Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, February 10, 2011

О.Дашбалбар агсны "Тэнгэр шиг бай" алдарт шүлэг


Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүн гэж
Хашгирч ерөөж байвч тэнгэр шиг бай
Тэвчээр барагдаж нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай мөнхөд амгалан
Тэргэнд суулгаж алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай юу ч болоогүй юм шиг
Хамгийн хайрт хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт бүү зов
Гүтгэн доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай
Өвчин зовлонд нэрвэгдэж тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж мартагдавч
Өндөр тэнгэо дээр чинь цэлийж буйг бүү март
Яг л амьдрал чинь дуусч явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай
Яруухан санаа мөхөсдөж хулгай зэлгийд өртөвч
Ядманхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг л бай
Одз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй
Уур омог дурын мунхагийг дарж тэнгэр шиг бай
Уйтай хорвоогоос илүү гарж жигүүрээ дэлгэ
Цөхрөл чамайг багалзуурдаж цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээ бүү мартаарай
Цорын ганц хүү минь бас охид минь
Цохолж ирсэн үйлийн үрээс бүү зугт бүү ай
Хувь заяатай ямагт эвлэрч тэчээртэй бай
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно чи
Онцлох нөхөргүй болсон цагтаа хүнийг бас ойлгоно чи
Аз жаргал ирнэ гэвч төдөлгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч төдөлгүй арилдаг юм
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алтнд ч мөнх тэнгэр шиг бай
Атаатан түмэндээ мууг үйлдэвч
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм
Ямагт чиний зөь байх албагүй сайтар тунгаа
Ярьж хэлэх хөдлөх бүхнээ өөрөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай үнэнийг тэмтэр
Юм бүхэнд өөрийн цаг буй сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм
Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үймээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг арилна
Энгийн хүн ардад ээлтэй бай хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур
Үүрд оршихгүйн учир тус болох бүхнээ үйлд
Гаднаа ямагт бусдаас доорд бай даруу бай
Гайхуулах хэрэггүй дотроо тэнгэр шиг бай
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа мөргө
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ мөрийн хөөж чигийг барь
Хүү минь хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй

No comments:

Post a Comment

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~