Хэтэрлээ гэж би хүслээ загнахгүй
Хэтэвчээ дүүргэх гэж би бүсээ тайлахгүй
Хэн дуртай нь надад дурлах эрхгүй
Хээнцэр төрхөөс би мөнгөө харамлахгүй
Харъяалал минь гал тогооны өрөөнд биш
Харин амжилтанд гялалзсан бүсгүйчүүдийн эгнээнд
Харц минь хүний ул дор биш
Хатагтайн титмийг би өөртөө зүүлгэсэн
Энгэсгээ арилгаж, уруулаа арчсан
Ийм л царайндаа би илүү хайртай
Эмэгтэй байхын жаргалыг сайн мэддэгтээ
Эгзэгтэй үед ч...
No comments:
Post a Comment