Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Tuesday, March 12, 2013

Чойном жаргал зовлон


Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
    Ингэхэд ер нь жаргал гэж
    Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо
    Хүндэт тэр жаргал тэгээд 
    Хүн бүхэнд адилхан уу?

Үгүй ээ
Үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл 
    Хэтэрхий баян байгаль
    Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
    Хэнд юу сайхан бэ гэдгийг
    Хэлж тогтоож болдоггүй гэнэ
Амттаны сайхныг идэж өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
    Гэтэл бусдаас харамлах өмчгүй
    Будаж гоодох гоёлгүй
    Буруудсан ч зөвдсөн ч хувьдаа
    Буйдхан тэнэж явахыг 
    Эр хүний жаргал гэнэ
    Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад 
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явахыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
    Гэтэл, хүн тоохгүй унаатай
    Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
    Амьтан тоохгүй эхнэртэй 
    Амиа борлуулж суухыг
    Алд биений жаргал гэнэ
    Арчаа байхгүйн зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явахыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ
    Гэтэл, халагдахаасаа өөр сэтэргүй
    Хавийнхныгаа айлгах сэнтэнгүй
    Хар гэртээ хаан бор гэртээ богд байхыг
    Хал балгүй жаргал гэнэ
    Хагас нь бас зовлон гэнэ
Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь 
Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг
Зарим нь ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгар зовлон ч гэнэ
    Гэтэл амьдрал мэдэхгүй багачуудыг
    Амрагаа болгож аваад
    Ноолуулж эрхлүүлэх ялдамд
    Номорхож томорхож суухыг
    Энэ биений жаргал гэнэ
    Эр хүний зовлон ч гэнэ
Ай, элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр л 
Энэ насны жаргал гэлтэй
    Ай даа, хожмын үр сад минь дээ
    Хорин зууны бичиг судлахдаа
    Зовлон гэж юу байдаг юм бол оо гэж
    Зон олноосоо сураглаж явах болтугай
Энэ үеийн бидэнд уух ус идэх талх шиг 
Элбэг байсаар байгаа зовлон гэдэг сүүдрийг
Нэвтэрхий толийн хуудаснаас холын удам минь
Нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай
    Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
    Элс шороотой хөдөөрхүү нутагт     
    Жаргал дунд биш зовлон дунд
    Жаалхан биеэрээ унаж тусаж төрсөн юм
    Унахдаа дуулж төрөөгүй ээ, уйлж төрсөн юм
Өргөс ихтэй энэ хорвоод
Өөрөө ч мэдэлгүй зовлон тоочсон нь тэр
Ой мод шиг зовлон дундаас гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардаг юм
Олон зууны, олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь их ээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?
    Үгүй ээ, барагдах нь байтугай, багассан ч үгүй
    Үндсийг нь хүн өөрөө тарьж
    Үр жимс мэт зовлонгоо ургуулж, үржүүлж
    Бие биендээ тараасаар байна
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрдөг хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
    Үстэй, чихэвчтэй малгай зохиосон мөртлөө
    Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
    Ган халуун зун олны өмнө нэрэлхэж
    Гангалж бариу гутал өмсөөд хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хонуут өнжүүт огьж бөөлжөөд
Хоосон хохийн шартахын зовлон эдлэнэ
    Унд хоол байсаар байтал тамхины 
    Утаа залгилж, бохь зажилж 
    Авсанд ортлоо зэрэмдэг болоод
    Ам чөлөөгүй зовлон тоочино.
Хүсч өөрийг нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй 
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвийг нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийгөө тоосонгүй гэж
Элдвээр харааж зүхэж үлддэг
Тэрийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой, мэдрэлийн солио тусдаг
    Элдэв хуулийг өөрөө батлаж
    Эцэст нь тэрийгээ өөрөө зөрчиж
    Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
    Элгэн саднаараа зовлон болдог
Хэтэрхий бөх шорон барьчихаад
Хэрэг тарьж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус гэмээр
Хэв хэрэггүй орилж цамнадаг
    Өөрсөндөө эцэст нь амар заяа үзүүлэхгүй
    Өөдгүй, хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
    Хариуд нь тэрэндээ үе удмаараа 
    Харгислуулж гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж
Хөрөнгө хогшил, нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ,
    Хүсэл чинь их, ухаан чинь урт ч гэлээ
    Хүлээх тэвчээр чинь даанч богиноос
    Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөж
    Эртнээс эдүгээ хүртэл та нар
    Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ.
    Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
    Энэ мэтчилэн та нар зовсоор байх юм уу?

Хүн бүрийн заавал унших Р.Чойномын “Хүн” найраглал...



Монголын утга зохиолын 20-р зууны нэрт төлөөлөгч яруу найрагч зураач, орчуулагч, ардчилагч, гүн ухаантан Ренчиний Чойномын хүн бүрийн заавал унших "Хүн найраглал"-ыг уншигч та бүхэндээ хүргэж байна.
Хорвоогийн хүчирхэг амьтан хүн
Хосгүй хөгжилт ухаан сэтгэхүйт хүн
Балрыг орхиж соёл иргэншлийг эзэмшээд
Байгалийг ялав гэж тунхагласан
Оддын хүрээлэн орчлон ертөнцийг
Одоохондоон ганцаас илүүг баримталж байгаа
Оюун төгс  дээд төрөлт хүн тантай
Орон байр хувь заяа нэгтэй төрсөндөө би баяртай байна
Гэтэл магтаад байсан аугаа их хүн таны
Гэр орон хувьхан биенээс чинь заримдаа олсон
Гэхдээ би үзэл бодол  эрдмийн тухай яриагүй ээ
Тэнэг ч байсан цэцэн ч байсан ялгаагүй хүн

Хүн гэдэг чинь юу юм бэ?
Хаана байнаа?
Хүүхний гоо сайханд уу?
Эрчүүдийн бяр тэнхээнд үү?
Шинжлэх ухааны оньсыг эзэмшсэн чадвартан уу?
Шинэ загвараар хувцасласан биенд нь үү?
Үгүй ээ, үгүй дээ
Хүн гэдэг зөвхөн үстэй толгой доторх ганц аяга үл тайлагдах шингэн алт болсон
Үлэмжийн хүчит уураг тархинд нь байнам
Энэ тархины өчүүхэн хэсгийг гэмтээхийн эсрэг туршилт цус харвалт юмуу, элдэв нян ужиг самууны дутуу төрөлт
Эх орны хил алхсан хорлон сүйтгэгч шургалваас
Аугаа их хүн гэгч тэрхүү гавал дотор төгсч
Алд бие гөрөөс хийгээд малаас дор болмуй
Атаархах үзэмж бие, бишрэм чадал, хоолой
Аварга тэнхээ юу ч байсан хэрэггүй л болном
Хүн гэдэг богинохон , содон нэр шигээн
Хүний ид шид багахан эмзэгхэн зайд багтмуй
Хэрвээ тэр шидэт эрдэнийг гэтмээвээс
Хээрийн тунгалаг горхины ундаргыг дарсантай адил
Ухаан сэтгэхүйн тогоонд дусал хор хаяваас
Ургаж байсан модны
Угийг хөрөөдөхтэй ижил
Урамтай хурдан онгоцны хөдөлгүүр унтраахтай адил
Улс гүрний засаг сөнөхтэй ялгаагүй ээ
Иймийн учир хүн танаас гуйх нь
Идэр бага цагаас ухаан мэдрэлээ хайрла
Идэх, унтах хийгээд архи тамхины хороор
Идтэй сайхан тэрнийг өстэй юм шиг битгий бөмбөгд
Битгий мэдсээр байж хүн гэдгээ хөнөө
Би ч ялгаагүй, та ч өөрцгүй  түүхэн төртэй
Элэнц хуланцын хийсэн муу муухай багадаагүй
Энэ бидний хийх сайн сайхан ялгаагүй
Дэлхий юутайг сая би ойлголоо
Дэргэд нь хүн өчүүхнийг одоо би мэдлээ
