Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, August 30, 2012

ӨЧҮҮХЭН АЗ ЖАРГАЛ /Сургамжит өгүүллэг/


Жэри бол эргэн тойрондоо байгаа хүмүүсийн хайрыг татсан нэгэн юм. Үргэлж баяр хөөртэй харагдана. Дандаа л сайн сайхан зүйлийг ярьдаг байв. Заримдаа бусдыг үнэхээр гайхшруулдаг байлаа.
Энэ хүн ийм нөхцөл байдалд хүртэл яаж ингэж эелдэг байж чаддаг юм болоо гэж гайхан асуусан нэгэнд "..." гэж хариулдаг байв. Жэри бол жинхэнэ урам хайрлагч байлаа.
Хамт ажиллагсдын нэг нь тааруухан царайтай харагдвал Жэри хажууд нь очин нөхцөл байдалд яаж эерэгээр хандахыг зөвлөдөг байлаа. Харин энэ байдал нь надад тийм ч сайн зүйл биш шиг санагдан Жэритэй уулзахаар очлоо.
- Би ойлгохгүй юм. Чи яаж үргэлж, ямар нөхцөл байдалд эерэг, өөдрөг байж чаддаг юм бэ? гэв.
- Би өглөө бүр сэрээд өөрөө өөрөөсөө "Жэри өнөөдөр хоёр л сонголт байна. Нэг бол сайхан зантай байх, нөгөө бол муухай зантай байх" гэдэг юм. Тэгээд би сайхан зантай байхыг сонгодог. Ямар нэг таагүй зүйл тохиолдоход дахиад л хоёр сонголт байдаг. Бууж өгөх эсвэл тэр байдлаас сургамж авах. Тохиолдох нөхцөл байдлаас би сургамж авахыг нь сонгоно.
Хэрэв хэн нэгэн надад гомдол тээгээд ирвэл бас л хоёр сонголт бий. Гомдлыг нь дэмжих эсвэл амьдралыг сайхан талаас нь харах. Амьдралыг эерэгээр хараыг би сонгоно гэв.
За үгүй байлгүй дээ "Тийм амархан гэж үү?" гэхэд "Тийм амархан." гэж Жэри хариулав.
Амьдрал бол тэр чигээрээ сонголт юм. Бүх нөхцөл байдалд заавал ямар нэг сонголт байдаг. Харин та л ямар сонгол хийхээ шийдэх хэрэг. Та өөрийнхөө талаар бусдад ямар сэтгэгдэл төрүүлэх нь таны гарт байгаа. Өөрөөр хэлбэл та яаж амьдрахаа өөрөө сонгодог гэсэн үг.
Жэригийн яриа үнэхээр миний амьдралд нөлөөлсөн юм. Түүнтэй би олон жил уулзаагүй. Гэхдээ амьдралд тохиолдох таагүй зүйл бууж өгөхийн оронд сонголт байгааг санах болгондоо түүнийг дурсдаг байлаа.
Хэдэн жилийн дараа Жэрид маш таагүй зүйл тохиолдсон байв. Гэрт нь хулгай хийхээр орсон хүмүүс түүнийг айхтар зодож хэд хэдэн удаа цээжинд нь буудсан байв. Хагалгаа 18 цаг үргэлжилж хэдэн 7 хоног хэвтэрт байжээ. Эмнэлгээс гарсан ч биед нь сумны хэлтэрхий үлдсэн гэнэ.
Тэр явдал болсноос хагас жилийн дараа Жэритэй уулзлаа. Хэр байна даа гэж асуухад минь нөгөө л хариултаа хэлэв. "".
- Тэр үед чамд юу бодогдож байв гэхэд,
- Газарт хэвтэж байхдаа амьдрах эсвэл үхэх гэсэн 2 сонголт байна гэж бодсон.
Тэгээд би амьдрахыг сонгосон.
- Айгаагүй хэрэг үү? Ухаанаа алдаагүй байсан юм уу?
- Түргэн тусламжийн хүмүүс гайхалтай хүмүүс байсан. Үргэлж л удахгүй бүх юм сайхан болно, та эдгэрнэ гэсээр байсан юм. Харин хүлээх авахын коридороор дамнуургыг маань их л сандран авч яваа эмч сувилагч нарын царайг хараад л тэр үед их айсан. Тэдний харц нь яг л энэ хүн үхэж байна гэж хэлж байлаа. Тэгээд би ямар нэг юм хийхгүй бол үхэх нь гэдгээ мэдсэн юм.
- Юу хийсэн бэ? гэж сонирхон асуухад минь
- Нэгэн сувилагч надаас ямар нэг юмнаас харшилтай юу гэж асуухад нь "Тийшээ харшилтай" гэчихэв. Тэгэхэд эмч сувилагч нар ихэд санаа зовсон байдалтай чимээгүй болцгоов. Би гүнзгий амьсгаа аван хамаг хүчээрээ "Би сумны харшилтай." гэж орилов. Харин эмч сувилагч нар бүгд инээлдэв. Би дахиад л орилсон. Тэгж л би өөрийнхөө амьдрах хүслээ илэрхийлэхийн зэрэгцээ тэр хүмүүсийн ч эмчлэх хүслийг нь бадраасан юм гэж ярьж билээ.
Жэри зөвхөн эмч нарын ачаар бус өөрийнхөө өөдрөг хандлагын ачаар амьд гарсан юм. Түүний энэ яриа надад шинэ сургамж болсон шүү.
Өдөр бүр эрч хүчтэй амьдрах боломж байдаг гэдгийг түүнээс л сурсан юм. Бүх зүйл миний сонголтоос хамаардаг гэдгийг ч бас...
http://dailybreadmn.blogspot.kr/2012/05/blog-post_2215.html

