Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, March 31, 2011

Магистрын диплом бичих зөвлөмж

Магистрын диплом бичих зөвлөмж

Нэг үеэ бодвол Монголын залуус боловсролдоо их анхаардаг болсоор удаж байна. Хүн бүр нэг ч гэсэн хэл сурах гэж оролддог, яаж ийж байгаад нэг бакалаврын боловсрол эзэмшихийг цаашилбал магистр хийхээр мэрийдэг болжээ.
Үнэхээр ч Монголд бакалавр байтугай магистргүй бол "явахаа байчихсан" гэж улс амьтан ярих юм билээ. Хэрвээ ийм болчихсон бол нэг төрлийн "гажиг" үүсчээ л гэж би ойлгоно. Угтаа хүн бүр номын мөр хөөх албагүй, нийгэмд тийм хэрэгцээ ч байхгүй гэж би боддог.

Гэхдээ энэ удаад номын мөр хөөж яваа эрхэм дүү нар, үе тэнгийн залуустаа өөрийн багахан туршлага, үзсэн, уншсан зүйлээсээ хуваалцъя гэлээ.

Мэдээж доорхи зөвлөгөөг заавал магистрын дипломын ажил гэж явцууруулалгүйгээр бакалавр, докторын түвшний болон аливаа судалгааны ажилд тустай /хамаатай/ гэж хүлээж авах нь зохимжтой. Мөн нийгмийн ухааны салбарыг төсөөлж зөвлөсөн тул зарим нэг талаараа байгалийн ухааны судалгаатай нийцэхгүй байж болох юм. Хэт нуршихгүй байх үүднээс нарийн ширийн /detail/-ээс боломжоороо зайлхийнэ ээ.

Эхлээд, - Надад магистр хийх хэрэгцээ шаардлага үнэхээр байгаа бил үү? гэж өөрөөсөө асуух хэрэгтэй байх. "Яагаад гэвэл одоохондоо манайд худалдагч болоход бакалаврын боловсрол хангалттай байгаа шүү дээ". Юу гэх гээд байна вэ гэвэл эзэмшсэн мэргэжил, эрхэлж байгаа ажил чинь чамаас магистрын зэрэг "нэхэж" байгаа эсэхийг ойлгох хэрэгтэй. Үнэндээ 10 ч төгсөөгүй мөртлөө амжилтанд хүрсэн хүмүүс байж л байдаг. Бас эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж ч үзээгүй байж магистр, цаашилбал доктор хийнээ гээд явж байгаа хүн таарч л байдаг. /Хэлэх гэсэн санааг минь ойлгосон биз дээ/

Нэгэнт магистр хийхээр шийдсэн бол аль сургуульд, ямар чиглэлээр хийхээ ч бас тодорхой хэмжээгээр бодчихжээ гэсэн үг. Нийгмийн ухаанаар магистрын сургалт явуулдаг цөөнгүй сургууль байдаг ч нэр хүнд, гол нь чанарын хувьд харилцан адилгүй байдгийг сонголтоо хийхдээ бодоорой. Магистрын сургалтыг бакалаврын боловсролын үргэлжлэл гэж би боддог. Тиймээс ч /жишээ/ эрх зүйн боловсрол эзэмшчихээд эдийн засгаар магистр, анагаахаар доктор хийнээ гээд явах нь учир дутагдалтай гэж би хувьдаа боддог.



Магистрын диплом бичих үйл явцыг сэдэв сонгох, эх сурвалж цуглуулах, эх сурвалжаа боловсруулах, дипломын бичилтийг хийх, хамгаалах гэх мэт үе шатуудад хувааж болох хэдий ч дээрх үйл ажиллагаа нь ихэвчлэн зэрэг хийгдэж явдаг юм.

1. Сэдэв сонгох: Хэн хэлснийг нь мартжээ нэг номын хүн надад ингэж хэлсэн юм. "-Сэдвээ сонгох нь дипломын ажлын 50%-тай тэнцэнэ". Их үнэн тодорхойлолт гэж би ойлгодог. Үнэхээр судалгааны ажлын сэдвээ зөв, оновчтой тодорхойлж, томъёолох нь цаашид туулах бүдэг бадаг судалгааны замыг гэрэлтүүлэх шидтэй байдаг. /Энэ өгүүлбэрийг би хэллээ гэж үү хэхэ/ Иймд сэдвээ сонгохдоо дараахь зүйлсийг бодолцвол зохино.

* Сэдвийн судлагдсан байдал: Хэн нэгний судалчихсан юмыг давтаад суух нь утгагүй. Тэгээд ч аливаа судалгааг хийхдээ урьд нь тэр талаар хэн, юу гэж "донгодсон" болохыг заавал дурьдах бичигдээгүй хууль байдаг. Ингэж байж юу нь орхигдсон, дутуу үлдсэнийг олж тогтоох, түүнийг нөхөх нь чиний судалгааны шинэлэг байдлыг харуулна. Үүний зэрэгцээ огт судлагдаагүй болон сайн судлагдсан сэдвүүдийн "давуу болон сул" талууд байдаг. Огт судлагдаагүй сэдвээр юм хийхэд эх сурвалж олдохгүй түвэгтэй байдаг ч энэ талаар "түрүүлж дуугарсан хөхөө" нь чи байх тул чамайг үгүйсгэх хүн цөөрөөд л явчихна. Харин сайтар судлагдсан сэдвээр юм хийхэд эх сурвалж арвин ч тэр бүгдийг "сөхөж харах" багагүй цагийг чинь авна. Бас олон хүн чиний хийх гээд байгаа зүйлийг хальт мульт гадарладаг тул тал талаас чинь "цэцэрхээд" эхэлнэ. Гэхдээ чи бүх л эх сурвалжуудыг чамбай ашиглаж чадвал айх зүйлгүй ээ. Хамгаалалт дээр нэг нөхөр чамаас "-Тэр нөгөө хэн чиний сэдэвтэй холбоотой тийм юм бичсэн байналээ. Түүнийг олж уншсан уу?" гэж асуухад нь хариулах үггүй зогсож байв аа!

* Сэдвийн ач холбогдол: Зарим нэг нөхдүүдийн магистрын сэдвийг харахад, "-Ёстой магистр болох л гэснээс биш мань хүний судалгаа ч хоосон цаас юм даа" гэж бодоход хүргэдэг. Мэдээж ганц магистрын ажлаар чи дэлхийг өөрчлөхгүй ч хийсэн юм чинь бага ч гэсэн бусдад /чамд бас нийгэмд/ хэрэг болохуйц байгаасай. Онолын эсвэл практикийн олигтойхон ач холбогдол тээгээгүй цагт чиний хөдөлмөр үнэгүйдэж, зарим нэгний нь "тохуу" болохвий.

