АНУ-ын 42 дэх Ерөнхийлөгч Билл Клинтон 1946 оны наймдугаар сарын 19-нд Арканзаст төржээ. Хуульч мэргэжилтэй, АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, 1993 оноос 2001 оны хооронд цагаан ордныг тэргүүлж байсан юм. Тэрбээр Арканзас мужийн Ерөнхий шүүгчээс Амбан захирагч, Амбан захирагчаас Ерөнхийлөгчийн албан тушаал хүртэл дэвшиж чадсан. 1973 онд Билл Клинтон Йелийн их сургуулийн хууль зүйн факултетыг төгссөн, хуульч мэргэжилтэй. Тэр 1976 оны сүүл хүртэл Арканзас мужийн хууль зүйн сургуульд багшилж байсан бөгөөд 1976 онд Клинтон Арканзас мужийн Ерөнхий прокуророор дэвшсэн байна.
Клинтоны засаглал амжилт, азгүйдлээр дүүрэн байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Ижил хүйстэн эрчүүдийг армид алба хаалгах санаа, эхнэрийнх нь удирдаж байсан эрүүл мэндийн салбарт хийсэн шинэчлэл зэрэг бишгүй зүйлүүд бүтэлгүйтэж байлаа. Гэхдээ түүний засаглал дандаа бүтэлгүйтэж байсан уу гэвэл бас үгүй. Клинтон хойд Америктай чөлөөт худалдааны, Балканы хойгийн зөрчилдөөнийг зохицуулах энхийн гэрээг тус тус байгуулж, АНУ-ын төсвийн алдагдлыг нөхөж, инфляци, ажилгүйдлийн түвшинг эрс бууруулж чадсан гавъяатай нэгэн.
Клинтоны амрагийн явдал, тэргүүн хатагтайн нулимстай дүр төрх Ерөнхийлөгч болоход тусалсан уу?
Тэрбээр Йелийн хууль зүйн их сургуульд сурч байхдаа ирээдүйн эхнэр Хиллари Родэмтэй танилцаж гэр бүл болсон юм. Билл Клинтоныг энэ өндөрлөгт хүрэхэд эхнэр Хиллари Клинтоны оруулсан хувь нэмэр асар их аж. 1980 онд хос хоёр Челси хэмээх бяцхан охинтой болсноор тэдний гэр бүл аз жаргалаар бялхах болжээ. Учир нь царай зүс сайтай Билл Клинтон эхнэртээ төдий л үнэнч биш нэгэн байжээ.

Түүний эхнэрээ хуурсан амрагийн явдлууд нь 1974 оноос эхлэлтэй гэдэг. Тухайн үед Клинтоныг Арканзас мужийн амбан захирагчаар сонгох сонгуулийн компанит ажлыг хатагтай Хиллари гардан зохион байгуулж байхад Билл суртал ухуулагч нэгэн эмэгтэйтэйгээ энгэр зөрүүлсэн нь "The sun" сонины тэргүүн нүүрэнд "Ард-чилсан намаас нэр дэвшигч Билл Клинтон эхнэрээ араар нь тавьжээ" гэсэн гарчигтай нийтлэл дуулиан тарьжээ. Сонинд нийтлэгдсэнээр Клинтонтой унтсан эмэгтэйчүүдийн жагсаалт "тавын" тоогоор хэмжигдэхээ больсон бөгөөд Арканзас мужийн "Little Rock" шөнийн клубт дуулдаг байсан Женифер Флауэрс хүртэл тэдний нэг гэсэн байжээ. Даарин дээр давс гэгчээр ямар ч эрийг өмнөө сөхрүүлж чадахуйц сайхан төрхтэй Флауэрс "Би 12 жилийн туршид Клинтоны нууц амраг нь байсан" хэмээн мэдэгдэж байсан гэдэг. Тэрхүү мэдэгдлээс нь болоод Английн нэгэн сонин Флауэрсыг "Америкийн хамгийн аюултай эмэгтэйгээр" нэрлэж байсан удаатай.
Клинтоны ор хөнжлийн дуулиан түүнийг ялалт байгуулснаас нь хойш бага багаар мартагдсаар намжсан ч 1992 онд Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсноо олон нийтэд мэдэгдэж шар сонинууд түүний хувийн амьдралтай холбоотой мэдээллийн эрэлд гарцгаасан юм. Тэд хамгийн түрүүнд Флауэрсийг илрүүлэн ихээхэн хэмжээний мөнгө амлаж долоо хоног тутмын "Star" сонинд ор хөнжлийнх нь нарийн нандин бүхнийг дэлгэсэн ярилцлагыг нийтэлжээ. Тэрхүү ярилцлаганд "Би Клинтонтой 1977 оны намар анх танилцаад 1978 оны хоёрдугаар сард үр хөндүүлсэн. Тэр үед би телевизэд сурвалжлагч, харин Билл мужийн прокурор байсан юм. Надад энэ бүгдийг ярих хэцүү л байна. Гэхдээ би Биллийг цаашид эхнэр, охиноо хэн хүнээс илүү хайрлаасай гэж хүсч байна " гэжээ. Харин түүний ээж Мэри Херст нь: "Миний охин Билл Клинтоноос жирэмсэлж хүүхдээ аргагүйн эрхэнд авахуулснаа надад ярьсан" гэжээ. Клинтон тэдний яриаг баталж CNN сувгийн "60 минут" нэвтрүүлэгт оролцож байхдаа эхнэр Хилларигийнхаа нүдэн дээр "Бидний хооронд асуудлууд байсан, гэхдээ тэр бүгд одоо ард хоцорсон" гэж хэлтэл сэтгүүлч "Уучлаарай асуудлууд гэдэг үгээ та тодруулаач" гэтэл хатагтай Хиллари өмнөөс нь "Айл гэрт иймэрхүү зүйл тохиолддог шүү дээ" хэмээн нулимс дуслуулан сахилгагүй нөхрөө аварч байжээ. Харин тэргүүн хатагтайн нулимстай дүр төрх, хэлсэн ганц өгүүлбэр Америк даяар цацагдсан юм. Үүнийг үзсэн эмэгтэйчүүд Хиллариг ихэд өрөвдөн нөхрийг нь үзэн ядаж байсан ч дэмжсэн байна. Ингэж амрагийн явдалдаа "аатай" Билл Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон түүхтэй.
Билл Клинтон хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөв
Билл Клинтон 1996 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилдаа нэлээд ач холбогдол өгсөн байдаг. Түүний сонгуулийн багийнхан сонгогчдыг олон хэсэгт хувааж тэдний дэмжлэгийг авах зорилгын үүднээс янз бүрийн давхарга, түвшний үзэгчдэд зориулагдсан зургаан клип хийжээ. Уг клипүүд "чухал асуудлын талаархи Билл Клинтоны байр суурь", "Билл Клинтоны хар тамхи, гэмт хэргийн эсрэг явуулсан бодлогууд тэдгээрийн эерэг үр дагаврууд", "Тухай" гэдэг нэртэй клипэндээ Билл Клинтон өрсөлдөгч Б.Доулын талаар өөрөө шууд ярьсан, "Өдрийн цагаар үзүүлэхэд зориулагдсан сурталчилгаа"-ндаа нялх хүүхдийг харуулж ард нь "арваннэгэн сарын таван" бидний хүүхдийн ирээдүйг сонгох өдөр гэж өгүүлсэн байлаа.

