Доктор Эмотогийн хийсэн нэгэн сонирхолтой туршилтыг сонирхуулья. Тэрбээр гурван шилэн саванд будаа хийж усаар дүүргэсэн байна. Тэгээд сарын турш өдөр бүр эдгээр гурван шилэндээ өөр өөр үг хэлж байж. Нэг дэхэд нь "баярлалаа", хоёр дахид нь "чи тэнэг", харин гурав дахид нь огт анхаарал тавьсангүй. Ингэхэд сарын дараа нэгдэх шилтэй будаатай ус нь хурц таатай үнэр гарган исч эхэлсэн бол, хоёр дахь шилтэй нь харлаж, харин ямар ч анхаарал тавиагүй гуравдахь шилтэй нь ялзарч эхэлсэн байна. Дэлхий дээр хамгийн өргөн тархсан атлаа мөн хамгийн нууцлаг бодис нь ус. Та гурав дөрвөн цаг компьютерийн ард суухад л толгой чинь өвдөнө. Энэ нь бидний бие махбодийн дөрөвний гурвыг бүрдүүлдэг ус "уурлаж" эхэлж байна гэсэн үг. Химийн хэлээр ус гэдэг маань устөрөгчийн хоёр, хүчилтөрөгчийн ңэг молекул. Харин усны ид шидийн шинж чанарыг эрт дээр үеэс ашиглаж ирсэн бөгөөд XX зуунд эрдэмтэд хүртэл усыг ид шидтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон юм. Тухайлбал, Японы Иокогамийн хүрээлэнгийн мэргэжилтэй, нэртэй эмч Масару Эмото. Ус хүний бодол санаанд хариу өгөх чадвартайг тэрбээр анх нээсэн юм. Ус мэдээллийг хүлээж авах, хуулбарлах, хадгалах бүр дамжуулах чадвартай гэнэ. -Усны "оюун санамжийг" судлахад маань нэгэн гайхалтай явдал нөлөөлсөн гэж Масару Эмото ярьж байна. Зүүн-Өмнөд Азийн бүс нутагт бөөнөөр устгах зэвсгийн хаалттай лабораторид 1956 онд нэгэн хачирхалтай зүйл болсон юм. Энэ зэвсэг ямар шинж чанартай байх талаар мэргэжилтнүүд нэгэн нууц зөвлөгөөний үеэр хэлэлцэж маргаан өрнүүлж байж. Гэтэл зөвлөгөөн гэнэт тун санамсаргүйгээр зогссон юм. Зөвлөгөөнд оролцож байсан бүх хүнийг хоолны хордлогын маш хүнд хэлбэр гэсэн оноштойгоор яаралтай эмнэлэгт хүргэжээ. Хамгийн гайхалтай нь савтай уснаас өөр ямар ч хоол ундны зүйл ширээн дээр байгаагүй гэнэ. Усыг шалгаж үзэхэд ямар ч хортой зүйл илэрсэнгүй. Тайлан илтгэлд ердийн уснаас болж хүмүүс хордсон гэж бичсэн байсан. Би ч үүнтэй санал нийлж байна. Гэхдээ нэг "но"-той. Зөвлөгөөний үеэр ширээн дээр байсан ус тэрхүү "хортой" мэдээллийг ямар нэгэн аргаар шингээн авч молекулууд нь задран хор бүтээсэн. УС БАЙГАЛИЙН КОМПЬЮТЕР Мэдээллийг аваад ус шинэ шинж чанартай болдог. Гэхдээ химийн найрлага нь өөрчлөгдөхгүй. Ус молекулаас бүтдэг. Харин ердийн томруулагч шилний тусламжтайгаар бид усны молекулууд хэрхэн хоорондоо нэгдэж кластер үүсгэж байгааг харж болно. Энэхүү бүлэг нэгдлүүд нь усны тархи ой санамж болж яг л хуурцаг шиг бүх мэдээллийг өөртөө бичиж авдаг. Байгалийн компьютер л гэсэн үг. Гэхдээ давуу тал нь гэвэл ямар нэгэн хязгааргүйгээр бүх мэдээллийг бичиж авч чадна. Өөрийн лабораторидоо доктор Эмото янз бүрийн нөлөөллийн дараа ус хэрхэн өөрчлөгдөж байгааг судалдаг. Гар утас дуугарахад, сонгодог хөгжим эгшиглэхэд эсвэл хайр сэтгэлийн үг ярилцахад усны бүтэц харилцан адилгүй өөрчлөгдөнө. Харин энэ үед нь Эмото усыг огцом хөлдөөн хөргөгчинд хийнэ. Дараагаар нь үүссэн цасан ширхэгүүдийг томруулагч шилтэй гэрэл зургийн аппаратаар зургийг нь авч хадгалдаг. Хэдэн жилийн судалгааныхаа явцад доктор М.