Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Tuesday, March 29, 2011

Платон


Платон (Грек хэл: Πλάτων, Plátōn буюу "өргөн" гэсэн утгатай үг)[1] (МЭӨ 428/427 – МЭӨ 348/347) нь Грекийн сонгодог үеийн философич, математикч, философийн диалог зохиогч бөгөөд Афинд академи байгуулсан нь Өрнөдийн ертөнцөд анхны дээд боловсролын байгууллага болсон ажээ. Багш Сократ, шавь Аристотелийн хамтаар Платон байгалийн философи, шинжлэх ухаан, өрнийн философийн үндэс суурийг тавьжээ.[2] Платон анх Сократын шавь байсан бөгөөд түүний сэтгэлгээ маш их нөлөөлжээ.
Платоны бичгийн боловсрол нь Сократын диалогт нь тусгалаа олсон байдаг. Гучин таван диалог, 13 захидлыг Платон бичсэн гэж үздэг байсан боловч орчин үед эрдэмтэд заримыг нь жинхэнэ бус гэж эргэлзэх болжээ.[3] Платоны бичсэн бүтээлүүд хэд хэдэн маягаар хэвлэгдэж ирсэн; энэ нь Платоны бичсэн бүтээлийн нэрийн талаар хэд хэдэн конвенц бий болоход хүргэжээ.
Платон байгуулсан академидаа багшилж байсан нь бараг эргэлзээгүй боловч, түүний диалогийн сургалтын функц өнөөг хүртэл тодорхой мэдэгдээгүй юм. Платоны үеэс хойш диалогийг янз бүрийн сэдвээр хичээл заахад ашиглах болсон. Үүний дотор философи, логик, уран илтгэх чадвар, математик болон бусад сэдвээр хичээл заахад ашиглаж ирсэн.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~