Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, February 10, 2011

... Энэ их хөөрхөн нийтлэл байна Үнэхээр таалагдсан болохоор орууллаа. МАНАЙХАН УНШААД ҮЗЭЭРЭЙ

Сайн байна уу даруухан зөөлхөн, тэвчээртэй хүлээцтэй, эрчүүд биднийхээ унах үед түшдэг багана, энэ л амьдралын хань Монгол бүсгүй минь? Амьдралын минь салж болшгүй үнэт эрдэнэ бүсгүй таньд өнөөдөр хэлээгүй үгээ захидал болгон илгээмээр санагдлаа. Миний эх ороны бүсгүйчүүд боловсролтой, үзэсгэлэнтэй өв тэгш бие хаатай сайхан болжээ. Би битгий хэл хүний нутгийг хүн хараад шохоорхоод, зарим нэг нь Монгол эрсээс минь түрүүлээд гэргийгээ болгоод аваад явчихлаа.
Харамсамаар л юм гэвч эрчүүд бидний алдаа дутагдал тэнэглэл асар их байсан л биз дээ. Жаргаана гэж авч суучихаад албатай юм шиг архи ууж ирчихээд зовоодог байсан бол, бие сэтгэл, амьдарын хэрэгцээт зүйлсээр сэтгэлийг тань бялхааж энэ л амьдралаас мэдрэх ёстой гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг өгч чадаагүй бол эрчүүд биднийгээ уучлаарай. Нүдэндээ нулимстай, сэтгэлдээ зовлонтой алхах үед тань өмөг түшиг болж чаддаггүй богино ухаант эрчүүдээ өршөөгөөрөй гэвч та нар шиг минь сайн сайхан нь алга аа.
Хүний нутаг харь ороноор бишгүйдээ хислээ, тэнэлээ гэвч гэртээ ороход нар шиг гийдэг эжий шиг минь, гэнэхэн хонгор ааш аалиар хайр хүргэсэн охин дүү шиг минь, энэ л амьдралд алдаж онож дурлаж явсан нүдэнд дулаахан бүсгүй шиг сайхан нь харь нутагаас олдсонгүй ээ. Хүний нутгийн хүн идэх хоолноос минь эхсүүлээд энэ л амьдралын асар энгийн зүйлийг ойлгодоггүй юм билээ, Монгол бүсгүйчүүд минь ярихдаа хүртэл тайван, хүлээцтэй ухаалаг байдаг аа. Хэрэгтэй үедээ хэлэх үгээ хэлчихээд л хайрлах үедээ хэнээр ч заалгуулахгүй биднийгээ хайрлачихдагийг тань өөр хүнээс мэдэрсэнгүй ээ.
Миний харах харц ондоо болоо юу эсвэл та нар минь гоё болоо юу? Хаана ч хараагүй гэхгүй ээ гэхдээ л хамгийн нүдэнд дулаахан мөн энгийнхэн атлаа хайр хүрмээр бүсгүйчүүд миний Эх оронд минь байдаг юм билээ. Та нарынхаа хайр халамжинд эрчүүд бид чинь цээжээ дэлдэж, сэтгэлээ баясгаж, хирэндээ л онгирч явдаг юм шүү. Сэтгэл минь үргэлж л хацар гоо Монголын сайхан бүсгүй та нарт татагдаастай байдаг аа.

Харь нутгийн харц өндөр залуугийн өөдөөс хайр дүүрэн харсан охин, ханилж суугаад үрийг нь тээж яваа үндэс нэгт бүсгүй таньд Хайр, Халамж, Бие Сэтгэлийн Жаргал өгч чадаагүй бол эрчүүд биднийгээ уучлаарай. Та нар шиг сайхан нь таардаггүй болохоор л эрчүүд бид тань харь хүнтэй ханилж сууж чаддаггүй биз дээ. Эрчүүд биднийгээ уучлаарай.

Хол нутагт хадамласан нутгийн сайхан эгч нартаа

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~