Sunday, August 26, 2012

АМЬДАРЛЫН ХАНИА СОНГОХ ЗУРХАЙ


Хонь

Сэтгэл татам, нийтэч, хошин шогийн нарийн мэдрэмжтэй, сээтэгнэх дуртай. Нас бие гүйцсэн үедээ олон ч хайрын асуудалтай учирна. Ер нь хониныхон нас бие гүйцсэн үедээ мэргэн болох ба 30-35 насандаа сонголтоо хийдэг. Хонины ордны эхнэрүүд гайхамшигтай, алдарт дуртай, нөхрөө амжилт руу хөтөлдөг. Гэвч уур уцаар ихтэй. Ухаантай эр нөхөр ийм эхнэрийг байранд нь тавих хэрэгтэй. Тэд өөрсдийнх нь хүндэлдэг хүн удирдахад аз жаргалтай байдаг. Хонины ордны нөхрүүд эхнэрийнхээ тулгуур суурь нь болдог. Сайн хайр халамжинд дуртай. Ихэнх хонинууд хариуцлагагүй, тэднийг гэрт нь байлгах тун хэцүү. Хониныхон суурьтай, хатуужилтай байх хүч дутмаг тул бодлоготой эхнэр хэрэгтэй. Хониныхонд тохирох сайн хос- Үхэр, Ихэр, Нум, Загас. Мэлхий таарамжгүй, Жинлүүр, Матартай хуучинсаг үзлийн улмаас тохирохгүй.

