Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Sunday, April 20, 2014

Гоо сайханч хүний би арьсыг нь хардаг Нүүр буддаг хүний будалтыг нь хардаг үсчин хүний үсийг хардаг.......Тэгэхээр хүнийг өөрчлөх гээд байгаа хүмүүс өөрсдөө түүндээ автсан байх хэрэгтэйм шиг санагддышд Өөртөө итгэлтэй л байлгүй яахав гэхдээ Чи нүүрээ ингэж арчлах хэрэгтэй гэснээ өөрийнх нь арьс аймаар байвал, Чи хүнтэй сайхан харьцах хэрэгтэй харилцааны соёл нтр гэжийснаа өөрөө хүнтэй адгуустай харьцаж байгаам шиг харьцаад байвал асуудал л даа...........
Үнэхээр итгэлтэй зүйл дээрээ итгэлтэй байдаг ч ер нь бол хүнийг шүүмжилж зөвлөгөө өгөхөөс эмээдэг болсоон .....Озоны цоорхой ярихаасаа өмнө оймсны цоорхойгоо нөхчих гэдэг үгийг өнгөрсөн жилээс эхлээд мөрдлөг болгоод байгаа л даа Хэрвээ би бусдыг өөрчилмөөр байвал өөрөө өөрчлөгдөж түүгээрээ үлгэр дуурайлал үзүүлж байж тэд намайг дагаж өөрчлөгдөнө үү гэхээс биш.....Өөрөө юу ч чадахгүйн байж та нар өөрччлөгдөх хэрэгтэй гээд байвал ч....
Болдогсон бол биеэ хэд хэд хуваагаад бүх зүйлүүдээ амжуулах юмсан...Хүсэл байгаад тууштай хөдөлмөр тэвчээр хүнийг хүссэн зүйлд нь хүргэдэг гэдгийг ойлгож байгаа ч зарим зүйл дээр үнэндээ хуруугаа ч хөдөлгөмөөргүй санагдах юм..Тэр миний өөрийн хүссэн зүйл биш Гэхдээ зайлшгүй хийх шаардлагатай Олон хүний хүлээлт байгаа тэхээр хйихээс өөр аргагүй нэг тийм сонин......зугатаад л зугатаад л хэдий болтол ингэж зугатах гээд байгаа юм бүү мэд...
........Ер нь бол бүх зүйлээс сонирхол буурсан шд....Би дэндүү хурдан эргээд л бйасан эргэх нь мааш хэрэгтэй байна хүмүүсийг бас ингэж эргүүлэх хэрэгтэй гээд л эргээд л байсан тэгээд зогстол толгой минь эргээд өөрийн хөл дээрээ тогтохоо байсан...Ингэж эргэх нь өөрөө үнэндээ жүжиг юм билээ Би жүжигчин хүмүүстэй хамт байж , ажиллаж ч үзсэн тэнд үнэн байгаагүй зүгээр л жүжиг байсан Хүнд яаж үнэн юм шиг харагдах уу гэсэн бусдыг хууран мэхэлсэн жүжиг Үнэндээ бусдыг хууран мэхэлсэн үү өөрийгөө хууран мэхэлсэн үү гэдэг сонин ........Тэгээд би зугатахаар шийдсэн
Худал хуурмаг хэтэрхий эрээн бараан дунд бие минь сэтгэл минь тархи минь хөдлөх тэнхээ алга... Би эндээс тэс өөр баймаар байгаа боловч эрээн бараан худал хуурмагт өдрөөс өдөрт бага багаар уусаж өөрөөсөө холдож Үүндээ сэтгэл өвдөж дотроос болохгүй гэсэн тийм зүйл байнга хатгаж Байнгын зөрчил дунд...............Гэхдээ энэ байдалд удаан байхгүйгээ мэдэж байна Гал хэзээ ч мөнхийн дүрэлздэггүй шиг.....
Надад хэний ч тусламж зөвлөгөө хэрэггүй юу ч битгий зөвлөөрэй Мундагуудаа Намайг ойлгох гэж хичээх тусам би өөрөөс чинь зугатах болно.................
Төгөлдөр хуур хийл гэж бодож байснаас Гитар сурна гэж хэзээ ч бодож байгаагүй....Гэрт минь гитар өчнөөн жил байхад түүнд нэг ч удаа хуруугаа хүргэж байгаагүй....Өөрийгөө гитар үүрэн гудамжаар явна гэхэд одоо ч санаанд сайн буухгүй л байна....
Гэхдээ өнгөрсөн 7хоногт огцом шийдвэр гаргаж сурахаар шийдсэн. Амьдралдаа бас нэгэн өнгө нэмж урлагын мэдрэмжтэй болохоор зорьсон юм.Нэг хэвийн байх нэг тийм уйтгартай л даа Эсвэл би уйдамтгай хүн байх хэхэх Дээрээс нь янз бүрийн юм туршиж үзэх дуртайг хэлэх үү Амьдралын хэмнэлээ өөрчилж эхэлж байгааТөгөлдөр хуурын дугуйланд удаан сууж байгаагүй ч заалгаж байхдаа хүнээс ямар хүч хөдөлмөр шаардаж хөгжмөөс юу сурч болохыг мэдэрсэн гэх үү дээ хэзээ ч хамаагүй оройтсон гэж бодолгүй төгөлдөр хуураа сурнаа гэсэн бодол толгойд минь үргэлж байдаг. Тэгэхийн тулд өмнөх гараа нь гитар боллоо. Мэдрэмжээ хөгжүүлэхэд би цаашаагаа төгөлдөр хуураа бүүр хурдацтай сурах байх.УРЛАГ гэдэг өөрөө мааш гайхалтай
Надад хэрэгтэй Хамгийн чухал зүйл нь МЭДРЭМЖ, СОНСГОЛ....
Би зарим зүйлийг сураад хэзээ ч бусдад үзүүлж урлагынхан шиг тоглолт нтр хийе гэж боддоггүй шд зүгээр л өөрөө түүнээсээ кайф авах зорилгоор гэхүүдээ
Аав минь намайг гитар сурах гэж байгаад мааш их баярлаж байгаа ххэхэ
Тэгээд сайн сурвал Төгөлдөр хуурыг минь авч өгнө гэсээээн

