Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Sunday, October 28, 2012

Гар, хуруугаар шинжиж болдог гэнэ.


Хүнийг маш олон зүйлээр нь шинжиж болдог. Зан ааш, өмссөн хувцас, тэр ч бүү хэл нүүр, нүдээр нь ч шинжих нь бий. Тэгвэл гар, хурууг нь хараад ч шинжиж болдог гэнэ. Одоо Таныг шинжье.

1.Хумсаа их арчилдаг хүүхнүүд өөртөө маш их хайртай, тун бардам зантай байдаг. Ийм хүүхнүүдтэй амьдрал хувь заяагаа холбосон эрчүүд дуу цөөтэй, дөлгөөн хүмүүс байдаг гэнэ.

2.Хумсаа урт ургуулдаг бүсгүй аливаад тун махруу, үнэнч байдаг. Тэд нэр төрийнхөө төлөө юугаа ч золиослоход бэлэн. Бусад хүүхнүүдэд бардам, дээрэнгүй ханддаг бөгөөд гоёх дуртай, бүх асуудлаа бие дааж шийддэг.

3.Хумсаа богинохон ургуулдаг хүүхнүүд маш атаархуу зантай байдаг. Бас их хартай, өш хонзон санамтгай. Тэд бусдын нууцыг хадгалж чаддаггүй. Ийм хүүхнүүд их хөнгөмсөг төдийгүй эр нөхрөө дарамтлах дуртай, бүдүүлэг харьцахаас ч сийхгүй. Хамгийн ойр дотны хүнээ ч гаргуунд нь хаяж чаддаг. Мөнгөний төлөө яахаас ч буцахгүй.


4.Эвэршиж моонийсон гартай хүүхнүүд маш сайн гэрийн эзэгтэй байдаг. Тэд өөрсдийн хүсэл мөрөөдлөө гэр бүлийнхээ амьдралтай холбож ойлгодог. Тэд ихэвчлэн олон хүүхэдтэй байх бөгөөд гэр бүлээ хамгаас илүү эрхэмлэдэг. Ийм гартай хүүхнүүд амархан баярладаг. Тэд насаараа үнэнч гэргий байж чаддаг.


5.Байнга бөгж зүүж явдаг хүүхнүүд өөртөө итгэлтэй ханддаг. Тэд өөрсдийгөө хүндэлдэг. Ямар нэгэн зорилго тавиад түүнийхээ төлөө зүтгэж чаддаг. Тэд үнэтэй тансаг зүйлд дуртай. Эрчүүдтэй учрахдаа маш тачаангуй байдаг. Ийм гартай хүүхнүүд үргэлж баяр баясгалантай, гуньж гутрахыг мэддэггүй.


6.Бөгж зүүдэггүй, хумсаа ургуулдаггүй хүүхнүүд даруухан байдаг. Тэд гоёх дургүй. Үнэтэй эд зүйл, элдэв гоёлоор өөрийгөө чимдэггүй төлөв түвшин занг эрхэмлэдэг. Амьдралынхаа төлөө уйгагүй зүтгэдэг. Буцаж шантардаггүй зоримог зан чанартай. Ийм гартай хүүхнүүд гэр бүлдээ үнэнч улс. Амьдралдаа сэтгэл ханамжтай бол өөр зүйлд төдийлөн анхаардаггүй. Харин нэр төрөө ихэд эрхэмлэдэг.    
Эх сурвалж : http://go-moon.blog.banjig.net/post.php?post_id=112742

Wednesday, October 24, 2012

Монгол хүний эрхэмлэх ёсон....



Хайж хайж оллоо бодоод л яваад байсан юм.
Буурлаас үг сонс, Болсноос ам хүр
Залуу хүнд сургамж хэрэгтэй Хөгшин хүнд өргөмж хэрэгтэй
Ах нь сургадаг дүү нь сонсдог 
Бэрхэд бүү цухалд Хялбарт бүү ханхалз
Барс цагт босохгүй бол Өдрийн явдал хоцорно 
Бяцхандаа сурахгүй бол Насны явдал хоцорно
Ухаан далай номоос эхтэй Усан далай булгаас эхтэй
Залхуугийн гадаа түлшгүй Залгидгийн гадаа хоолгүй гэх мэтчилэн Монгол ардын зүйр үг сургаалиуд үнэхээр мундаг гайхалтай..

