Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, March 21, 2011

Гэрэлт энэ хорвоогийн чимэг болсон Бүсгүй хүнийг л хайрлаж яв


Бүсгүй хүн яагаад тамхи асааж татаж болохгүй гэж
Бүсгүй хүн яагаад бусдын адил сархад хүртэж агсам тавьж болохгүй гэж
Бүсгүй хүн яагаад эрчүүдэд хатуурхаж тэдний сэтгэлийг шархлуулж болохгүй гэж
Бүсгүй хүн яагаад бүр мөсөн эрчүүд шиг байж болохгүй гэж
Тийм ээ болох нь болно
Гэвч Бүсгүй хүн гэдэг чинь эрчүүд та нарыг жолоодогч
Бас Бүсгүй хүн гэдэг энэ амьдралын түшиг тулгуур байдаг юмаа
Эрчүүд минь та нар Энэ л олдох ганц амьдралаа
Эгэл жирийн хүмүүн ий амьдралаа
Энгүй их энэ хайр эгэл юм бүхний чимэг болсон
Бүсгүй хүний бүлээн нулимсыг бага урсгаж
Бүлээн энгэрт н жаргаж амьдрахдаа
Хайрыг нь дааж Харцыг нь булааж Битгий илүүг эр Бүү ихийг хүс
Яг л байгаагаар нь л хайрла
Эгэл амьдрал эгэл байхдаа сайхан байдаг юм
Энэ амьдрал хүнд ганц л заяадаг юм
Бүсгүй хүн гэдэг Бүлээн нулимсаа нууж амьдардаг
Мэдсэн ч мэдээгүй л юм шиг Сонссон ч дуулаагүй юм шиг л
Тэр л хүч сэтгэлийн тэнхээгээрээ
Тэр л сайхан сэтгэлээрээ эгэл та нарыг хайрладаг юм шүү дээ
Эрчүүд минь Энэ амьдралын ноён нуруу минь
Ганц олдох нандин энэ л амьдралдаа
Гэрэлт энэ хорвоогийн чимэг болсон Бүсгүй хүнийг л хайрлаж яв
БҮҮ тэднийг хуур БҮҮ тэднийг хуураааааа.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~