Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, February 10, 2011

Гэгээн Валентины өдөр


Жил бүрийн хоёрдугаар сард орон даяар хайр тай хүмүүс гэгээн Валентины өдрөөр чихрийн цуглуулга. цэцэг, бэлэг зэргийг солилцдог. Харин энэ нууцлаг гэгээнтэн гэж хэн бэ, бас бид яэгаад энэ өдрийг тэмдэглэдэг вэ? Валентины едрийн болон энэ өдрийн ивээгч гэгээнтний түүх нууцлаг зүйл байлаа. Гэхдээ хоёрдугаар сар нь удаан хугацаанд дурлалын сар байсаар ирсэн юм.
Гэгээн Валентины өдөр нь өнөөгийн бидний мэдэж байгаагаар Христийн болон эртний Румины хоёулангийнх нь уламжлалыг хадгалж үлдсэн. Тэгвэл Гэгээн Валентин гэж хэн байв, яагаад эртний энэхүү ёслолтой хопбоотой болов? Өнөө үед Католик сүм дор хаяж гурван өер Валентин байсан, гурвуулаа тарчлаагдан алагдсан тухай мэдээлж байна.

Гуравдугаар зууны үед Ромд Валентин бусдад үйлчилдэг байсан тухай домог байдаг. Эзэн хаан хоёрдугаар Клаудиа өөрийн цэргийг бүрдүүлэхдээ ганц бие залуус эхнэр, гэр бүлтэй запуусыг бодвол цэргийн албыг сайн хаадаг гэж үзээд запуу эр гэрлэх явдлыг хууль буе хэмээн зарлав. Харин энэ зарлигийг гэгээн Валентин шударга буc гэж үзээд Эзэн хаан Клаудиагийн зарлигийг эсэргүүцэн залуу хосуудыг нууцаар гэрлүүлэх явдлаа үргэлжлүүлж байлаа. Валентины энэ үйлдлийг мэдсэн эзэн хаан түүнийг алах тушаал өгөв.
Харин бусад туүхүүд Валентин хатуу чанга Румины шоронд хоригдож зодуулан алагдаж байсан. Христчин хүмүүсийг оргуулсныхаа төлөө алагдсан тухай өгүүлдэг.

