Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Saturday, April 20, 2013

Аз жаргалтай гэр бүлийн нууц юунд оршдог вэ?



Хэдэн жилийн өмнө сэтгэл судлаачид гаднаас нь харахад гэр бүлийн амьдралдаа тун сэтгэл хангалуун, аз жаргалтай мэт харагддаг хосуудад цөөнгүй асуулт тавьж бас асуулга явуулжээ. Тэгээд олон асуултын дотор “Хэрвээ танд дахин гэр бүл үүсгэх боломж гарвал одоо хамтдаа амьдарч байгаа ханиа сонгох уу” гэсэн асуулт байж.
Мэдээж, сэтгэл судлаачид аз жаргалтай хосуудын ихэнх нь эерэг хариулт өгөх байх гэж таамаглаж байлаа.
Гэтэл хэрэг дээрээ байдал бүр эсрэгээрээ эргэж, ихэнхи нь “Энэ хүнтэй хамт байхгүй. Өөр хэн нэгнийг сонгоно” гэж хариулсан нь ихээхэн гайхшрал төрүүлсэн байна. Мөн нилээд хэсэг нь энэ асуултад итгэл төгс хариулж чадалгүй түдгэлзэх шийдвэр гаргасан гэнэ.
Эндээс сэтгэл судлаачид аз жаргалтай ая тухтай гэр бүлийн хоёр хайр сэтгэл, нэгнээ хүсч тэмүүлэх гэхээсээ илүү өмнөх харилцааныхаа энерци, дадал зуршлаараа хамт амьдардгийг тогтоожээ. Гэр бүлийн хоёр нэгнээсэ салах хангалттай шалтаг, шалтгаан байхгүй болохоор салдаггүй нь амьдарлын үнэн гэнэ.
Хосууд хоорондын хайр сэтгэлээ гээж, бие биедээ татагдахаа больсон ч гэсэн бас цааш нь түлхэх, салж сарних хэмжээний шалтаг шалтгаан олдоггүй тул хамт амьдарсаар байдаг аж.
Гэхдээ сэтгэл дотроо хань ижлээ голж, үүнээсээ ч илүү хүнтэй амьдарч болох байсан тухайгаа бодолхийлдэг байна. Ер нь төгс төгөлдөр гэр бүлгэж байдаг болов уу. Насан туршдаа наг нэгнийгээ хайрлаж, түүнээсээ залхахгүй, үргэлж өөгүй чигээр нь харж амдрах боломжтой юу?
Гэр бүлийн харилцааны тухай мянга мянган ном түм буман зөвлөгөө бий. Хэрвээ тэрхүү ном зөвлөгөөг дагаж, хэдхэн зүйлийг мөрдөж чадах юм бол төгс төгөлдөр гэр бүлийг бий болгож, аз жаргалттай амьдарч болмоор ч юм шиг сэтгэгдэл төрүүлдөг.
Гэхдээ тэдгээр зөвлөгөө бүхэнд итгэж, сохроор дагалаа ч гэсэн үр дүн нь сайн байх нь нэн цөөн. Тэрхүү зөвлөгөө, номд дурьдсан шиг төгс төгөлдөр амьдрал, аз жаргалд хүрэхэд хэдхэн зөвлөгөөгөөр хүрчихдэг юм бол яагаад эдүгээг хүртэл хэн ч тэрхүү төгс төгөлдөрт хүрч чадахгүй байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирдэг.
Эсвэл хүмүүс тэрхүү хэрэггэй зөвлөгөөг тоож уншдаггүй, сайхан сэтгэлийн зөвлөгөөг сонсдоггүй хэрэг үү? Хэрэг дээрээ хүмүүс харин ч зөвлөгөөг их сонсож, номыг их уншдаг аж. Гэлээ ч тэрхүү номыг уншиж зөвлөгөөг сонсож буй хүмүүс “Ингэж аз жаргалтай болж мэдэх л юм. Гэхдээ над шиг бүтэлгүй, азгүй хүн ийм аз жаргал, төгс гэр бүлийг бүрдүүлнэ гэж байхгүй л дээ” гэж дотроо итгэл алдрах нь элбэг байдаг байна.
Ингээд “Хэрвээ арай залуу байсан бол би аз жаргалтай л амьдрах байж ” гэж бодоод өнөөх л азгүй бүтэлгүй амьдралынхаа замаар үргэлжлүүлэн алхдаг.
Нэрт эрдэмтэн сэтгэл судлаач Карл Юнг шавь нартаа “Онол томьёоллыг маш сайн судалж сурч ав. Харин тодорхой нэг хүнтэй уулзахдаа тэр онол, томьёогоо бүрэн хая. Учир нь тэр хүнд зөвхөн түүнд л таарах онцгой, тусгай онол хэрэгтэй” гэж захидаг байжээ.
Тэгэхээр гэр бүл бүрт төгс аз жаргал, сайн сайхныг мэдрэхэд өөрийн гэсэн онцгой, тусгай түлхүүр арга хэрэгтэй байх нь. Түүнээс биш нийтэд зориулсан аз жаргалтай амьдралын зөвлөгөөнүүд нь хэтэрхий нийтлэг шинж чанартай байдаг тул зүгээр л тунхаглал, уриа лоозон мэт үүрэг гүйиэтгэж, хүний энгийн амьдрал, ээдрээ бартаануудад төдийлөн эерэг өөрчлөлт өгөөд байдаггүй.