Мөн тэрбээр "Ирэх дөрвөн жил Америк ирээдүй рүү "гүүр" барих ёстой" гэсэн мессэжийг илгээсэн нь түүний байр суурийг илэрхийлж байсан юм. Мөн тэр ирэх дөрвөн жилийнхээ ажлыг дүгнэн "Америкт найдвар эргэн ирсэн" гэж хэлсэн байдаг. Ер нь Билл Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө хуучин тогтолцоог түлхэн унагах, буруутгах зорилго нь түүнийг нээлттэй хүн мэт сэтгэгдлийг америкчуудад төрүүлж байлаа. Тэрбээр бүх төрлийн шоунд идэвхтэй оролцож, нийгмийн бүлэг давхаргынхны дэмжлэгийг хүлээж чадсанаараа 1996 оны сонгуульд дахин ялалт байгуулж чадсан юм.
Америкийн Ерөнхийлөгчийн том хүсэл мөрөөдөл
Билл Клинтоны гал тогооныхоо өрөөнд маш том зайрмаг барин долоож буй нэгэн зураг байдаг. Тус зурагнаас үзвэл Билл Клинтоны хамар, уруул, хацарт хүүхдийнх хамар, уруул, хацарт хүүхдийнх шиг зайрмаг наалдаж, Ерөнхийлөгч ихэд баяртай инээмсэглэсэн ажээ. Энэ зураг америкчуудад таалагдсан байна. Учир нь уг зураг америкчууд их том, агуу зүйлд дуртай тэмүүллийг харуулсан хэрэг. "Америк бол агуу том гүрэн. Энэ дэлхийн хамгийн том улс. Тиймээс ийм том улсын Ерөнхийлөгч болох хүн мөн тийм агуу зүйлд тэмүүлдэг, шунан дурладаг байх ёстой. Тэгж байж Америк агуу хэвээрээ оршин тогтнох болно" гэсэн утга санааг Ерөнхийлөгчийн зайрмагтай зураг агуулж байжээ. Америкийн ард түмэн түүнийг зөв шийдвэр гаргадаг хэмээн үзэж байсан бөгөөд Билл Клинтонд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байсан аж. Тэрбээр иргэний гомдол зэрэг хуультай холбоотой асуудлыг хөндсөн "Giving", өөрийн амьдралын түүхээ өгүүлсэн "Миний амьдралын түүх" нэртэй нэлээд хэдэн номын зохиогч ажээ. Түүний эхнэр Хиллари Клинтон бас "Миний амьдралын түүх" нэртэй ном хэвлүүлсэн нь монгол хэлнээ орчуулагдан уншигчдын дунд ам сайтай байгаа билээ. Хамгийн гол нь АНУ-ын 42 дэх Ерөнхийлөгч Билл Клинтон, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарийн оюутан ахуйн хүсэл мөрөөдөл агуу байж чадсан юм. Одоо хос хоёр хэдийнэ мөрөөдөлдөө хүрсэн бөгөөд агуу гүрнийхээ төлөө агуу зүйлсийг хийж бүтээсээр байгаа билээ.

No comments:
Post a Comment