Залуу явахад дэлхий бага, би том байж
Захад нь өтөллөө... туулж барсангүй
Явах ёстой замаа урагшаа харан чинь яасан урт юм бэ
Яваад ирсэн замаа эргээд харсан чинь ямар богинохон юм бэ
Амьдралыг би мэдэхээс, онолыг би мэдэхгүй
Амраг бүсгүйтэй онолоор харицахгүй, сэтгэлээр харицана
Аль нэгэн теоромоор талх зүсдэггүй, хутгаар зүсдэг
Асар гунигтай цагт жимсээр уйлахгүй, нулимсаар уйлдаг
Зузаан зузаан боть гүн ухааны сургаалыг би мэдэхгүй
Зутруу намрын борооноор гал алдаж хоосон суухыг би мэднэ
Зуны халуунд цөл газар цангахыг би мэднэ
Зураг шиг хүүхний хөрөг шиг зүсэнд болоод араараа тавиулахыг би мэднэ

Нэр алдар олж айл айлд уригдахыг би мэднэ
Нэг өдөр баян явж зуун өдөр хоосон байхыг би мэднэ
Үнэнийг цөөхөн хүн дэмжиж зуун хүн хараахыг би мэднэ
Үзтэл хоосон магтаалыг бүгдээрээ сайшааж ганцхан найз шүүмжлэхийг би мэднэ
Ай хөөрхий...
Алтан үсэгтэй онолын том том ботиудад
Адууны махаар хоол хийх тухай байхгүй
Онол мэддэг хүн намайг идеалист гэдэг юм
Овоо доо аль нэгэн томъёонд ньбагтаж л байвал болох нь тэр
Хүн хүнээ хайрлах хэрэгтэй
Гэвч хэмжээтэй хайрлах хэрэгтэй
Хүнд зогсож байгаа дүр гаргах хэрэгтэй
Гэвч үнэнээсээ зогсож болохгүй
Хүн хүнтэй, нөхөдтэй амьдрах хэрэгтэй
Гэвч хүний өөрийн хатуу заагтай байхгүй бол бас сонин
Энэ хорвоод хүн гэгч эсвэл хүнд юм өгөх гэж
Эсвэл хүнээс юм авах гэж хүн болон төрдөг байна
Өгөх ч юм байхгүй, авах ч юмаа мэдэхгүй
Өчүүхэн амьтан яваагүй гэж сэтгэл амар буцна би
Ингээд бодохоор дэлхий арай багасч, би арай томсохын
Хэтэрхий хайртай чамдаа би хэрэлдэх л гэж дурласан юмаа
Хэрүүлийн дараа улам хайрласаар
Хэттээ хагацах л гэж дассан юм
Амьдрал дандаа цэцэглэх гэж
Арван хуруу тэгш цэнгэх гэж
Алтан дэлхий заяасан юм биш л дээ
Алсдаа мөхөх л гэж үүссэн юм
Хатах гэж гол мөрөн урсдаг юм
Шатах гэж ой мод ургадаг юм
Үхэх гэж хүн амьтан төрдөг юм
Үрэгдэх гэж хот суурин босдог юм
Ер нь чадалтай нь чадалгүйгээ дарах ёс л
Ертөнцөд мөнх үлдэж мэдэх нь ээ
Даван туулсан амьдралын минь он жилүүд
Даваа гүвээ, уул нуруу ч цэнхэртээд
Өсөх нас минь тэртээ цаана нь
Өмнийн дулаан хязгаар шиг сүүмэлзэнхэн үлджээ
Нарлагхан талдаа хулан тахь шиг өссөн
Найз нөхөд минь өвгөд, эмгэд болцгоолоо
Танхил багын минь найзууд
Та, та гэж дуудан