* Сэдвийн цар хүрээ: Магистрын түвшинд дэндүү ахадсан сэдвүүд явж л байдаг. Би чадна гэж байгаа бол өөр хэрэг. Гэхдээ хамрах хүрээ өргөсөхийн хирээр судалгааны ажлын үндсэн санаа алдагдаж, хаашаа хийсэх гээд байгаа нь ойлгомжгүй /тал талруу үсчсэн/ хамхуул шиг болж орхидог. Иймд судалгааныхаа обьектыг зохих хэмжээнд нь барих нь чухал.

* Судалгааны ажлын зорилго: Зорилгогүй хүн ойд төөрсөн /юутай ч билээ дээ/ адилхан гэж үг байдаг. Хэн ч "-Чихэнд их эвтэйхэн эсвэл доргио, саак сонсогдож байгаа болохоор энэ сэдвээр дипломоо бичнэ ээ" гэж хэлдэггүй байх. Чи сэдвээ сонгохдоо их бага хэмжээгээр судалгааныхаа ажлын үр дүнг таамаглах шаардлагатай болдог. Харин ингэж чадахгүй байвал эрсдэл авмааргүй бол эртхэн өөр сэдэв сонгох хэрэгтэй шүү.

2. Дипломын ажлын бүтэц: Судалгааны ажлын чинь араг яс, тулгуур багана гэсэн үг. Хэдий чинээ зөв томъёолно төдий чинээ эрдмийн ажил чинь хялбаршина. хэдийгээр дипломын ажлын бүтэц гарч ирсний дараа дотрохыг нь дүүргэх замаар ажил хийгддэг ч явцын дунд энэ бүтэц өөрчлөгдөж болдог.

3. Эх сурвалж цуглуулах: Нүүдэлчин соёл иргэншлээсээ болсон ч юм уу манайд аль ч салбарт бичмэл эх сурвалж хүн айж сүрдмээр их биш байдаг болов уу гэж би боддог. Өөрөөр хэлбэл эх сурвалжийг цуглуулах нь "зовоод" байх зүйл биш. Харин ямар нэг гадаад хэл /түгээмэл/ мэддэг хүнд гадны эх сурвалжийг ашиглах асар том боломж байдаг. Бас интернэт. Жаахан учрыг нь олдог болчихвол интернэтээс юу хүссэнээ олж болно. Үнэндээ алхам тутамдаа судалгааныхаа ажилтай холбоотой материалуудыг их бага гэлгүй цуглуулаад явтал нэг харахад уул овоо шиг их юм болчихсон байхвий. Тиймээс ч нэг багш маань "-Эх сурвалжаа тухай бүрд нь боловсруулаад, хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ хаях нь чухал" гэж зөвлөж билээ. Үгүй бол олон материал дундаас аль нь гол, аль нь ач холбогдол багатай болохыг хожим нь зааглах түвэгтэй болно. /эл байдлыг би хоолны бүх материал нь бэлэн ч хоолоо хийж чадахгүй байгаатай адилтгалаа/

4. Эх сурвалжаа боловсруулах: Ер нь бол эх сурвалжаа цуглуулахтайгаа зэрэгцээд түүнийгээ боловсруулж явах нь илүү амар болох талаар дээр өгүүлсэн. Гагцхүү "бүгдийг бус чухлыг" нь судалгаандаа ашиглах нь ажлын чинь чанарыг өөд нь татах болно.

5. Дипломын ажлаа бичих: Эх сурвалжаа боловсруулах явцад дипломын ажлын бичилт ямар нэг хэмжээгээр хийгдчихсэн байдаг. Мэдээж эрдмийн ажлын үг хэллэг энд миний зөвлөж байгаа шиг "дэл сул" биш илүү дутуу үггүй байдгийг сануулах нь илүүц биз. Техник шаардлагын талаар ярьвал дэндүү их зүйл болох тул маш товч нэг зөвлөгөө байна. Хамгаалалтан дээр ч, хожим хойно ч тэр дипломын чинь ажлыг гартаа авсан хүний нүдэнд хамгийн түрүүнд техник алдаанууд тусдаг. Хэлбэр нь гологдож байвал "За даа", "Энэ ч дээ" гэж бодсон хүмүүс ажлын чинь агуулгыг харахдаа "цензур"-тай хандаж болох талтай.

6. Хамгаалалт: /Өглөөнөөс хойш энэ сэдвийг бодож бичиж байгаа болохоор "залхах" талруугаа орж байна. Товч бичнээ./ Хамгаалалт дээр -Би, би гээд цээжээ дэлдээд байж болохгүй. гэхдээ бас үхээнц царайлаад ч байж болохгүй. Үзэл бодлоо харилцан хүндлэлийн хүрээнд тууштай хамгаалах хэрэгтэй. Хамгаалалт дээр "БӨӨРӨНХИЙ" байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл -Яг ийм. Гарцаагүй тийм гэж хэлэхээсээ илүүтэй -Ийм байж болох талтай. Тэгэж болзошгүй. Ингэх магадлалтай гэх мэтээр бөөрөнхийлж байх нь эргээд чамд гарц болно. Гэхдээ "бөв бөөрөнхий" бай гэсэн үг биш шүү. Бас их ярьж болохгүй. Учир нь олон үгэнд олон алдаа гардаг. Гэхдээ дуугүй байж болохгүй. Чамд хандсан шүүмж, саналуудад, -Цаашдын ажилдаа анхааръя, богино хугацаанд судалж ажилдаа тусгая гэх мэт хариу "идеал".

Дипломын ажлын чинь удиртгал хэсэг /би нийт ажлын 80% нь гэж боддог/ чинь сайн бол хамгаалалтаас айх зүйлгүй ээ. Бас удирдагчтайгаа ойр бай! Учир нь эрдэм судлалын тал дээр тэд биднээс илүү туршлагатай байдаг. Нөгөө талаас чамайг хамгаалах ганц бамбай удирдагч байдаг.

Мэдээж олны мэдэх эрдэмтэн, докторууд эрдмийн ажлын талаар маш ихийг зөвлөх байх л даа. Магадгүй энд бичсэнээс тэс хөндлөн юм ч зөвлөх биз. Миний зүгээс ийм л байна. /Жаахан нарийвчилбал ярьж бичих юм зөндөө л байлаа./
Амжилт!