Тэгээд ч зарим хүнд тус дэм болж байж ч мэдэх юм. Учир нь нхүн болгон өөрийн гэсэн давтагдашгүй шинж чанартайгаас гадна хувь заяа нь хосгүй шинж чанартай байдаг. Тиймээс тэр хүний аз жаргал өөрийнх нь туршлага, ухаанаас л ихээхэн шалтгаална.
Сэтгэл зүйн адил тосоотэй тал хэр их баина, төдий хэмжээгээр л гэр бүл илүү аз жаргалтай байна гэж үздэг. Тэтэл зарим эрдэмтэд яг эсрэгээр нь тодорхойлох нь бий. Өөрөөр хэлбэл өөр өөр зан авиртай хүмүүс хоорондоо илүү таарч тохирч, аз жаргалтай бадаг гэдэг, адил төсөөтэй хүмүүс ч бас өөр өөр зан чанартай хүмүүс ч аль аль нь адил хэмжээний аз жаргал үүсгэх, хамтдаа сайхан байх боломжтой гэсэн хариу гарчээ.
Тэгэхээр аз жаргалтай гэр бүлийн нууц тэдний зан чанарын адил тал юмуу эсвэл өөр байдалтай нь холбоогүй байх нь. Тэгвэл өнөөх төгс төгөлдөр гэр бүлийн нууц чухам юунд оршино вэ?
Бүрэн аз жаргалтай төгс төгөлдөр гэр бүл биш юмаа гэхэд, таатай эерэг уур амьсгалтай халуун дулаан гэр бүлийг үүсгэхэд эхлээд хосууд бие биедээ үнэн сэтгэлээсээ татагдсан, нэг нэгнээ хүндэлдэг, ойлгодог байх нь чухал. Харин сэтгэлийн таталцлаар бус, бусад нөлөөгөөр гэр бүл болсон бол гаднаа л аз жаргалтай, төгс мэт харагдах ч үнэн хэрэгтээ дотроо урт хугацааны жаргалтай гэр бүл байх боломж байдаггүй.
Гэр бүлийн харилцааг хайр сэтгэл гэхээсээ харилцан ашигтай байдлыг харгалзан үүсгэвэл хосууд гэхээоэ илүү хослон ажиллаж буй хоёр байгууллага шиг л болох нь бий. Тэд нэгнээ ашиглаж, ашиг орлого олохыг нэн түрүүнд тавих тул халуун дулаан уур амьсгал гэхээсээ хатуу дүрэм журмыг л мөрдөхөд хүрдэг.
Ингэснээр гайхалтай гэр бүл болно гэхээсээ гарцаагүй хийх ёстой даалгавраа биелүүлэхийн тулд гэр бүл үүсгэж байгаа мэт болдог. Ганцаараа явж байхаар хоёулаа явбал дээр гэсэн бодлоор үүсгэсэн энэ харилцаа нь үнэн хэрэгтээ хувиа борлуулж, явснаас тийм ч дээргүй гэдэг нь иаг хугацааны эрхээр тодорхой болох нь бий.
Тэгээд ч “гэрлэх цаг болжээ”гэдэг нь “аль хэдийнээ оройтжээ” гэсэн үг ч гэж ярьдаг. Зөвхөн түүнтэй гэрлэвэл би аз жаргалыг бүрэн дүүрэн мэдэрч чадна гэсэн итгэлтэй болсон үедээ л амьдралаа эхлэх нь зөв. Ийм бодлоос наагуур асуудлыг шийдэж, гэр бүл үүсгэсэн бол дээр өгүүлсэн “бусдын л адил гэр бүл”-ийн нэг болох нь тэр. Ийм тохиолдолд төгс аз жаргалтай гэр бүлийитухай зөвхөн зүүдлэх л боломж бий.
Гэр бүлийн аз жаргалын бас нэг гол нууц нь хосуудын эрүүл зөв сэтгэхүй. Бал cap гэдэг хамтын амьдралын үүрдийн дүр зураг биш, хамгийн урт cap л үргэлжилнэ, цаашид хүн өөрөө арьсгүй мэт амьдрах болно гэдгээ л ойлгох хэрэгтэй. Дур тачаалын их гал илчээ сааж, энгийн тогтмол халаагчийн хэмжээнд хүрэх нь хайр сэтгэл бөхсөн гэсэн үг биш.
Харин ч олон зууны турш үргэлжлэн бадамлан ирсэн тэрхүү шинж хэв чанартаа шилжлээ гэж ойлгож болно. Энэ бол хайрын жинхэнэ дүр төрх. “Тэд их сайхан хос шүү. Их жаргалтай харагддаг” гэсэн үг тэдний амьдрал үргэлж сайн сайхан байдаг гэсэн үг биш.
Үргэлжийн сайн сайхан, аз жаргалтай амьдрал гэж огт байдаггүй. Гэлээ ч бие биедээ сэтгэл хангалуун байж, сэтгэл зүрхээрээ нэгнээ мэдэрч, амьдралын жижиг хандлага, үйлдэл дээр ч ханийнхаа сайн сайхныг мэдэрч магнай тэнэгэр, сэтгэл дүүрэн амьдрах нь байдаг.
Энэ л хүн бүхний, хос бүрийн тэмүүлээд буй тэрхүү төгс төгөлдөр, аз жаргалтай гэр бүл юм. Гэхдээ хүн бүр аз жаргалдаа хүрэхдээ зөвхөн өөрийнхөө ганц давтагдашгүй замаар л алхах учиртай.