Хүндэтгэлийн хүйтэн хуурай малгайг
Эгэл толгойд минь өмсгөжээ
Энэ чинь та нарын толгойтой ижил толгой
Эрхэм титмийг ч биш, боолын дөнгийг ч биш
Эх нутгийн салхийг өмсч өссөн толгой
Гэтэл намайг гэм буруугүй, алдаагүй
Гэнэн хөнгөн зангүй
Гэр бүлийн явдал гэж жижгэрэхгүй
Тусгай төрсөн өөр хүн шиг үзэж
Туг шиг ихэмсэг
Тамга шиг хатуу
Үхсэн юм шиг амьгүй эд гэж бодно уу
Үгүй ээ үгүй, би амьд хүн
Амьд хүний юм бүхэн надад бий
Амьд хүний юм бүхэн надад хэрэгтэй
Амьдралаар нь амьдарч, зовлонгоор нь зовж
Алдаж, онож, баясч, гомдож явнаа
Хүн хүнээс онцгой байх гэж би
Хүний ертөнцөд төрсөн юм биш
Хазгай бүхнийг тэгшилж өгөх гэж
Хатуу хорвоод ирсэн юм биш
Хувилгаан хэрэгтэй болоод
Бурхны орноос уригдаж ирээгүй
Хулгайч хэрэгтэй болоод
Чөтгөрийн орноос баригдаж ирээгүй ээ
Хүн хэрэгтэй болоод
Хүний дунд өөрөө төрсөн юм
Хүндийг нь үүрэлцэх гэж
Хүйтэн хорвоод өөрөө ирсэн юм
Хамгийн эгэл амьдралаар амьдрах гэж ирсэн юм
Халуунд халж, хүйтэнд хөрөх гэж ирсэн юм
Хайрлаж, хайрлуулж,бас хаягдаж, хараалгах гэж би төрсөн юм
Дан магтаалаар дэвэрч явах гэж төрөөгүй
Дарагдаа боловч
Даварч гүйх гэж төрөөгүй
Дарлуулж биеэ тоогоод зэвэрч хэвтэх гэж төрөөгүй
Дагинийн сайхныг шилээд тэвэрч суух гэж төрөөгүй
Багадаа гутал олдохгүй хөл нүцгэн гүйх гэж
Бага сургуульд харандаагаар дутаж шорооноос бал түүх гэж
Багийн хурал дээр өрх төлөөлөн очиж загнуулах гэж
Баян түмэнд ноос угааж
Өлсөж, бөөстөх гэж төрсөн юм
Хүний унаа царайчлан гараа өргөж зогсох гэж төрсөн юм
Хүүхэнд дурлачихаад олигтой хувцасгүй гуниглах гэж төрсөн юм
Хүнд гунигаа мартагнахын тулд хөлчүүрэх гэж төрсөн юм
Сэрэхэд ч бие багад зовох гэж төрсөн юм
Тачгүйхэн явсандаа хүний идэш болох гэж төрсөн юм
Амаа сүүлд нь өөрөө барих гэж төрсөн юм
Авгайчуулын хов живэнд өртөх гэж төрсөн юм
Айлын охиныг чангааж эхэд нь загнуулах гэж төрсөн юм
Сайхан залуу яваад муухай өвгөн болох гэж төрсөн юм
Сайн ханиасаа салж өнгөрсөн хойно нь ойлгох гэж төрсөн юм
Сар шиг нөхдийнхөө үхэхийг үзэж уйлах гэж төрсөн юм
Хүмүүсийг уйлж явахад инээж яваагүйн гавьяа
Хүйтэнд хөрч байхад нь халуун өрөөнд заларч
Хүнгэнэсэн тэргээр дайрчих шахаад өнгөрч яваагүйн гавьяа
Хүнд бэрх цагт нь жаргаж хэвтээгүйн гавьяа
Энэ бүхнийгээ элгэн садан хүмүүс та нартайгаа хуваалцаж яваагаа
