Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, August 30, 2012

ӨЧҮҮХЭН АЗ ЖАРГАЛ /Сургамжит өгүүллэг/


Жэри бол эргэн тойрондоо байгаа хүмүүсийн хайрыг татсан нэгэн юм. Үргэлж баяр хөөртэй харагдана. Дандаа л сайн сайхан зүйлийг ярьдаг байв. Заримдаа бусдыг үнэхээр гайхшруулдаг байлаа.
Энэ хүн ийм нөхцөл байдалд хүртэл яаж ингэж эелдэг байж чаддаг юм болоо гэж гайхан асуусан нэгэнд "..." гэж хариулдаг байв. Жэри бол жинхэнэ урам хайрлагч байлаа.
Хамт ажиллагсдын нэг нь тааруухан царайтай харагдвал Жэри хажууд нь очин нөхцөл байдалд яаж эерэгээр хандахыг зөвлөдөг байлаа. Харин энэ байдал нь надад тийм ч сайн зүйл биш шиг санагдан Жэритэй уулзахаар очлоо.
- Би ойлгохгүй юм. Чи яаж үргэлж, ямар нөхцөл байдалд эерэг, өөдрөг байж чаддаг юм бэ? гэв.
- Би өглөө бүр сэрээд өөрөө өөрөөсөө "Жэри өнөөдөр хоёр л сонголт байна. Нэг бол сайхан зантай байх, нөгөө бол муухай зантай байх" гэдэг юм. Тэгээд би сайхан зантай байхыг сонгодог. Ямар нэг таагүй зүйл тохиолдоход дахиад л хоёр сонголт байдаг. Бууж өгөх эсвэл тэр байдлаас сургамж авах. Тохиолдох нөхцөл байдлаас би сургамж авахыг нь сонгоно.
Хэрэв хэн нэгэн надад гомдол тээгээд ирвэл бас л хоёр сонголт бий. Гомдлыг нь дэмжих эсвэл амьдралыг сайхан талаас нь харах. Амьдралыг эерэгээр хараыг би сонгоно гэв.
За үгүй байлгүй дээ "Тийм амархан гэж үү?" гэхэд "Тийм амархан." гэж Жэри хариулав.
Амьдрал бол тэр чигээрээ сонголт юм. Бүх нөхцөл байдалд заавал ямар нэг сонголт байдаг. Харин та л ямар сонгол хийхээ шийдэх хэрэг. Та өөрийнхөө талаар бусдад ямар сэтгэгдэл төрүүлэх нь таны гарт байгаа. Өөрөөр хэлбэл та яаж амьдрахаа өөрөө сонгодог гэсэн үг.
Жэригийн яриа үнэхээр миний амьдралд нөлөөлсөн юм. Түүнтэй би олон жил уулзаагүй. Гэхдээ амьдралд тохиолдох таагүй зүйл бууж өгөхийн оронд сонголт байгааг санах болгондоо түүнийг дурсдаг байлаа.
Хэдэн жилийн дараа Жэрид маш таагүй зүйл тохиолдсон байв. Гэрт нь хулгай хийхээр орсон хүмүүс түүнийг айхтар зодож хэд хэдэн удаа цээжинд нь буудсан байв. Хагалгаа 18 цаг үргэлжилж хэдэн 7 хоног хэвтэрт байжээ. Эмнэлгээс гарсан ч биед нь сумны хэлтэрхий үлдсэн гэнэ.
Тэр явдал болсноос хагас жилийн дараа Жэритэй уулзлаа. Хэр байна даа гэж асуухад минь нөгөө л хариултаа хэлэв. "".
- Тэр үед чамд юу бодогдож байв гэхэд,
- Газарт хэвтэж байхдаа амьдрах эсвэл үхэх гэсэн 2 сонголт байна гэж бодсон.
Тэгээд би амьдрахыг сонгосон.
- Айгаагүй хэрэг үү? Ухаанаа алдаагүй байсан юм уу?
- Түргэн тусламжийн хүмүүс гайхалтай хүмүүс байсан. Үргэлж л удахгүй бүх юм сайхан болно, та эдгэрнэ гэсээр байсан юм. Харин хүлээх авахын коридороор дамнуургыг маань их л сандран авч яваа эмч сувилагч нарын царайг хараад л тэр үед их айсан. Тэдний харц нь яг л энэ хүн үхэж байна гэж хэлж байлаа. Тэгээд би ямар нэг юм хийхгүй бол үхэх нь гэдгээ мэдсэн юм.
- Юу хийсэн бэ? гэж сонирхон асуухад минь
- Нэгэн сувилагч надаас ямар нэг юмнаас харшилтай юу гэж асуухад нь "Тийшээ харшилтай" гэчихэв. Тэгэхэд эмч сувилагч нар ихэд санаа зовсон байдалтай чимээгүй болцгоов. Би гүнзгий амьсгаа аван хамаг хүчээрээ "Би сумны харшилтай." гэж орилов. Харин эмч сувилагч нар бүгд инээлдэв. Би дахиад л орилсон. Тэгж л би өөрийнхөө амьдрах хүслээ илэрхийлэхийн зэрэгцээ тэр хүмүүсийн ч эмчлэх хүслийг нь бадраасан юм гэж ярьж билээ.
Жэри зөвхөн эмч нарын ачаар бус өөрийнхөө өөдрөг хандлагын ачаар амьд гарсан юм. Түүний энэ яриа надад шинэ сургамж болсон шүү.
Өдөр бүр эрч хүчтэй амьдрах боломж байдаг гэдгийг түүнээс л сурсан юм. Бүх зүйл миний сонголтоос хамаардаг гэдгийг ч бас...
http://dailybreadmn.blogspot.kr/2012/05/blog-post_2215.html

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~