эх сурвалж http://caphbixyh.blog.banjig.net

Сократ

Сократ (Грек хэл: Σωκράτης, ~МЭӨ 470 - 399) нь Сонгодог Грекийн гүн ухаантан байв. Түүнийг барууны философийн үндэслэгчдийн нэг гэдэг бөгөөд өөрийн шавь Платон, Платоны шавь Аристотельд ихэд нөлөөлжээ. Иймээс ч Сократын амьдрал болон үзэл бодлуудын тухай ойлголтууд нь Платоны бичвэрүүдээс гаралтай ажээ.
Грекийн агуу философич Сократ нь МЭӨ 470 оны үед Грекийн Афинд төржээ. Түүний аав нь зураач, ээж нь эх баригч байсан байна. Бага байхдаа ээжийнхээ ажлыг ихэд сонирхон, ажлыг нь ажиглан ихэнхи цагаа өнгөрөөдөг байжээ. Сократ эрийн цээнд хүрч цэргийн албанд явж олон олон баатарлаг үйлс бүтээж байсан нь түүний эрэлхэг зоригтойг харуулж байна. Аав ээж нь дээгүүр түвшний хүмүүс байсан ч Сократ өвлөж авсан эд хөрөнгөө хүмүүсийн тусын тулд үрэн таран хийсэн байна. Хамаг цагаа цэц булаацалдсан, ном хаялцах мэтгэлцээн дээр өнгөрөөнө. Хэл амаараа хэнд ч дийлддэггүй сайн маргаанч тул дийлдэгсэд нь хорссондоо түүнийг зодож хариугаа авах нь ч цөөнгүй байсан гэдэг. Харин Сократ үүнд нэг их эмзэглэдэггүй байсан гэдэг. Тэрээр 2 удаа гэрлэсэн. Эхнэрүүд нь хоорондоо таарамж муутай байсан бөгөөд хэрэлдэх тоолонд нь Сократ сонирхон ажиглаж суудаг байж. Гэр бүлийн талаар "Эхнэр авсан ч, аваагүй ч ялгаагүй чи гэмших л болно" хэмээсэн нь бий. Анхны эхнэр нь гурван хүү төрүүлсэн байна.


























































































































Намтар

Тэрээр Афинд төрж өсөн бүхий л амьдралаа өнгөрүүлж хамгийн сүүлд Афины шүүхийн өмнө буруутгагдаж хор уун үхсэн гэдэг.

Хувь хүний хувьд

Өвөл зунгүй хөл нүцгэн, нэг л хуучин муу хувцсаа хэдэрч явдаг тэрээр Афины театрт очихдоо л гагцхүү сандаль өмсдөг байжээ. Энэ нь түүний өвөрмөц зан араншинтай холбоотой мэтээр олонтаа бичицгээдэг ч, үнэн хэрэгтээ их сэтгэгч тийм ядуу зүдүү амьдралтай байсных юм. "Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бусыг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга" түүний хэлсэн энэ үгнээс л хамгийн жирийн байхыг хүсэж, эд хөрөнгийг тоодоггүй байсныг харж болох юм. Сократ өөрийнхөө сургаалыг сонсогчдыг шавь биш найз нөхөр гэж нэрлэн, мэргэн сургаалаа харамгүй түгээсний хариуд юу ч авахгүй байлаа. Тэр үеийнхэн Сократад "Чи сургаал хэлээд хөлс авахгүй байна гэдэг бол чиний үг ямар ч үнэ цэнэгүй гэсэн үг. Нэгэнт яриа чинь сохор зоосны үнэгүй болохоор чи ухаантан биш" хэмээдэг байжээ."Гэрлэнэ гэдэг чин үнэнийг хэлэх юм бол нүгэл. Гэхдээ зайлшгүй учрах ёстой нүгэл. Яадаг ч байсан гэрлэ". "Сайн эхнэр таарвал онцгой явдал болно. Муу эхнэр таарвал гүн ухаан судлахгүй юу" гэх мэт түүний хэлсэн энэ үгнүүдээс гэр бүлдээ хандаж байсан хандлагыг нь ойлгож авч болох юм. Товчоор хэлбэл тэрээр муу гэрийн эр нөхөр байсан хэрэг. Түүнийг төрийн алба хаших ямар ч чадваргүй, зугаа наргианд дуртай, архи дарснаас буцдаггүй, нэлээдгүй шооч эр байсан гэж ном зохиолд бичжээ. Мөн тэрээр ямар нэгэн юмны талаар бодож бясалгах шаардлага гарвал зогсож байсан газраа маш удаан хугацаагаар зогссоор байдаг байсан бөгөөд хотын оршин суугчид түүнийг харах гэж ихээр цуглардаг байсан байна. Сократ чулуугаар урладаг мэргэжилтэй байсан ч үүнийгээ хийдэггүйн дээр хүлээн зөвшөөрдөггүй байсан байна. Тэрээр өөрийгөө үргэлж философич хэмээдэг байжээ.

Ардчиллын талаарх үзэл

Сократ бол Афинд Периклийн үед тогтсон ардчилалтай төстэй тийм аядуу ардчиллын талыг баримтлагч байсан. Удирдах тушаалтныг шодож сонгодог практикийг Сократ шүүмжилсэн. Эртний үеээс эдүүгээ хүртэл энэ шүүмжлэл Сократын “ардчиллын эсрэг үзэл“ гэсэн сэдвийн нэг гол учир нотлол болж ирэв.Албаны хүмүүсийг шодолтоор сонгох журмын талаар сократын шүүмжлэл тэр үеийн Афины үндсэн хуульд харшилсан юм, ардчиллын эсрэг зүйл байсангүй. Ер нь Сократ төрийн байгууллагыг өөрчлөх талаар ямар нэг онцгой хөтөлбөр дэвшүүлээгүй, зөвхөн төрийн хариуцлагатай албан тушаалтан мөн цэргийн удирдах дарга нарын санал хурааж сонгох санал гаргасан, өөрөөр хэлбэл шодох аргыг санал хураалтаар солих нь зүйтэй юм гэсэн санаанаас өөр юу ч хэлээгүй ажээ.

Сургаалиуд

Сайн байдал, сэтгэлийн тухай сургаал

Сайн сайхан байдал гэдгийг хүнд “ашигтай” юмыг таньж мэдэх явдалтай холбож ойлгосны дүнд Сократ утилитаризм, заваан прагматизмын явцуу хүрээнээс гарч чадсан хэрэг. Юм өөрийн зориулалтдаа тохирч байвал сайн ашигтай гэнэ. Хүмүүс хүссэнээ биелүүлэхэд тус болох зүйлийг ашигтай гэж үздэг. Тэгвэл юуг хүсэх нь зохистой вэ гэдгийг мэдэх нь илүү ашигтай. Хэрэг дээрээ Сократ Грекийн философичдоос анх түрүүн бие сэтгэлийн харьцааны тухай асуудлыг тодорхой тавьсан байна. Мөн Сократ биеэ хайрлаж санаа тавихыг үгүйсгээгүй, хоол ундаа тааруулж хэрэглэхийг сануулж байсан юм. Эцэст нь сэтгэлийн /сүнсний/ тухай Сократын ойлголт шашны ойлголттой бас холбогдож байсныг нэмж хэлэх хэрэгтэй.

