Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Wednesday, April 17, 2013

Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд гайхамшигтай


Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан сэтгэл баясга хэмээн цэцэгс мэт гоо үзэсгэлэнг, жаргал зовлонг тэнцүүл хэмээн нар мэт хайр халамжийг цогцлоожээ. Нээрээ бодох ахул. бүсгүй хүнгүй ертөнц гэгч, хатуу харгисын харгалдаан, хайр өршөөлгүй цэвдэг сэтгэл, харанхуй шөнө мэт хүйтэн, зэврүүн аж.
-Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд хөөрхөн. Учир нь тэд бүгдээрээ хэн нэгэнд таалагдаж, дурлуулж, эхнэр нь болдог. Эр хүний зүрхийг уярааж, өөрийнх нь төлөө бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийх хүсэл тэмүүллийг бүсгүй хүнээс өөр хэн өгч чадах. Дурласан бүсгүйдээ өгөх цэцгийн баглаагаа түүнтэй адил гоё сайхныг сонгож, өгөх бэлгээ түүндээ тааруулж, таацуулахыг хичээх сэтгэлийг тэд л төрүүлж чаддаг.
Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд ямар ч саад бэрхшээлээс үл ажрах эрч хүчийг бүсгүйчүүд л эр хүнд өгдөг аж. Хайрлан дурлаж, амталсан аз жаргалаасаа хацар нь туяарах бүсгүй хүний гоо үзэсгэлэнгээс  илүү сайхан нь юу билээ.
-Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд гайхамшигтай. Үхэл амьдралын зааг дээр өөрийн биеэ хэсэглэн байж, өвдөж уйлахын гаслант мөчийг тэвчин байж үрээ төрүүлдэг нь бүсгүй хүний нэгэн гайхамшиг. Өөрийн мах цуснаас тасран унасан бяцxан үрээ хайрлан энхрийлсэн харц, хөхөө үлгэн өмөлзөх төрхийг нь өхөөрдөн хайрлах сэтгэл, зүрхэнд нь урсан урсах хайр энэрлийг юутай ч зүйрлэшгүй. Урсан урсах амьдралын үргэлжлэл, удам залгах үр хүүхдийг нь төрүүлж өсгөдөг гайхамшиг бүсгүй хүнээс өөр хэнд заяасан гэх. Хайртай үрээ тэврэн бүүвэйлэх бүсгүй хүний сэтгэл шиг хайлган нь хаа билээ.
-Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд ааштай. "Өө архичин минь энэ амьдралаа хараач" гэж үгэлж байвч, шарыг нь тайлах гэж бантан хийж байдаг, "өөдгүи арчаагүй чи бусдыг хараач" гэж зэмэлж байвч сэтгэлдээ өмөөрч байдаг, "чи минь мундаг шүү " гэж магтаж байвч , атаархал хэл амнаас халхалж байдаг бүсгүйчүүд минь олон ааштай. Ханилсан ханиа, эр нөхрөө хатуу бүхний өмнө сөхөрч бүү унаасай гэж, халуурхан онгирч бүдэрч бүү сөхрөөсэй гэж гаргах олон ааш аяг нь амьдралынхаа сайн сайхны төлөө л байдаг. Ханилсан ханиа хатгаж хурцлан, юуг ч хийлгэж чадах бүсгүй хүний ааш аягаас илүү элдэвтэй нь зүйргүй билээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~