Wednesday, April 17, 2013

Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд гайхамшигтай


Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан сэтгэл баясга хэмээн цэцэгс мэт гоо үзэсгэлэнг, жаргал зовлонг тэнцүүл хэмээн нар мэт хайр халамжийг цогцлоожээ. Нээрээ бодох ахул. бүсгүй хүнгүй ертөнц гэгч, хатуу харгисын харгалдаан, хайр өршөөлгүй цэвдэг сэтгэл, харанхуй шөнө мэт хүйтэн, зэврүүн аж.
-Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд хөөрхөн. Учир нь тэд бүгдээрээ хэн нэгэнд таалагдаж, дурлуулж, эхнэр нь болдог. Эр хүний зүрхийг уярааж, өөрийнх нь төлөө бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийх хүсэл тэмүүллийг бүсгүй хүнээс өөр хэн өгч чадах. Дурласан бүсгүйдээ өгөх цэцгийн баглаагаа түүнтэй адил гоё сайхныг сонгож, өгөх бэлгээ түүндээ тааруулж, таацуулахыг хичээх сэтгэлийг тэд л төрүүлж чаддаг.
Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд ямар ч саад бэрхшээлээс үл ажрах эрч хүчийг бүсгүйчүүд л эр хүнд өгдөг аж. Хайрлан дурлаж, амталсан аз жаргалаасаа хацар нь туяарах бүсгүй хүний гоо үзэсгэлэнгээс  илүү сайхан нь юу билээ.
-Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд гайхамшигтай. Үхэл амьдралын зааг дээр өөрийн биеэ хэсэглэн байж, өвдөж уйлахын гаслант мөчийг тэвчин байж үрээ төрүүлдэг нь бүсгүй хүний нэгэн гайхамшиг. Өөрийн мах цуснаас тасран унасан бяцxан үрээ хайрлан энхрийлсэн харц, хөхөө үлгэн өмөлзөх төрхийг нь өхөөрдөн хайрлах сэтгэл, зүрхэнд нь урсан урсах хайр энэрлийг юутай ч зүйрлэшгүй. Урсан урсах амьдралын үргэлжлэл, удам залгах үр хүүхдийг нь төрүүлж өсгөдөг гайхамшиг бүсгүй хүнээс өөр хэнд заяасан гэх. Хайртай үрээ тэврэн бүүвэйлэх бүсгүй хүний сэтгэл шиг хайлган нь хаа билээ.
-Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд ааштай. "Өө архичин минь энэ амьдралаа хараач" гэж үгэлж байвч, шарыг нь тайлах гэж бантан хийж байдаг, "өөдгүи арчаагүй чи бусдыг хараач" гэж зэмэлж байвч сэтгэлдээ өмөөрч байдаг, "чи минь мундаг шүү " гэж магтаж байвч , атаархал хэл амнаас халхалж байдаг бүсгүйчүүд минь олон ааштай. Ханилсан ханиа, эр нөхрөө хатуу бүхний өмнө сөхөрч бүү унаасай гэж, халуурхан онгирч бүдэрч бүү сөхрөөсэй гэж гаргах олон ааш аяг нь амьдралынхаа сайн сайхны төлөө л байдаг. Ханилсан ханиа хатгаж хурцлан, юуг ч хийлгэж чадах бүсгүй хүний ааш аягаас илүү элдэвтэй нь зүйргүй билээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Sunday, April 14, 2013