Ёс зүйн тухай сургаал

Сократ: "Хэн ч сайн дураараа шудрага бус юм хийдгүй, харин тийм явдал гаргасан бол өөрөө мэдэлгүй тэгсэн хэрэг. Үүнтэй холбогдуулж Сократ ганц хүслээр шудрага бус муу юмнаас зайлахад хэцүү, хүслээс гадна" ямар нэг хүч, ур чадвар, сургалт практик, бие сэтгэлийн хүмүүжил хэрэгтэй гэсэн санааг өгүүлсэн байдаг. Тэрний энэ санааг Аристотель "хүн сайн зүйлийг мэддэг атлаа, муу юм хийдэг явдал буй. Өөрийн явдлын муу хор уршгийг мэдсээр байж, уруу татагдаж шунал тачаалд автагдах нь бий" гэж шүүмжилсэн байдаг.

Хэлсэн үгс

  • Эд хөрөнгө, алдар нэр гэдэг, үнэндээ, хүнд ямар ч сайн чанар нэмдэггүй.
  • Огт хэрэглэхгүйгээр амьдарч болох хичнээн ч олон эд өлөг байдаг юм бэ дээ?
  • Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог.
  • Муу хүн өөрт нь огт ашиггүй байсан ч, бусдад муу юм хийдэг.
  • Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно.
  • Залуу хүмүүс аль болохуйц ойр ойрхон толинд харж байх ёстой. Сайхан харагдаж байгаа бол тэр гоо сайханыг илүүц явдлаар гутаахгүй байхыг хичээ. Царай муутай харагдаж байвал тэр үзэмж дорой байдлаа зөв хүмүүжлээр засаж залруулах хэрэгтэй.
  • Байгаагаасаа доогуур харагдана гэдэг бүдүүлэг явдал, харин байгаагаасаа дээгүүр харагдана гэдэг ухаантайн шинж.
  • Барималчид чулууг хүнтэй төстэй дүрсэд оруулах гэж хамаг чадлаараа балбадаг, харин өөрсдөө чулуутай адилхан болох ямар ч боломжгүй гэдгээ огт бодож үздэггүй нь ихэд хачирхалтай хэрэг шүү.
  • Тун гайхалтай, ямар ч хүн хичнээн хоньтойгоо яг таг хэлж чадна. Гэвч хичнээн найзтайгаа хэлж чаддаггүй. Нөхөд гэдэг тийм үнэ хүндгүй.
  • Хэдийгээр бүх юм жижиг сажиг аар саарханаас эхэлдэг ч, аливааг зав эхэлнэ гэдэг яавч аар явдал биш.
  • Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ.
  • Аятайхан хувцаслахыг хичээ. Гэвч хэтэртэл бүү гангал. Аятайхан хувцаслаж чадна гэдэг дээд хүний зан. Ганган байх нь илүүц хэрэг.
  • Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга.
  • Бага зүйлд сэтгэл ханаж чаддаг хүн л хамгаас баян. Ийм сэтгэл хангалуун байдал төрөлхөөсөө баян сэтгэлтэйг нь гэрчилнэ.
  • Үгэнд өвддөггүй хүнийг саваагаар гөвшөөд нэмэргүй.
  • Сайн муу хоёрыг ялгана гэдэг аливаа ухааны дээд нь.
  • Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог.
  • Найз нөхдөөсөө хэр үнэтэй вэ гэдгээ байнга эргэцүүлж, аль болохуйц үнэтэй байхыг эрмэлзэгтүн. Тэгвэл танаас хэн ч урвахгүй.
  • Эр хүний өс хонзонгоос биш, эм хүний хайраас айвал зохилтой. Энэ бол хичнээн аюултай байх тусмаа аятайхан санагддаг хор юм.
  • Гэрлэнэ гэдэг чин үнэнийг хэлэх юм бол нүгэл. Гэхдээ зайлшгүй учрах ёстой нүгэл.
  • Яадаг ч байсан гэрлэ. Сайн эхнэр таарвал онцгой явдал болно. Муу эхнэр таарвал, гүн ухаан судлахгүй юу.
  • Сэтгэлйиг анагаахгүйгээр биеийг эмнэж болдоггүй.
  • Байгалиас надад оногдсон биеэ төгс төгөлдөржүүлэхийг хичээхдээ би гимнастик хийдэг.

Үхэл

Тэр үеийн грекийн шүүх 3 үе шатыг дамждаг байсан. Нэгт нь нийт танхимын хүмүүсээс санал авдаг, хоёрт нь шүүгч цаазлах шийдвэрээ гаргах, гуравт нь шүүгдэгч өөрөө ялыг яаж гүйцэлдүүлэхээ сонгох. Мөн өмгөөллийн үг нь хоёр хэсгээс бүрддэг. Эхнийх нь шүүгчийн өмнө өөрийгөө өмгөөлсөн үг, дараагийнх нь шийдвэр гарсаны дараа хэлсэн үг. МЭӨ 399 оны хавар Сократыг жирийн иргэний амьдралын хэм хэмжээг зөрчсөн хэмээн ялласан юм. Шүүх хуралд оролцохгүй зүгээр л афинаас явахад хангалттай байсан байна. Учир нь түүнийг алах гэж улайрсан хүн бараг байгаагүй байна.