Нөгөө нэг түүхэнд Валентин гэгээнтэн Валентины өдрийн мэндчилгээг өөрөө хүргэж байсан тухай өгүүлдэг. Тэр шоронд хоригдож байхдаа түүнийг эргэхээр очсон шоронгийн хуягийн залуу охинд дурласан гэж бичдэг.
Тэрээр нас барахынхаа өмнө тэр охинд "Чиний Валентинаас" гэсэн үгтэй захидал илгээсэн тухай мэдээ байдаг бөгөөд энэ хэллэгийг өнөөдөр ч хэрэглэсээр байгаа. Валентины тухай домгийн цаадхи үнэн түүх бүрхэг боловч эдгээр түүхүүд нь энэрэнгүй, баатарлаг, хамгийн чухал нь маш романтик юм. Дундад зууны үед гэгээн Валентин Англи, Францад хамгийн алдартай гэгээнтэн байсан гэдэгт гайхах зүйлгүй юм.
Манай эриний өмнөх 270 онд нас барсэн Валентины дурегалд зориулж Валентины өдрийг хоёрдугаар сарын дундуур тэмдэглэдэг. Харин Христийн сүмүүд бөө мөргөлтөн Луперкалиагийн өдрийг христийн ёслол болгон Валентины баяр гэж нэрлэн хоёрдугаар сарын дундуур тэмдэглэхээр шийджээ. Эртний Ромд хоёрдугаар сар бол хаврын улирлын эхлэл мэн ариуслын цаг хэмээгддэг. Айлууд гэрээ цэвэрлэж гэр дотроо давс, улаан буудай зэргийг цацдаг. Энэ сард эхэлдэг Луперкалиагийн өдрийг хоёрдугаар сарын 15-нд Хөдөө аж ахуйн бурхан хэмээгддэг Фаунус, мөн Руминыг үндэслэгч Ромулус, Ремус хоёрын дурсгалд зориулан их баяр найр хийдэг.
Баяр найрыг эхлэхдээ Луперкийн гишуүд, мөн Румины санваартнууд ариун агуйд цугладаг. Энэ ариун агуйд ирсэн тэдний хүүхдүүдийг Лупа хэмээх эм чоно хамгаалах болно гэж тэд боддог юм байна. Санваартнууд ямааг тахил болгож өргөж харин ариуссаны бэлгэдэл болгож нохойг өргөдөг.
Хөвгүүд нь ямааны арьсыг нариихан зүсэж тахилын цусанд дүрж аваад гудамжинд гарч эмэгтэйчүүд болон ургацын талбайг тэр ямааны арьсаараа зөөлөн ороолгодог. Тэр ямааны арьсаар цохиулсан эмэгтэйчуүд уурлахын оронд харин ч баяртай байдаг учир нь ариусгасан ямааны арьсаар ороолгуулвал ирэх жилдээ өнгөтэй өөдтэй байна гэж итгэдэг. Домогт өгүүлснээр тэр өдрийнхөө орой нь хотын бүх залуу бүсгүйчүүд том домбонд нэрээ бичиж хийдэг. Түүний дараа хотын гэрлээгүй гоонь эрчүүд домбон дотроос нэг эмэгтэйн нэрийг сугалж аван тэр эмэгтэйтэйгээ тэр жилдээ хос болдог. Энэ явдал ихэнхдээ гэрлэлтээр дуусдаг байна. Ромын пап Геласиус манай эриний өмнөх 498 онд 2-р сарын 14-нийг Валентины өдөр болгон тэмдэглэхийг тунхаглан зарлажээ. Хүмүүсийг хос болгох Румины энэхүү сугалааны системийг Христийн ёсонд таарахгүй, хууль бус гэж үздэг. Хожим нь дундад зууны үед Франц, Англид хоёрдугаар сарын 14-нийг шувууд ижлээ олдог улирлын эхэн гэж үздэг энэ нь Валентины өдрийг улам романтик болгож өгч байгаа юм. Валентины өдрийн тухай хамгийн анхны шүлгийг Эйжинкортын тулалдааны үсэр баригдаж Лондонгийн цамхагт хоригдож байсан Орлеаны Чарльз өөрийн эхнэртээ зориулан бичжээ. 1415 онд бичигдсэн мэндчилгээ нь Английн Лондон хотын номын сангийн гар бичмэлийн цуглуулгын нэг хэсэг нь болжээ. Хэдэн жилийн дараа 5-р хаан Хенри Жон Лижт хэмээх зохиолчийг хөлслөн авч Валойсын Катеринд Валентины тэмдэглэл бичүүлсэн тухай мэдээ байдаг.
Валентины өдрийг Их Британид XVII зууны үед өргэн тэмдэглэж эхэлсэн. 18 зууны дунд үе гэхэд нийгмийн бүхий л давхаргын найзууд, мөн дурлалт хосууд хайр дурлалын бэлэг тэмдэг болгож гараар бичсэн захидал солилцдог болсон. Энэ зууны сүүл гэхэд хэвлэлийн технологи сайжирсантай хол-боотойгоор гараар бичсэн захидлыг хэвлэмэл картаар орлуулдаг байж. Бэлэн карт нь хүмүүс хоорондоо сэтгэлээ илчлэх хялбар арга болсон. Мөн картаа илгээх шуудангиин үнэ хямд болсон нь Валентины өдрийн мэндчилгээ илгээх явдлыг улам ч түгээмэл болгосон. 1700 оны эхэн үсэс Америкчууд гараар бичсэн хайрын захидлыг солилцдог болсон. 1840 онд Естер А.Хоуланд Валентины өдөрт зориулсан анхны бэлгийг бөөнөөр нь үйлдвэрлэсэн байна.

Мэндчилгээний картын холбооны мэдэгдэж байгаагаар жил бүр нэг тэр бум Валентины карт илгээгддэг ба Валентины өдөр нь карт хамгийн их илгээдэг баяраараа хоёрт орж байна. (Зул сарын баяраар 2.6 тэрбум карт илгээдэг).