Үхэр

Түүнд яг л амьсгалах мэт дурлах нь ойлгомжтой. Сугар үхрүүдийг удирдах ба залуудаа тэд олон ч хайр дурлалын асуудалтай учирна. Тэд сайхан сэтгэлтэй, дур булаам. Тэдэнд хайр дурлал гэхээсээ гэрлэлт илүү чухал. Үхрийн ордны эмэгтэйчүүд зан төлөвийн хувьд хөнгөн, тааламжтай, туршлагатай, хосоо нарийн сонгодог. Ихэнх нь нөхөртөө амтат хоол, хайр энэрэл, гэрийн сайн эзэгтэйг санал болгох ба материаллаг болон ёс суртахууны талаар юу ч нэхдэггүй. Үхрийн ордны эрчүүд ерөнхийдөө төгс нөхрүүд. Тэд итгэлтэй, найдвартай, өгөөмөр сэтгэлтэй, гэрсэг, өөрийн гэртээ, эзэн байх дуртай. Үхрүүд тачаангуй, төгс эцэг эх, даруухан царайны цаана шуурга мэт авир нуугдаж байдаг. Үхрүүд сэтгэл хөдлөлөө барьж чаддаг, хар төрөх, хардах сэтгэлээ ил гаргадаггүй. Сайн хос болох нь Ихэр, Мэлхий, Загас, Охин, ялангуяа Хонь, Матартай сайн зохицно. Арслан, Хилэнцтэй сөргөлдөнө. Хумхтай харилцаа бүр тохирохгүй.

Ихэр

Тэдний хайрын уриа “Илүү их байх тусмаа сайн”. Хайр тэдний хувьд тоглоом. Хүсэл нь өөрийгөө илэрхийлэх, хайр дурлалын асуудалд хийсвэр сэтгэлгээгээр ханддаг. Сээтэгнэж ялалтанд хүрэх дуртай. Ихрүүд заримдаа амьдралд сэтгэл хангалуун бус байдаг. Ихрийн ордны эмэгтэйчүүд халуухан, эмэгтэйлэг, заримдаа үнэхээр үзэсгэлэнтэй байдаг. Тэд соёлтой, цэцэн мэргэн, гэр бүлсэг гэхээсээ илүүтэй сайхан байхыг эрмэлздэг, гэрээ тохилог, орчин үеийн байлгах дуртай. Ихрийн ордны эрэгтэйчүүд хөгжил дэвшил, сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлздэг. Тэд зугаалах, сээтэгнэх дуртай. Гэвч хааяа л энэ үйлдлийг хийдэг. Тэд гэр бүлээ үнэлдэг. Эхнэрийнхээ үргэлжийн дарамт, уур уцаарыг тэвчдэггүй. Таарах хос нь Мэлхий, Арслан, Жинлүүр, Хумх, Хонь, Үхэр. Охин, Нум, Загасныхантай тохирохгүй.

Мэлхий

Хайр дурлалгүй бол амьдрал хоосон болно. Энэрэнгүй, өглөгч. Хайр дурлалаас болж хоолноос гарч, нойргүйддэг. Хүйтэн, хуурамч төрх гаргаж чаддаг. Гэхдээ бас яг тийм биш юм. Хувийн шаардлагаасаа болоод хайраа олоход хүндрэлтэй байна. Дурлавал он удаан жилийг өнгөрөөнө.

Мэлхий- төгс, үнэнч хань, гэрийн сайн эзэгтэй, ээж болдог. Нөхөртэй бус хүүхдүүддээ илүү хайртай. Мэлхийн эрчүүд хичнээн өөрөө сайн бэлтгэдэг байсан ч сайн гал тогоо, өөрт нь үзүүлэх халамжинд дуртай. Гэрийн эр хүн зөөлөн, сайхан сэтгэлтэй, үлгэх жишээ ч нөхөр. Мэлхийнүүд эрт насандаа бараг гэрлэхгүй, яагаад гэвэл эхтэйгээ хэт их холбоотой байдаг. Тэд хартай. Арслан, Охин, Хилэнц, Загас, Үхрийн ордныхонтой тохиромжтой. Харин Жинлүүр, Матар, Хонины ордтой таарахгүй.