"Сократ нь хот даяараа шүтэн дагадаг бурхадыг хүлээн зөвшөөрдөггүй, ондоо шинэ бурханы номыг түгээдэг. Залуучуудыг замбараагүй зүйлд уруу татдаг. Тиймээс цаазаар авбаас зохилтой" хэмээн буруутгасан байдаг. Гэсэн ч энэ нь улс төрийн зорилготой байсан гэж зарим зохиолд тэмдэглэсэн байдаг. Учир нь тэрээр Афины ардчиллын зарчмыг шүүмжилж, албан тушаалтныг шодож сонгодог журмыг буруушаадаг байсан. Шүүх хурлын эхний хэсэгт нь Сократ урьдын болон тухайн үеийн зэмлэн буруутгагчдын талаар үг хэлжээ. Мөн хүнийг сурган хүмүүжүүлэх ёстой гэсэн ч багш яваагүй гэдгээ хэлжээ. Хоёр дах хэсэгт тэрээр шүүх хурал дээр яллагдагч биш, харин материаллаг баялгаас оюуны баялгийг илүү дээдлэхийг уриалсан номлогчийн дүрээр үг хэлсэн гэдэг. Харин гуравдахь хэсэг нь шүүгчид найз нөхөддөө хандсан үг байсан байна. Зарим судлаачдын үзэж байгаагаар уран зохиолын үг болохоос биш, түүхэн баримт биш хэмээн үздэг байна. Гэхдээ сүүлчийн үг нь "Би амьд үлдсэнээс ингэж хамгаалж байгаад үхсэн нь дээр", "Би цаазлуулхаар болж эндээс явж байна, харин намайг яллагчид хорт явдал, шудрага бус явдал нь үнэнд гүйцэгдэж илчлэгдэн явж байна..." гэж хэлсэн байна.Сократын гэм буруутай эсэх талаар 500 хүн санал өгснөөс 280 нь цаазлах нь зүйтэй гэсэн санал өгчээ. Ийм цөөхөн хүний зөрүүтэйгээр тэрнийг буруутгасан нь түүнийг үнэхээр их гайхшруулсан гэдэг. Уг нь шүүхийн шийдвэр гармагц цаазыг гүйцэтгэдэг ёс байсан ч энэ удаад Сократыг цаазлан хороохыг 30 хоногоор хойшлуулжээ. Учир нь Афинчууд Крит арал дээр минотавр мангасыг даран сөнөөж Критийн хаан Миност төлөх гувчуур төлөөснөөс ангижруулснаас хойш Апполон тэнгэрт Тезей хааны өргөсөн тангаргыг биелүүлж бэлэг сэлт тээсэн ариун хөлөг онгоцыг Делос арал дахь Аполлоны сүм рүү жил бүр илгээдэг заншилтай байсан бөгөөд тийнхүү ариун элч нар одсон өдрөөс Афинд эргэж иртэл нь цаазын ял гүйцэтгэхийг хориглодог байжээ. Ийнхүү хойшлогдож байх үед нь найз нөхөд нь оргуулахаар завдсан ч андынхаа үгэнд оролгүй, эх орныхоо хууль ёсонд үнэнч үлдэж оргохыг зөвшөөрөөгүй байна. Энэ шийдвэрийн шалтгаан нь "...шудрага бус явдалд бас шудрага бусаар хариулт өгөх хэрэггүй" гэсэн түүний философийн баримтлал байсан болов уу. Цааз гүйцэтгэх өдөр Сократ нар шингэхийг ч хүлээлгүй, өөртөө хор авчирч өгөхийг хүсжээ. Аягатай хорыг маш тайванаар амархан ууж дуусган таалал төгссөн байна. Сократыг нас барсны дараа Афинд бий болсон улс төрийн дарамтлалын улмаас Платон болон философчийг дагалдагч зарим хүмүүс Афинаас явахад хүрчээ. Хэдэн жилийн хойно түүний шавь нар Афинд эргэн ирж түүний талаар болон философийнх нь талаар олон зүйлийг бичиж үлдээсэн байна.

Сократыг өөд болсоны дараа Афинчууд нүглээ наминчилсан тухай, Сократыг яллагчдыг шийтгэсэн тухай, хууч яриа бий болжээ. Философичийн үхэл ойлгомжгүй битүүлэг хэрэг. Гэхдээ амиа хорлосон ч биш, шүүхийн алдаа ч гэж хэлмээргүй явдал юм. Шүүх дээр Сократын баримталсан байр суурь бол түүний чин сэтгэл, оюун ухааны зарлигийг дагах ёстой гэсэн ёс зүй-гүн ухааны үзэлтэй нь нягт холбоотой. Тэрээр өөрийгөө танин мэдэх, зан суртахууны хувьд төгөлдөржих явдлыг сайн үйл, харин оюуны хувьд сайжрахгүй "унтаж" дэмий цаг өнгөрөөх нь муу муухай зүйл гэж үзэж иргэдэд ямагт сургамжлан, ном хаялцдаг байжээ. Философио орхих уу, эсвэл үхлээс айн амьд үлдэх үү гэдэг асуудал түүнд тулгарчээ. Өөрийн үзэл санаанаас няцна гэдэг түүний хувьд амьдралаас, мөн түүний утга санаанаас ухарна гэсэн үг байжээ. Тийм ч учраас тэрээр үхлийг сонгожээ.

Үхэхийнхээ өмнө тэрээр өөрийнх нь дотор үргэлж дуу хоолой оршин байдаг байсан. Тэрхүү дуу хоолой түүнд юу хийх ёстойг хэлдэг байсан гэж тэмдэглэжээ. Үүнийг бас зарим ном зохиол дээр их мэдрэмж сайтай хүн байсан ч гэж тэмдэглэсэн байдаг.

Дүгнэлт

Сократ хэт ягшмал үзэлт зовлон эдлэгч биш, үзэл санаа, үнэмшлээ сохроор баримтлагч биш, харин философийг бишрэн зовогч, амьдрал үхлийн хооронд чөлөөтэй сонголт хийсэн итгэл төгөлдөр мэргэн ухаантны ёсоор энэ хорвоог орхисон хүн билээ. Сократын хувьд сайн муугийн тухай шударга шударга бус явдлын тухай ойлголт харьцангуй гэдэг нь нууц биш байсан. Аль нэг үйлдэл нэг тохиолдолд сайн, өөр тохиолдолд муу болдгийг тэрбээр ойлгож байлаа. Ийм учраас Сократ ёс зүйн нийтлэг тодорхойлолт эрж хайсан нь философийн сэтгэлгээний түүхэнд түүний байгуулсан асар их гавьяа билээ. Сократ оюун санааны үнэ цэнийг тэргүүн зэрэгт тавьж түүнийг бүтээх нь хүний амьдралын гол зорилт гэж үзсэн байна. Өөрийгөө танин мэдэх тухай Сократын сургаал нь “Хүн - шинжлэх ухаан - техник” , “Шинжлэх ухаан - ёс зүйн нигүүлсэнгүй үзэл” гэсэн асуудлаар сүүлийн үед дэлхий даяар өрнөсөн өргөн хэлэлцүүлгийн нэг нэн чухал сэдэв болсон нь их учиртай. Эртний философичийн шийдвэрлэх гэж байсан асуудлууд эдүгээ ач холбогдлоо алдаагүй байна. Ийм учраас сократ хүн төрөлхтний нэгэн мөнхийн дагуул байсан, байх ч болно.


Зогсоод л баймаар........


