Бүсгүй хүний имиж сүрчиг үнэртэн, уруулын будаг зэрэг олон зүйлээс бүрддэг. Мөн эмэгтэй хүний мөн чанар, амьдралдаа хандах хандлага нь будалт, үнэртний сонголт, хувцаслалт, биеэ авч яваа байдлаас харагддаг гэж үздэг. иймд эмэгтэйг гаднах төрх, хувцаслалтаар нь таньж болно. Хурц зантай хатагтай: Зарим талаар эршүүд байх нь бий. Гадаад үзэмжиндээ тогтмол анхаардаггүй. Зөрүүд, хамгийн сүүлийн үеийн загварыг дуурайхаас эхлээд хувцаслалтандаа огт анхаарахгүй ч байж чаддаг. Албан ёсны хүлээн авалтан дээр богинохон юбкатай ч ирж магад. Нүдэнд тусахгүй будах дуртай. Дур булаам хатагтай: Нарийн мэдрэмжтэй. Хувцсаа хэзээ ч хайш яааш өмсдөггүй. Цүнх, туфлийнх нь өнгө заавал хоршиж байдаг. Нүүрээ донжий нь тааруулж буддаг. Час улаан өнгөөр хэзээ ч уруулаа будахгүй. Зөөлөн үнэртэй сүрчгэнд дуртай. Зарим тохиолдолд хэт намбалаг юм шиг санагддаг. Анхаарлын төвд байх дуртай хатагтай: Энэ хатагтай эрчүүдийн анхааралд өртөх дуртай. Ер нь хамт олон, найз нөхөд, тодорхой хүрээлэлд байхыг эрмэлздэг. Донжийг нь тааруулан хувцас, чамин үсний загвар, этгээд зүүлт сэлтээр бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Янз бүрийн хэлбэрийн даашинз, юбка, сарфанчик, гялгар цалгар цамц, хээ хуартай трико, өндөр өсгийт, элдэв төрлийн бүрх малгай.Энэ бүхэн тэдний хобби. Үнэндээ өөрсдөд нь ч зохидог. Аж ахуйч хатагтай: Хувцаслалт, будалт зэрэгт төдийлөн анхаарал тавьдаггүй. Гэхдээ өмсөж зүүсэн бүхэн нь эдэлгээ сайтай, чанартай, гарын ая даахуйц байгааг та анзаарна. ээмэг, бөгж зүүвэл алтыг нь сонгоно. Элдэв янзын хуурамч эдлэлийг сонгох байтугай харах ч үгүй. Өндөр өсгийтэй туфль, сорочик тэдний имиж. Жинхэнэ францын сүрчиг хааяа үнэртүүлэх нь бий. Найз нөхөддөө тусархуу, найдвартай, олон зангүй. Хавь орчмын хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг. http://zaluu.com/free/index.php?tid=4&id=2612 |
Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ ~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !
Wednesday, March 23, 2011
Эмэгтэй хүнийг будалт, хувцаслалтаар нь танихуй
Labels:
Бүсгүй таньд
Subscribe to:
Post Comments (Atom)
~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~
No comments:
Post a Comment