Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Wednesday, June 25, 2014

Хүний амьдрал сонин юм

Хэн нэгэнд хэтэрхий хайртай байж хэтэрхий итгэл сэтгэлээ өгөөд хэрэггүй байхаа. Хэдий чинээ өндөрт гарна Унавал төдий чинээ өндрөөс унана.
Ялангуяа эрэгтэй хүний хойноос битгий гүйж үнэ цэнээ алдаарай.
Эрэгтэй хүн л бол эрэгтэй хүн Сэтгэл нь ирвэл бие нь дагаад ирэх ч Сэтгэлийг нь татаагүй биеийг нь татлаа гэвэл өөртөө л зовлон хурааж байна гэсэн үг.
Эрт үед бүсгүй хүний төлөө дайн хүртэл болдог байсан байхад Одоо үед эсрэгээрээ эр хүний төлөө бүсгүйчүүд нь дайтах нь байна шд
Хойноос нь үхэн хатан гүйн гүйн арайхийж өөрийн болгож санаа нь амарсны дараа өөр бүсгүй рүү жишим ч үгүй яваад өгдөг зан эрчүүдийнх.
Чин сэтгэлээсээ өөрийг чинь хайрлах хүнийг хүлээ Чин сэтгэл аяндаа мэдрэгдэнэ цаг хугацаа харуулна Өөрт мэдрэгдэнэ Ядаж л өндрөөс ямар нэгэн байдлаар уналаа гэхэд бага бэртэнэ шд .Хорвоо дээр хийх зүйл зөндөө байна шдээ Эцэг эхээ хайрла тусла. Ийш тийшээ явж зугаалж газар орон түүх шастир хүн байгаль орчинтой ӨӨРТЭЙГӨӨ танилц
Жаргал гэж эд хөрөнгө биш эрүүл саруул элэг бүтэн сэтгэл амар байхыг л хэлэх байхдаа
Жаахан жаахан охидууд юунд хөгшин гэр бүлтэй хүнтэй зууралддаг юм бол доо. Би үйлийн үрд итгэдэг. Өмнө нь бичиж байсанчлан төмс тариад сонгино хураахгүй Үйлийн үр гээч айхтар юм бий шүү дээ Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг дээ.
Бусдыг гийгүүлж гэрэл гэгээ болохгүйнмаа гэхэд өөрөө өөртөө үнэнч сэтгэл өег байхад л болоо шүүдээ
Эрчүүд ч ялгаагүй хэн нэг хүний охины бие сэтгэлээр өнөөдөр жишим ч үгүй тоглож байхад маргааш өөр нэгэн чиний эгч дүү магадгүй охины чинь бие сэтгэлээр тоглоно гэдгийг ухаарч Адгууслаг чанараа дарж баймаар санагдах юм даа Хүний амьдрал их сонин юм..
Аль хэдэн жилийн өмнө л иймэрхүү пост бас бичдэг байлаа миний хамгийн ойлгохгүй байгаа зүйл энэ юм уу даа

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~