Нүүрээ тэнгэрт харуулан
Зогсоод л баймаар

Цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар

Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар

Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар

Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар

Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар

Чихэнд минь зүүсэн ээмэг
Чиний нэрээр жингэнэтэл
Зогсоод
Зогсоод л баймаар

Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар

Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар

Би дөрвөн улирал шиг бүсгүй

Салах төдий хоромхон агшинд хайрыгаа санаж
Саваагүй охидын шохоорхсон харцтай байлдаж
Зөрөн өнгөрөх бүсгүй бүрээс хайртыгаа харамлаж
Зүрх сэтгэлээ зовоож баахан гиюүрдэг би хайртай хартай бүсгүй

Зөвхөн чамд хайртайгаа нотлох гэж
Эргэх дөрвөн улирлыг ч өөрчилж чаддаг
Би дөрвөн улирал шиг бүсгүй
Би дөрвөн улирлын эзэн бүсгүй

Элчилгүй төөнөх халуун зунаар
Хаврын шуурга шиг аашилж хамаг новшоо чирээд
Хаалгаа үүдээ хага шидээд
Хаашаа ч хамаагүй гүйчихдэг би хавар шиг бүсгүй

Тэсгим жавар хаалга нэвт үлээж
Тансаг хөнжилд жавар хургах агшинд
Хөлдүү жаврыг хөнжлөөсөө хөөж
Хайрыгаа халуун илчинд умбуулдаг би зун шиг бүсгүй

Айраг найр хэсээд хөлчүүрхсэн намар
Айлын бүсгүй нөхөрт минь хөөрхөн харагдах вий гэхээс эмээж
Намрын дунд сарын шинийн 17 болгонд би хуримаа хийх гэж буй бүсгүй шиг
Наалинхай уян байж чаддаг би намар шиг бүсгүй

Хайрт минь намайг халамжаар дутааж
Хайрын үгээ ховорхон хэлбэл
Халуун ялдам зангаа үлдэн хөөж яг л
Идэр есийн хүйтэн тачигнах адил
Ихэмсэг бардам мөсөн хатагтай шиг болдог би өвөл шиг бүсгүй

Ээлжлэн улирах дөрвөн улирлыг өөртөө шингээсэн
Эгэл даруухан жирийн бүсгүй би
Хавар шиг, зун шиг, намар шиг, өвөл шиг
Хэзээ ямар улирал миний сэтгэлд ноёлохыг
Хэн бугай нь ч хэлж мэдэх аргагүй
Би дөрвөн улирал шиг бүсгүй
Би дөрвөн улирлын эзэн бүсгүй

Wednesday, March 30, 2011

Аааа...........

Сайхан байгаль, ой мод, цэлмэг хөх тэнгэр, сэнгсэнэсэн салхи шувуудын жиргээ үнэхээр үгүйлэгдээд байна аа. Өглөө эрт ганцаараа нүдээ аниад уул, ой мод, усны хоржигноон шувуудын жиргээ энэ бүгдийн дунд нүдээ аниад юу ч бодолгүй хэдэн цагаар ч хамаагүй суумаар байна Тэгж байж л санаа минь жаахан болтугай амарч сэтгэл санаа хөнгөрөх юм шиг санагдаад байна Энэ л үгүйлэгдээд байна..........................

Tuesday, March 29, 2011

Күнз


КүнзХятад: 孔夫子, Kong Fuzi буюу K'ung-fu-tzu, утгачилбал "Конг багш", гэхдээ Kongzi 孔子 буюу Күнз гэдэг нэр нь дорно дахинд түгээмэл, МЭӨ 551МЭӨ 479) нь Хятад улсын гүн ухаантан, их сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан шаманизмийг гүн судалсаны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө Күнзийн сургааль гэгдэг.

Күнз зөвхөн соён гэгээрүүлэгч, их сэтгэгч байсангүй. Ханлиг улсуудаар хэрэн хэсэж, өтөл насандаа соёлын үнэт баялгийг бүтээж, утга зохиол, түүх, гүн ухаан, улс төр, засаглал, нийгэм, ёс суртал зэргийг тал бүрээс нь гүнзгий шинжлэн үзэж үзэл сургаалаа айлдан номлосноор Күнзийн сургаалыг үндэслэн буй болгожээ. Күнз хийгээд түүний шавь нарын эмхэтгэж туурвисан алдарт Дөрвөн ном, таван бичиг бүхэлдээ Күнзийн сурталын үндэс болдог.

Хоёр мянганы тэртээ зохиогдож, саад бэрхийг туулсаар өнөө хүртэл уламжилж ирсэн, Күнзийн суртал гүн ухааны сэтгэлгээний гол дурсгал бол дээр өгүүлсэн алдарт Дөрвөн ном, таван бичгийн нэг Шүүмжлэл өгүүлэл нь бэсрэг зохиол юм. Күнзийг таалал төгссөн хойно шавь нар нь өөр өөрийн тэмдэглэн авсан хийгээд ой ухаан, оюун бодолд нь шингэж үлдсэн сургаал номлолыг нэгтгэн бичсэнээр энэ ном бүтэж, мөнхрөн үлдэх хувийг олжээ. Шүүмжлэл өгүүлэл нь голдуу асууж хариулах, цэц мэргэнээ сорьж цэгцлэх, шүүн тунгаах, дүгнэх хэлбэрээр бичигдсэн, 20 бүлэгтэй зохиол юм.Күнзийн сургаал Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй.

Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа.

Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой.

Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй

Мэдэж буй хүн эргэлздэггүй Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй Зоригтой хүн айж эмээдэггүй.

Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.

Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй

Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй.

Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!

Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.

Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг.

Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.

Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.

Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.

Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой.

Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.

Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог.

Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү.

Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг.

Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ? Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг. Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг.

Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.

Хорвоо дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй. Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан. Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг. Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог. Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог. Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул. Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй. Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг. Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг. Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн. Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй. Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна. Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү. Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг. Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан. Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй. Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чинь сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно. Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй. Хүмүүс зан авираа засаж сайжруулахгүй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгүй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа. Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой. Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, үг сүггүй худалч, ичих нүүргүй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

Анхааруулан хэлсэн зүй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал.  

Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй Мэдэж буй хүн эргэлздэггүй Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй Зоригтой хүн айж эмээдэггүй. Буянтай сайн хүн бол хүнд байгаа бүх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг. Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй. Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ! Ухаантай сийрэг хүн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм. Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг. Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.

Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.  

Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага. Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой. Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг. Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог. Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү. Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг. Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ?

Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгүй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх
 гэж зовж шаналан зүтгэдэг. Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг.
 Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг. Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.

Аристотель


Аристотель (Грек хэл: Ἀριστοτέλης; МЭӨ 384 - 322) бол эртний Грекийн гүн ухаантан Платоны шавь юм. Гэхдээ Аристотель Платоны сургуулиас тусгаарлаж Афинд өөрийн бие даасан сургууль лицей байгуулж "Физик", "Метафизик", "Оюун санааны тухай", "Аналитик", "Категори", "Улс төр" зэрэг алдарт зохиолуудаа бичсэн бөгөөд нийт 150 орчим бүтээл туурвижээ. Аристотелийн зохиолууд нь нэвтэрхий толь бичгийн шинжтэй бөгөөд маш өргөн хүрээтэй асуудлыг гүнзгий авч хамарсан байдаг юм.

Аристотелийн нэг түүхэн үнэт гавьяа бол шинжлэх ухаанд ангилалт хийж, философийн шинжлэх ухаан биеэ даасан тусгай шинжлэх ухаан болохыг нотолж, түүний роль, ач холбогдлыг нэн товойлгон тавьсанд оршино. Аристотель нь Эртний Грекийн их сэтгэгчдийн дотор нэг ноён оргил нь болж чадсан юм. Манай оронд түүний "Туурвил зүй" зэрэг бүтээл нь хэвлэгджээ.

