, эрч хүч, ухаарал хайрладаг бүх хүмүүстээ ЧИН СЭТГЭЛИЙН ГҮНЭЭС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. БАЯРЛАЛАА ТА НАРТАА
Та хэдгүйгээр би нь юу ч биш Та нартаа хайртай бас зөндөө баярлаж явдаг шүү

Би л хувьдаа надад урам өгөхөөр аймар баярладаг аа. Дорхноо баярлаад сэтгэл санаа сэргээд л урам ороод л энэ хүн надад ингэж хандж байна би итгэлийг нь даах ёстой гээд л улам чармайдаг гэх үү дээ. Гэхдээ манайхан хүнд урам өгөх тал дээрээ тун муу санагддаг юмаа. Ялангуяа чин сэтгэлээсээ урам өгж байгаа хүн тун ховор юм шиг ээ. Чин сэтгэлийн урам цаанаа л өөр мэдрэгддэг. Монголын маань Эртний сайхан зүйр үгүүд үнэхээр сайхан мундаг.
Бурмаар тэтгэхээр Урмаар тэтгэ
Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гээд энэ ёстой л үнэн.
Бас яг нарийн санахгүй байна Сайн үг сарын хүнс Муу үг тэр өдрийн тээр гэдэг байхаа. Үнэхээр тийм тээ Адаглаад л Өглөө гараад явж байхад Таньдаг хүн таараад нүүр дүүрэн инээмсэглэхэд л Тэр дороо сэргээд нэг л сайхан болчихдог юмаа хэхэ. Урам гэхээрээ л заавал сайхан үг биш инээмсэглэл ч гэсэн хүнд их урам өгдөг юм байна лээ шүү. За тээд сайхан үг сонсчих юм бол бүтэн өдөржин сэтгэл санаа сайхан хэхэх. Гэтэл Муу үг ямар билээ дээ хэлэх ч юм биш . Хүн угаасаа сэтгэлийн амьтан гэж энэ байхдаа . Саяхан мессэнжэрээр нэг онигоо ирсэн юм тэр санаанд орчлоо.
Чи ямар хөөрхөн юм бэ?. Франц эмэгтэй угаасаа ийм байх ёстой, Англи эмэгтэй Би хөөрхөн өө мэднэ, Орос эмэгтэй Баярлалаа гэдэг бол Монгол эмэгтэй битгий доромжлоод байгаарай...Манайхан ихэнх тохиолдолд яг ингэдэг тээ. Заримдаа хүнд урам өгөхөд эргүүлээд эвгүй хариулт авах тохиолдол энэ мэтчилэн байдаг шүү хэхэх
Үгээр хүнйг алж ч болно амьдруулж болно гэдэг дээ Арван жилд байхад багш маань ярьж өгж байсан зүйл санаанд орчлоо. Нөхөр нь шоронд байж байгаад суллагдаж гарч ирээд дотроо амьдралаа алдсан хугацаагаа сэргээж сайхан амьдрал руу эрч хүчтэй тэмүүлж сайхан амьдарна гэсэн бөөн эрч хүч урам зориг дүүрэн байтал Эхнэр нь нэг удаа уурлахдаа санаандгүй муу хоригдол чинь гээд хэлчихсэн гэсэн тэр хүн тээд сэтгэлээр унаад амиа хорлосон гэсэн үг ийм хүчтэй Сэтгэл ийм л хэврэг........Бас Жавхлангийн Амьдрал дууны клипийг ярьж өгч байсан сүүлд клип болоод гарсан байна лээ
Би ч угаасаа жаахан сэтгэл хөдлөл ихтэй л дээ. Хүнээс урмын үг сонсохоороо их баярладаг болохоороо хүмүүсийг яг над шиг баярлах байх хүмүүсд гоё урам өгөх юмсан даа гэж их боддог юмаа. Хүн урмаар л их дутдаг юм шиг санагдаад байдаг юм. Гэхдээ хэдий наанаа тэр онигоо шиг битгий доромжлоод байгаарай гэчихээд дотроо тодорхой хэмжээгээр баярладаг тээ
Юмыг гоё гэгээлэг сайн сайхан талаас нь харж амьдарвал амьдрал илүү сайхан сэтгэл санаа хүртэл илүү гоё амар амгалан...

Эртний дэлхийн төдийгүй монголын гүн ухаантнуудын хэлсэн үгнүүдээс асар их ухаарал эрч хүч урам авдаг . Тэдгээр хүмүүсийг үнэхээр биширдэг. Агуу хүмүүс шүү


Зиа ингээд бие биедээ Урам хайрлацгааж байя өө манайхаан Хүнд гоё урам хайрлахад биднээс юу ч унахгүй шдээ тийм биз дээ.

Тэнгэр шиг бай, Амьддаа бие биенээ хайрла гэх мэтчилэн зөндөө гоё гоё шүлгүүд байдаг даа.

Гэхдээ энэ удаадаа

Та нартаа Энэ шүлгийг зориулъя^^

Хүмүүсээ бие биедээ урам хайрла

Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла

Анх хөлд орж яваа алдрай жаахан хүүд

Алхаарай алхаарай гэж дэм хайрла

Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд

Эрдэмтэй хүн болноо гэж урам хайрла

Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд

Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла

Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд

Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж өршөөл хайрла

Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт

Өө юухан байхав гэж итгэл хайрла

Өндөр нас дарлаа гэж гунисхийж суугаа бууралд

Өвөө та ануухан байна гэж урам хайрла

Хүмүүсээ бие биедээ урам хайрла

Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла


Таны энэ өдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байх болтугай, танд амжилт хүсье! Та л чадахгүй юм бол өөр хэн чадах юм бэ Тийм биз дээ ^^ хэхэ

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~