Арслан

Арслангийн хувьд хайр дурлал гэдэг амьдрал. Тэд дэврүүн сэтгэлтэй, хүндэтгэл бишрэлээр цангаж байдаг. Хайрынхаа төлөө ямар ч хил хязгаарыг давахад бэлэн байдаг. Арслангийн ордны эмэгтэйчүүд тачаангуй, дур булаам. Арслангийн ордны эмэгтэй эхнэрийн хувьд жинхэнэ үнэт чулуу. Тэд хариуцлагатай, сайн эзэгтэй, гадаад төрхөндөө анхаарал тавьдаг, илүү их анхаарал тавихыг шаарддаг. Эмэгтэй арслангууд үнэнч нөхрийг хайдаг. Эрэгтэй арслангууд өөгүй дурлагчид: дүрэлзсэн, чадварлаг, гар султай, бэлэг өгөх дуртай, хянамгай. Арслангийн эсрэг зогсох хүн тун хэцүү. Уян сэтгэлтэй, цэцэг, хайрын захианд дуртай. Эрэгтэй арслангууд өгөөмөр сэтгэлтэй, бас хартай. Тохиромжтой хос нь Арслан, Жинлүүр, Мэлхий, Нум, Хонь, Ихэр. Харилцаа нь хүйтэн хөндий байх нь Хумх, Үхэр.

Охин

Хамгийн ойлгомжгүй орд. Охин хос бас хоёрдмол санаатай. Нэг талаасаа хүйтэн хөндий, нөгөө талаасаа сэтгэгдэл татам. Хүйтэн хөндий байдал нь хуурамч. Грета Гарбо охины ордны зан төлөвийг ”Би ганцаараа баймаар байна” гэдэг өгүүлбэрээр тайлбарласан байдаг. Охин шүүмжлэлээс эмээдэг, буруу ойлголт төрүүлэхээс айдаг. Хэт мэдрэмхий, охины ордны эмэгтэйчүүд сайхан эхнэр болох ба хурц ухаантай, найдвартай байдаг. Эрэгтэй охины ордныхон өөрийн эрүүл мэнд, гэрийнхээ цэвэр байдалд анхаарал тавьдаг. Охины ордныхон Хилэнц, Загасыг бодвол гэр бүлийн сексийн амьдралыг илүү сонирхох ба ханьдаа илүү анхаарал тавина. Хайр дурлалын явдалд орооцолдох, хүчилсэн хайр нэхсэн хос тэдэнд хэрэггүй. Тэднийг хүндлэх хүн л хэрэгтэй. Тэд тархинаасаа ясаа хүртэл өөдрөг үзэлтэн нэгэн. Охин нь Жинлүүр, Матар, Хилэнц, Үхэр, Мэлхий, Арслангийн ордныхонтой аз жаргалтай байна. Нум, Загас, Ихэртэй таарамжгүй.

Жинлүүр

Дур булаам , царайлаг, анхны харцаар л дурлаж болно, тэд хайрыг учрыг мэддэг. Жинлүүрийнхэн тэдний мэдрэмжийг үнэлбэл аз жаргалтай байдаг. Тэд хайр дурлалынхаа талаар ямар нэгэн дурсамж үлдээх дуртай. Эмэгтэй жинлүүрүүд эмэгтэйлэг, тэднийг магтахад дуртай. Жинлүүр гэрлэлтийн ордны орд, эрт гэрлэх ба бат бөх гэр бүлийг бий болгоно. Тэд сайхан гэргий, ээж болдог. Эрчүүд нь хайр дурлалын томоохон мэргэжилтнүүд. Тэдэнд гоонь эрийн амьдрал таалагддаг. Жинлүүрүүд хөгжим, урлаг, нийгмийн амьдралд дуртай. Тэд хайр, анхаарал халамж, амар тайвныг шаарддаг. Нум, Хумх, Арслан, Охины ордтой тохирно. Харин Матар, Хониныхонд дургүй.

