Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, February 10, 2011

СОЛОНГОС ХҮНТЭЙ ГЭРЛЭХ ГЭЖ БУЙ ОХИДОД

http://www.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fegel-orshihui.blog.banjig.net%2Fpost.php%3Fpost_id%3D329088&h=98d8c


Монголынхоо нэрийг сайнаар гаргахгүй юмаа гэхэд ядаж хойш нь татахгүй байя
Эмс садарлавал улс мөхнө гэж эртний үг байдаг даа энэ нь ч оргүй ч биш л байх даа Гадаад хүнтэй гэрлэх явдал тун ихсэж байгаад сэтгэл жаахан тийм л байна. Гадаад хүнтэй суугаад сайхан амьдарч байгаа нь сайн л биз гэхдээ сайхан амьдарч байгаагаасаа саар амьдарч байгаа нь олон Хэдий ямар хүнтэй суух нь тэр хүний хувийн асуудал ч гэсэн монголын минь хүн ам хэд билээ дээ Охид бүсгүйчүүд бид чинь монголын хойч үеийг, удам угсааг үргэлжлүүлэх хүмүүс шүү дээ. Солонгосд амьдарч сурч байгаагын хувьд солонгос хүмүүсийг ямар гэдгийг нь мэддэг болохоор Та нарыгаа өөрийн эрхгүй харамлах сэтгэл төрөөд байдын. Уг нь байгаа газраа муулдаггүйн гэсэн хэхэ гэхдээ яахав үнэн л тэр хойно Хөгжилтэй сайхан орон нь сайхан л юм гэхдээ удаан амьдрах газар биш ээ Аялал бизнесийн шугамаар ирээд явбал л сайхан дөө ялгаагүй өөр бусад орнуудад ч бас ийм л байх. Яаж ч бодсон Төрсөн эх оронг минь гүйцэх сайхан нутаг өөр хаа ч байхгүй Би энэ үгэнд их дуртай хэн хэлснийг нь сайн мэдэхгүйн байнөө Хэхэ СЭГСГЭР Ч ГЭСЭН ЭЭЖ МИНЬ СИЙМХИЙ Ч ГЭСЭН ГЭР МИНЬ эх орондоо гэртээ гэр бүлээрээ байх миний хувьд хамгийн сайхан жаргал
Гадаад орнуудад сурч ажиллаж амьдарч байгаа хүмүүс минь Бүгдээрээ зорьсон зорилгоо биелүүлчээд Монголдоо монголынхоо хөгжилд хамтдаа хувь нэмрээ оруулж Аз жаргалаа бүтээцгээе
Сэрүүн зүүдэлж байна даа харамсмаар юм аа


2009-11-09 05:26:36
Царайлаг залуу хvний зураг vзvvлэн, амжилттай бизнесмэн, чинээлэг ганц бие эр хvн хэмээн магтаад байсан хvн нь нас нэлээн хэвийсэн, ажил тєрєлгvй, ядуу, зарим нь бvр євчин эмгэгтэй байх нь ховор биш гэнэ.
Солонгос хүүхнүүд мөнгөгүй хүнтэй гэрлэдэггүй. Тэгээд мөнгөгүй хүмүүс /эрчүүд 35-50насны/ нь гадаад хүнтэй суудаг гэнэ.Тэгээд бас болоогүй зодож, мөнгө төгрөг өгөхгүй дарамталдаг гэнэ 
ГХЯ-наас авсан мэдээгээр бол жилд 900 Монгол эмэгтэй зөвхөн Солонгост бэр ордог байна гэнэ... Ингэхээр л...
Үүнд олон зүйлс нөлөөлж байгаа л даа Улс төр, нийгэм.../Улс төр гэхээр л бухимдал төрөх юм/Зарим нь ч эрчүүд халамжтай, арчаатай, амжиргаатай,ухамсартай /дарамтлаад байдаггүй бол гэр бүлийн хүчирхийлэлгүй/, байсан бол бид гадаад хүн гэхгүй л байсан гэх юм энэ ч бас оргүй зүйл биш байх. Ингэхээр аль аль нь бодох хэрэгтэй.
Азийн орнуудаас Солонгос япон залуучууд халамжгүйгээрээ алдартай. Эмэгтэй хүнийг хүнд тооцдоггүй улс шүү дээ
Солонгос чинь кинон дээр гардаг шиг биш ш дээ Яаж ч бодсон кинон дээр муу муухайгаа нэг их гаргаад байхгүй ш дээ
Хөөтөй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
Ханын плитка чинь тустай гэж, хан улсыг зорьж байна.
Хэтэвч чинь нимгэн гэж, хүний нутагт үлдэж байна
Хоосон амьдрал утаггүй гэж, хайр сэтгэлээн золиж байна.
Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй
Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай ижий чинь аргадахгүй
Хөгжилтөй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
Хүний нутгын чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
Хоёр нүдний чинь нулимс, унах ч газар олдохгүй
Хадгалж дүүрсэн мөнгө чинь, цагын салхинд хийснэ
Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи...
Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй
Маргаашийн л ургах нарнаар нутагтаан тэд очоод
Магад чамайг үгүйлэхгүй, маш сайхан амьдарна

Хатуу боловч үнэн үгтэй шүлэг шүү

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~