Monday, April 14, 2014

Учирсан бүхнийг хувь тавилан үргэлж түшдэгт итгээдХэнээс ч амсаагүй тэр л хайраар чамтай л учирсанЗүрх зүрхэндээ дасан байж хайрласан итгэл болхоорХэнд ч амлаагүй тэр л бүхнээ чамдаа шивнэсэнХайр итгэлээр минь хорвоо дутахын зовлонгүй чХарин чи минь үгүйлэх болохоор хэзээч харамлахгүй ээХар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан чХайсан чи минь дэргэд болхоор хэзээ ч харамсахгүй ээХайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байжХэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосонХаврын анхны бороо тэр үед хайрт минь биднийг илбэн таалжТуулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэнУучлах болгондоо чиний сэтгэл улам наддаа итгээдУхаарал авчирсан энэ л хайраа наддаа зориулсанХайрлах тусмаа миний зүрхэнд хаврын цэцэг дэлбээлжХамгаас ариухан энэ л хайраа чамдаа зориулъяХайр итгэлээр минь хорвоо дутахын зовлонгүй чХарин чи минь үгүйлэх болохоор хэзээч харамлахгүй ээХар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан чХайсан чи минь дэргэд болхоор хэзээ ч харамсахгүй ээХайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байжХэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосонХаврын анхны бороо тэр үед хайрт минь бидныг илбэн таалжТуулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэнУчирсан бүхнийг хувь тавилан үргэлж түшдэгт итгээдХэнээсч амсаагүй тэр л хайраар би чамтай л учирсанТиймээ энэ хайрыг би зөвхөн чамаас л мэдэрсэнХар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан чХайсан чи минь дэргэд болхоор хэзээ ч харамсахгүй ээХайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байжХэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосонХаврын анхны бороо тэр үед хайрт минь бидныг илбэн таалжТуулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэн

Sunday, April 13, 2014

Дэлгэх тусмаа хүн ганцаарддаг...........

Гаднаа нээх хал үзэж хашир суусан хүн шиг хирнээ дотор нь нэг тийм гэнэн томоогүй сахилгагүй хүүхэд шиг заримдаа хэт их дүрэлзэн асаж заримдаа сүүмийх ч цоггүй болтлоо унтрах, ганцаардал....түүнээсээ холдох гэж олны дунд ордог тэглээ гээд ганцаардал нь үгүй болдоггүй заримдаа бүүр ч ихээр ганцаардах , тэгсэн хирнээ хүмүүс рүү тэмүүлж бас зугатан амар жимэр нам гүм байдлыг эрэлхийлэх, юу ч бододхгүй байна гэж байхгүй үргэлжийн мөнхөд бодолд дарагдаастай, хайр халамж дутагдаж байгаа............нэг тийм адилхан санагдах юм.....

