Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, February 10, 2011

Найз Бүсгүйчүүдээ Ялгаж Сур!!!!



Бүсгүйчүүд бид л болсон хойно ганцаардахаас үхтлээ айдаг нь нууц биш. Яагаад гэвэл, амьдралдаа тохиолдсон баяр баясгалан, уйтгар гунигийг хэн нэгэнтэй хуваалцаж байж л сэтгэлээ онгойлгодог шүү дээ. Харин ийм ярианд нь эрчүүд биш эмэгтэйчүүд л хань болж чадна. Гэхдээ найз эмэгтэйгээ зөв ялгаж сурах хэрэгтэй. Таны хууч яриаг амтархан сонсдог найз чинь таны дайсан байх вий дээ. Учир нь сэтгэл судлаач нарын гаргасан тооцоогоор бол гэр бүл салалт, хардалтын үрийг найз бүсгүйчүүд тарьдаг юм байна. Таны өрсөлдөгч найз бүсгүй тэр таны найз залуу эсвэл нөхрийг чинь аль хэдийн булаахаар шийдчихсэн байна. Гэхдээ үүнийгээ нууж, та хоёрыг ялангуяа залууг чинь үл анзаарагч болж жүжиглэнэ.
Та хоёрыг хамтдаа явж байхад таарвал ямар нэгэн юманд яарсан завгүй хүн болж хувирч ч чадна. Бүр яах аргагүй хамтдаа өнгөрөөх баяр тэмдэглэлт өдрөөр таарсан ч таны залуугаас олон юм шалгаахгүй гүрийж ч мэднэ. Харин та түүнийг хайрттайгаа үлдээгээд жаахан л холдох юм бол наалинхай загнан нөхрөөс чинь ямар нэгэн шалтаг гарган тусламж гуйж, анхаарлыг нь өөртөө татахаа мартахгүй. Тиймээс та өөрөө л найз хүүхнээ ямар хүн гэдгийг нь таньж ямар үед дотносож болох, хэзээ нь зайгаа авахыг ялгаж сур. Ер нь таны найзууд ганц бие эмэгтэй эсвэл яг тогтсон амьдралгүй нэгэн бол та жаахан ч гэсэн болгоомжилоход илүүдэхгүй шүү. Атаач наз бүсгүй таныг найз залуутайгаа танилцуулах тэр мөчөөс эхлээд та хоёрыг ёстой нэг заяаны хосууд, хайртай хүмүүс нэгийгээ оллоо гэх мэтээр та хоёрыг баярлуулсан гоё сайхан үгс урсгаж эхлэнэ.
Түүнтэй хэдэн цаг ч ярьсан таныг болон хайртыг чинь уран цэцэн үгээр магтаад дуусахгүй. Гэвч бодит байдал дээр тэр ингэж хэлэхийг хүсээгүй. Харин чтаныг өөртэйгөө харьцуулж, хайр сэтгэл, аз жаргалыг чинь жигнэж суугаа. Хэрвээ найз бүсгүй чинь танд атаархаж явдаг бол бүтэлгүй байгаа зүйлийн тухай ярьж, сэтгэл гундуухан яваагаа харуул. Хайрандаа умбаж, ажил амьдралаа өөдрөг байгаагаа тэр болгон дэлгэж яриад байвал атаач занг нь улам л хөдөлгөөд байх болно шүү дээ. Гэхдээ найз бүсгүй болгон ийм муу хүмүүс биш шүү дээ. Зөвхөн амьдралд юу чухал гэдгийг мэдэрч амжаагүй яваа ганц нэг нь л ийм байдаг юм. Боловсрол мэдлэг тааруухан дээр нь атаач бүсгүй бол та түүнээс гэр бүлээ хамгаал. Эцэст нь анхааруулахад хичнээн сайн найз байлаа ч гэсэн найз бүсгүйчүүдээ гэр бүлийн амьдралдаа битгий оруулж бай.

http://static.open.salon.com/files/mean_girls1221689217.jpg

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~