Эсгий гэрт аж төрж явган гүйж явсныгаа
Эрхмийн дээд эрхэмсэг гавьяа гэж би үзнэ ээ
Мөрөөдөл гэдэг энэхүү ертөнцөд
Мөхөсхөн төрсөн бүсгүйн ч буруу биш
Мөс шиг хайрдаг сэтгэлийн ч буруу биш
Мөнхөд ноёлох хайрын ёсон
Хайртай хоёрыг цуг төрүүлдэггүй нь хан байгалийн зарлиг юмдаг
Харан танилцаж яван дасдаг нь
Хатан дэлхийн зарчин юмдаг
Дасна аа гэдэг итгэлийн тавилан
Давуулж хэлбэл сэтгэлийн зовлон
Дэлгэр хорвоогийн хаа ч гэсэн
Дэндүү хайр өөртөө жаргалгүй
Хөндлөнгийн хүнээс харамлан зовж
Хөөрхий зүрх урагдах шахдаг юм
Гэмгүй байхад хардана гэдэг
Гэрт гадаагүй мөрдөнө гэдэг
Золгүй надаар дүүрэн болохоор
Зовлон бүхний дээд юм даг
Амраг хүүхнийхээ үгийг даалгүй
Агсарч битгий гомдоорой
Архи амсч нөхөдтэй нийлээд араар нь битгий тавиарай
Харчуул бид л онгироогоос биш
Хаанаас гүйцэхийн бэ дээ тэдний гавьяаг
Бид айлын ууган галыг асааж
Тэд авдарны утаа тоосыг арчиж
Тэд аагтай цай, амттай хоолоо чанаж
Тэд арван сар алаг үрээ тээж
Ядрахад чинь таны магнайг
Яав аа гэж зөөлхөн гараараа илнэ
Яваад өгөхөд чинь таныг хүүхэд шиг дагаж
Ягаахан хацар дээрээ нулимстай үлдэнэ
Хөдөлмөрсөг, янагсаг, зөөлхөн гараараа
Хөлстэй, хиртэй хувцсыг чинь угааж
Хоолоо идчихээд босоод явсан ширээний чинь дэргэд
Хоосон аяагануудын дунд ганцаараа бөртөгнөнө
Элбэг устай мөрөн гол
Эргээ элээж уужим болгодог юм
Элдэв бодол, түмэн мөрөөдөл хүнийг элээж буурал болгодог юм
Шидсэн чулуу очсон газраа
Ширүүн тусаад ойж оддог юм
Хэлсэн үгс хүний сэтгэлд
Хэзээ ч гэсэн байж байдаг юм
Салалт, уулзалт, ядрал, баясал
Сайн нөхдийг гангаж өгдөг юм
Сайхан бүхнээс илүү дурлуулж
Садан төрлөөс ч давуу болгодог юм
Ай хөөрхий
Сэтгэлийн зүй, амраг, дурлал, уйтгар, цөхрөл,аялгуу дуу, урам зориг айх, өрөвдөх энэ бүхнийг
Тив дэлхий, тэнгэр бурхан хүнд заяасангүй ээ
Тэмцэл хөдөлмөрийн дөлөн дунд хүн өөрөө байлдаж олсон юм
Хүн шиг сэтгэж, хүн шиг итгэж
Хүсэл мөрөөдлийнхөө шуурган тэмцлээр
Хүрэл зуунаас эдүгээ хүртэл
Хүндтэй замыг туулсан амьтан
Даян дэлхийн хаана ч гэсэн
Дахиад байхгүй
Ганцхан...    ганцхан
Хүн хүндээ дурлах сэтгэлтэн буюу
Хүн хүнээ аврах итгэлтэн буюу
Хүн усыг ч ундраах шидтэн буюу
Хүн уулыг ч нураах хүчтэн буюу
Хүн алтан дэлхийн эзэн буюу
Хүн алсын одны зочин буюу
Бэлтгэсэн: Г.Баясгалан /www.urlag.mn/

....