Saturday, April 12, 2014

Өглөөгүүр тэр авгалдай байсанҮзэмгүй муухай өт байсанӨдрийн наранд өнгөө дэлгэжҮзэсгэлэн төгс эрвээхий болсонӨнгийн цэцэгс түүнд хөл алданӨөр хоорондоо магтан гайхацгаасанНамгийн хажуугийн намхан цэцэг хүртэлНад дээр буугаасай гэж мөрөөдсөнНэг өдрийн наст тэр эрвээхийНарны туяаг сулжин ниссэнНадаас өөр үзэсгэлэнт амьтан байна уу гэжНамгийн цэцэгнээс асууж тохуурхасанҮдээс хойх нь тэр эрвээхийӨөртэйгээ тавилан нэгт ижилээ олсонУлаан цэцэгийн дэлбээн дор нуугдажУчиралын мананд умбан цэнгэсэнҮдэшийн нар шаргалтан хажуулдахадӨнөөх хосийн амьдрал дуусах болжээӨнгийн цэцэгс тэднийг тоосонгүйӨдрийн гоо сайхныг нь бүгд мартажээНамгийн цэцэг тэр хоёрийг өрөвдөнНарийхан мөчир дээрээ суулганҮр удамаа үлдээгээд явдаа гэжӨөрийгөө умартан хэллээХүн бол адгийн амьтанХүсэл нь дийлдэхгүй шуналын амьтанНэг өдрийн наст шавьж шиг амьдрах юм болНэр зүүгээд хүн царайлаад амьдарч яах юм вэ?
Хонгор минь дээ, чамайг эзгүй зуурХойноос минь ээрэх эрчүүд дагаад байх юмНадад чиний минь хайр үгүйлэгдсэн үедНэг л өдөр сэтгэл минь гэгэлзээд байвал би яанаа?Чамдаа үнэнийг хэлээд хайранд чинь үлдэх болуу?Чимээгүйхэн сэтгэлээ дагаад холдох болуу?Хайрт минь дээ, чамайг завгүй гэх бүрт чиньХөндүүр оргиж энэ сэтгэл минь өвддөгУтсаар ярихыг чинь хүлээж суухдааУйлмаар болдог, үнэнээ л хэльеЧиний надад хэлдэг нандин үгс цөөрхөдЧамаас өөр хүнээс сонсох хааяа сайхан байдагӨөр хүнээс сонссон энэ үгэнд дасаадӨөрөөс чинь би урвачих вийдээ?Уйтгар гуниг, хүлээлтээр дүүрсэн сэтгэл миньУймарсан бодлоо дагаад явчихвий дээ.Ганцхан чамаараа л хайрлуулахыг хүссэн сэтгэл миньГуниг шаналалаасаа болоод хувирчихвий дээ.Тэр үед би чамд үнэнийг хэлээдТэвэрт чинь эрхлээд үлдэх болуу?Сэтгэл минь хувьсах гээд байна шүүСэмэрхээс нь өмнө тогтоож үлдээгээч, амраг минь
Би чөлөөлөгдөхийг хүсч байнаБие сэтгэлээсээ ангижрахыг хүсч байнаХайр, хүсэл, шунал, тэмүүллээсХаранхуй мунхагаас, атаа хорслоосХагацахыг, амарлихыг хүсч байнаБие минь гэрэл нэвтрүүлдэг болоодБи өөрөө тув тунгалаг болоодҮг, хэл, үнэр санаа минь ариун болоодҮнэхээр би амгаланг олоод …Тиймээ, тийм энэ хүлээсийг тайлмаар байнаТэгээд өөрөөсөө ахин төрмөөр байна