Ухамсар гэж юу вэ?



Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь :
-Хуний сэтгэц
-ухамсар
-үл ухамсарлахуй буюу далд ухамсар
-зан араншин
-бие хүнийг судалдаг.

Ухамсар
Ухамсар гэдэг бол ухаарах чадвар. Өөрөөр хэлбэл хүн ухаарах чадвараараа л амьтнаас ялгардаг. Ухаалаг хүний ухамсарын түвшин өндөр, ухаан муутай хүний ухамсарын түвшин доогуур байдаг.
Ухамсар хүнд дараах байдлаар бий болж хөгждөг.
1. Хөдөлмөр эрхлэх
2. Хүн 2 гараараа хөдөлмөр эрхэлснээр хунд сэтгэхүйн чадвар хөгждөг байна.
3. Сэтгэхүйн чадварын ачаар хүнд хэл яриа үүсэн бий болдог. Энэ бүгдийн тусгалаар хүнд ухамсар бий болдог байна. Хүнд ухамсар бий болсноор бодит орчныг өөрийн байр сууринаас харж, өөрөө өөрийгөө таньж, бусдаас ялгаран, бүтээж туурвих чадвартай болдог байна.
Ухамсарын гол шинж бол:
-Өөрийгөө ухамсарлах
-Өөрийгөө үнэлэх
-Өөрийгөө хөгжүүлэх юм.
Хүн өөрийгөө ухамсарлана гэдэг нь өөрийгөө таньж, өөрийгөө шүүмжилж, өөрийгөө шинжиж, өөрөө өөртэйгөө тэмцэн, өмнөө зорилт тавин, түүндээ хүрэх явдал юм. Нэрт сэтгэл судлаач А.Г.Ковалев хэлэхдээ өөрийгөө ухамсарлана гэдэг бол өөртэйгөө ажиллах юм гээд доорх дүрмийг бий болгожээ.
1. Өөрийн дутагдлыг хайр найргүй шүүмжлэн илрүүлж өөртөө хэлэх. (би аймхай, би өөртөө итгэлгүй, цагаа барьдаггүй, хэлсэн амандаа хүрдэггүй гэх мэт)
2. Тавьсан зорилгоосоо ямарч үед ухарч шантралгүй, түүнийхээ төлөө хатуу зогсох хэрэгтэй.
3. Өөрийн дутагдлаас салж өөрийгөө хүмүүжүүл.
4. Өнөөдөр хийх ажлаа маргааш гэж хойш нь бүү хойш тавь. (Ирээдүй өнөөдөрт л байдаг)
5. Юманд урсгалаар бүү ханд. ( «Хаана ч очиж живж үхэх юм билээ». Та урсгалыг сөрөөд үз. Амттай бөгөөд адал явдалтай байх болно.)
6. Цагаа зөв зарцуулж өөртөө өдөр тутам төлөвлөгөө гарга.( Үлгэрлэвэл ажил болон хичээлээ цаг тухайд нь хийгээгүй бол хавар нь үрээ суулгахаа мартан, зунжингаа наргиж цэнгэчихээд, намар нь тариа хураах гэж зүдрэхтэй адил)
7. Хүмүүсээс зөвлөгөө авч, туршлага судалж бай.
8. Соёлтөй зөв боловсон харьцаж, олны дунд биеэ зөв авч яв.        ( Ялангуяа хөвгүүд охидыг
хүндлэн хаалгаар хамт гарахдаа хаалгыг онгойлгож өгч, өөрсдөө хамгийн сүүлд гарч бай.) Би
хааяа найздаа тусалж 2 дүүг нь цэцэрлэгээс авч өгдөг юм. Тэгэхэд 4 настай Амгалан тэрхүү хүнд төмөр хаалгыг “би заавал онгойлгоно” гэж дааж ядан онгойлгоод, “за та гараарай” гэдэг. Харин залуучууд минь одоо хэдтэй билээ.
9. Өөрийн зан араншингаа хянаж, хаана хэнтэй юу ярихаа үргэлж бодож бай. (Юу мэддэгээ бус, юу ярьж байгаагаа үргэлж хянаж байх хэрэгтэй.)