Хилэнц

Эрчтэй, яг соронзон мэт татах нөлөөтэй. Тэднийг сексийн хаан гэж нэрлэх ба гэрлэхдээ эз турших ба тэгснээрээ аз жаргалтай гэр бүлийг бий болгож мэдэх юм. Хилэнцийнхэн хөнгөн сээтэгнэлд дургүй. Дурлалд бүхий л зүрх сэтгэлээ зориулах ба нээлттэй, худалч хүмүүсийг ялгаж мэдэрдэг. Хосоо сонгохдоо хааяа алдах тохиолдол байдаг. Аз жаргалгүй гэр бүлээс болж хэрцгий, өшөө авагч болдог. Эмэгтэй хилэнцүүд хүсэл тэмүүлэлтэй, мэдрэмжтэй. Золиос гаргахад ч бэлэн байдаг. Эрэгтэй хилэнцүүд гэр бүлдээ хайртай, гэвч шулуун хувиа хичээсэн байх талтай. Хэрвээ та Хилэнцэд хайр дурлалаа өгсөн бол тэд бодлоо хуваалцах дургүы гэдгиыг санаарай. Тэд өмчлөгч бас хартай. Түүний хажууд сээтэгнэж болохгүй, тэд хууралтыг өршөөхгүй. Нум, Матар, Жинлүүртэй таарамжтай. Хумхыг үзэн ядна, Үхэртай таарамж муутай.

Нум

Гоонь эрийн тэмдэг. Нум өгөөмөр сэтгэлтэй, нэгдэж, нийтэч. Тэд хайр дурлалд нээлттэй бас хүмүүсийн сайн зан чанарт идгэвэг. Хааяа өмчлөгч хартай болдог. Нумынхны хувьд азгүй гэрлэлт нь ховорхон тохиолдол. Нумын ордны эхнэрүүд үнэнч биш гэхдээ үргэлж сайн найз, зочломтгой эзэгтэй байдаг. Тэд эрх чөлөөтэй байгаа цагтаа аз жаргалтай. Түүнд хартай нөхөр хэрэггүй. Эрхтэй нумынхан ихийг хийх бөгөөд тэдний шаардлага өндөр. Тэд ан хийх дуртай, орой болтол ажил дээрээ суудаг. Нумд эрх чөлөөг олгох, түүний сонирхолыг хуваалцах эхнэр хэрэгтэй. Нум шүүмжлэл, ёс суртхуунгүй байдлыг тэвчдэггүй. Арслан, Матар, Хонь, Жинлүүр, Хилэнцтэй тохирно. Загас, Охин, Ихэрүүдэд дургүй.

Матар

Оройхон хөгшрөнө. Түүний дур булаам байдал хөгшрөлтөөс хамгаална. Тэд бүх зүйлд бүр хайр дурлалд ч туршлагатай. Олон ч хайр дурлалын явдал байх ба хүч хөдөлмөр гарган дурлана. Тэрээр шүүмжлэгч гэхдээ түүни сонголт үргэлж амжилттай байдаг. Ганцаардлыг тэвчдэггүй. Эмэгтэй матаруудад дур булаам байдал, зусардалт тийм ч чухал бус. Тэд нөлөө бүхий туршлагатай эр нөхөртэй болохыг эрмэлздэг. Эрэгтэй матарууд найдвартай, үргэлж гэртээ өөрийн засаглалыг тогтоохыг хичээдэг. Тэд хүч хөдөлмөр гарган мэдрэмжээ илэрхийлдэг. Романтик ямар нэгэн дохио өгөх явдал тэдэнд байхгүй. Дуу цөөнтэй, тэднээс магтаал сайшаалын үг сонсохгүй. Эрэгтэй матаруудын ихэнх нь гэр бүлийг юу тогтоож байгаагаар дүрсэлдэг бол эмэгтэй матарууд ямар хоол бэлтгэж гэрээ цэвэрлэж байгаагаар төсөөлдөг. Матарууд туйлбартай байх өндөр шаардлагатай. Тэд харамч, мөнгөө хадгалдаг. Ямар нэгэн хувцас, хунарт үрэлгэн зан гаргах дургүй. Хумх, Үхэр, Загас, Охин, Хилэнц, Нумтай зохьцоно. Хонь, Мэлхий, Жинлүүртэй хүндхэн байна.