Бага байхад бүгдийг нь цээжлүүлдэг байжээ 
Одоо бүүр мартаж. 
Одоо цагт бага ангийн хүүхдүүдэд уран зорхиол унших бичиг дээр нь цээжлүүлдэг болов уу..
Хэдий цаг үетэйгээ хөл зэрэгцүүлэн алхах хэрэгтэй ч үндэсний соёл уламжлалаа битгий орхигдуулаасай мартаасай гэж бодож явдаг хүн шүү би Уг нь хөгшин хүмүүс л ингэж бодож явдаг байхдаа бодвол.... Хүн хөгшрөхөөрөө нутгаа санаж сэтгэл нь үймэрдэг гэдэг бол минийх хар залуугаараа л ийм  шүү дээ .../Зарим нэг залуус энэ одоо хөгшин хүн шиг юу вэ гэнэ биз/ Яадаг юм би гадаадыг шүтэн биширч эх орноо муулдаг залуусд дургүй эх орондоо хайртай эх орон үр ачынхаа ирээдүй хойч үеийн төлөө санаа зовж явдаг олон хүний нэг
Бид түүх соёл уламжлалаа дагалгүй мартаж орхивол үр хойчдоо юу сургаж юу захих болж байна аа Тийм л учраас залуучууд бид хичээх ёстойм шүү дээ Монгол ухаан гэдэг үнэхээр агуу...
Би бага насаа бодохоор өвөө минь л бодогддог. Хичээл номыг минь хийлгэж сургуульд минь хүргэж авдаг байсан хүнь нь өвөө минь . Өвөөгийн дэргэд өссөнийх их зүйл сурсан даа МУНДАГ хүн шүү МИНИЙ ӨВӨӨ .
Монгол бөх, цагаан сар ,наадам ямар гоё гээч ....хммм
Монгол Үндэсний гэхээр өөрийн эрхгүй огшдог. Би монголд төрснөөрөө өвөг дээдсээрээ түүх соёлоороо бахархдаг .Үндэсний түүх соёл, урлаг соёл ,баяр наадам, дээл хувцас гээд  бүх зүйл нь сайхан сэтгэлд нэг л ойр ... Үндэсний бүхэндээ хайртай 
Хөдөө байгаль агаар тэнгэр ямар гоё гээч
ингээд бичсэн чинь Би монголоороо гоёдог шүлэг шууд санаанд орж байна шүү Үнэхээр сайхан шүлэг....Монголоо ч Санаж байна шүү Хурдхан төгсөөд монголруугаа явах минь.....
Нэг их хөгшин хүн шиг хэхэ нэг үеээ бодвол үеийн залуус үндэсний дээл хувцасаа их өмсөж урлаг соёлдоо их дурлаж байгаа нь сайхан санагдаж байгаа шүү Мундаг сургаалийг нь сонсож баймаар хүндэлмээр хүмүүс зөндөө байх юм Одоохондоо би эх орондоо ихийг хийж бүтээж чадахгүй ч Санаж явбал бүтнэ Сажилж явбал хүрнэ гэдэг дээ Хойч ирээдүйнхээ төлөө Өөрийн хувь нэмрээ чадах чинээгээрээ оруулах болноо
 Хэхэ за сэдвээсээ бүүр хазайх нь байна .... 


Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл:
1.Үнэн бат журмыг үргэлж хичээж байх  
2.Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах  
3.Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах  
4.Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах  
5.Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах  
6.Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах

Монгол айлын дөрвөн чухал ёс:
1.Эцэг эх асралтай
 2.Эх энэрэлтэй
3.Дүү бишрэлтэй  
4.Хүү тахимдуу



</

Tuesday, October 23, 2012

Гоо Сайхны нууц....


Хөгшин хатагтайгаас нэгэн удаа нас дээр гарсан ч хэрхэн гоо сайхнаа алдалгүй үзэсгэлэнтэй сайхан хэвээрээ байж, үргэлж дотроосоо гэрэлтэж байдаг нууцыг асуужээ.
Тэрээр ийнхүү хариулав.
Би уруулаа худал хуурмаг хов живэнд бус, харин сайн сайхан үнэн ярианд зориулдаг.
Дуу хоолойгоо хэрүүл маргаан, хэрэггүй хэлцэлд бус харин бусдад урам зориг өгөх, ухаарал хайрлаж, тэдэнтэй ярилцахад зориулдаг.
Чихээ хэн нэгний худал үг, аймагтай хэрэг, үйл явдалд бус харин уйтгарласан нэгний үгийг сонсож, ухаантай нэгний үгэнд дурлахад зориулдаг.
Гараа зүгээр л зурагтын удирдлага солих эсвэл зугаа цэнгэлд бус хэн нэгэнд тусалж, буян үйлдэхэд зориулдаг.
Зүрх, сэтгэлээ үзэн ядалт, өшөө хорсол, эд баялагийн шуналд бус харин бусдыг хайрлах, энэрэх, тэдэнд туслахад зориулдаг.
Надад дургүй нэгнийг ч би хайрладаг учраас дотроосоо гэрэлтэж, хэдий хөгширсөн ч гоо сайхан төрхөө алдаагүй байгаа юм гэж хариулжээ.
Хүн бүхэн  дотроосоо гэрэлтэх болтугай!
Эх сурвалж: Info сэтгүүлээс