 Та өөрийгөө хэрхэн үнэлдэг вэ? Сориод үзээрэй. Доорх шинж чанаруудыг өөрийнхөө хувьд      “+, -“ гэж хуваагаад өөрт байдаг сайн, муу талаа тооч. Өөрт байгаа сайн муу талаа тооцоолоод үр дүнг нь үзээрэй.

Турэмгий                   Бялдууч                                   Хянах
                                                                                    чадваргүй
Бахархмаар                Нийтэч                                    Харгис
Халамжтай                Ичимхий                                 Эрх
Сэтгэлээрээ               Гэнэн                                      Сэжигч
2 нүүртэй                  Залхмаар                                  Шургуу
Замбараагүй              Өглөгч                                     Шийдэмгуй
Аминчхан                  Уриалгахан                             Болгоомжтой
Хурдан                       Зарчимч                                  Хайхрамжгүй
хөдөлгөөнтэй
Тооцоотой                 Удаан хөдөлгөөнтэй              Биеэ баримтгай
Нарийн                      Тэвчээртэй                             Аймхай
Сониуч                       Буулт хийдэг                          Хүйтэн хөндий
Хувиа хичээдэг          Мэдлэгтэй                              Идэвхтэй
Сэтгэлийн                  Уучламтгай
хөдөлгөөнтэй           

Хариу:
 + Өөрийгөө үнэлэх төвшин            - Өөрийгөө үнэлэх төвшин

0 - 0.2         Өөрийгөө доогуур үнэлдэг               1-0.8
0.2-0.4        Өөртөө итгэл муутай                         0.8-0.6
0.4-0.6        Хэвийн                                               0.6-0.4
0.6-0.8        Өөрийгөө үнэлдэг                             0.4-0.2
0.8-1           Өөрийгөө хэт үнэлдэг                        0.2- 0.

Цаг хугацааны үнэ цэнэ.
1 жилийн үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Жилийн эцсийн шалгалтандаа унасан оюутнаас асуу.
1 сарын үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Хүүхдээ дутуу төрүүлсэн эх хүнээс асуу.
1 долоо хоногийн үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Долоо хоног тутмын сэтгүүлийн редактораас асуу.
1 өдрийн үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Зургаан хүүхдээ тэжээдэг эцэг хүнээс асуу.
1 цагийн үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Болзондоо ирчихээд хүлээж байгаа амрагаас асуу.
1 минутын үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Галт тэрэгнээсээ хоцорсон зорчигчоос асуу.
1 секундын үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Золгүй явдлаас азаар амьд гарсан хүнээс асуу.
1 Доль секундын үнэ цэнийг ухаарахыг хүсвэл
Олимпын мөнгөн медаль авсан хүнээс асуу.

Бид монголын ирээдүй! Хамтдаа хичээцгээе!
Эх сурвалж : http://clubuud.blogspot.kr/2010/05/blog-post.html
Б. Мөнхзул  (Сэтгэл судлал 1-р курс)  

Friday, April 12, 2013

Нэг аяга сүү




Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм
хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө.
Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа.Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэг эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж.

Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон … бас мартаагүй нэр … Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ? Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст
нь бүсгүйн амь нас аврагджээ.

Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ хагалгаа үйлчилгээний зардал 10 000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал

Олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн.” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

Saturday, April 6, 2013

Mmm

Унших тусам ойлгож ухаарах зvйлcvvд аажмаар нэмэгдэн хорвоо ертенцийн уужуу сайхныг хvн терелхтен болон еерийнхее ечvvхнийг мэдэрдэг Хуруу дарам хэдхээн ном судар уншcан надад ингэж санагдахад тэр мундаг хvмvvcт ямар байдаг болоо гэж бодогдох юм...Би ч хvн болох яагаа ч vгvй байнадаа

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~