Uur hund yamar haragddiig n medq j tom bolson duugee harahaar l jijighen huurhun haragdaad helj yarij bga n hurtel egduutei sanagdaj tevreed l unseel baimaar sanagddag ter uyedee hair gj iim bdag bhdaa.... eej aavdaa j bid ingj l sanagddag bh n gj bodogddogoo ene uyedeee aav eejiin bidniig hairladag hairiin zah zuhaas n oilgomor ayddag gehude....Bas negen byatshan zalitai jaaliig maash ih sanaj bn Nadaar yum hiilguulj avahuulmaar bval namaig eejee gj hoshgoruuldag, bohi zajimaar bol haanaas genet bohinii uner garav gedeg, zairmag idmeer bol haanaas ingeed zairmagnii uner garaad bnaa gedeg, aav eejiig mine emee uvuu geed 5dahi bolgond namaig irj avaarai gj ez diiildeg ter negen byatshan jaaliiig maaash ih sanaj bn zunduu tom boljaa bhdaa mmmm


Saturday, March 9, 2013

Бурхны сургаалиас

Шавь хүн бол эхлээд САВ болох хэрэгтэй.1. Ёроол нь цоорохой биш 2.Хөмөрсөн сав биш 3.Хиртэй сав биш Цэвэрхэн байх ёстой
1. Ёроол нь цоорхой саванд ус хийгээд тогтохгүй # Хэлсэн үгийг гаргад хаячдаг
2. Хөмөрсөн саванд юм хийж болохгүй # Юм хэлээд байхад Xэлсэн үгийг хүлээж авдаггүй
3.Хиртэй саванд ус хийгээд ууж болохгүй Бохир учраас.# Юм хэлээд хүлээж авсан ч янз бүрийн сэжигтэй атгаг сонжсон муу сэтгэлээр хүлээж авдаг.# Бурхны сургаалиас

АВАХ ГЭЭХИЙН УХААНД СУРАЛЦАХ НЬ


Хүн төрөлхтөн ямагт элдэв муу муухай бүхнийг жигшин цээрлэж, сайн сайхан хутгийг эгээрэн хүсч, хүний төлөө тэмцэж, суралцаж, бас амьдарч ирсэн түүхтэй. Бурхан багшийн сургаал мөн л дээрх зорилгын төлөө, хамаг амьтны сайн сайхан энх амгалангийн төлөө зорисон бөгөөд дээрх зорилгын нэгэн хэсэг нь “Авах, гээхийн ухаан буюу авах, гээхийн суртгаал” гэсэн утгаар илэрхийлэгдэн ирсэн нь судар шастирт тодорхой тэмдэглэгдэн үлджээ.
Энэхүү авах гээхийн ухааны талаар судар шастирт тодорхойлохдоо:
“Үүн дор бидний багш ханьцашгүй Шагжа Жалбу (Бурхан гэгээн) тэр ямагт бээр бид нугууд дор их нигүүлсэхүй бээр шадар болгоон хорлолоос буцаах хийгээд ач тусыг учруулахын арганд “Авах гээхийн ёсыг” үлгэр утга элдэв зүйлээр сайтар номлосон эрхэм зарлиг сонин гайхамшигт нугууд өнөөдрийг хүртэл оршсоор бөгөөд түүнийг баригч дээдэс нугууд ч амьтан бүгдийн тус амгалан гарахын орон нь Бурханы шашин ямагт хэмээн болгоогоод тэр ямагт цаг үргэлжид арвижин дэлгэрэхэд өнөд бат оршихын аргад сонсголон, санахуй, бясалгал гурав болоод номлох, тэмцэх, туурвих гурвыг зохиосон болой” гэж айлджээ. Эндээс үзвэл авах гээхийн ухаан гэдэг нь бидний элдэв болзошгүй болоод болзоот элдэв аюул зовлонгоос урьдчилан сэрэмжлүүлж, цаашид зөв замаар явахад туслах нэгэн  чухал арга болохыг чухалчилсан байна. Мөн нөгөө талаас хэрвээ бид энэ ухааныг анхааран өөрсдийнхөө ажил амьдралдаа мөрдлөг болгон авбаас тустай, ачтай болох нь дамжиггүй гэдгийг мөн ухааруулж байна. Энэ талаар шастирт:
“Тийм болохоор өвөр бусад алинд ч өвчин ад тэргүүтний хорлол үл гарах бөгөөд урт наслах, буян ихтэй тэргүүтэн тус амгалан гарахыг хүсэгч нугууд бээр зарлиг хийгээд шашдир нугуудад авах ёстойг авах, орхих ёстой хэмээсэн нугуудыг орхих хэрэгтэй. Тэр мэт эс үйлдвээс Бурхан өмнө чинь бодтой заларсан ч тус хүргэх үгүй” гэж айлджээ.
