Говийн ноён догшин хутагт Данзанравжаа /1803-1856/Ноён хутагт 1803 онд одоогийн Дорноговь аймгийн Хєвсгєл сумын нутаг Дулаан хар уулын баруунтайх шанданд ядуу зvдvv амьдралтай Дулдуйтын ганц хvv болон мэндэлсэн гэдэг. Ээж нь тєрєхийн гэмээр нас барж, аав нь хvvгээ хєтлєн амьтан ах дvvсээс гуйлга гуйн єсгєжээ.Равжаа хутагт хар багаасаа цовоо сэргэлэн нэгэн байсан нь долоохон настайд нь тохиолдсон vйл явдлаас тодорхой байдаг. Аавыгаа даган ноёны хуриманд очтол бороо орж, хvvгийн суусан vvд хавиар хуурай атал гэрийн хоймор тал усанд автжээ. Найрчид бяцхан хvvгээр тоглоом шоглоом хийтэл"Vvл нь гараад бороо орохын цагтVvд гэмээнэ хоймор юуны ялгаа вэVйл нь байгаад vхэхийн цагтХєгшин гэмээнэ залуу юуны ялгаа байх вэ" гэж часхийтэл хариулан тэднийг дуугvй болгож, "Хурмаст тэнгэр" гэдэг алдарт дуугаа зохион дуулсан байдаг. Ноён хутагт говийн нутгуудад сvм хийд олноор нь барьж байгуулсан тєдийгvй нутгийн уул усыг шинжин судалж, далд баялгийг нь тодорхойлж, ирээдvйн хєгжлийн дvр зургийг дvрслэн vлдээсэн нь энэ цагт олон баримтаар яв цав батлагдаж тvvний агуу зєнч гэдгийг хєдєлбєргvй нотолж байна. Тэрээр халуун эх оронч, бvсгvй хvний гоо vзэсгэлэн, тєгс нандин чанарыг алдаршуулагч, урлагийн суут зvтгэлтэн байсан нь бvтээл туурвил, сургаал номлолоос нь харагддаг."Vлэмжийн чанар", "Бардан сэргэлэн бор", "Тvвшин сайхан" зэрэг ная гаруй гvр дуулал, "Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны vлгэр", "Ичиг ичиг", "Ертєнц авхайн жам" зэрэг тvмнээ алдаршсан шvлэг олныг туурвисан. "Саран хєхєєний намтар" жvжгийг найруулан тавьсан зэргээс Равжаа хутагт ширгэшгvй авьяастай, дундаршгvй эрдэмтэй, Монгол сэхээтний том тєлєєлєл болох нь тодордог.Ноён хутагт 53 наслахдаа нэг хvн битгий хэл нэлээд хэдэн хvн хийж болохуйц бvтээлийг туурвисан билээ. Равжаа судлалын тєвийг саяхнаас Олон улсын Равжаа судлалын тєв болгон єргєжvvлж Англи, Америк, Канад, Орос, Унгар, Чех, Япон, Хятад, Буриад эрдэмтэд гvнзгийрvvлсэн судалгаа хийж байна. Тvvний 205 жилийн тvvхт ойн хvрээнд олон улсын Равжаа судлалын эрдэм шинжилгээний хурлыг хийнэ. Мєн Хутагтын "Алтан дигваранз" гэдэг шагналыг бий болгосон. Мєнгєн хvрээтэй оюу чулуун дээр суулгасан, дєрвєн цэнгийн алтан дигваранзийг 999 ам.доллар дагалдана.Дигваранз нь хутагтын єєрийх нь номын гарын тамга байсан домогтой. 2009 оноос эхлэн яруу найраг, тайз дэлгэцийн чансаатай томоохон бvрэн хэмжээний бvтээл туурвисан зохиолчдод олгож байхаар болжээ. Уг шагналыг хоёроос гурван жилд нэг удаа олгох аж. Мєн Дорноговьд "Равжаа" тєв цогцолбор, "Саран хєхєє" театрыг барихаар ажлаа эхлvvлсэн гэж Равжаа судлалын тєвийнхєн ярьж байсан. Равжаагийн бvтээлvvдийг дэлхий дахинд алдаршуулахаар яруу найргийн бvрэн тvvвэр гэж нэрлэгддэг "Vлэмжийн чанар" тvvврийг нэгэн англи залуу дєрвєн жилийн турш орчуулсан байна. Тэрээр интернэтээс Равжаагийн тухай уншаад гэрээсээ ч гаралгvй тvvний зохиолыг шимтэн орчуулсан аж. Хамрын хийдийг газрын, сансрын, номын хvчний тєв гэж vзээд Равжаа судлалын тєвєєс хамгаалалтад авч дэлхийн соёл бясалгалын тєв болгох гэж байгаа юм билээ. Ноён хутагтын ямар хvн байсан гэдгийг уран бvтээл, зохиол намтарт дурсагдсан, орон нутгийн хvмvvсийн дунд vлдсэн домог, ярианд тулгуурлан шvтээн хєргийг бvтээх ажилыг эхлүүлжээ
Равжаа хутагт одоогийн Өвөрхангай аймгийн нутагт явж байгаад халуун рашаанд орсноос болж харвалт өгч ухаан алдсан гэдэг. Тэгэхэд хамтран зүтгэгч хандмаа нар нь гүрэм засал хийж илааршуулсанд талархаж хүслийн таван жаргаланг хайрлагч бүсгүй хүнийг магтан дуулсан "Үлэмжийн чанар"-аа зохиосон домогтой. Хэзээ, хэн нь ч айлдсан юм, "Үлэмжийн чанар"-ыг нэгэнтээ дуулахад "Цагаан дарь эх"-ийг мянгантаа уншсантай тэнцэнэ"