Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, March 28, 2011

УИНСТОН ЧЕРЧИЛЛЬ: БИД ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ


Уинстон Черчилль английн түүхэн дэх хамгийн агуу удирдагчдын нэг юм. Тэрээр 1874 оны арваннэгдүгээр сарын 30-нд Их Британийн Бленхеймын ордонд төрөх хугацаанаасаа хоёр сарын өмнө хорвоод мэндэлжээ. Түүний ээж зугаа цэнгэлд дуртай нэгэн байсан болохоор гэр бүлийнхнийгээ хориглосоор байхад өөрийн удмын эзэмшилд болсон нийтийн бүжигт оролцож явахдаа гэнэт өвдөж эмэгтэйчүүдийн хувцас сольдог өрөөнд хүргэгдэн төржээ. Уинстон Черчиллийг хувцас сольдог өрөөнд төрсөнд Бленхейм ордны эзэд, Мальборо бэйсийнхний удам таашаагаагүй байна. Ийнхүү хожмоо англичуудын дунд мөнхөд яарагч залуугийн дүрээр мөнхөрсөн Уинстон Черчилль эснэжээ.

Тэрээр английн цэргийн албанаас өөрийн ажлын гараагаа эхлэж цэрэг, сэтгүүлч, зохиолч, түүхч, зураач, ерөнхий сайд, гээд түүнд бараг хийж үзээгүй ажил гэж байхгүй. Амьдралынхаа туршид тэрээр өөрийн удмын тухай, дайнд оролцож явсан адал явдалынхаа тухай нийтдээ 6 номыг зохиож Нобелийн шагнал хүртэж байжээ. Уинстон Черчилль Их Британий ерөнхий сайдын албыг насан эцэслэтлээ хашиж байсан юм. Мөнхөд яарагч Уинстон Черчилль 1965 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр таалал төгсжээ.
Уинстон Черчилль ард түмний баатар болов
Уинстон Черчилль 1899 оноос эхлэн дөрвөн жил үргэлжилсэн Англи-Бурчуудын дайнд оролцохдоо "Морнинг пост" сонины цэргийн сурвалжлагчаар явжээ. Дайны талбарт эх орон нэгтнүүдээ ялагдахыг харсан тэрээр зүгээр суусангүй дайтаж яваад бурчуудад олзлогдсон байна. Уинстон Черчилль цэргийн сэтгүүлч байлдахгүй гэсэн хуулийг зөрчсөн учир цэргийн шүүхээр орж бөмбөрийн дуунаар өчиггүй буудуулах ял хүлээсэн аж. Нэгэнт ийм ял сонссон тэрээр оргож төмөр замаар дамжин бурчуудын мэдлийн нутгаас гарч Португал хүрчээ. 1899 оны арванхоёрдугаар сард Уинстон Черчилль Португалын мэдлийн Лоренсу-Маркиш гэдэг боомтод ирээд тулалдсан, баригдсан, ял сонссон, оргосон адал явдлынхаа түүхээ бичээд "Морнинг пост" сонины редакцад илгээжээ. Удалгүй энэ нь тус сонинд хэвлэгдэн нэлээн дуулиан дэгдээсэн аж. Уинстон Черчиллийг Португалын Лоренсу-Маркиш боомтоос өмнөд Африкийн Дурбанд ирэхэд нь английн цэргийн ангийнхан их буугаар ёслолын буудлага хийж баатар хүн шиг хүлээн авчээ. Энэ сонирхолтой үйл явдал нь Уинстон Черчиллийг ард түмний баатар, ирээдүйн Их Британий ерөнхий сайд болгоод зогсохгүй консерватор намынханыг олон жил засгийн эрх барих эх сурвалж болсон юм. Ийнхүү англичууд Уинстон Черчиллийг амандаа "мөнгөн халбагатай хүн" хэмээх болжээ. Удам дамжсан язгууртан гаралтай, дайн байлдаанд оролцож цаазлуулдагын даваанд амьд гарсан, ухаантай хэмээн магтан ярилцах болов.
Уинстон Черчилль сонгуулийн баатар болов
Уг дайн дууссан 1900 онд Уинстон Черчиллийг хэрхэн оргосон авхаалж самбааны
