Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Tuesday, April 24, 2012

Улиралд 1-2 удаа гэдэс, цөсөө цэвэрлээрэй

Бидний бие махбодь өөрөө өөрийгөө цэвэрлэх олон шаттай сонгомол тогтолцоотой байдаг. Зохисгүй хоол хүнс хэрэглэж, буруу дэглэмтэй хооллох, ургамлын гаралтай хоол хүнс бага хэрэглэх, тунгааж шүүсэн тослог зүйлээр хооллох, хөдөлгөөний идэвх муу, сэтгэл мэдрэлийн хэт ачаалал, стрессээс бие махбодийн өөрөө өөрийгөө хордуулах явц үүсдэг байна. Энэ үйл явц хүн залуу сайхан төрхөө удаан хадгалах, урт наслахад саад болдог аж. Тиймээс та эрүүл байхыг хүсвэл гэрийн нөхцөлд гар доорх материалаар гэдэс, цөсөө хэрхэн угаах талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаахын тасгийн ахлах сувилагч Х.Болормаа зөвлөж байна. ГЭДЭС УГААХ АРГА Хүн 40 нас хүрэхэд бүдүүн гэдсэнд өтгөний чулуу маш ихээр хуримтлагддаг. Үүнээс болж янз бүрийн өвчин үүсдэг. Тиймээс та сард, улиралд 1-2 удаа ходоод гэдэс, цөсөө угааж байгаарай. Ингэснээр та зөвхөн хоол боловсруулах замаа цэвэрлээд зогсохгүй амьсгал цэвэр болох, нойр сайжрах, нүүр болон биеэр гарсан тууралт арилж таатай өөрчлөлтийг мэдэрнэ. Бүдүүн гэдэсний өдөөгч чанар хэвийн болсноор бидний амьдрах чадвар дээшилж биеийн дархлаа хэвийн болно. Гэдсээ цэвэрлэхийн өмнө орой 19:00 цагаас хойш хөнгөн хооллож, өглөө өлөн байна. Өглөө 06:00-08:00 цагийн хооронд угаахад зохимжтой. Гэдэс цэвэрлэхэд 4-5 литр буцалсан бүлээн ус, 150-250 грамм хоолны давс хэрэгтэй. Өөрийн уух хэмжээгээр саванд буцалсан бүлээн ус хийж усаа шорвогдуу болгож ууна. Ус ууж дөрвөн төрлийн дасгалыг дарааллаар нь хийж дахин ус ууж дасгалаа дөрвөн удаагийн давтамжтай хийснээр доошоо гүйлгэж гэдэс цэвэрлэгдэнэ. ДАСГАЛ 1 Нэг гараа хөхнийхөө орчим алгаараа доош харуулан тавьж газар хэвтэн духаа газар хүргэн гэдсээ түмбийлгэн амьсгалаа авч, тохойн үеэр өндийж толгойг дээш өргөн хөлийн өсгийг харан амьсгалаа гаргана. Энэ дасгалыг хөлийн өсгийг ээлжлэн харах маягаар дөрөв, дөрвөн удаа давтан хийнэ. ДАСГАЛ 2 Хөлдөө мөрний хэмжээтэй зогсч толгой дээрээ гараа салаавчлан амьсгал авч гараа дээш өргөн хажуу тийш хазайж амьсгалаа гаргана. Мөн дөрөв, дөрвөн удаа давтана. ДАСГАЛ 3 Хөлдөө мөрний хэмжээ авч хоёр гараа урагш болгож гэдсээ түмбийлгэн амьсгал авч гарыг хоёр тийш хүчтэй саван амьсгалаа гаргана. ДАСГАЛ 4 Хоёр гарыг өвдгөн дээрээ тавин хагас суугаад амьсгалаа авч толгойг хоёр тийш мушгин эргэж амьсгалаа гаргана. Мөн дөрөв, дөрвөн удаа өтгөн гартал хийнэ. Дасгал бүрийн хооронд усаа ууна. Гэдэс цэвэрлэгдэж дуусмагц давсгүй ус бага зэрэг ууна. ЦӨС УГААХ АРГА Өглөө өлөн дээрээ 06:00-07:00 цагийн хооронд угаана. Цөс угаах өдрийн өмнөх орой шилтэй рашааныхаа тагийг авч тавина. Маргааш өглөө нь аяганд рашаанаа дүүртэл хийгээд 25 граммын нунтаг Магнийн сульфатаа хийж уустал нь хутгаад ууна. Ууж дуусаад үлдсэн рашаанаа нэг цагийн дотор аажим ууж дуусгаад баруун хөхнийхөө дор бүлээн жин тавиад баруун хөлөө нугалан хэвлий рүүгээ шахан доошоо харж гүйлгэх хүртлээ хэвтэнэ. Энэ аргыг биеийн жин нэмэгдэх хандлагатай, таргалалт, өтгөн хаталт, цөсний хүүдийн агшилт муудсан үед, хоолны шингээлт муудах, харшлын өвчнүүд, ходоодны хүчил ихэссэн, хэт багадсан үед угаана. Харин өндөр даралттай, эсвэл хэт бага даралттай өвчтөнд, нүд болон тархины даралттай, ходоод гэдэсний шархлаатай, элэгний архаг үрэвсэл сэдэрсэн, хүндэрсэн үед, өндөр настанд хийхийг хориглоно. Хоёр аргыг хослуулан хэрэглэхдээ эхлээд гэдсээ угааснаас хойш 2-3 хоногийн дараа цөсөө угаагаарай. Энэ аргыг улиралд, жилд 1-2 удаа хэрэглэхэд бие цэвэрлэгдэнэ. Цэвэрлэгээг тогтмол хийж, эмчийн зөвлөсний дагуу зөв хооллож чадвал биеэс ялгарах эвгүй үнэр ч бас арилна. Хоол зөв шингэснээр туранхай хүн таргалах, тарган хүн жингээ хасах боломжтой. Ингэснээр та эрүүлжиж залуу сайхан төрхөө удаан хадгалж, урт насална. /Зууны мэдээ/

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~