Аристотель Никомакос, Фаистис нарын хүү, тракиа эргийн Стагеира хотод төрж, тэнд хүүхэд насаа өнгөрөөжээ. Эртнээс эмчийн гэр бүлээс гаралтай эцэг нь III.Амюнтас Македон хааны ордны эмч байв. Практикын анагаах ухаантай ойрхон байсан нь Аристотелийн сэтгэлгээ, оюун ухааны хөгжилд шийдвэрлэхүйцээр нөлөөлсөн аж. 17 настай байхдаа Афин хот руу явж Платоны сургуульд суржээ.

Ийнхүү 20 жилийн турш Академийн гишүүн байж Платоны дэргэд ажилласан бөгөөд гэхдээ философийн үндсэн асуудлууд дээр түүнийхээс өөр ойлголт бий болгосон байна. Багшаа өөд болсны дараа бага азийн Ассос дахь Хермиас тюраннос руу очиж, тэнд Хермиасын зээ дүүг эхнэр болгон авчээ. Дараа нь лесбосын Мютиленд номын ажлаа үргэлжлүүлжээ. II.Филиппос македон хаан өөрийн хүү, хожмын Македонын Александрыг хүмүүжүүлж, сургах ажлыг түүнд даатгасан тул 342 онд хааны ордон байрлах Пеллад шилжин суув. Сургаж, хүмүүжүүлэх ажлаа дуусгаад тэрбээр Афинд эргэн ирж өөрийн философийн сургуулиа байгуулжээ. Лекцүүдээ алхаж явах зуураа уншдаг байсан заншлаас нь үүдэн сургуулийг нь перипатетик сургууль гэж нэрлэцгээсэн аж.

Македонын Александрыг 323 онд нас нөгчисний дараа Македоны эсрэг талынхны шахалтнаас зугтаан Еубоиа арал дээр очиж, тэгээд нэг их удалгүй Халкис хотод нас баржээ.

Аристотель Платоны идеа-онолыг үгүйсгэн бодит байдлын гол чанарыг оюун санаанд биш, харин зүйлүүд, юмс үзэгдлүүдэд, өөрсөд дотор нь хайж байв. Шалтаг ба үр дагаварын уялдаа холбоонууд, оршихуйн хуультай байдлууд, хөгжил ба хувиралын бүр гүний шалтгаануудыг олохын тулд үргэлж тодорхой өгөгдөл, тоо, баримтуудаас эхэлдэг байлаа.

Аристотелийн философи дэлхий ертөнц болон хүнийг үзэх бүрэн рациональ арга зам хүмүүст өгсөн ба хэдийгээр тэр өөрөө ч бурханд итгэдэг нэгэн байсан нь маргаангүй боловч түүний философи олныг эзэмдэгч айдас хүйдэс болон өдөр дутмын үйл явдлуудыг бүрхсэн учир битүүлэг байдлын мананг устган үгүй болгоход чиглэж байв. Ийнхүү, тухайлбал Метеорологик хэмээх бүтээлдээ цахилгаан цахих болон тэнгэр дуугарахыг тайлбарлахдаа байгалийн үзэгдлийн (чийг, ууршил, үүлний нягтрал, нарны элч, усны төлөв байдал, хувирал гэх мэт) ажиглалт, судалгаанд тулгуурласан байдаг нь Зевс аянга цахилгааны эзэн гэж итгэцгээдэг байсан тэр цаг үед тун бага шашны агуулгатай байгаа хэрэг.

Онцгой арга барилч сэтгэгч тэрбээр улс төрийн үзэгдлүүдийг шинжлэх ухааны үүднээс анх цэгцлэн системчилж, улс төрийн нэр томъёонуудыг гаргаж ирсэн бөгөөд логикийн шинжлэх ухааныг үндэслэгч түүний үндсэн категориудгүйгээр орчин үеийн шинжлэх ухаан ба философи бий болохгүй байсан биз ээ. Yүний зэрэгцээ Аристотель шинжлэх ухааны мэргэжлийн судалгааг хөгжүүлэх талбарт хамгийн том гавъяатан. Олон номын сан байгуулж, шавь нарынхаа тусламжтайгаар байгаль, нийгмийн бүхий л салбарт мэдээ, баримт системтэй цуглуулах ажлыг эхлүүлжээ. Тэр өөрөө зоологит онцгой сайн байсан боловч зарим талаар өөрийн биеэр, зарим талаар хамтран ажиллагчдаараа дамжуулан одон орон судлал, математик, ургамал судлал гэх мэт салбаруудад эстетика, этика болон улс төрийн төрөлд хийсэн шигээ агуу их судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн байна. Жишээ нь: төрийн амьдралыг судлахдаа 158 төр улсын үндсэн хуулийн бичгийг эмхэтгэн тодорхойлжээ. Түүний 150 гаруй бүтээлийн нэрийг бүртгэсэн байгаа бөгөөд судлаачдын үзэж буйгаар эдгээр бүтээлүүд 450 000 орчим мөр бүхий ажээ. Онцгой оюун ухаантай энэ хүн юмыг бодит талаас нь авч үздэг, хүлээцтэй уян хатан, бага зэрэг егөөтэй, хүнлэг мөн чанартай нэгэн байлаа.

Гол бүтээлүүд: Политик, Афины төр улс, Никомахосын этика.

Политик бүтээлдээ Аристотель хүн төрөлхтний нийгмийн байгууллын байгалиас өгөгдсөн үндэс, сууриудыг нээн олохыг зорьжээ.

