Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, February 10, 2011

Их хатадын домог

-Монголын олон аймгийн хан, тайж нар хоорондоо эрх булаалдах, ордны болон сайд түшмэлийн нууц хуйвалдаан зэргийг соргогоор урьдчилан мэдэж, хэл чимээ өгсөн хатад ч Хаан төрдөө, Хаан эрдээ үнэнч сэтгэлтэй байж, төр улсынхаа батжилд нөлөө үзүүлж төрийн жолоо атгалцаж байсан гэж болно-

Хааны хатан сууринд залагдах заяа нь хэдэн зууны тэртээд өөрсдийн хайр сэтгэлээр гэхээсээ үзэсгэлэн гоо, удам судар, оюун ухаанаараа мөн найрамдахыг хүссэн аймаг овгуудын өргөл, хүндлэл, цаашилбал монголчуудын бэрлэх уламжлал, дайн байлдаанд ялж, ялагдах зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байжээ.
Хатдаас чухам төр барьж байсан нь хэн бэ? Олон зуун жилийн туршид хатан болгон төр бариагүй нь үнэн ч Их хатны сууринд заларч хааны итгэлийг хүлээсэн эш хатан хүн хаанд зохих нөлөө үзүүлж байсныг бас үгүйсгэх аргагүй. Их сууринд байсан хаан ямар нэг шалтгаанаар насан өөд болох тохиолдолд түүний хатан төр барьж дараагийн хааныг тодруулах хуралдайг зарлан хуралдуулж байсан тухай сурвалж бичигт бий.
Өгэдэй хааны хатан Дөргөнө, Гүюг хааны хатан Хаймши, Хубилай хааны хатан Чинбай, Чингис хааны гүнж Алаги бэхи, Батмөнх даян хааны хатан Мандухай, Алтан хааны хатан Юнгэн нарыг төр барьж байсан тухай шууд утгаар нь тэмдэглэжээ. Гүюг хааныг хаан ширээнд залсан гавьяаг түүний эх Дөргөнө хатантай холбож үздэг бол Төмөр хааны (13-14 зуун) үед төр төвшин байв гэж тэмдэглэснийг Хөхжин хатны гавьяа гэж үздэг байна.
Чингисийн хүү Тулуйн хатан Сорхогтани 1251 онд хүү Мөнхийг хаан ширээнд өргөмжлөгдмөгц түүнийг хаан суухыг илээр эсэргүүцэж байсан Өгөөдэй, Цагаадайн угсааныхныг дарангуйлахаар зорьж байхад "Чи хаан суугаад удаагүй тул өршөөлт засаг явуулбал зохино. Түүнчлэн Хаймши хатан хийгээд түүний хөвгүүдийн асуудал бол төрөл садны хоорондох явдал болохоор нэн ч алгуур аажмаар шийдвэрлэх хэрэгтэй" гэж сургасан байна.
Монголын олон аймгийн хан, тайж нар хоорондоо эрх булаалдах, ордны болон сайд түшмэлийн нууц хуйвалдаан зэргийг соргогоор урьдчилан мэдэж, хэл чимээ өгсөн хатад ч хаан төрдөө, хаан эрдээ үнэнч сэтгэлтэй байж, төр улсынхаа батжилд нөлөө үзүүлж төрийн жолоо атгалцаж байсан гэж болно.
Чингис хааны отгон хүү Тулуйн хатан Бухар хотноо испам мөргөлтний хүүхдүүдэд зориулж 1000 хүүхдийн сургууль байгуулж байсныг хожим "Хатны сургууль" хэмээн нэрийдэж байсан нь түүхийн сурвалжид тэмдэглэгджээ.
Юан улсын Дуван Гүнгийн хатан Агайн (14 зуун) эцэг худал хуурмаг явуулгад итгэж хүргэнээ хорооход хүрч, Агай ихэд гашуудан сэтгэл хувирахгүй байх тангараг өргөөд "Гуниг хилэгнэлийн шүлэг" хэмээх шүлэг бичсэн нь өнөөг хүртэл уламжлан ирсэн бөгөөд хятад шүлгийн дунд монгол үг шигтгэн өгч бичсэн зохис ялдам болгосныг олон олон эмхтгэлд оруулсан байдаг ажээ.
1801 онд Алшаа вангийн охин болж төрсөн Насланбуу долоон настайдаа бичиг сурч 12-тойдоо шүлэг бичиж, гурван жилийн дараа таван номд нэвтэрсэн "Монгол үндэстний эмэгтэй эрдэмтэн " хэмээр алдаршсан ажгуу. Чин улсын Ерөөлт хааны төрөл Лхан-Эетэй ураглаж хатан нь болсон бөгөөд шүлэг найраг бичдэг эмэгтэй байжээ. Зарцдаа зориулж шүлэг бичсэн нь хадгалагдсан байна. Эмэгтэй хүн эрдэмгүй бөгөөс эрхэм болой гэсэн хуучин сургаалийг эсэргүүцэн "Мөс цаст өргөө дэх шүлгийн нооргоор сэдэвлэх нь" гэсэн шүлэгтээ "Эмэгтэй хүн эрдэмгүй бол эрхэм гэдэг чалчаа үг, Эртнээс аваад шүлэгчид гэвэл эмэгтэй хүнд байдаг юм" гэж шүлэглэн бичиж байжээ. 90 хуудас шүлэг үлдээснийг хүү нь хоёр дэвтэр болгон хэвлүүлсэн байдаг.
Алтан ханы хатан Юнгэн (16 дугаар зуун) хатан Монгол, Хятад хоёр улсын хил орчмын худалдаа харилцааг хамаарч өөрийн биеэр хяналт тавьдаг байсан төдийгүй Монголд шарын шашин дэлгэрүүлэхэд Алтан ханы хамт хүчин зүтгэж III үеийн далай лам Содномжамцаас "Дарь-эхийн хувилгаан Аръяадарь" хэмээх цолоор шагнуулж байжээ. Мөн Амудай цэцэн, Бодашир хунтайжийн хамт гүүш Аюуш, Анан, Манчир нарыг цуглуулан 1602-1607 онуудад зургаан жилийн турш Ганжуурыг монгол хэлнээ хөрвүүлэх үйлийг бүтээсэн байна. Үүгээрээ Монголын соёлын өв санд чухал хувь нэмэр оруулжээ.

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~