Хумх

Хоосон мөрөөдөгч, янаг амрагийн явдал гэхээсээ үндэслэлийг нь илүүд сонирходог. Хайр дурлалд нэг л хайр гэсэн бодлоор итгэлтэй бас тогтвортой байдаг. Тэдэнтэй найзлахад тааламжтай. Найз нөхөд нь нийгмийн олон давхаргын төлөөллүүд байдаг. Хосоо болгоомжтой сонгох ба шаардлага нь өндөр. Хүчтэй чадалтай оюун ухаанд дуртай. Хумх тал бүрийн мэдлэгтэй, сонирхолтой бас олон талт амьдралыг өрнүүлнэ. Хайр дурлал түүний хувьд цорын ганц сэтгэлийн илэрхийлэл биш. Тэрээр тохиролцоонд амархан хүрдэг ба харгүй нэгэн. Хумхад ижил сонирхолтой түүнийг үнэлдэг хань хэрэгтэй. Загас, Хонь, Ихэр, Жинлүүр, Нум, Матартай сайн зохьцоно. Хилэнцтэй хардалт бий болно. Арслан хэтэрхий их хайр шаардах болно.

Загас

Хайр дурлалын төлөө төрсөн. Тачаангуй, чадварлаг нэгэн. Хайрыг бие бялдарын болон сэтгэл оюуны хувьд сайн мэддэг, өндөр шаардлагатай, амархан эмзэглэдэг. Болгоомжгүй хэлсэн үг галыг унтрааж мэднэ. Эмэгтэй загаснууд зүс царайны хувьд сүр жавхлантай. Эрчүүдыг ойлгох, хайрлах чадвараараа тэдний зүрхийг уяраана. Үргэлж эр нөхөрт гарцгаадаг. Загасны ордны эхнэрүүд итгэлтэй, нөхөрүүдийн хувьд тэдний гэр диваажин л гэсэн үг. Эрэгтэй загаснууд хаягдах вий гэсэн айдсаасаа болж мэдрэмтгий бус болдог. Загас сайн нөхөр, амьдрал тэр чигээрээ бал сар мэт байж болно. Тэд өглөгч, өөрийн ханиа тахин шүтнэ. Хонь, Үхэр, Мэлхий, Хилэнц, Матар, Хумхтай таарамжтай. Охин, ихэрүүдэд дургүй.

Monday, August 13, 2012

Баярлалаа Аав Ээж 2 минь Хайртай шүү

Хүн болж төрөх гэдэг агуу их хувь тавьлан . Хүн болох аз нь зүүний үзүүр дээрээс шуудай будаа асгахад зүүний үзүүр дээр будаа тогтвол тэр хүн болох хувь зохиол хэмээн
 зүйрлэж ярьдаг.
 Үнэхээр ч гайхалтай.
 Би ийм л азтай хүн дээ 

~ Аав ээждээ дэндүү их хайртай. Энэ хорвоо дээр төрүүлж өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэнд нь хязгааргүй их Баярлалаж явдаг шүү Та 2ынхоо охин болж төрсөн минь миний хамгийн том АЗ.  
Бүүвэйн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь уяхан байдагийм ээжээ
Бүлээн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдагийм ааваа

Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээн байдагийм ээжээ

Бүүвэйн залбирал ивээж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдаг ийм ааваа
Мөчөөн тэнцүүлж өндийж, хөлд орохын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижии минь 
Мөрөө цувуулж тамгалан  хүн болохын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь 
 Өөдөө тэмүүлэн өндийж,босч зогсохын цагт
Өөрөөс нь дутуугүй баярлаж дэм өгсөн аав минь 
Өсөхийн заяанд тэмүүлэн хүн болохын цагт
Өргөн хорвоог мэдрүүлж ухаан суулгасан аав минь 
Та 2тоо хайртай


МИНИЙ БУРХАД МИНЬ ЭРҮҮЛ ЭНХ УРТ УДААН НАСЛААРАЙ ДЭНДҮҮ ИХ ХАЙРТАЙ ШҮҮ ~ 
Охин нь Итгэлийг нь алдахгүй зөв хүн болж сайхан амьдарнаа. 

