Чамд хүн бүхэн дурладаг гэж боддог
Чамайг харамлах хайр сэтгэл хоосноос төрөөгүй
Чиний сайхныг юу ч нууж чадашгүй
Чи минь өөрөө эгэл билээ, хайраа өгье чамдаа би
Чамайг төрүүлсэн ээжид чинь үнсүүлэхсэн
Чиний ухаарал аавыг чинь харахсан
Байгалиас сайхныг өөртөө шингээсэн
Бахархмаар чамтайгаа улам дотно хайрлан уулзахсан
Чи минь өөрөө эгэл билээ, хайртай чамдаа би
Чиний минь өөрөө даруу билээ, хайраа өгье чамдаа
Чамайс сайхантай учраагүй мэт санагдана
Чимээгүй шөнөөр ч сэтгэл минь үгүйлнэ
Миний ЗҮРХ -ийг эзэмдсэн чи минь өөрөө даруу билээ
Хайраа надад өгөөч
Чамайг хараад би энгийн танил байж чадна
Чам руу очих замд цэцэг ургахыг хүлээж чадна
Чамайг хүнтэй явж байхад зам тавьж өгч чадна
Чин зүрхэндээ гагцхүү мартаж үл чадна
Уусахдаа хоёр сэтгэл дэвтээн жаргасан
Учрахдаа бие биенээ шатаан хайлсан
Дэргэдээсээ үүр цайлган сар тоссон
Дэндvv холд зvvд ч гvйцэмгvй амраг минь
Бор зvрхээ амрааж барааг чинь харахсан
Бодол хөвөх завгvй явсан тоотой vдшээ дурсахсан
Эрхэлж суусан хайрын харцаараа ширтэлцэж тоглохсон
Энхрий дурлалын заяаг мартаж чадамгvй амраг минь
No comments:
Post a Comment