Monday, October 22, 2012

100 өдрийн дотор тэс өөр хүн болох

Чамд өнөөдрөөс эхлээд тэс өөр хүн болоход 100 хоног байна...Би ч бас өөрчлөгднөө
Боломж хязгааргүй. Харин тэдгээр боломжуудаа үр дүнтэй зөв ашиглаж чадвал чи богино хугацаанд том биш юмаа гэхэд чухал өөрчлөлтийг хийж чадна.
 1. Ном Өмнө нь уншихыг хүсдэг байсан ч залхуу чинь хүрээд хойшлуулдаг байсан “хэцүү” гэж хэлж болох тэр номоо барьж аваад ямар нэг эргэлзээгүйгээр шууд уншиж эхэл. 100 хоног хангалттай.
 2. Өдөр бүр шинэ зүйл сурах гэж хичээ Жишээ нь ургамлын нэр, чиний мэдэхгүй бусад орны талаарх баримт, мэдээлэл гээд танин мэдэхүй, шинжлэх ухааны холбогдолтой жижигхэн мэдээллээр өөрийгөө цэнэглэ.
 3. Өөртөө зориулж самбар гарга Түүн дээрээ өдөр бүр өөрт чинь тохиолдсон сайхан үйл явдал, баярлаж талархмаар зүйлсээ жагсаан бичиж бай. Энэ нь чамайг эерэг хандлагатай болоход чинь маш их нөлөөлнө.
 4. Шалтаг Ирэх 3 сар буюу 100 хоногийн турш ямар нэгэн шалтаг тоочиж, гомдоллохоо болих хэрэгтэй. Сөрөг хандлага, муу бодлууд сөрөг зүйл рүү л хөтөлдөг. Хэрвээ шалтаг тоочоод, гомдоллох гээд байвал тэр доороо өөртөө “боль” гэж хэлж бай.
 5. Өглөөний бодол Өглөө шууд сэрээд толгойдоо байгаа шинэхэн бодлуудаа бас тэр өдөр юу хийхээр төлөвлөснөө цаасан дээр буулга. Эхлээд ядаргаатай мэт санагдах боловч 3 – 5 өдрийн турш тэмдэглэсэн зүйлсээ яс хэрэгжүүлээд эхлэхээр аяндаа чиний нэг “хэрэгтэй зуршил” болчихно.
 6. Давхар орлого Ирэх 100 хоногийн турш өдөр бүр ядаж 1 цагийг одоо олж байгаагаасаа илүү орлого олох тал дээр толгойгоо ажиллуулж, ямар нэгэн үйлдэл хий.
 7. Байнга дасгал сургуулилт хийж бай Заавал мөнгө үрж фитнесст явахаас илүү энгийн байдлаар эхлэл дээ. Өглөө, орой бүр цөөн тоогоор гар дээр суниаж, гэдэсний таталт хийхэд л тэр чинь “том эхлэл” болно шүү.
 8. Эцэст нь хэлэхэд бодлоо цэгцлэх тал дээр сайн ажилла Чи “хэн” болохыг хүсэж байна, ямар амжилтанд яаж хүрэхийг хүсэж байна гэдгээ сайтар бодоод тэр бодол, үйлдэл, биеэ авч явах байдал дээрээ анхаарч эхэл. Чамд өнөөдрөөс эхлээд тэс өөр хүн болоход 100 хоног байна...

Эх сурвалж http://www.alpha.mn/man/content?id=419006

Wednesday, October 17, 2012

Аяга уу? Кофе юу? - Сургамжит өгүүллэг







Тухайн ажил албандаа нэлээд өндөр байр сууринд хүрцгээсэн нэг ангийн төгсөгчид уулзаж их сургуулийнхаа профессор багшийнд цуглацгаажээ.


Элдвийг ярилцсаар тэдний яриа нэг мэдэхэд тэдний ажил амьдрал дээрхи бухимдал, бэрхшээлүүдийн тухай яриа болон хувирчээ. Профессор ирсэн зочиддоо кофе уухыг санал болгон гал тогооныхоо өрөө ороод том савтай кофе болон шаазан, хуванцар, шилэн, болор зэрэг зарим нь энгийн, зарим нь үнэтэй, зарим нь гоёмсог зэрэг олон төрлийн аягануудын хамтаар авч иржээ. Профессор тэдэнд кофеноос аягалан ууцгаа гэв. Тэгээд бүгд кофе аягалан барьсаны дараа профессор "Хэрэв та бүхэн анзаарсан бол бүх гоё хээнцэр аяганууд нь шилэгдэж харин энгийн болоод хямдхан аяганууд нь үлдэж хоцорсон байгаа. Та бүхэн өөрт таалагдсан хамгийн сайн гэснээ л сонгосон нь ердийн үзэгдэл хэдий ч энэ чинь л та бүхний тэр бухимдал, бэрхшээлүүдийн чинь гол эх үүсвэр нь юм. Та бүхэний гол хүсэж байсан зүйл чинь кофе болохоос аяга биш биз дээ гэтэл та бүхэн ухамсартайгаар хамгийн сайн болон муу гэсэн аяганд сонголт хийлээ шүү дээ. За тэгэхээр амьдрал гэдэг бол кофе харин ажил алба, мөнгө, нийгэмд эзлэх байр суурь бол аяга нь юм. Тэд бол зөвхөн амьдралд хэрэгтэй зүйлс боловч амьдралын чухал мөн чанар хэзээ ч өөрчлөгддөгүй юм. Заримдаа бид зөвхөн аяганд хэт анхаарснаас түүн доторхи кофег мартчихдаг"