Эмото арван мянга гаруй усны бүтцийн зураг авчээ. Сайн сайхан мэдээллийг хүлээн авсан ус гоё цасан ширхэг үүегэн хөлддөг бол, муу сөрөг мэдээллийг шингээсэн ус эмх замбараагүй хурц зэрэмдэг хэлбэр үүсгэдэг гэнэ. ГАЙХАЛТАЙ ТУРШИЛТ Доктор Эмотогййн хийсэн нэгэн сонирхолтой туршилтыг сонирхуулья. Тэрбээр гурван шилэн саванд будаа хийж усаар дүүргэсэн байна. Тэгээд сарын турш өдөр бүр эдгээр гурван шилэндээ өөр өөр үг хэлж байж. Нэгдэхэд нь "баярлалаа", хоёр дахид нь "чи тэнэг", харин гуравдахид нь огт анхаарал тавьсангүй. Ингэхэд сарын дараа нэгдэх шилтэй будаатай ус нь хурц таатай үнэр гарган исч эхэлсэн бол, хоёр дахь шилтэй нь харлаж, харин ямар ч анхаарал тавиагүй гурав дахь шилтэй нь ялзарч эхэлсэн байна. Доктор Эмото энэ сонирхолтой туршилтан дээрээ тулгуурлан эд зүйлс хүний хэлсэн ярьсныг ийм эмзэгээр хүлээж авч байгаа юм чинь амьд хүмүүс бие биедээ халамж, анхааралтай хандах нь хичнээн чухал болохыг харуулж байна гэж байгаа юм. Үл тоомсорлох, үзэн ядах, уурлах эсвэл зүгээр л зэвүүцэх төдий нь нөгөө хүндээ нөлөөлөхөөс гадна буцаж өөрт чинь ч муугаар нөлөөлдөг аж. -Уурлаж, хараадаг хүмүүс юун түрүүн 80 хувь нь уснаас бүтэҗ байгаа өөрийн бие махбодио хордуулж, өөртөө өвчин авчирдаг гэж Австрийн судлаач Аллоис Груббер үзэж байна. Хөгжмийн өсгөгчийн хажууд устай сав тавиад Бетховен, Моцарт, Шопены симфонийг "сонсгосон" байна. Ингэхэд зөв хэлбэртэй, гоёмсог цацрагтай талстууд үүсчээ. Харин хүнд рок хөгжим "сонссон" ус хурц үзүүртэй аймаар талстууд үүсгэсэн байна. Бас нэг туршилт. Нэрмэл устай шилийг утсаар уян гар утсанд зүүсэн байна. Ингээд дугаар оруулан нэг тийш залгаж энэ үйлдлийг арван удаа давтсаны дараа усны бүтцийг томруулагч шилээр харав. Цахилгаан магнитын үйлчлэлд орсон усны бүтэц өөрчлөгдөж дэлбэрэлтийн дараахи галт уул шиг хэлбэр дүрстэй болсон байжээ. Гэтэл бидний бие организм маань бараг тэр чигээрээ ус. Ингэхээр утсаар ярих үед маань ямар өөрчлөлт гардаг гэж та бодож байна. Өөр нэгэн туршилтын үеэр устай шилийг дөрвөн цагийн турш зурагтын өмнө тавив. Үр дүн нь ус нуранги шиг нэг үгээр хэлэхэд "ядарсан" гэмээр талстуудыг үүсгэсэн байж. Компьютерийн хажууд тавихад ч мөн үзэмж муутай бөөрөнхийдүү галт уулын хонхорхой шиг талст үүсгэсэн байжээ. |
Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ ~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !
Thursday, February 10, 2011
Усны нууц
Labels:
Шинжлэх ухаан Танин мэдэхүй
Subscribe to:
Post Comments (Atom)
~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~
No comments:
Post a Comment