Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Wednesday, January 22, 2014

Бодол....

Бүх юманд цаг хугацаа байдагыг харуулж өгдөг зүйлийн нэг жишээ...
Мод бут өвс биш
Цэцэг
Тэр гоо үзэсгэлэнгээрээ бусдаасаа ялгардаг
Түүний үзэсгэлэнг бишрэн магтагчид олон
Өдрөөс өдөрт ургаж дэлбээлж буй цэцэг
Өнөөдөр үзэсгэлэнтэй сайхан бусдын хайрыг булаана....
Өнөөдрийн гоё цэцэг нөгөөдөр хатаж гандана гэдгээ мэддэг болов уу.....

Tuesday, January 21, 2014

Зөрүүдхэн

ХҮН БҮРИЙН СОНИРХЛЫГ ТАТДАГ, ХҮМҮҮСИЙГ ХОШУУРУУЛААД БАЙДАГ ЗҮЙЛС, МИНИЙ СОНИРХЛЫГ ТӨДИЙЛӨН ТАТДАГГҮЙ УУЧЛААРАЙ БИ ИЙМ Л ХҮН!!!

Олон охид гүйлгэдэг өөрсдийгөө од мод гээд бодож модцон өөрийгөө мэдэрцэн залуус үнэндээ миний сонирхлыг татдаггүй. Инээд хүрдэг. Тэр гүйж мүйгээд байдаг охидыг нь ч ойлгодоггүй.

Аан тэр сайн сайхан залуусыг уургална энэ тэр ч гэнэ үү тэрийг бас ойлгодггүйнмаа 
Миний лав хйих ажил биш. Лай сураагүй болохоор ч тэр үү Тэгж залуучууд энэ тэрийг өдөж мөдөж янз бүр болж чадахгүй
Тэрний оронд ганцаараа явж байсан нь дээр

Ер нь ганцаараа явахад юу нь болдоггүй юм. Би лав ганцаараа удаан л явлаа муудаж дордсон зүйл алга л байна даг .


Friday, January 17, 2014

Хориотой зүрхнээсээ уучлал гуйя

Зүрх минь чамаас би уучлал гуйя Дэндүү ихээр хорьсон юм шиг байна
Үнэндээ би их аймхай хүн гэдгээ мэддэггүй явж Шархалахаас айж хулчийсандаа сэтгэл зүрхээ хүчээр хорьдог байж.
Намайг гэж надруу тэмүүлж байсан зүрх сэтгэл бүхнээс уучлал гуйя Уучлаарай
Дэндүү хатуу хандаж , боломж олгож байгаагүйд уучлаарай......
Юу ч үзээгүй байж нэг л хаширласан хүн одоо бодохоор дэндүү өрөвдмөөр байсан ч юм шиг.....
Тэгээд унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр Өвөл болоод сэтгэл зүрх маань дагаад хөлдчиж нтр гэсэн тайлбар хийн сууна

Тэглээ гээд сурсан занг сураар боож болохгүй гэгчээр шууд өөрчлөгдөх боломжгүй л байх л даа одооноос зүрх сэтгэлээ хорихгүй байхыг хичээнээ

Wednesday, January 15, 2014

Алдаа

Хүн зориуд алдаа гаргадаг юм уу Би хувьдаа Энийг алдъя, буруу хийе, эвдье, хаячихъя, мартчихъя гэж зориуд алдаа гаргаж байсан удаагүй
Хүүхэд хөгшидгүй хүн л юм хойно алдаа гаргадаг.Манайхан юун түрүүн загнахаа л бодох юм.
Тэднийг зэмлэх шаардлагагүй баймаар. Алдаа гаргасан хүмүүс өөрсдөө дотроо мааш ихээр гэмшээд сэтгэлээр унасан байхад нь нэмж зэмлээд бүүр л сэтгэлээр унагаагаад дарамтанд оруулчихдаг юм шиг санагддаг аа Тэртээ тэргүй өөрөө алдаа гаргаснаа мэдэж байгаа бол ахиад алдъя гэж бодохгүй бөгөөд түүн дээрээ дөрөөлөөд бас нэг зүйлийг ойлгож мэдрээд суралцаж байдаг...Алдаж эндсэн үед нь зэмлэх биш уучлаад сэтгэлийн дэм өгчихбөл итгэл төрөн улам л урьдынхаасаа илүү сайн хичээх байх....

Tuesday, January 14, 2014

Би нэг л өөрөөрөө байж чадахгүй юм.....
Ерөөсөө л нэг л болохгүй байна...
Хүмүүс аягүй ядаргаатай санагдаад
Олон хүмүүстэй харьцах дур ч хүрэхгүй.....

Wednesday, January 1, 2014

Сэтгэл санаа сайхан үе ч юм уу Тогтворгүй үед хөгжим зураг тэгээд тэмдэглэлийн дэвтэр бас энэмуу хэн ч ордоггүй блогоо эрэлхийлдэг гэх юм уу даа

Тайвшрал баяр хөөр аз жаргал гуниг юуг ч тэндээс авдаг зарим зүйлийг ярилцмааргүй эсвэл санаагаа бүрэн ойлгуулж чадахгүй үед ч юм уу би хүнд зураг үзүүлчихмээр санагддаг аа Зургаас мааш их зүйл санааг олж хардаг гэх ч юм уу юу гэх юм дээ мэдэхгүй ээ
Ер нь урлаг өөрөө мааш гайхалтай зүйл гэдгийг мэдэрсэн хэрнээ би өөрөө юуг нь илэрхийлж гаргаж тэр зүйлийн сайн сайхныг бусдад түгэээж дамжуулж чаддаггүй л дээ

Бас хэзээ ч намайг сайхнаар хүлээж авж үнэнч анд минь байдаг блогтоо баярлаад ханахгүй юм Байнга орж ирж чадахгүй байгаад уучлаарай блог минь Иишээгээ орж ирээд гарахаар нэг л сайхан болчихдог юмаа

Аан их нээлттэй байж байгаал хаалттай болчихоор ярих чадвар мууддаг гэдгийг мэдрээд байнаа

Тийм сайн ярьдаг байгаагүй л дээ гэхдээ л муудсан гэдгээ мэдэрсэээн
~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~