талаар дуу, шүлэг хүртэл зохиогдсон байна. Түүний баатарлаг байдлыг харуулсан дууг хүн бүхэн аялаж, адал явдлыг нь сонин болгонд бичин, элдэв цуу яриа дэгдээн нийгмийн сэтгэл зүйг хөөрөгдсөн байна. Тэрээр 1900 оны сонгуулийн баатар болсон юм. Харин өнөөх сонгуулийн баатар маань нэр дэвшигч бүрийн тойрогт очиж адал явдлын "савангийн дуурь"-аа ярьж консерваторуудын төлөө саналаа өгөхийг уриалж явлаа. Ингэж Уинстон Черчилль адал явд лын түүхээ ярьж явахдаа илтгэх урлагаараа гайхагдан Английг тойрон лекц уншсан байна. Төд удалгүй сурталчилгааны багийнхаа зөвлөгөөний дагуу төлбөртэй лекц уншин английг дахин тойрч нэр алдраа мандуулаад зогсохгүй сард дансандаа 4,5 мянган фунт стерлингийг хийж амжсан байна. үүний үр дүнд Уинстон Черчиллийн нэр алдар Англи даяар тархан лекцээ АНУ, Канадад очин уншиж 10 мянган фунт стерлинг цуглуулж чадсан юм. Ингэж адал явдлын түүх нь эцэстээ лекц болон хувирсан Уинстон Черчилльд мөнгөнөөс гадна алдар нэрийг авчирсан юм. Бас сая сая дэмжигчтэй болжээ. Уинстон Черчилль энэ мөнгөн дээрээ тулгуурлан ирээдүйн улс төрийн их тэмцлээ эхлүүлж, дэлхий нийтийн танил болжээ.
Английн ерөнхий сайдаар Уинстон Черчилль сонгогдов
Уинстон Черчилль Их Британий засгийн эрхийг барьж байх үед дэлхийн I, II дайн дэгдсэн юм. Тэрээр энэ хэцүү цаг мөчид эх орон ард түмнээ удирдан жолоодож явсан билээ. Түүнийг засгийн эрхэнд байх хугацаанд Их Британи дэлхийн хамгийн агуу гүрнүүдийн нэг нь байж, хамгийн том колончлогч улс байсан юм. Уинстон Черчилль Английн түүхэнд хамгийн удаан буюу бүтэн 60 жилийн турш төр барьж ерөнхий сайдаар 3 удаа улиран сонгогдсон ажээ. Тэрээр 1900-1904, 1924-1964 онд консерватор намаас 1904-1924 онд либерал намаас тус тус нэр дэвшиж байв.
Уинстон Черчилль 1904 онд консерватор намаасаа гарч улс төрийн уг хүчнийг үгүйсгэж эхлэжээ. Ингэх явцдаа Манчестор хотод олон түмний өмнө консерваторуудын үйл ажиллагааг дүгнэн үг хэлэхдээ индрийн араас зүсэм талх гаргаж ирээд түүгээрээ занган "Консерваторуудын худалдааны бодлогыг хэрэгжүүлснээр ард түмэн ийм л хэсгийг авах болно" гэжээ. үүнийхээ дараа бүтэн талх гаргаж ирээд "Хэрэв худалдааны эрх чөлөө хадгалагдвал ийм хэсгийг ард түмэн хүртэх болно. Та нар алиныг нь сонгомоор байна вэ?" гэж асуун сөрөг хүчний бодлогыг шүүмжилсэний үр дүнд хүмүүс консерваторуудын худалдааны бодлогыг эсэргүүцэн жагсаал цуглаан дэгдээх болсон юм. Ийнхүү Уинстон Черчиллийн бодлого амжилттай хэрэгжиж 1904 оны сонгуульд ялалт байгуулсан юм.
Дэлхийн II дайны үед буюу 1940 онд ард иргэдийнх нь итгэл найдвар тасраад байсан үед Уинстон Черчилль "Victory" буюу "Ялалт" гэсэн үгийн "V" үсгийг дүрсэлж "Бид дайны төгсгөлд ирлээ. Бид Францчуудтай байлдах болно. Бид далай, тэнгист дайтах болно. Бид итгэл найдвар, хүч чадлаар дүүрэн тулалдах болно. Бид эх орон, газар шороогоо хамгаалах болно. Магадгүй бид далайн эрэг дээр, газар шороон дээр, тал хээр нутагт, дов толгод дээр, усан дээр, агаарт хаа ч тулалдаж болно. Бид хэзээ ч бууж өгөхгүй" хэмээн хэлж байсан юм. үнэхээр ч тэд хүйтэн дайны өмнө өвдөг сөхрөөгүй. Тэд ялсан. Уинстон Черчилль эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч гэдгээ батлаж чадсан.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~