Гэр бүл, тосгон, полис

Бусад бүх амьд амьтдын адил хүн ч гэсэн өөр хоорондоо нийлж амьдрах байгалийн жамтай, нийлж нэгдэж байж оршин тогтноно, өсөж үргэлжилнэ. Хүмүүс хоорондоо нийлж үүсгэсэн нэгдлүүдийн хамгийн эхний хэлбэр нь гэр бүл бөгөөд энэ нэгдэл хүний өдөр дутмын хэрэгцээ, шаардлагыг хангахад чиглэнэ. Гэр бүлүүд нийлж тосгон хэмээх, хүний өдөр дутмын хэрэгцээнээс давсан хэрэгцээ шаардлагуудыг хангаж чадах нэгдэл үүсгэдэг. Нэгээс илүү тосгон нийлснээр нэгэн улс (полис) бий болно. Полис бол хүмүүсийн нэгдэн нийлэх явцын дээд шат, сүүлчийн бөгөөд төгс нэгдлийн хэлбэр юм. Дан ганц амьдрахын төлөө хүмүүс хоорондоо нийлэн, тэдний нэгдэл томорсоор байх үед тухайн нэгдэл дэх хүмүүсийн хэрэгцээ шаардлага бүрэн хангагдаагүй хэвээрээ л байна, харин томролт бүрэн гүйцэхэд энэ нэгдэл сайхан амьдралын төлөө оршин тогтох бөгөөд ийн өөрийн хэрэгцээг бүрэн хангах чадвартай байна. Хүмүүсийн нэгдэл бүрдэн гүйцэх нь байгалийн жам ёсны дагуу явдал, өсөн хөгжсөн анхны хэлбэртэйгээ ижил чанартай бүх полис байгалийн жамаар оршин байдаг. Ямар нэгэн юмны мөн чанарыг уг юм бүрэн хөгжиж гүйцсэн үед нь л тодорхойлж болох бөгөөд эцсийн, бүрэн гүйцсэн шатандаа юмс хамгийн төгс, сайн байдаг. Тэгвэл өөрийн хэрэгцээг бүрэн хангана гэдэг нь үүний төлөөх хөгжил нэгдлийн төгсгөл юм, ийм учир хамгийн сайн, хамгийн төгс цэг энэ байна. Нийлэн нэгдэлтийн дээд үзүүрт улс (полис) байх бөгөөд улс тэгэхээр хамгийн сайн сайхныг хүмүүст авчирна, иймээс улс нь байгалийн жам ёсны юм, учир нь байгаль үргэлж хамгийн сайн сайханд хүрэхийг зорьдог.

Хүн нийгмийнй амьтан болох тухай

Энэ бүгдээс харахад полис нь байгалийн жам ёсны дагуу оршин байдаг зүйлүүдийн ангид багтах нь тодорхой ажээ, харин хүн бол байгалийн жамын дагуу энэхүү полист амьдрах учиртай амьтан. Зөгий ч юм уу бусад хамтран амьдрагч амьтдын бий болгосон нэгдлээс өндөр түвшний нэгдэл болох нийгмийн байгууламжинд хүн яагаад амьдрах ёстой нь ойлгомжтой зүйл. Бүх амьтдын дотроос хүн л ганцаараа ярих чадвартай байх бөгөөд бидний үзэж байгаагаар байгаль ямарч юмыг дэмий хийдэггүй. Амьтад тааламжтай буюу тааламжгүй байдлаа илэрхийлэх, үүнийгээ бие биедээ мэдэгдэх дуу авиа гаргах л чадвартай байхад хүний хэл юу ашигтай болон юу ашиггүйг, ийн юу шударга болоод юу шударга бусыг мэдэгдэхэд хэрэглэгдэнэ. Бүх амьтдын дотроос хүн л сайн ба мууг, шударга ба шударга бусыг болон бусад зүйлсийг ялгаж харах, ойлгох чадвартай байдгаараа онцлог. Энэ бүх зүйлийг үзэх, ойлгох ерөнхий чиг шугамыг нэгдэл өгөх бөгөөд энэ нэгдэл гэр бүл болон полисыг бий болгодог.

Полис, хүн хоёрын аль нь тэргүүнд тавигдах тухай

Байгалийн жамын дагуу полис нь хүн болоод гэр бүлийн өмнө тавигдах учиртай. Yүний шалтгаан нь байгальд бүхэл бие түүнийг бүрдүүлэгч хэсгүүдээс тэргүүнд тавигддагт байна. Хэрэв бүхэл бие устгагдвал түүний гар, хөл ч мөн үгүй болно, энэ үед тэдгээр тасархай хэсгүүдийг бүхэл биеийг бүрдүүлэлцэж байхад нь нэрлэдэг байсан адилхан нэрээр нэрлэж болох ч үүгээрээ тэс ондоо юмыг хэлэх болно. Бүх зүйлийн үндсэн дүр төрх, мөн чанар тэдний ажиллагаа болон чадвараас урган гардаг, эндээс харахад хэрэв ямар нэгэн юм байх ёстойгоороо байж, хийх ёстойгоо хийж чадахаа нэгэнт больсон бол түүнийг бид урьдынхтайгаа хичнээн ижил нэртэй байсан ч яг адилхан юм хэвээрээ байна гэж хэлж болохгүй.

Полис бол бүхэл бие, харин хүн түүнийг бүрдүүлэгч хэсэг. Энэ бүхэл биенээс салсан хүн өөрийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй. Нийгмийн нэгдлийн сайн сайхнаас хуваалцах чадвар үгүй хүн, эсвэл аль хэдийнээ өөрийнхээ хэрэгцээг хангачихсан тул хуваалцах хэрэг түүнд байхгүй хүн нийгмээс салж болох бөгөөд тэрбээр полисын нэг хэсэг биш, иймээс тэр буг, бурхан хоёрын нэг нь байж таарна. Иймийн учир хүн нийгмийн зүг тэмүүлэх мөнхийн эрмэлзэлтэй, харин хүний өөрийнх нь байгуулсан нийгмийн сайн сайхныг хүн л хамгийн түрүүн эдэлдэг. Төгс хүн хамаг амьтдаас хамгийн дээд нь, харин хэрэв тэр хууль журам, шударга үнэнээс салбал түүнээс муу муухай үгүй. Ёс суртахууны дэг жаяг, ариун журмын үйлийг гүйцэлдүүлэх хэрэгсэл (жишээ нь: хэл) хүнийг төрөхөд нь хамт заяадаг боловч үүнийг сөргүү хэрэгт мөн ашиглаж болно. Хэрэв хэн нэгэн ариун журамгүй бол тэр хамгийн бохир явдалт, балмад этгээд, ховдог шунахайн туйлын адаг. Шударга үнэн бол улс гэрийн салшгүй хэсэг, нийгмийн нэгдлийг цэгцлэн байгуулагч эд юм. (Танилцуулгыг Brian Tierney, Donald Kagan, Pearce Williams нарын Great Issues in Western Ciүilization (үolume I) номны Politics by Aristotle хэсгээс бэлтгэв.)

Diogenes Laertios: 'Философичдын амьдрал, (1) ... тальтраатаж ярьдаг байсан ... тэгээд нарийхан хөлтэй, жижиг нүдтэй байв, сайхан хувцас өмсөж, бөгжнүүд зүүнэ, зассан үстэй ... (17) ... "Хүмүүс худлаа хэлснээрээ юунд хүрдэг вэ?" гэж түүнээс асуухад "Yнэн хэлэхэд нь хүмүүс тэдэнд итгэхгүй болдог" гэж хариулжээ. Нэгэн муу хүнд өглөг өгснийх нь төлөө түүнийг буруутгацгаахад хэлсэн нь "Мөн чанарыг нь биш хүнийг өрөвдсөн юм." (20) Хэн нэгэн түүнээс бид яагаад гоо сайханд ийм их цаг үрдэг тухай асуухад "Энэ бол сохор хүний л асуух асуулт" гэжээ. [Р.Б] '

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~