Валентины өдөрт зориулсан бэлгийн 85 хувийг эмэгтэй-чүуд худалдаж авдаг байна. Америкаэс гадна Валентины өдрийг Канад, Мексик, Их Британи, Франц, Австрали зэрэг улсуудад тэмдэглэдэг. Валентины мэндчилгээ дундад зууны үсэс түгээмэл болоон бөгөөд хамгийн эртний Валентины карт Британы музейд тавигдсан байдаг. Анхны Валентины картыг 1840 онд Естер А.Хоуланд Америкт үйлдвэрлэж худалдаанд гаргажээ. Тэрээр жинхэнэ үдээс, тууз, өнгөт зураг зэргээр чимэглэсэн картыг бий болгосноороо Валентины ээж хэмээн нэрлэгдэх болжээ.

ВАЛЕНТИНЫ БЭЛЭГ ТЭМДГҮҮД

Тууз, Тор, хуниас
Тууз, хуниас зэрэг нь найз бүсгүйнхээ өгсөн алчуур юмуу туузыг аван дайнд мордсон баатар эр баатарлаг явдал байгуулснаас хойш дурлалын романстай холбоотой болсон юм. Толь бичигт "Тор" гэдэг үг нь Латин гаралтай "урхидах" гэсэн утгатай үг юм.

Cupid
Cupid гэдэг нь домгийн баатруудын нэг. Латинаар "хүсэл" гэсэн утгатай. Cupid нь цулцгар, нүцгэн, далавчтай хүү эсвэл томоогүй инээмсэглэлтэй залуусаар төсөөлөгддөг. Тэрээр нум саадагтай, түүгээрээ залуучууд болон (хатагтай) бүсгүйчүүдийн зүрхийг алмайруулдаг. Сherubs Cupid-ийн үр удам. Эд хайр хүрэм жижигхэн далавчтай бүгээлүүд бөгөөд нум саадаггуй. Сherubs нь Cupid шиг инээмсэглэлгүй..

Сарнай
Сарнай бол дэлхий дээрх хамгийн түгээмэл цэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Бүх л зууны турш сарна цэцэг нь хайрын үг болж дурлалт хосуудын сонголт байсаар ирсэн. Хэрвээ та бүхэн "Rose"сарнай гэдэг үгийн үсгийн байрлалыгсоливол "Rose" буюу Хайрын бурхан гэсэн үг болно.

Гар
Бүсгүйн гар "Эм хүйс"-ийг дүрсэлсэн чимэглэл юм. Түүний гоо сайхныг чимэглэсэн хувцас хуруундаа зүүсэн ганган бөгж зэрэг нь улам тодруулдаг. Атгасан гар нь хатан хаан Викториа, гүнж Алберт нарыг дүрсэлдэг ба Герман, Англи орны найрамдлын бэлэг тэмдэг болдог.

Тагтаа ба Хайрын шувуу
"Энэ өдөр шувууд ижлээ сонгодог шиг хос залуус ч бие биенээ сонгодог. Гэхдээ тэдний нисэхийг үзээд би ч гэсэн өөрийн валентинтай учирна гэдгээ төсөөлж хэзээ ч чадахгүй нь"

Херрик
Шувууд тухайн жилийнхээ ижлийг 2 сарын 14-нд сонгодог гэсэн үг байдаг. Тагтааны ижил нь түүний насан туршийнх нь хань байдаг учраас "үнэнч байдал"-ын билэг тэмдэг болдог.

Puzzik-circa 1840
А puzzik гэдэг нь валентинд зориулсан хуучин цагийн гар хийцийн эвлүүлдэг тоглоомын төрөл зүйл бөгөөд авсан хүн эвлүүлэх ёстой. Зөвхөн эвлүүлээд зогсохгүй бас үгийн утгыг нь олох хэрэгтэй мэн цаасыг задалсныхаа дараа дахин эвхэх хэрэгтэй. Ишлэлийн дараалал нь ихэвчлэн дугаартай байдаг ба авсан хүн юу гэсэн утгатай болохыг олохын тулд энд тэнд нь оруулж тааруулах хэрэгтэй болдог байжээ.