Сургамжит өгүүллэг ном-с

Аз жаргалын түлхүүр - Сургамжит өгүүллэг

Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдүүлэхээр хамгийн мэргэн ухаантай хүн рүү хүүгээ явуулжээ. Залуу хүү 40 хоногийн турш элсэн цөлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан харш байхыг олж хараад тийшээ очжээ. Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв. Мэргэнтэй уулзах гэсэн хүмүүс харшаар дүүрэн байлаа. Энэ харш хүүгийн бодож байсан шиг тийм сайхан үзэсгэлэн төгс харагдахгүй л байлаа. Хүү бүтэн 2 цаг хүлээж байж сая мэргэн ухаантантай уулзах завшаан олжээ. Хүүгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хүүг харшийг үзэж танилцаад 2 цагийн дараа ир гэжээ. Гэхдээ "Өөрөөс чинь нэг зүйлийг хүсье!" гээд хүүгийн гарт бага зэрэг шингэн тостой халбага өгөөд "Ордоноор зугаалж байхдаа халбагатай тосоо асгаж болохгүй" гэж анхааруулжээ. Хүү ч ордны шатаар өгсөж уруудан өнцөг булан бүрээр явжээ. Гэвч халбагатай тосноосоо нүд салгасангүй. Хоёр цагийн дараа мэргэн ухаантай дээр эргэж ирэв. Мэргэн ухаантай "За хүү минь ордноор зугаалж байхдаа хоолны өрөөний хажуугийн уран гоё хийцтэй хивсийг, цэцэрлэгчийн маань 10 жилийн хүч хөдөлмөрөө зарж босгосон цэцэрлэгийг, номын санд байгаа сайхан илгэн цааснуудыг маань харав уу?" гэж асуужээ. Хүү ч санаа зовон, халбагатай тосоо асгачихгүйн тулд өөр юу ч анзаарч чадаагүйгээ хүлээжээ. Мэргэн "Тэгвэл яваад ордны бүх сайхныг хараад ир" гэв. Санаа нь амарсан хүү халбагатай тосоо аван ордонтой дахин танилцахаар гарчээ. Энэ удаа явахдаа хананд өлгөсөн урлагийн сайхан бүтээлүүдийг анхааралтай харж хичнээн сайхан болохыг нь мэдэрч байлаа. Үзэсгэлэнт сайхан цэцэрлэг, уран гоё хийцтэй сайхан бүтээлүүдийг харж нүд, сэтгэл баясгажээ. Танилцаж дуусаад харсан үзсэн бүх сайхан зүйлээ мэргэн ухаантанд ярьжээ. Түүнийг анхааралтай сонссон мэргэн ухаантан хүүгээс "Чамд өгсөн халбагатай тос хаана байна?" гэж асуухад хүү сандран гар луугаа хартал тос нь аль хэдийнээ асгарсан байлаа. Юм харж алмайрсан хүү гарт байгаа халбагатай тосоо мартсан байжээ. Үүнийг харсан мэргэн ухаантай хүүд хандан, "Чамд өгөх ганцхан зөвлөгөө байна: Аз жаргалын түлхүүр нь "Халбагатай тосоо асгалгүйгээр бүх юмны сайхныг нь олж харах юм" гэжээ." Орчин үед аз жаргал нь итгэл үнэмшил, амжилт, албан тушаал, алдар нэр, гэр бүл, асуудалгүй жигд амьдрал гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хэмжигддэг. Гэвч мартаж болохгүй хамгийн чухал зүйл бол "халбагатай тос" буюу хүний мөн чанар юм. Сургамжит өгүүллэг ном-с

Чинийхээ дэргэдээс

Хайрлах сэтгэлээс минь ниссэн цагаан шувуу 
Хаа хүрэхээр дүүлэн дүүлэн ниснэ вэ
Хонгор зүрхний минь мөнгөн утсыг хөндөөд
Халуун харцаараа намайг юунд төөнөнө вэ

Чимээ чагнасан шөнүүдийг бодохлоор 
Чинийхээ дэргэдээс буцмааргүй байна
Чийгтэй сормуус хатаагүй болохоор 
Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна

Цэцэгт номин сэтгэлээс уйдан холдоод
Цэнхэрхэн бодлын дэргэдээс юунд холдоно вэ
Цээжний гүнд хөнгөн гуниг хураад
Золтой насандаа уйтгар юунд тээнэ вэ

Чимээ чагнасан шөнүүдийг бодохлоор
Чинийхээ дэргэдээс буцмааргүй байна
Чийгтэй сормуус хатаагүй болохоор
Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна

Үргэлж холдоогүй бодлоос минь холдоод
Үүрээ эвдээд хаа хүрэхийг хүсээд ниснэ вэ
Үйлээ дагаад ирдэг тавилан гээд 
Үнэндээ намайг мартаж яаж чадна вэ

Чимээ чагнасан шөнүүдийг бодохлоор
Чинийхээ дэргэдээс буцмааргүй байна 
Чийгтэй сормуус хатаагүй болохоор
Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна

Saturday, October 13, 2012

Төгс биш эмэгтэй ...


