Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Wednesday, April 18, 2012

Бариста

Кофе гэх үгийг нь Этиопианыхны хэллэгээр бор эсвэл хүрэн гэсэн үгнээс гаралтай гэж үздэг байна.Анх манай эрины өмнөх 850 жилийн орчимд кофены жимсийг хүмүүс илрүүлжээ.Гэсэн Кофег ерөнхийдөө арван тавдугаар зуунаас л өргөнөөр хэрэглэж эхэлсэн гэж үздэг байна.
Тодруулбал Ethiopian үндэстний Oromo хүмүүс нь уг ургамалд хүний биед ямар нэгэн сэргээх байдлаар нөлөөлдөг чанар байгааг олж мэджээ.Яг арван долдугаар зуунд африкт кофены ургамалыг ургуулдаг тусгай газар байсан нь нотлогдсон.Гэсэн ч Kaldi -гийн түүхэнд 9-р зуунд тэд өөрсдөө кофены ургамлыг олсон гэж гардаг,гэсэн ч 1671 онд дуулдахаас өмнө бараг л цуу яриа мэт байсан аж.Гэсэн ч аль ч түүхээс харсан яг үндсэн гарал нь түүхээс биш баримтаар нотлогдоогүй байна.Етиопианчууд кофены үрийг грек болон иемэнээс авч ирсэн гэж үздэг.Харин аравд хэрхэн бэлтгэх тал дээр маш их дэвшилыг гаргаж ирсэн байна.Хамгийн эхэнд Sufi-гийн шидтэн Shaikh ash-Shadhili ууж хэрэглсэн байна.Кофе бол яахын аргагүй Арабын орнуудаас гаралтай билээ.

Кофены ургамал нь 70гаруй оронд модон дээр ургадаг нэг төрлийн жимсгэнэ ажээ.Үүгээрээ ч дэлхийн хөдөө аж ахуйн болон тариалан экспортын нилээд их хувийг кофе эзэлдэг байна.Кофенд кофайн буюу биеийн хүчийг хүчээр сэргээгч нэг төрлийн сэргээш бодис агуулагддаг учраас хүний биеийг хэсэг эрч хүчээр хангаж өгдөг.Кофены үр ургадаг хэдэн төрөл бут байдаг байна.Гэхдээ тэр дундаас одоогоор дэлхий даяар хоёр төрлийнхийг нь голчлон ургуулан ашигладаг гэнэ.Энэ нь дунджаар 5 метрийн өндөртэй мөнх ногоон байдаг бөгөөд навч нь 10 см орчим урттай ойролцоогоор 6 см орчим өргөнтэй байдаг ба ихэвчилэн 16 см-ын урттайг нь голчилон тарьдаг.Навч бүр нь цагаан өнгийн бутлаг цэцэгтэй байдаг байна.Үр нь гол хэсэгт байрлаж ногоон дээр нь авч хураадаг ба хүрэн буюу улаан өнгөтэй болох юм бол шууд өөрөө унадаг гэнэ.Нэг навчинаас ойролцоогоор хоёр үрээс бүрддэг бөгөөд 10 хүрэхгүй хувьд нь болсон жимс нь гарч ирдэг гэнэ.Кофены мод 7 оос 9 сард боловсорч дуусдаг гэнэ.Суулгахдаа борооны улирлыг заавал хүлээдэг бөгөөд 20 үрийг яг ижил зайтай суулгаж өгдөг байна.Ингээд 6 аас 12 сарын турш маш сайн арчилж тордон азнадаг байгаа.Бараг 1 ээс жил ч хүлээх тохиолдол гардаг ч нэг л хураагаад эхэлсэн бол тэгж удаан хүлээх шаардлага дахин гардаггүйгээс гадна байнгын хурааж болдог болохоор суулгаж арчилах эхний хэсэгтээ маш их анхаарал хандуулах ёстой байдаг гэнэ.Кофе тариаллаараа дэлхийд алдартай бразилчууд дэлхийд хар болон илүү зөөлөн амттай кофег боловсронгуй болгон танилцуулсан билээ.1750 онд Европод хамгийн анхны кофены газар нээгдэж байсан бөгөөд хүмүүст маш их таалагдаж олны хөлын газруудын нэг болжээ.Мөн 1892 онд италид анхны эспрэссо хийх машиныг санаачилснаас гадна,1908 онд анхны кофе чанагч машиныг санаачилан гаргаж анх 1895онд Barista Lavazza гэх хүн нью дэлигийн Basant Lok гэх газар зөвхөн өөрийн гараар чанасан кофегоо хүмүүст өгдөг цайны газар маягтай үйчилгээний газар байгуулсан байна.Үүнээс эхлэх Бариста гэх нэр гарч ирсэн гэдэг.Бариста гэдэг нь зөвхөн өөрийн гараар чанаж болгон өөрийн жороор кофег найруулан хийдэг хүмүүсийг хэлдэг.Бариста бүхэн өөрийн гэсэн цолтой байдаг бөгөөд уг ажил нь маш нэр хүндтэй байдаг ажээ.Лавазза нь яг 2000онд анхны зөвхөн кофегоор зөвхөн өөрийн жороор үйлчилэх үйлчилгээний төв байгуулсан нь одоо дэлхийн улс орнуудын соёл болтлоо хөгжсөн байна.
Одоо дэлхийн баристануудын дээд зэрэглэлийг шалгаруулах тэмцээн хүртэл зохиогдох болсон байна.Кофег зөвхөн уухын төлөө биш хүнийг 100% хувь сэтгэл ханамжтай байлгах бүхийл төрлийн амт,мөн гадаад үзэмжийг зөвхөн мэргэжилийн баристанууд өгч чаддаг ажээ.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~