Wednesday, April 9, 2014

Дуслыг хураавал далай

Аливаа зүйлийг хэт их хорих нь дэмий юм билээ.
Хорих тусам тэмүүлдэг .Улам ихээр хүсдэг....
Адгийн наад захын жишээ гэвэл Хоолны дэглэм хэхэх
Солонгосд очоод өөрөө ч мэдэлгүй нэг мэдсэн 10кг таргалсан байсан юм. Тэгээд турдаг баатар болоод Дэглэм бариад идэж уух юмаа хорих тусам улам идмээр уумаар санагдаад өлөн болчихдог юм билээ. Түүнээс хойш хоолны дэглэм бариагүй ээ
Одоо хүмүүс надаас яасан бага иддэг юм Худлаа маяглаад хоолны дэглэм барьж байгаа юм уу гэх мэтчилэн их асуудаг. Үнэндээ гүй л дээ миний ходоод өвддөг учраас би их идэж чаддаггүй юм. Бас орой юм идэж чаддаггүй Идлээ бол шөнө нь унтаж чаддаггүй л дээ
Гэхдээ одоо би хүний биед сөрөг нөлөөтэй гэсэн зүйлсийг идэхгүй байхыг хичээдэг. Кола бургер шарсан тахиа чихэрлэг зүйлсийг иддэггүй Идэх хүсэл ч төрөхөө больсон
Зүгээр л эдгээр зүйл биед минь эд эрхтэнд минь ингэж ингэж муугаар нөлөөлнө ингэснээр би ийм аюулд хүрнэ гэдгийг асар ихээр ухамсарласан юм.
Тэгээд би турах эм бэлдмэл элдэв сүлжээний төрлийн зүйлийг огт таашааадаггүй .Та эрүүл мэнд гоо сайхнаа бодон, илүүдэл жингээ хаямаар байгаа бол үнэн сэтгэлээсээ хүсч байвал зүгээр л хөдөлмөрлөх хэрэгтэй. 7хоногын 3өдрийг 3хан цагыг өөртөө зарцуулаарай Би их амархан таргалах гээд байдаг юм. Би фитнесс бэлхүүсний бүжиг иог гэх мэтээр хичээллэж үзсэн Гэхдээ би одоо балетыг сонгосон байгаа Та өөртөө аль тохирохыг нь сонгоод л хөдөлмөөрлөөрэй Шууд үр дүнд хүрдэг зүйл хэзээ ч байдаггүй.Зүгээр байхад ирдэг зүйл гэж баайдаггүй байсан ч тэр хэзээ ч үнэ цэнэгүй өөрт юм болж үлддэггүй. Дуслыг хураавал далай гэж миний хэлэх дуртай үг . Бага багаар хүссэн зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөж байгаад нэг өдөр эргээд харахад тэр нь асар их үр дүн өөрчлөлтийг авчирсан байдаг юм шүү Өнгөрсөн зунаас хойш би 6кг хассан Та нар чаднаа энэ зөвхөн турахад биш шүү хүссэн бүх зүйлийнхээ төлөө бага багаар алхаж хөдөлмөрлөж байхад эргээд таньд хариу нь ирдэг юм.

Tuesday, April 8, 2014

Гэрэл....

Гэрэл ч сайхан л даа .Тэд харанхуйд гэррэл гэгээ оруулдаг юм.  Гэрлүүдэд тэдгээрийн хэлбэр дүрс, өнгө үзэмжинд дурлаж татагдаж явсан үе байсан.Чухам ямар нүдээр намайг яаж харсныг нь мэдэхгүй ч миний татагдаж байсан тэдгээр гэрлүүд ч намайг сонгож. Над дээр ирсэн юм. Гэхдээ би тэр өнгө үзэмжтэй бусдын нүд унадаг тод гэрэлтдэг гэрлүүдийг над дээр ирэхэд нь хүлээж авч чадаагүй юм.
 Яагаад гээч үдэш болж гэрэл асахад гэрэлд дэнгийн эрвээхэй хорхой шавьж шавчихдаг юм...Надад мянга хэцүү тэр гэрлүүдэд би татагдаж байсан ч Би тийм гэрэлтэй байхыг хүсээгүй ээ
Би дэнгийн эрвээхэй шавьжинд дургүй Тийм л болчихгүй байх юм сан гэж боддог юм Яахавдээ хөөрхий дэндүү бардам өөрийгөө эмэгтэй хүн гэдэг утгаар нь үнэлж хүндэлдэг юм шиг байгаа юм
Тийм дээ ч ганцаараа явах нь амар санагдаж өдийг хүртэл ганцаараа явсан юм.... Би зүгээр л тайван амьдрахыг хүсдэг юм.........

Үнэндээ миний зарим постыг маань хүмүүс ойлгодггүй  
Ойлгоод ч дэмий дээ Блог минь миний Хань шүү дээ
http://egel-orshihui.blogspot.com/2014/04/blog-post_8.html