Гоё үгтэй дуу шүү Яг л миний дотоод сэтгэлийг мэдсэн юм шиг хэхэ 

Don't be cry
Make me smile
Never mind
Will be fine
Төмөр зүрхтэй төгс биш эмэгтэй
Хүйтэн бороонд даарахыг мэдэхгүй
Түнэр харанхуйд төөрөхөөс айхгүй алхалнаа
Хайрын дарсанд шунахыг хүсэхгүй
Хад чулуунд бүдэрч унахгүй
Хатуу үгэнд шантралгүй урагшилнаа
Тиймээ би цоглог бүсгүй
Тэгээд өөртөө итгэл дүүрэн
Нялуун үгэнд үнэн дургүй
Хоосон сэтгэлд уягдахгүй ээ
            Хүмүүс намайг дэгжин гэдэг
            Хэт ихээр заримдаа магтдаг ч
            Үнэндээ би өөрийнхөөрөө амьдарнаа
            Хээнцэр алхаа айлгүй инээд
            Гэнэн охидын араншин гэдгийг
            Тэртээ тэргүй өөрөө би мэдэрсэн
            Хайр дурлалд яарахгүй
            Харц бүхэнд догдлохгүй
            Үнэн үгэнд гомдохгүй
            Өөртөө би эргэлзэхгүй ээ
Час улаан, цав цагаан, цэв хүйтэн бороон дунд
Шүхэргүй, нулимсгүй, гомдолгүй инээж алхалнаа
Бүрэнхий, харанхуй, сэрүүхэн шөнөөр
Айдасгүй, ганцаардалгүй, цөхрөлгүй хаа сайгүй алхалнаа
Улаан машин цагаан даашинз
Ухаан алдам сайхан залуу сүйн бөгж сүйт хархүү мөрөөдөл биш
Гэнэт ирсэн дурлал байсанч тэнгэрт нисмээр хайр ирсэнч
Өөрийн замаасаа би хэзээ ч ухрахгүй ээ
Өнгө мөнгөнд шунахгүй ээ
Өр зүрхээ хуурахгүй ээ
Хэн нэгнийг гомдоохгүй
Хэлэх үгээр мохоохгүй ээ
П.Одгэрэл

Tuesday, October 9, 2012

Gadaa boroo orjiino....

Gadaa boroo orood chiignii uner tsonhoor orj irjiiine..... 
Gehdee ene chiignii uner neg l dotno, tanil bish ~ 
Mongoliin mine boroonii daraah uner unen goy ~
Mongold boroo orohoor l setgel sergej saihan boldog bsan bol~ End esregeeree....
Boroo chi bitgii or l doo setgel hunduurlej, Uitgarlah geed bn bi...

Бусдад татагддаг сонирхолтой 10н шинж


Энэ хорвоо дээр төгс хүн гэж байдаг болов уу? Тэр хүн бүх талаараа бүх хүнд таалагддаг болов уу? Магадгүй энэ шалтгаанаас үүдэн төгс сайхан хүн гэж байдаггүй байж болох юм. Учир нь хүн хүний сонирхол ондоо, бүгд өөр өөрийн нүдээр бусдыг хардаг. Мэдээж гадаад гоо сайхан давуу эрхтэй гэдэг ч үг яриа, үйл хөдлөл, бодол сэтгэл, боловсрол хүмүүжил зэрэг олон арван хүчин зүйлийг бид өөр өөрсдийн өнцгөөс хардаг, сонгодог. Хэн нэгэн бүсгүй, залууд та татагдлаа гэхэд өөрийн чинь сонирхолд нийцэх олон сайхан дур татам байдлыг нь олж харсан болоод л тэр. Тэгвэл эдгээрээс зарим нэг хүмүүст таалагддаг хамгийн сонирхолтой дур татам шинжүүдийг оруулж байна.

1. Хэлбэр муутай шүд

Сайхан инээмсэглэлд татагдахгүй хэн байх билээ. Гэхдээ хамгийн сайхан шүдтэй, хамгийн хөөрхөн бүсгүй таны урдаас инээмсэглэж байвал та шүдний ооны реклам үзэж байж болох юм :P Хэлбэр муутай, хайш яйш шүдийг хөөрхөн, секси гэж үздэг хүмүүс байдаг юм байна. Жүжигчин Kirsten Dunst, дуучин Jewel зэрэг одууд иймэрхүү шүдтэй бөгөөд зарим нэг фэнүүдэд нь ихээхэн таалагддаг бололтой.
сонирхолтой 10 дур татам шинж

