Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Sunday, March 13, 2011

БИ ЧАМД ХАЙРТАЙ

Хайртай гэж чанга хэлвэл цэцэгс хагдарчих болов уу

Хайртай гэж аяархан хэлвэл ус цалгичих болов уу

Хайртай гэж одонд шивнэвэл үүлс далдалчих болов уу

Хайртай гэж зүрхэндээ би зөөлөн шивнэвэл чи минь ирэх болов уу

Эмзэгхэн зүрхнийхээн цохилтийн тоогоор би чамд хайртай гэж хэлье

Эрхлүүлэх бүрт чинь хайранд чинь нялхран би чамд хайртай гэж хэлье

Зул шиг шатах амьдарлынхаа гол шиг дүрэлзэх энэ л насандаа чамайгаан хайрлаад

Зуны шөнө мичидийн дохионд үлгэрийн юм шиг мөрөөдлөө хуваалцая

Үүрээр чинийхээн өвөрт би нойрноос сэрэе

Өвсөнд тогтсон шүүдрийг аргадан өрхөөн татая

Цочсон согоонх шиг эрэвгэр нүднээсээ гунигаан хөөчихөөд

Чинийхээн энгэрт сувдан зүүлт шиг эрхлэн зүүгдэе

Үргэсэн зээрийнх шиг тогтворгүй амьдралдаа би цэг тавилаа

Үүлэн чөлөөний нар шиг зовлонгоо мөрнөөсөө унагалаа

Солирийн бороо шиг шатсан хайрандаа өөрийгөө даатгаад

Солиорсон юм шиг сүрчиг үнэртүүлэн чамайг зорилоо

Гал шиг асах хайрын минь дөл нь юм уу учрал минь чи

Галзуурсан юм шиг дурлалын минь жаргал нь юм уу уярал минь чи

Эрх дураар зангийн минь цулбуур нь юм уу эрдүүхэн минь чи

Эжий хэмээгдэх заяаны минь эзэн нь юм уу эрдэнэ минь чи

Үдшийн гялбааг чиний л хамт би хайраараа хучие

Үргэчихэж магадгүй жаргал минь чамайг би залуу насаараа аргажая

Сар газарт буусан сүү шиг шөнийг чиний л төлөө манаж

Сайхан чамайгаан зүүдлээд сэрэхэд БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж тайвшруулья

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~