Бас Бүх Найзууддаа баярлаж явдаг шүү Хайртай шүү та нартаа ♥ ♥ ♥



Sunday, August 12, 2012

Хуурамч сэтгэл хулхи зүйл чинь хуурамч хулхи л байдаг байхгүй юу


Одоо бодлоо чөлөөлөх хэрэгтэй байна Заримдаа тархинд орж ирсэн хар мянган бодлуудаасаа залхах юмаа. Ойрд бясалгалдаа ч явсанүй Бясалгалаа ч хийсэнгүй. Бясалгал гэдэг чинь бас их сайхан зүйл шүү дээ Хүнийг арай л өөр болгодог юм шиг санагдаад байдаг юм. Бясалгал шашин эд нар сурж байгаа мэргэжлээс илүү сонирхол татаад байдаг юмаа сонин :P .

Маргааш юу болохыг мэдэхгүй юм чинь хүн өнөөдрөөрөө амьдрах хэрэгтэй гэдэгтэй санал нэг их нийлээд байдаггүй юмаа . Өнөөдрөө ч алс ирээдүйгээ ч тооцоолж бодож байх хэрэгтэй шд Хүн юу тарина түүнийгээ л хураадаг Би төмс таривал төмс л хураана  Лууван эсвэл манжин хураана гэж хэззз ч байхгүй Үүнтэй адил Би хүнд муу санаж муу зүйл хийвэл  Энэ бүгд маань эргээд надад, надад биш юмаа гэхэд гэр бүл үр хүүхдэд маань сөргөөр нөлөөлнө. Яг л өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг . Сайн явах санааных  хүнд чадвал туслаад чадахгүй бол гай болихгүй юм сан гэж их л хичээж явнадаа. Зарим хүмүүс ч ойлгох биш дээ Ойлгуулах албагүй ч гомдмоор хүмүүс бас байх юмөө.
 МИНИЙ ТАЛААР ҮНЭНИЙГ ЯРИХГҮЙ ЮМАА ГЭХЭД ЯДАЖ ХУДЛАА БИТГИЙ ЯРЬЖ ЯВААЧ ЗАРИМ НЭГ НӨХДҮҮДЭЭ!!!

Аль болох хатуу үг хэлж хүн гомдоохгүй байя  гээд дуугай байх тусам давраад л....За яахав ганц л амьдрана Амьддаа л бие биенийгээ хайрлахгүй бол гэж өөрийгөө аргадах юм даа.
Уг нь Зөв амьдрах гэж хичээж л байна.