2. Цагаан хоолтон

Цагаан хоолтон хүмүүс мэдээж өөртэйгөө адилхан цагаан хоолтон хүмүүст тааламжтай хандах нь тодорхой. Харин ийм биш хэрнээ цагаан хоолтонуудад татагдаад байдаг хүмүүс байдаг гэнэ.
сонирхолтой 10 дур татам шинж

3. Аялга

Хэлний аялга нь өвөрмөц бол бас зарим хүмүүст таалагддаг гэнэ. Өөр орноос ирсэн, эсвэл нутгийн аялга дуудлагууд нэг талаараа яриаг нь сонсоод л баймаар болгодог бололтой. Англи хэлэнд бол Австрали, Итали, Франц аялгуудад зарим хүмүүс дуртай байдаг гэнэ. Харин миний хувьд монгол хэлний буриад аялганд дуртай ганц хоёр хүн мэдэх юм байна.
сонирхолтой 10 дур татам шинж

4. Дуугүй байдал

Даруу төлөв зан чанартай хүн үргэлж бусдад хүндлэгдэж байдаг. Харин бүр дуу цөөтэй, ихэнхдээ дуугүй байдаг хүмүүс бий. Тэд ихэнхдээ бусадтай харьцаад байдаггүй боловч тэдэнд дуртай хүмүүс бас байдаг юм байна. Дуу муутай хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө үгээр гэхээсээ илүү үйл байдлаараа илэрхийлдэг. Энэ үйл байдалд нь мөн татагддаг аж.
сонирхолтой 10 дур татам шинж

5. Сүсэг бишрэл

Зарим хүмүүс сүсэг бишрэлтэй хүмүүст дуртай байдаг. Тэд бүр сүм хийдэд мөргөж залбирч буй хүмүүсээс хайр дурлалаа хайх нь ч бий. Мэдээж энд шашны шалтгаан ч бас байдаг. Адилхан зүйлд сүслэж биширдэг хүнтэйгээ хамт байна гэдэг үнэхээр сайхан зүйл.
сонирхолтой 10 дур татам шинж

6. Боловсрол

Боловсролтой, мэдлэгтэй хүмүүст тэнэг л биш бол хүн болгон сайн ханддаг. Гэхдээ бусад хүчин зүйлийг үл анзааран боловсролд нь татагддаг хүмүүс байдаг юм байна. Өндөр зэрэгтэй, магистр доктор бол бүр ч илүү татагдана.
сонирхолтой 10 дур татам шинж

7. Хөлийн хуруу

Сайхан хөлтэй бүсгүйг харахгүй зөрдөг эр хүн байдаг болов уу? Энэ мэдээж энгийн хэрэг, гэхдээ хөл, тэр тусмаа хөлийн хурууг илүүд үздэг хүмүүс бас байдаг. Тэд хамгийн түрүүнд сандаал, улавч өмссөн хүмүүсийн хөлийг нь хардаг гэнэ. Мөн хөл нүцгэн хүмүүсийг харах дуртай.
сонирхолтой 10 дур татам шинж

8. Онцгой байдал

Хэрвээ та “энгийн” хүмүүсээс арай л нэг өөр бол хайртайгаа учрах боломж байгаа л юм байна. Хүн болгонд мэдээж өөр өөрийн онцлог шинж байдаг боловч түүнийгээ ил гаргах нь төдийлэн элбэг бус, ихэнх нь бусдын жишиг хэмээн нэрлэгдсэн тогтсон дүрмээр амьдрахыг хүсдэг. Харин оюун санаа, гадаад төрхийн хувьд онцгой, түүнийгээ нээлттэйгээр илэрхийлдэг хүмүүс бий. Эдгээр хүмүүс байгаагаараа байхыг эрхэмлэдэг тул бусдыг татдаг. Харин худлаа бусдаас онцгойрох гэж хэлбэрддэг хүмүүст энэ хамаарахгүй.

 
9. Хорон үгтэй

Хүнийг шууд уурлуулахгүй боловч цаагуураа егөөдсөн үгтэй хүмүүс байдаг. Ийм хүмүүс ихэнхдээ хошин шогийн мэдрэмж сайтай, дургүйцлээ хошиноор илэрхийлдэг. Зарим хүмүүс эд нарт дургүй бол зарим нь бүр ч илүү дуртай.

сонирхолтой 10 дур татам шинж 
10. Үс

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Сайхан үстэй хүнд дургүй хүн байхгүй биз. Харин энэ бол биеийн үс юм. Зарим эмэгтэйчүүд үсэрхэг эрчүүдэд дуртай байдаг. Мөн хөлийн үс, цээжний үс зэрэгт татагддаг бүсгүйчүүд байдаг юм байна. Харин эмэгтэй хүний хувьд биендээ үстэй гэвэл нэг их татагдах эрчүүд байхгүй л болов уу, за бас яадаг ч юм бол доо, юмыг яаж мэдэхэв :P
сонирхолтой 10 дур татам шинж

Эмэгтэйчүүдийн хамгийн их ургуулан боддог 10 зүйл


1. Сугалаанд хожих

Мөнгөнд дургүй хэн байхав. Эмэгтэйчүүд ч мөн адил. Тэд ихэнхдээ сугалаанд хожиж байна гэж мөрөөддөг. Хожсон мөнгөөрөө хувцас, машин, байр сууц, хүссэн зүйлсээ авч байна гэж ургуулан бодох дуртай.

