Эр хүн адууны бэлчээртэй эм хүн хонины бэлчээртэй гэдэг үгтэй би санал нийлдэг ээ. Эмэгтэй хүн мянга хичээж зүтгээд Эрэгтэй хүнтэй эн зэрэгцэнэ үү гэхээс дээр гарна гэж бараг л үгүй байхаа .
Байгалийн зохицол ч гэх юм уу тийм зүйл байдаг болоод л эр эм хүйс гэж тусдаа байгаа байлгүй дээ. Тийм биш байсан бол ялгаагүй нэг л хүйс байх байсан байлгүй дээ.
Улс орон айл гэрийг эрчүүд авч явна шүү. Ард нь бүсгүйчүүд нь бат бөх тулгуур хана хэрэм нь болоод байж байдаг байх.
Манай эрчүүд жаахан амьдралын идэвхигүй байх шиг байх юм Идэвхитэй юм хийх гэсэн зүтгэлтэй залууснь цөөхөн. Юм хийх гээл зүтгээд байдаг ядаж тэднийгээ дэмжээд өгөхгүй Алдар нэр амбиц хөөлөө нтр гэж элдэв бусаар дарахаас өөр зүйлгүй юм.
Эрчүүд минь та нар минь мундаг байж ар гэр цаашлаад улс орон чинь сайн сайхан явна шүү дээ.......Эрэгтэй хүүхэд яахав гэж Эмэгтэй хүүхэд гэж эрэгтэй хүүхдүүдээ анхаарлаа бага хандуулснаас өнөөдрийн үр дүн гарч байгаа байх Эрэгтэй хүүхэд гэлтгүй багаас нь боловсролд нь анхаарч баймаар санагдах юм.
No comments:
Post a Comment