Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Tuesday, September 25, 2012

ГАЛЫН ДӨЛӨӨР ЭНЕРГИЭ ЦЭВЭРШҮҮЛЖ БОЛНО


Эртний монголчууд зуух, тулгандаа гал асааж дэргэд нь удаан суухыг энергитэй холбон тайлбарладаг байжээ. Галын дөлөнд нүүрээ ээх нь биеэ ариутгаж байгаа нэгэн хэлбэр аж. Бас лаагаар гэр орноо тойруулж, орчин тойрноо сөрөг энергиэс цэвэрлэн, гуниг гутралаа үлдэн хөөж болдог хэмээн үздэг.
Тэгэхээр бид асаасан лааг зөвхөн үдшийн болзоонд романтик уур амьсгал нэмэх төдийхнөөр хэрэглэлгүй биеэ чийрэгжүүлэх маягаар ашиглаж болох юм. Учир мэдэх зарим хүн өглөө бүхэн лаа асааж, түүндээ гар нүүрээ ээгээд суучихдаг юм.
Үүнийгээ гар нүүр угаахаас илүүд үздэг бөгөөд шөнийн харанхуйгаас цугласан бүх л муу энергиэ галд шатааж, биеэ сэтгэлээ цэвэрлэж, халуун дулаан эрч хүч авч байна гэж тайлбарладаг.
Энэтхэг анагаах ухаанд ч гэсэн лааны үр өгөөжийн талаар тэмдэглэн үлдээсэн нь бий. Тэд асаалттай лааг нүүрнээсээ 50 см-ийн зайтай байрлуулж, дөлөнд анхаарлаа төвлөрүүлэн удаанаар гүнзгий амьсгал авч, түргэн гаргадаг гэнэ. Ингэхдээ ажлын ачаалал, бухимдал , ядаргаа бүхэн галын дөлөнд замхран одож байна гэж төсөөлөх нь чухал юм. Энэхүү дасгалыг 5-7 удаа давтан хийсний дараа сэтгэл санаа илт дээрддэг аж. Харин барууныхан лаанд шивнэсэн хүсэл биелдэг гэдэгт итгэдэг тул залбирал үйлддэг сүм хийдүүдэд лаа асаадаг аж. Бас унтлагын өрөөндөө лаа байрлуулбал нойргүйдэл эмчлэгддэг гэдэг.
Харин шөнийн цагт лааны гэрлийг удаан ширтэж дад вал энэ нь хөнгөн бясалгал шиг үйлчилж, толгой болон мэдрэлийн ядаргааг намжаадаг гэнэ. Тэр ч бүү хэл хар цагаан хэл амнаас хамгаалдаг хэмээн зарим нь баталдаг юм билээ. Энэ олон шилтгээнээс гадна “Галын дөл өөдөө” хэмээх сайхан үгийг санаж хүмүүс бие биедээ лаа бэлэглэх нь элбэг болсон. Гэхдээ хэн нэгэнд лаа бэлэглэх гэж байгаа бол өнгөний сонголтод нямбай хандах хэрэг тэй. Лааны өнгө өөр өөрийн гэсэн утга илэрхийлдэг юм шүү.
-Улаан өнгийн лаа хайр дурлалд “гал” нэмдэг.
-Ногоон өнгийн лаа эд хөрөнгө арвижуулж, албан тушаал ахихад дөхөм болно.
-Нарны эрчим хүчийг тээгч шар өнгө уйтгар үргээх шидтэй. 
-Хүрэн лааны гэрэлд гэр бүлийн аз жаргал, хангалуун сайхан амьдралын талаарх хүслээ шивнэ.
-Хөх өнгийн лаа хичээл сурлагад туслах болно.
-Ягаан лаа бие организмын хамгаалалтын хүчийг идэвхжүүлэх тул та бусдын элдэв явуулга, хорон санаанд автахгүй байж чадна. 
-Орон гэрээ гадны таагүй эрчим хүчээс цэвэрлэхийн тулд цагаан өнгийн лааг асаадаг.
 Т.НИПОНЬ

http://www.mongolnews.mn/i/33627

Saturday, September 15, 2012

Би жаргалтай бүсгүй


Би- шуналтай бүсгүй
Өөдөөс минь төөнөх нарнаас эерэг цэнэг авах дуртай
Би-мэдрэмжтэй бүсгүй
Өдрөөс өдөрт өсч байгаа өнгийн цэцэгстэйгээ ярих дуртай
Би-чалчаа бүсгүй
Өөр хэнийх ч биш, ганцхан минийх гэсэн бүхнээ харамлах дуртай
Би-харамч бүсгүй.

Ямар ч хамаагүй, тааралдсанаа л унших дуртай
 Би-сонголтгүй бүсгүй
Ялдамхан блогтоо өдрийг өнгөрүүлэх бүр ч дуртай
 Би-дайчин бүсгүй
Янз бүрийн , утга агуулгатай ном цуглуулах дуртай
Би-оюунлаг бүсгүй
Ялгуун гэгээлэг мөр холбох бас л дуртай
Би-саваагүй бүсгүй.
 Замын дундаас буцалгүй, эхэлснээ дуусгах дуртай
Би-өөдрөг бүсгүй
Завсрын найзуудад бүхнээ дэлгэхгүй, нууцлаг байх дуртай
Би-сонирхолтой бүсгүй
Заяа холбосон ханьтайгаа хамтдаа л байх дуртай
Би-жаргалтай бүсгүй
Зовлон тохиолдсон хэнд ч туслах дуртай
Би- элгэмсүү бүсгүй

Зохиолчийг нь мэдэхгүй юм байна мэдвэл хэлээрэй

Saturday, September 1, 2012

Б.Эрдэнэсолонго - Чи


Чамаас өөр хэн ч намайг
Тийм ихээр зовоож байгаагүй
Чамаас өөр хэнийг ч би
Тийм удаанаар хүлээж байгаагүй
Өөр хэн ч намайг
Чам шиг өвтгөж байгаагүй
Өөр хэнийг ч би
Чам шиг харамлаж байгаагүй
Өөр хэнд ч
Чам шиг дурлаж байгаагүй

Ус шиг, цас шиг, мөс шиг, гал шиг, салхи шиг
Чи минь

Чи л ганцаараа бусадтай адилгүй байдаг
Чи л ганцаараа бусад шиг байдаг
Хамгаас ичгүүргүй
Хамгаас зовиуртай
Хамгаас бүдүүлэг, гэвч
Хамгаас эрхэмсэг чи минь.
Би чамайг тэвчиж чаддаггүй
Би чамайг тэвчиж чаддаг
Би чамаас залхдаг
Би чамаас залхдаггүй.
Сайхнаас сайхан, муугаас муу болон хувирдаг чи
Чиний дэргэд би ер бусын амгалан байдаг
Чиний дэргэд би ердийнхөөсөө чөлөөтэй, энгийн байдаг
Хэн ч намайг чам шиг галзууруулаагүй
Хэн ч намайг чам шиг тайтгаруулаагүй
Хэн ч намайг чам шиг орхиж яваагүй
Хэн ч над руу чам шиг ирээгүй.
Өөр хэний ч биш чиний дэргэд би
Өөрөөрөө байж чаддаг.

Ус шиг, цас шиг, мөс шиг, гал шиг, салхи шиг
Чи минь

                                                                                                                                            2005
                                                                                           Гүзээлзгэний амьдрал номоос...
~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~