Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Monday, July 14, 2014

Өчигдөр, өнөөдөр, маргааш, нөгөөдөр. Өршөөнө. Орчлонгийн хахир бүхнийг үл тоон зулгуйдна. Гэгээн итгэлээрээ хорвоог эргүүлнэ. Эхийн сэтгэлээр бүүвэйлнэ. Хэзээ ч хоцрохгүй. Тийм ээ. Бид бүсгүй улс. Бид эмэгтэй хүмүүс.Хэн нэгнийг хайрлахдаа тэгтэл их шанална. Эргэцүүлнэ. Хэлэхийг хичээнэ. Хайрыг нь хүлээж авахгүй гэж эмээнэ. Үнэндээ тэр юуг ч харалган бодоогүй. Тийм гэгээн. Уяхан. Сэтгэл нь түүнийг захирсан.Сэвгүй хайрыг нь уучил. Дурлалыг нь хүндэтгэ. Магадгүй, хайртай хүнээ өөрт нь сэтгэлтэйг мэдэх хамгийн том жаргал. Бүхнээ зориулна. Тэвчээр заана. Урьтаж өөрөөсөө алдааг хайна. Өөрийгөө л зүхнэ. Гомдлоо өөрөө тайлж, уучлалыг өөртөө дайна. Дэндүү цайлган сэтгэл нь өөрийгөө сүйтгэж мэднэ.Эмэгтэй хүний тархи ч гэсэн зүрх байдаг юм. Анхны болзоонд зогсохдоо сандрана. Анх хөтлүүлэхдээ нисчихнэ. Анхны бороо шиг гэгэлгэн. Анхны цас шиг ариухан. Санаандгүй хэлсэн үгэнд тань гоморхоно. Санаатай хэлсэн үгэнд тань гэмшинэ. Бодит байдалд таныг зүхэвч бодол дотроо өөрийгөө ташуурдана. Хэн ч мэдэхгүй тийм ихэмсэг. Хэн ч анзаараагүй тийм эрхэмсэг. Хэний ч үг хангалтгүй агуу. Хэний ч бодол таашгүй оньсого. Тийм ээ, бид бүсгүй хүмүүс.Зүрхэнд нулимс үерлэнэ. Өчүүхэн зүйлд ч мэгшинэ. Эр хүн та авхай хүний ийм л сэтгэлийг хөглөж мэдэх үү. Гал улаан сарнай бэлэглэхээс илүү гарцаагүй хайртайгаа мэдрүүлбэл, ганган машинтай тосохоос илүү гараа дэлгэн зогсоход тань “бүсгүй зүрх” догдолдгийг анзаарсан уу.Гомдоочихоод эргэж харалгүй шулуудах эр хүн та. Цонхны цаана бүртийн хоосрох бүсгүй хүн бид. Тийм байлаа ч хорвоог уучлалаар дэвтээн, хорслыг өлмий дороо гишгэлж, уужуу ухаан, увидаст хайраар амьдралыг ивих тийм л энэрэлтэн.Хэзээ ч хар амиа хоохойлох өөдгүй бодол тээгээгүй. Чин хайраа өгсөн ч чинэрэн харамсаж суугаагүй. Хайрын цэцгийг нь тасар татсан ч итгэлээ буруулаагүй. Хана, хэрэм босгосон ч харааж зүхээгүй, мөнхөд амгалан бид. Эр хүн таны шийдвэрийг хүндэлж, эр хүн таны зүрхийг дээдэлж, эр хүн таны ертөнцийг ойлгож, эр хүн таны алдааг уучилсаар өдийг хүрсэн бурхад. Өөрийнх болгоогүй ч өрөөлөөс харамлаагүй, өөрөө тарчилсан ч хамаагүй өмөлзөж үлдэх бид.Анх харсан тэр догдлол шиг ээ, анх нулимсыг нь арчсан тэр сэтгэл шиг ээ, анх хайртай гэж хэлсэн тэр итгэл шиг ээ, анхны, анхны бүхэн шиг ээ үүрд байгаарай. Эр хүн та бүсгүй хүнд нэг л сэтгэлээр хандаж амьдралаа дуусгаарай.About these ads

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~