Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, February 10, 2011

Диваажин там хоёрын ялгааг инн өгүүлжээ

Нэгэн залуу лам өвгөн багшаасаа "Там гэж ямар газар байдаг бол?" гэж асуужээ. Өвгөн лам ингэж хариулж гэнэ. "Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Харин хүрч идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр юм байхгүй"

"Юу болохыг төсөөлж байгаа биздээ" хэмээн өвгөн лам үргэлжлүүлэв. "Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гэж тэмцэлднэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхдлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондоо хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь цацаж бараад хэн ч гоймонгоо идэж чадахгүй."

Залуу лам "Тэгвэл диваажин гэж ямар газар вэ?" хэмээн асуулаа. Багш нь "Диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд гоймонгоо урт савхаар хавчиж аваад тогооны нэг талд зогсож байгаа хүнд "Энэ идээг эхлээд та зооглоно уу" гэж найр тавина. Тэгэхэд эсрэг талд зогсож байгаа хүн түүнийг баяртай хүлээн аваад "маш сайхан зоог байлаа одоо би танд хариу барья" хэмээн өөрийхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд бүгд амттай гоймон идэж, дээд жаргалыг амталж байдаг юм даа" гэжээ.

Бид бүгдийн амьдрал ч зөвхөн хувиа бодож байх уу, эсвэл харилцан бие ээ санаа тавьж явах уу гэдгээс үүдэн диваажин ч болдог там ч болдог ажгуу.

Диваажин там хоёр нь алга урвуулахын зайтай....

Инамори Казүо

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~