Европын Valintine
Франц залуу эр Орлеоны Чарльз Дюк Валентины зүйлүүдийн үндэслэгчийн нэг байсан. 1415 оны Ейжинкортын тулалдааны дараа Лондонгийн цамхагт хоригдож байхдаа хэд хэдэн шүлэг, хайрын захидлыг Францад байгаа эхнэртээ илгээдэг байжээ.
15-р зууны үед нэгэн хайрын захидалд баатрын зүрхийг цоо хатгаж байгаа Сupid-тай баатар, эмэгтэй хоёрын зургийг үзүүлсэн байсан. 16-р зууны үед хүмүүс өөрсдийн дуртай шүлэгтэй номноос хуулж бичин өөрийн хайрын захидлаа илгээдэг байжээ.
XVIII зууны дунд уед Валентины өдөрт хандах Английн хандлагыг 1757 онд хэвлэгдсэн "Хөөрхий Робины цуврал"-ын шүлэгт товчлон гаргажээ.
Хамгийн анхны Валентины зүйлийн худалдаа 1800 онд гарсан бөгөөд нэлээн энгийн байжээ. Гэхдээ 1830-1840-д он гэхэд Хайрын захидал нэлээн гоёмсог, бас зурган мэдээлэлтэй болсон. Хайрын захидлыг сайн гоёмсог цаасан дээр үнэтэй атлаас, тууз, тор ашиглан чимэглэдэг байсан. Тагтаа, алт, мөнгөөр хийсэн хосуудын барилдлага, нум сум, Сирй, цус нь урсаж байгаа зүрх зэргийг захиандаа багтаадаг байжээ. Энэ бүх бэлэг тэмдэг нь хайр, дурлалт хо-суудтай холбоотой болжээ.
1840-өөд оны үед анхны механик хайрын захидал гарчээ. Картай дээрх гогцоог татахаар дээрх зүйл нь хөдөлдөг. 1840-өөд онд хуучны хайрын захид-лаас иш татаж авдаг байжээ:
"Хайр", "Энхрийхэн, үнэнч хайр минь", "Чамдаа хайртай, хайртай", "Амьдралаасаа ч илүү хайртай!", "Чамдаа хайртай, хайртай" "Энэ Валентины өдөр миний эхнэр болооч, сүм рүү явцгаая", "Удаан хүлээж чадахгүй нь, надтай гэрлээч", "Хайрт минь чи минийх болно гэж амласан", "Өнөөдөр л миний эхнэр болооч".

American Valentines
1723 оноос хойш Валентины анхдагч Англиас Валентины холбогдолтой зүйлүүдийг импортлон оруулж ирснээр Валентины баяр өргөн болж ирсэн.
Америкийн хамгийн анхын хайрын захидлыг Моунт Холиок коллежийн оюутан бүсгүй Естер Хоуланд бутээжээ. Түүний эцэг Валентины холбогдолтой зүйлүүдийг Англиас жил бүр импортлон оруулж ирдэг байв. Гэсэн хэдий ч Естер өөрийн гэсэн Валентины зүйлийг хийхээршийджээ. 1830-аад оны үед тэрээр тор, гоёмсог цаас болон бусад хэрэгтэй зүйлсийг өөрийн Валентины зүйлдээ зориулан импортолж эхэлжээ. Тэр хэд хэдэн хүн туслахаар хөлслөн авч мөн түүний ах ч түүнд тусалдаг байжээ. Ийнхүү анхны Америк эмэгтэйн ажил амжилттэй болж жилийн худалдаанаас 100 мянган доллар олж байсан нь 1830 оны хувьд бага биш тоо юм.
Харин бидний зуунд эртний үеийн хэцүү их ажил орсон бэлгийг хялбарчлах байдалд шилжүүлсэн. Өнөө үед Валентины баяраар гоёмсог чихэр, цэцэг, сүрчиг зэргийг бэлэглэдэг болсон.
Америкийн сургуулийн сурагчид Гэгээн Валентины өдрийг сургууль дээрээ өдөрлөг хийж тэмдэглэдэг. Өдөрлөг эхлэхээс өмнө сурагчид орой дээрээ нүхтэй чимэглэсэн хайр-цаг хийдэг. Өдөрлөгийн үсэр тэд хайрын бэлгээ ангийнхаа хүүхдүүдийн Валентины хайрцганд нь хийдэг.
Валентины карт өнөөдөр том хэмжээтэй, нэлээн боловсронгуй хуртлээ янз янзаар хийгдэж байна. "Валентин хун бүхэнд хамаатай"дурлалт хосууд, эхнэр нөхөр, хүүхдүүд, эцэг эх, багш бас таны эмьтдад хүртэл шүү.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~