Авах, гээхийн суртгаал нь хүний амьдралын харилцааны ялангуяа хүний сэтгэлийн олон талыг хамарсан байдаг. Ингээд энэхүү ухааны  жишээ болгож хэдэн суртгаалыг энд өгүүлсү.
1.    Орон зүг алинд ч бусад лугаа үл зохилдвоос амгалан гарах нь бэрхтэй бөгөөд зовлон гарахдаа хялбар болъюу. Тэр ч  урьд нэг эмэгтэй тариа тарьж байтал нэгэн хонь тэдгээрийг идэж сүйдлэхэд нөгөө эм бээр галт цучилаар цохисонд гал бадран хааны зааны хашаанд орсон бөгөөд оч үсэрч хашааг шатааж олон зааныг хуйхлажээ. Хаан бээр отчоос зааныг эдгээх арга засал юу байна хэмээхэд оточийн тариаланг урьд нь сармагчингийн сүрэг эвдэснийг ихэд өс хонзон санаж сармагчингийн өөхийг түрхэвээс эдгэрнэ хэмээжээ. Хаан зарлиг буулгаж анчин гөрөөчин ойр хавийн сармагчин бүгдийг барин  хаанд өргөжээ. Хаан бээр оточид тушааваас тэр бүгдийг нь цааш нь харуулжээ.  Тэр үест өгүүлүүн:
“Хот балган хотол гүрэндээ
Хонзонд зохирч бүү оршигтүн
Хонь болоод боол эм хоёр үл зохилдосноор
Хоргүй сармагчин  нугууд хөнөөгдсөн мэт.” Хэмээн ишний үндэснээс зарлигдсан болой. Эгүүн дор өгүүлвэй.
 “Анхлан нижгээд хоёр өлслөвч
Алслаад нэмэгдэж үржих тул
Амгалангийн үесийг доройтуулах
Аюулт алалдах өс  хонзонг тэвчвээс зохилтой” хэмээтэй.
2.    Нөхөрлөж чадвал өчүүхэн бага хэн ч их дээдэстээ тус болдог. Тэр ч  эрт цагт нэгэн арслан  өдөр нижгээд амьтан гөрөөсийг барьж махыг идээд муугий нь орхисоор таван зуун үнэгийг нэг дор иднэ гэжээ. Тэгээд шөнө явж байгаад худагт унахад дөрвөн зуун ерөн ес нь зугатаж гэнэ. Нэг нь худгийн захад үлдсэн бөгөөд арсланг гаргахын аргыг хайн нэгэн жижиг цөөрөм байгааг хараад цөөрмийг малтаж цөөрмийн усаар худгийг дүүргэснээр арсланг гаргажээ. Түүнд бурхан бээр:”Хүч ихтэй ч бай бусад лугаа нөхөрлөж үйлдэх хэрэгтэй бөгөөд үнэг нь худаг ухаад арсланг гаргаж чадсаныг үз” хэмээн эшний үндэснээс зарлигласан чилан болой. Эгүүн дор өгүүлэх нь: “ Дээдэс доройтох нь магадгүй бөгөөд
                                  Нялхас тус  болох нь сэжиггүй тул
                                  Дээрэлхэж басамжлан доромжлохгүй
                                  Нөхөрлөн үйлдэх буюу тэгшид агуулж үйлд” хэмээсэн болой.
