Тэр vеийн бvсгvйчvvдийн хэрэглэдэг байсан корсет нь хатуулгатай, бэлхvvс барьсан элсэн цаг хэлбэртэй эмэгтэй хvний биеийг хэт нарийхан, vнэмшилгvй харагдуулдаг байж. Хэтэрхий нарийн корсет амьсгал давчдуулж дотор эрхтэнд муугаар нєлєєлдєг байсныг тэр vеийн эмч, гvн ухаантнууд болон зохиолчид шvvмжилдэг байжээ. Ялангуяа тємєртэй корсетийн эсрэг байв. Гэвч энэхvv эрдэмтдийн шvvмжлэл бvсгvйчvvдийн хэрэглээг зогсоож чадаагvй бєгєєд эмэгтэйчvvд єєрсдийгєє корсетгvй тєсєєлж чадахгvй байсан юм.
Тэд ихэвчлэн сатин, торго, зарим нэг торгоны тєрлийн материал болон савхи, vдээс, резин, хатгамлаар чимэглэсэн корсет хэрэглэдэг байснаас гадна vvнийг даган хийц загвар нь ч тєрєлжиж эхэлжээ. Тухайлбал, усанд сэлэхдээ, морь, дугуй унахдаа ємсдєг корсетийг хэрэглэх болж. Нийгэм хєгжихийн хэрээр корсетыг эрvvл ахуйн талаас нь илvv анхаарах болж, зарим эрдэмтэн корсет хvний биед их муу нєлєєтэй гэж байхад, нєгєє нэг хэсэг нь дотор эрхтэнд ямар ч сєрєг нєлєєгvй гэж vздэг байжээ. Гэвч бvсгvйчvvд ХХ зууны тєгсгєл хvртэл богино ємдтэй, євдгєє хvртэл vдээстэй корсетыг ємссєєр байсан ч дахиад эсэргvvцэлтэй тулгарсан байна. Гэхдээ энэ удаад олон нийт vvнд дургvйцэж.
Нийгмээ даган хийц загвар нь хувьсч байсан корсет дараагийн загварт халаагаа єгєв. Энэ нь 1913 оны дотуур хувцасны дэвшил юм. Энэхvv дэвшлийг нээгч нь мэдээж эмэгтэй хvн байсан бєгєєд Мария Феблес Яков хэмээх бvсгvй шинэ тєрлийн маш зєєлєн, биед эвтэйхэн, хєхийг жинхэнэ єєрийн мэт харагдуулахуйц дотуур хувцсыг бvтээжээ. Тиймээс дэлхийн нэгдvгээр дайн гэхэд эмэгтэйчvvд корсетыг хэрэглэхээ бvр больжээ.
Гэхдээ уг нээлт тийм ч удаан ноёрхсонгvй. Тvvний шинэчилж, сайжруулсан загварыг 1951 онд “Варнер” компани Марри Видов брэндийн сунадаг сатин бэлхvvсэвч, дугуй аяга болон жийргэвчтэй, єргєгч нумтай, ар талдаа дэгээ тvгжээтэй хєхєвчийг vдшийн гоёлын хувцсанд зориулан бvтээж энэ нь ч тухайн vедээ хамгийн их гvйлгээтэй барааны нэг байжээ. Хэтэрхий том хєхтэй бvсгvйчvvдээ ч мартсангvй. Мєн бэлхvvс, хэлбэр галбиргvй сул чєлєєтэй болсон. 1930 оноос эхлэн эмэгтэйлиг тєрхдєє орсон дугуй сайтай, оймс тогтоогч резинтэй оймс моодонд оров.
http://www.tulhuur.com/index.php?option ... &Itemid=54
No comments:
Post a Comment