Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ ~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !
Friday, February 11, 2011
ЭМЭГТЭЙ ТАНЬД.
-Таныг өөртөө хэр анхаарал тавьдаг болохыг дотуур хувцас тань хэлээд өгнө. Зарим хvvхнvvд нvднээс далд юм чинь хэмээн дотуур хувцсандаа анхаарал хандуулах дургvй байдаг. Хичнээн боломжгvй ч vнэтэй, ганц хоёр дотуур хувцас худалдаад авчих. Хэрэг болох vе гарна.Торон чимэглэлтэй дотуур хувцас эмэгтэйчvvдийг дур булаам харагдуулдаг.
Хvн болгон сайхан хувцаслахыг хvсдэг. Нэг өмсөөд уйдмаар бас хоорондоо авцалдахгvй хувцсанд мөнгөө vрэх хэрэггvй .Таны хувцасны шvvгээнд тэр бvр загвар нь хуучирчихааргvй, хэд хэдэн нэр төрлийн хувцас заавал байх ёстой. Энэ бол сонгодог загварын костюм мөн ноосон цамц, жинсэн өмд бас хvрэм. Тэр бvр өмсөх шаардлагагvй, хэт анхаарал татахуйц чамин загвараас илvv энгийн хэв маягтай хувцсанд анхаарлаа хандуулсан нь дээр. Хэзээ, хаана өмсөхөөс хамаарч өнгө донж нь тохирсон цvнх, гутал, ээмэг зvvлт, алчуур мэтээр тодотгон, нөхцөл байдалд тохируулж болно.
-Сайхан хувцаслахад их мөнгө хэрэгтэй хэмээн өөрийгөө зөвтгөх хэрэггvй. Энэ бол шалтаг биш. "Хямд мөртлөө чанаргvй . Чанаргvй мөртлөө хямд. "Энэ бол хоорондоо маш сайн зохицох тодорхойлолт. Зарим хvн ямар ч зvйлийг vнэ багатай л бол олзуурхан хvлээж авдаг нь ихэнх тохиолдолд тийм ч оновчтой сонголт биш. Хямд хувцас хэзээд хямдхан харагдуулна!!!. Хувцасны чанар мэддэг англичууд "Бид хямд хувцас худалдаж авахаар баян биш" гэдэг нь тэдний харамч занг илтгэж буй хэрэг огтхон ч биш. Хувцас хэдий чинээ хямд байна, төдийчинээ хурдан хогийн сав руу шилждэг. Харин чанартай хувцас удаан эдэлгээтэйгээр барахгvй, таныг өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байхад тусална.
-Элдэв янзын зvvсгэл, хиймэл vс залуу бvсгvйчvvдэд л зохино. Тэртэй тэргvй тэднийг залуу нас нь чимдэг. Нас тогтож яваа эмэгтэйчvvд залуу харагдах гээд охидыг дуурайх нь инээдтэй. Насаа нуух гэсэн оролдлогыг нь улам илчлэхийн нэмэр. Тvvний оронд аль болох vнэтэй, натураль зvйлийг хэрэглэх нь зохистой.
-Хэдэн төгрөгний зөрvvнээс ашиг харж хямд хувцас худалдан авчих vе байдаг. Энэ тохиолдолд vнэтэй, чанартай хувцастай хольж хэрэггvй. Эд мэддэг хvнд чанарын зөрvv илт анзаарагддаг. Мөн дотуур хувцас, гоо сайхны бараа, гутал болон ноосон хувцсанд гар татах нь өөрийгөө хуурч байна гэсэн vг. Харин өмд бага зэрэг хямд байж болох юм.
-Хvмvvсийн тэнэг хувцасласныг хамгийн тvрvvнд илэрхийлдэг зvйл бол загвараас илvv өнгөний зохицол. Хvvхнvvд бусдыг гvйлгэж хараад л нарийн ширийнийг ялгачих чадвартай хvмvvс. Тэгвэл эрчvvд аливаа зvйлийг цогцоор нь хvлээж авдаг. Тэдэнд таалагдана, эсвэл таалагдахгvй. Хэрвээ найз залуу чинь өөрийг тань "брэнд"-ээр гоёсныг анзаарахгvй ард чинь зогсч буй охиныг алгасаж харвал, тvvнийг буруутгаад хэрэггvй. Магадгvй тvvний өмссөн хямд vнэтэй, цоохор даашинз эзэнтэйгээ гайхалтай зохицсон нь тvvний нvдэнд туссан ч юм бил vv.
-Чанартай, гоёмсог загварын гуталд нvд унагадаггvй хvн байхгvй л болов уу. Гутлыг дvрслэх юм бол өгvvлбэрийн цэг гэсэн vг!. Хэчнээн сайхан хувцасласан ч гутал муутай бас энэ нь бусад хувцастай нь зохицоогvй бол маш утгагvй харагддаг. Өмссөн хувцсыг тодотгож, өндөр бас хөлийг урт харагдуулах шид сайхан гуталд л бий.
http://biznetwork.mn/network/topic/show/6068/page/1
Labels:
Бүсгүй таньд
Subscribe to:
Post Comments (Atom)
~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~
No comments:
Post a Comment