3.    Бусдыг хуурч мэхлэх нь олон болвоос эцэстээ амны идээ төдий ч олдох бэрхтэй болох бөгөөд тэрч эрт урьд цагт хулганы хаан таван зуун хулгана лугаа нөхөрлөн амьдардаг байжээ. Жила мажи хэмээх нэгэн муур өтлөж хулгана барьж идэж чадахгүй болсонд арга олохоор шийдэж  амгалан аажуу амьдарах болсныг бусад хулгана мэдэж асуусанд: “Би залуу зандан насандаа хилэнц ихээр үйлдсэн тул түүнээ ариусахын  тулд  бэрхийг судлаж байна” гэжээ. Хулганууд сэтгэл итгэмжилж сүсэг төрөөд өдөр бүр эргэж тойрох бөгөөд нутагтаа буцахад нь хамгийн сүүлчийн ядарсан нэгийг барьж иддэг болжээ.  Хулганы хаан бээр: “Туранхай та юу зооглоно вэ?” гэж асуусанд би хатсан өвс адилыг иднэ гэжээ. Тэгтэл хулганы сүрэг цөөрч хорогдох болсонд хулганы хаан сэжиглэж нөгөөх “ даяанч” муурыг ажиглаваас тэр бээр үл харагдах газарт сүүлчийн хулганыг барьж идэхийг хараад алс очиж ийн өгүүлрүүн:
              “ Эцэнхий туранхай таныг таргалаад гишүүн дэлгэрээд
              Эзэн миний сүрэг хоргдсонийг үзвээс л
              Үр тариа өвс идсэнээр
              Үзтэл бэрх эс гарсан тул
              Бэрхийг судалсан энэ хэрэг ихтэй авч
              Миний хулганууд хорогдох тул
              Мажи та өлзий орших болтугай” хэмээн өгүүлээд өөрийн оронд зугтаах бээр нөгөө муур идээ ундаа хоосорсон болохыг эшээс зарлигласан болой.
Бурхан бээр зарлиг болруун:
“Бусдын толгойг эргүүлэн хураан мэхлэвээс
Буруу гаж их хэрэг доройтох тул
Буруу замд орохыг үл хүсвээс
Бусармаг хуурмагийг өөлөх нь хэрэгтэй” хэмээн айлджээ.
4.    Өөрийн язгуур дор хорлол олныг үйдвээс өвөр ямагт орох оронгүй болох бөгөөд тэр ч эрт цагт нэгэн жижигг голд 500 усны хорхой амьдрах агаад нэгэн цагт хөгшин хорхой бээр нөгөөдүүлийнхээ өндөг, зулзага нугуудыг идээд залхай суухуйд заримдаа ажил ч хийхгүй хөлөө нугалаад суух болжээ. Тэгээд үр хүүхдээсээ хагацсан усны хорхойнууд түшмэлдээ бараалхаж айлтгаваас тэр бээр энэлж шаналсан байдлыг үзээд түшмэл бээр хилэгнэж “Миний удмын ёс гажуудаалагч муу авирт хэмээгээд бидний үр төл, өндөг, өт хорхой нугуудыг идчихээд хөлөө цомцойлгоод суугч аяа чиний ямар ёс вэ?” хэмээхэд бусад нь:
                     Сэмхэн сэмхэн алхан гишгээд
                     Үгээ зөөн өнхрүүлэн яригч
                     Шилээ шөргөөж эргүүлэн үйлдэгч тэр
                     Муу башир талын шинж мөн хэмээхэд
Түшмэл бээр: “Та бүхэн сэтгэл амар аажим суухтун хэмээхэд нөгөө хөгшин хорхой зугтааж, оронгүй болж бусад нугууд амар жаргажээ” хэмээн эмийн эшийн судраас зарлиглажээ.
Бурхан бээр зарлиг болгуун:
                     “Хамаатан садан нөхөд дор
                     Хорлолын үйлийг чангатгаваас
                     Хөгзөрч ялзарсан идээ адил
                     Хог дээр хаягдах тул сэрэмжлэн үйлд” хэмээжээ.
Ийнхүү авах, гээхийн сургаал нь бидний амьдралын анхааран авах мөрдлөг болж эрт дээр үеэс өнөөг хүртэл уламжлан иржээ.                                    
АБЭБХ-ын ерөнхий нарын бичгийн дарга,
гавж Т.БУЛГАН
http://buddha.mn/
~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~