Өглөө бүр дасгал хийж бай эрүүл мэндэд чинь сайн
Бусдыг аялдан дагалдсан ичгүүргүй салбадай болчихгүй юм шүү гэж дотор хүнтэйгээ байнга зөвлөлдөж байх хэрэгтэй.
Зөвийг зөвшөөрч, бурууг сөрөх өөрийн бодолтой хүн бусдын хүндлэлийг хүлээж, хүрээллээ зөв бүрдүүлнэ. Өөрийн бодлоор шийдээд алдсан ч түүндээ сэтгэл гонсойн гутрах хэрэггүй. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй, өөрөө алдсан хүн гомддоггүй.
Бурханы тааллаар эцэг эхийн бүтээж цогцлоосон бие эрхтэндээ сэтгэл ханамжтай явж, байгаагаар нь тордон хайрла. Чиний биеийг өөрөөс чинь илүү хайрлах хүн байхгүй. Биеийг чинь тээж яваа хөлөндөө, ертөнцийг тольдон харуулж яваа нүдэндээ таларха. Өөрийнхөөрөө байж чаддаг хэн боловч улааныг үзээд урвах, шарыг үзээд шарвах хөгийн зан хэзээ ч гаргахгүй, үзэл бодол, үйл хэрэгтээ тууштай хэвээр үлдэнэ.
Гайхамшгийг хүсч буй хүнд тэвчээр хэрэгтэй» байдгийн адил өөрөөрөө байхын тулд тэвчээр шаардагдана
No comments:
Post a Comment