2. Ханхүү

Нэгэн судалгаагаар гэрлээгүй эмэгтэйчүүдийн 85 хувь нь байнга өөрийн ирээдүйн ханхүүн талаар мөрөөддөг болох нь тогтоогджээ. Царайлаг, сайхан биетэй эрийг төсөөлөх нь элбэг бөгөөд мөн өөрийн зан байдалдаа тохируулан тодорхой онцлогуудыг шингээсэн төгс эрийг ургуулан боддог байна.

3. Эрэгтэй байх
Дуучин Beyonce-ийн If I were boy хэмээх нэгэн дуу бий. Энэ дуутай адилхан ихэнх бүсгүйчүүд эрэгтэй хүний байранд өөрийгөө тавьж төсөөлөх дуртай байдаг. Ихэнхдэ эсрэг хүйстнээ ойлгох, таалагдах, нөхцөл байдалд зөв дүн шинжилгээ өгөх үүднээс ийнхүү ургуулан боддог байна.

4.  Ижил хүйстнээ сонирхох

Ихэнх эмэгтэйчүүд лесби болж ургуулан бодож үзсэн байдаг.  Эмэгтэй хүнтэй үнсэлцэх, тэврэх, илэх таалах мэдрэмжүүдийг тэд сонирхдог. Сайхан бүсгүйн зургийг эрчүүд бидний адилаар таашаан үздэг.

5. Юу ч бодохгүй байх

Эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд эмзэг хүмүүс. Үргэлж л ямар нэг юманд санаа зовж, ажил амьдралын асуудлуудад нухлагдаж суухаасаа тэд залхдаг. Ийм байдалд орохдоо тэд зүгээр л энэ бүхнийг хаяад юу ч бодохгүй амьдарч байгаагаар өөрсдийгөө төсөөлдөг. Бүх үүрэг хариуцлагаас зугтан эрх чөлөөг мэдрэхийг хүсдэг.

6. Ойлголцол

Тэд заримдаа өөрийг нь бүрэн ойлгодог хүн байгаасай гэж хүсдэг. Үүнийхээ талаар ургуулан бодож эхэлдэг. Ажил, амьдрал, хайр дурлал, гэр бүлийн харьцааны асуудлууд дээр ойлгож байна гэж мөрөөддөг.

7. Гоо сайхан

Гоо сайхандаа санаа зовдоггүй эмэгтэй хүн гэж байхгүй. Эмэгтэйчүүд өөрсдийнхөө нүүр царай, биеийг гоё сайхнаар төсөөлж бодох дуртай.  Заримдаа алдарай одуудынх шиг болгож, эсвэл тэдний зарим нэг хэсгийг өөртөө байна гэж төсөөлдөг.

8. Ирээдүйн байшин

Ихэнх эмэгтэйчүүд ирээдүйд амьдрах байшингийнхаа тухай бодсон байдаг. Хаана байх, дотоод засал нь ямар байх талаар ихэвчлэн төсөөлдөг. Энд тэнд таалагдсан тавилга, интериорыг гэртээ байгаа мэтээр ургуулан боддог. Зарим нь өөрсдөө загвар, зохион байгуулалт гаргаад ч амжсан байдаг юм байна.

9. Арал

Тэдний ихэнх нь ямар нэг арлын талаар мөрөөдсөн байдаг. Гэрлээгүй эмэгтэйчүүд бол бал сараа хийх арал, амралтын талаар төсөөлдөг байхад гэрлэсэн нь гэр бүлтэйгээ аз жаргалтай амрах, амьдрах байгалийн үзэсгэлэнтэй арлын талаар ургуулан боддог. Зарим нь зүгээр стресснээсээ болоод эзгүй арал дээр очоод хэвтээд өгөхийг илүүд үзэн мөрөөддөг.

10. Анхны үнсэлт, анхны шөнө

Хүнтэй үерхэж, унтаж үзээгүй эмэгтэйчүүд бүгд л энэ тухай ургуулан боддог. Тэдний анхны үнсэлт хэр байх бол? Ямар залуу байх бол? Анхны шөнө ямар байх бол? Зэрэг асуултуудад хариу эрэхдээ романтик байдлаар төсөөлж эхэлдэг.

Эх сурвалж: top-10-list.org

Амьдралд тохиох 10н ҮНЭН


Хүн насан туршдаа суралцдаг гэдэг. Аз жаргал, зовлон бэрхшээл аль нь ч байсан бид урагшилсаар л, амьдралын төлөө зүтгэсээр л байдаг. Эргээд харахад дурсамж, сургамж дүүрэн зам мөр зурайж байдаг билээ. Хүн бүрийн зам мөр өөр ч авах сургамж нь заримдаа ижил байх нь бий. Тэгвэл яалт ч үгүй бидэнд тохиолдоод байдаг амьдралын энгийн үнэнүүдээс танд хүргэж байна. 