Monday, April 7, 2014


Хамгийн ихээр хайрласан хүнээ хаяад явна Асар хол амьдраад олоооон жилийн дараа нас ахиад ганц л уулзана гэж боддог байлаа
Тэр хүндээ өвдсөн зовсон ядарснаа харуулахгүй бие биенийхээ муу муухай зан чанарыг мэдрэхгүй нэг ёсондоо биенээсээ уйдаж сэтгэл хөрнө гэж байхгүй Яг анхных шигээ гал халуунаараа байсан тэр сайхан мэдрэмжээ насан туршдаа хадгалж үлдэнэ гэж боддог байлаа Одоо энэ талаараа хэлж мэдэхгүйм байнаа Зовсон ч жаргасан ч хамтдаа байх нь, бие биенээ ойлгож мэдрээд уучилж ухаараад хамтдаа амьдралыг суралцах нь жаргал ч юм шиг гэхдээ тэгж биенээ олно гэдэг асуудал байхдаа хэхэх бөөн эргэлзээ насс
Би нэг тийм зөөлөн үедээ мааш зөөлөн хатуу үедээ мааш хатуу хүн юм шиг байгаа юм
Асар удаан бодсоны эцэст би явах хэрэгтэй гэдэг шийдвэрт хүрвэл тэгээд л эргэж ч харахгүй явчих байх
Бас би мянга хайртай гээд тэр хүндээ дарамт үүсгэмээргүй,өөрийгөө бодсон аминчхан хайр байлгахыг хүсдэггүй
Тийм дээ ч өөртөө дурласан хүнд л дурлачих юмсан гэж боддог байхдаа Даанч санаагаар ямар болох биш

Хайрыг хэлж мэдэхгүй байнаа


Хайр гэж нэг тийм үгээр хэлж боломгүй нэг тийм сонин зүйл байдаг юм шиг байгаа юм.... Хайртай дотын хүмүүсээ хайр хүргээд байдаг бяцхан жаалуудыг хэсэгчлэн харахаар хөөрхөн сайхан зүйл ер байхгүй ч юм шиг Нүд нь уруул нь хамар хацар үг яриа үйлдэл нь ч юм уу юу нь гоё юм сайхан юм гэхээр тийм гоё сайхан зүйл байхгүй юм шиг хирнээ би тэрэнд нь татагдаад байдаг.... Гэхдээ яагаад.....Юун дээр тэр зүйл тогтоод биднийг холбоод байна вэ Бидний нүдэнд харагдахгүй нэг тийм долгион байдаг юм болов уу Мэдрэмж юу ч гэмээрийн их сонин
Хүүхэд гэж бас их сонин амьтан шүү Яагаад тийм хөөрхөн өхөөрдөм байдаг юм болоо Хараад л тэврээд үнсээд л баймаар
Бяцхан дүүгээ хараад тэврээд байж байхад хайр гэж яг энэ одоо надад төрж байгаа мэдрэмжийг хэлдэг юм болов уу гэж бодож байж билээ
Хайрын илрэл нь тэврэлт үнсэлт юм болов уу хэхэх Жаахан дүү нараа харахаар бүүр тэврээд л үнссээд л үнэрлэээд л байгаад баймаар санагдаад байдын
Заримдаа хосуудыг ажиглахаар нялуун ч гэж жигтэйхэн хэхэх
энэ хүмүүс бие биенийхээ юунд нь татагдаж юу нь таалагдаж бие биедээ дурлаж хайрласан юм болоо гэж бодогдохын
Эсрэг хүйстний хувьд бас их сонион тэс өөр хүмүүжил орчинд өссөн нэг хүн амьдралд нь гарч ирсний төлөө юугаа ч золиослоход бэлэн болно гэдэг...Тэр хүний ямар хүн байх нь хамаагүй ирээдүй ч өнгөрсөн ч сонин биш болж тухайн үедээ цаг хугацааг зогсоогоод илүү дутуу юу ч бодолгүй зүгээр л хамтдаа тэнэгтмээр болдог юм болЯагаад дурласан хүнээ харахаар зүрх хүчтэй цохилдог юм бол Яагаад тэр хүнийг байхгүйд бодол оюун санаанд түүнээс өөр зүйл бодогдохоо байдаг юм бол.....
Бас яагаад олон жил үерхсэн хосууд гэр бүлүүд биенээсээ сэтгэл нь хөрдөг юм бол........ Зарим хүмүүс хамт байхгүй л бол амиа хорлоно нтр гэж ч байх шиг .........Хэт том дүрэлзэн ассан гал хурдан унтардаг юм уу Галыг асааж ноцоож дулааныг нь удаан барихын тулд хэн хэнээс нь тэвчээр шаарддаг байх зарим нь дундаас нь тэвчээр нь барагддаг юм болов уу
За ер нь л над шиг оюуны бяд муутай хүн ойлгохгүй юм байна Унтлаа сайхан амраарай
Эгэл-Оршихуй блогспот

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~