Өө тийн юу тарина түүнийгээ хураана гэж ярисных Би лав гэр бүл салгаж сарниулж байж өөрийн аз жаргалаа бүтээж буй хүмүүсд үнэн дургүй ээ Би өөрөө эмэгтэй хүн гэр бүлтэй болно Миний нөхөр үр хүүхдээ хаяад явбал надад ямар байх нь ойлгомжтой шүү дээ Эрчүүд ч гэсэн эхнэр нь өөр зөлуутай болчоод янз бүр болоод явбал ямар байх уу
 Зарим нэг гэр бүлтэй бүсгүйчүүд залуучууд өөр доогуур дээгүүр зүйлд биш тархиндаа захирагдаж амьдармаар байгаа юм. Өчигдөр Стар тв нэр нь юуч билээ дээ нэг сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг нэвтрүүлэг үзэж байтал 2 бүсгүй утсаар зөвлөгөө авах гэж залгалаа  2уулаа нас 25 26 орчим 2,2 хүүхэдтэй Гэтэл нөхрүүд нь хэд хоногоор алга болчихдог өөр хүүхнүүд залгаж бариад байдаг Тээд явж явж шалдаа буухаараа хүрээд ирдэг. Уучил хайраа нтр гэж гуйж уйлж унжих нь холгүй юм болчихоод ахиад хэд хоноод давтагддаг аль жирэмсэн байхаас нь л ингэж байсан одоо 2дахь хүүхэд нь гарчаад байхад засраагүй л байна  гэх юм Сураг сонсоод ажиглаад байхад ийм зүйл дэндүү их юм.
Яагаад? Та тийм урт наслах юм уу? Яагаад өөрийгөө удирдаад энэ богинохон амьдралыг хамт туулъя гэж сонгосон хүнээ гомдоогоод яваад байгаан бэ? Таны хийсэн үйлдэл бүрт эргээд ямар нэгэн байдлаар хариу чинь ирнэ ш дээ. Боловсролтой мэдлэгтэй мундаг хүн юмаа гэж байтал тэр хүндлэлийг навс унагаах юм Зарим нэг хүмүүс. Сайн зүйл хийгээд явбал сайхан л амьдарна ш дээ.

Үнэхээр ойлгохгүй юм. Ийм болохоор эрэгтэй хүмүүсд итгэх итгэл үнэлэх үнэлэмж буураад байна ш д

Аливаа зүйлд тоо тийм чухал юм уу? Миний хувьд чанар чухал. Хуурамч сэтгэл, хулхи зүйл чинь хуурамч хулхи л байдаг байхгүй юу .Энгийн найз нөхөдөөрөө уулзах бол өөр шүү дээ. Гэтэл Болсон болоогүй уулзья учрая гэсэн болгонтой ууулзаж учирч яваад байвал энэ амьдрал биш биз дээ./ хэдэн болдоггүй хүмүүсийг хэлж байгаам шүү/
Үнэхээр таарч тохирохгүй бол салахаас яахав. Ямар нийлүүлээд цавуудсан биш

Гэхдээ хавийн амьтантай уулзаж учраад янз бүр болоод байвал бас хэцүү юм аа тээ
 Зарим нэг хүмүүсийг гайхах л юм....Чамд ямар хамаатай юм миний амьдрал гэнэ биз дээ бодвол

Ерөнхий санаа нь бол чин сэтгэлээсээ аль болох зөв зүйл хийж зөв амьдарьцгаая. Бид чинь цөөхүүлээ шүү дээ Одоо биш юмаа гэхэд ирээдүйд сайхан амьдрах амьдралын чинь эхлэл юм Үр хүүхэд хойч үедээ сайхан түүх ирээдүй бүтээх нь бидний үүрэг гэх гэсэн юм....

за за унтаж амръя Зөвхөн миний бодол таалагдахгүй байж болно Элдэв шүүмж хэрэггүй ээ Дүүрсэн хэрэг Алдсан ч оносон ч  өөрийнхөөрөө энэ бодлууд минь өөрчлөгдөхгүй ээ

Зиа ойрд блогоороо орсонгүй их  удлаа Ганцаардах үед мнь хамгийн их хань болдог зүйл минь миний блог. Сэтгэл санаа тавгүй үедээ хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцаж ярилцаж чадахгүй зүйлээ блогтоо бичээд хадгалчихдаг. Хүмүүсд харагдахгүйгээр.
Тэр үед жаахан ч гэсэн сэтгэл уужраад сайхан болчихдог юм. Блогоо Зөндөө санаж ээ
Ойрд сэтгэл нэг л тийм байна Өөрөө ч учраа олох юм алга Яг яагаад, яах гээд , юу хүсээд байгаагаа мэдэхгүй байна .






~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~