1.  Хайрласан хүн чинь эргээд чамайг хайрлахгүй байх үнэхээр хэцүү. Гэвч хэн хэгнийг нууцхан хайрлаад түүнийгээ илчлэх зориггүй байх бүр хэцүү.
2. Орчлон ертөнц дээр тэр л надад хамгийн чухал хүн шиг санагддаг байсан ч эцэст нь энэ бүхэн юу ч биш болж зүгээр түүнийг орхих нь зөв байсныг ойлгох шиг гунигтай зүйл байхгүй.
3. Ганцаараа хүүхдийн савлуур дээр гунихран сууж байсан тохиолдол бий юу? Тэгвэл энэ үед сайн найзууд л хажууд чинь ирээд ганц ч үг дуугарахгүй сууж байгаад яваад өгч чадна. Үүний дараа чи сэтгэлээ онгойтол ярилцсан юм шиг болсон байдаг.
4. Бид алдах хүртлээ өөрсдөдөө ямар үнэ цэнэтэй зүйл байгааг ойлгодоггүй. Бас олж авах хүртлээ юуг хамгийн ихээр санаж байснаа мэддэгүй.
5. Хэн нэгнийг шохоорхоход ганц л минут хангалттай, хэн нэгэнд сайн болоход ганц цаг л хангалттай, магадгүй хэн нэгэнд дурлахад ганц өдөр ч хангалттай байж болох юм, харин хэн нэгнийг мартахад бүхий л амьдрал минь ч багадах шиг санагддаг.
6. Өнгөнд бүү хуурт, нэг л өдөр гандана. Мөнгөнд бүү хуурт. Нэг л  өдөр дуусна. Харин чамайг ямар ч шалтгаангүйгээр инээмсэглүүлж чаддаг хүнийг л хайрла.
7. Юу хүссэнээ мөрөөд. Хаа нэгтээ рүү явмаар байгаа бол яв. Чи юу хүснэ, түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэ. Учир нь чи ганц л амьдарна, хүссэн зүйлээ хийхэд чинь ганц л боломж олдоно.
8. Хосуудын дунд илүү үг хэрүүл ч үүсгэж мэднэ. Хорон муу үг амьдралыг чинь ч сүйрүүлж дөнгөнө. Цагаа олоогүй үг дарамт үүсгэхийн нэмэр. Харин эдгээрийг үнэн хайрын үгс чинь л эмчилж, уучилуулж чадна.
9.   Аз жаргалтай хүмүүст бүх зүйл хэрэггүй байдаг. Харин хамгийн чухал зүйлсээ л олсон байдаг.
10. Чамайг төрөхөд чи уйлж бусад нь инээлдэж байсан. Харин чамайг үхэхэд чи инээж бусад нь уйлж байхаар амьдар.

Yadiin bi uurtai bn

Burhan hurtel hun burt taalagdku bhad bi yaagaad hun burt taalagdah yostoiin bi uuriinhuru uuruu zuv gj bodsonoroo l amidrana.Yagad gech bi uuriigu udur bur tsag minut bur haij bi yamar hun be gej uuriigu oloh gej yadaj bhad uur hen negen naag olson gj u GUI l bhq u .....

Bid gants l amidrana shde yagaad humuusiin sain saihniig harj hundelj baharhaj bolohgui dandaa bolku butku muu muuhaig n hardiimbe.....

Bi 1ara saihan sanaa zovoh zuilgui amia bodson bish ergen toiron hamt olon nz nuhduru BUGD saihan bhiig husdeg~

Bi er huniig hundeldeg hundleh j yostoi teglee geed er humuus emegtei hunig bitgii dord uzeesei gj husdeg

Bi busdin nudeer ertuntsiig harj chaddagui uuriinhuu nudeer l harj bodoj dugnej tusuuldug teglee geed busdad uzle bodloo tulgadaggui

Yadin bodsonoro bod l doo teglee geed ta nariin bodsonoor bishde yamar Bi uuriin ertsuntsei ta nart il gargaj delgeh shaardlagaui yum jin

Zugeer bhad zuu shideed bval zuruuleed bi tevne shidku j bas zuer suugaad bhq sho ~ ut horhoig hurtel oroldohod tiichgened yum shude ~

Medku chadku yuman deere meddeg tsarailj bsnas dugai bj meddeg chaddag yuman deere bardam bsan n der yadin nadad meddeg chaddag yum1j gsn bn

Manaihan ug uguulbert bish, utga sanaand n dugnelt hiij surmaar bna shu yalanguya zaluuu humuus

Bi humuusiiin zovlon gunigiin bish bayar bayasliin shaltgaan n bolj amidarmaar bn Tiimdee j bi udii hurtel uuriinhuuruu amidarsan yum jin
  

emh tsegtsgui bichsen j yadiin ene minii dotood setgel
~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~