Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, May 3, 2012

ӨӨРИЙГӨӨ ДАЙЧИЛ!


Ялагдаа ялалт болгон хувиргах таван үндсэн зарчим
1. Амжилтанд хүрэхийн тулд алдаагаа судал. Алдсан үедээ үүнээсээ сургамж ав, тэгээд дараагийн удаад ял.
2. Өөрийгөө бүтээлч байдлаар шүүмжлэх зүрх зоригтой бай. Алдаа сул талуудаа судлан тодорхойлж , засаж залруул. Энэ нь таныг мэргэжлийн түвшинд хүргэх болно.
3. Хувь заяаагаа буруутгахаа боль. Саад бэрхшээл, асуудал бүхэнд алдаагаа ол, юун дээр алдсанаа мэдэж бай. Хувь заяагаа буруутгаснаар хэн хэзээ ч юунд ч хүрч байгаагүйг бүү тартаарай.
4. Оролдлоготой байхын зэрэгцээ туршилт хийдэг бай. Гол зорилгоосоо хараагаа бүү салга, гэхдээ толгойгоороо битги хана мөргөөд бай. Шинэ аргуудыг туршаад үз. Туршилт хий.
5. Нөхцөл байдал бүхэн өөрийн гэсэн сайн талтай гэдгийг бүү март. Түүнийг нь ол. Сайн талыг нь олж харвал зориг чинь мохохгүй. Ялагдал гэдэг бол бодол санааны зөвхөн тэр үеийн л төлөв байдал юм. Гуч хоногийн хөгжлийн төлөвлөгөө Өнөөдрөөс эхлээд........нийг хүртэл хийх зүйл Энэ зуршлаасаа салах /саналууд/
a) Ажлаа хойш тавих
b) Өөдрөг биш хүмүүстэй ярилцах
c) Өдөрт нэг цагаас илүү телевиз үзэх
d) Хов жив хөөцөлдөх Энэ зуршлуудыг хэвшүүлэх/саналууд/
a) Өглөө бүр гадаад төрх байдалдаа санаа тавих цаг гаргах
b) Дараагийн өдөр хийх зүйлээ өмнөх орой нь төлөвлөх
c) Боломж гарах бүрт хүмүүсийг сайшаах Ажил дээрээ ашиг тустай зүйл хийх
a) Удирдлагад тань ажиллаж байгаа хүмүүсийг илүү хөгжүүлэх
b) Байгууллагынхаа тухай улам их зүйл мэддэг болох /юу хийдэг, ямар хүмүүст үйлчилдэг гэх зэрэг/
c) Байгууллагын илүү үр өгөөжтэй ажиллахад нь тус болох гурван санал гаргах Гэр бүлдээ зориулж ашиг тустай зүйл хийх/ саналууд/
a) Өнөөг хүртэл хайхарч байгаагүй, гэр бүлийн хүнийхээ хийдэг зүйлсийг магтах b) Долоо хоногт нэг удаа гэрийнхэнтэйгээ онцгой ямар нэгэн зүйл хийх
c) Өдөрт нэг цагийг тэр чигээр нь гэрийнхэндээ зориулах Оюунаа дараах чиглэлүүдэд хөгжүүлэх /саналууд/
a) Долоо хоногт нэг хоёр цагийг мэргэжлийн сэтгүүл уншихад зориулах
b) Өөрийгөө хөгжүүлэх номуудыг унших
c) Дөрвөн шинэ найзтай болох
d) Өдөрт хагас цагийг чимээгүй нам тайван орчинд, саад болох зүйлгүйгээр бодож сэтгэхэд зориулах
1. Юу хүсч байгаагаа тодорхой мэддэг бай. Урт хугацааны зорилгоо тодорхойл. Арван жилийн дараа ямар байхаа нүдэндээ харагдтал төсөөл.
2. Нэг жилийн төлөвлөгөө хийгээд түүнийгээ бич. Амьдрал тань аз нь мэдэг гээд орхиж болохооргүй чухал шүү дээ. Ажилдаа , гэртээ, орчиндоо хийх гэж хүсч байгаа бүхнээ эхлээд цаасан дээр буулга.
3. Хүсэл мөрөөдөлдөө сэтгэл санаагаа төвлөрүүл. Илүү их эрч хүч олж авахын тулд зорилгуудаа тодорхойл. Та зорилгуудаа тодорхойлсон үедээ амьдралаас жинхэнэ таашаал авч эхлэх болно.
4. Гол зорилгууд тань таныг чиглүүлэг. Зорилгодоо төвлөрвөл, түүнд хүрэхийн тулд дандаа зөв шийдвэр гаргаж байгаагаа та харах болно.
5. Зорилгодоо алхам алхмаар ойрт. Хийдэг ажил бүхнээ ач холбогдолгүй жижиг зүйл мэт харагдаж байгаа ч гэсэн тус тусдаа зорилго руу тань чиглэсэн нэг алхам гэж бод.
6. Өдөр тутмын төлөвлөгөө боловсруул. Өдөр тутмын зорилгууд үр дүнд заавал хүргэдэг.
7. Өөөр хувилбаруудыг хэрэглэ. Өөр хувилбар гэдэг бол зорилгодоо өөр замаар хүрэх гэсэн үг бөгөөд энэ нхэзээ ч зорилгоосоо няцах гэсэн утгыг илэрхийлэхгүй. 8. Өөртөө хөрөнгө оруулалт хий. Оюунаа тэлэх , хүч чадлаа, үр өгөөжөө өсгөх зүйлсийг худалдаж ав. Боловсролдоо хөрөнгө оруулалт хий. Санаа өдөөгчдөд хөрөнгө оруулалт хий.

Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:
http://ask.banjig.net/advice-2227.html

Wednesday, May 2, 2012

Өөрийгөө хөгжүүлэх 24 практик арга


Та өсөж дэвшихийг хүсдэг үү? Өөрийгөө байнга хөгжүүлж, минут бүрийг үр бүтээлтэй байлгахыг хүсдэг үү? Тэгвэл энэ зөвлөгөөг тийм хүмүүст зориулж байна.Эдгээрийг хэрэгжүүлээд өсөж дээшлээрэй.
1.    Өдөр бүр ном унш. Ном бол хүний тархийг задалж, амьдралыг дүгнэх, анализ хийх чадварыг өгдөг. Их юм унших тусам тархинд байх мэдлэг тэлэхээс гадна таны бүх мэдлэг системчилэгдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл мэдээлэл цогц бүрэлдэх юм.
2.    Шинэ хэл сур. Шинэ хэл сурна гэдэг шинэ соёлтой танилцаж байгаа хэрэг билээ.
3.    Шинэ хоббитой бол. Нэг хэвийн дадал болсон зүйлсээсээ гадна шинэ зүйлийг сонирхож эхэл. Спорт, хөгжим юу ч байж болно. Шинэ зүйл сурах, шинэ ур чадвар эзэмших нь бие болоод сэтгэлийг өөрөөр сэтгэхийг шаарддаг.
4.    Шинэ курсэд бүртгүүл. Танд хамрагдахыг хүсдэг курс, дамжаа бий юу? Энэ бол цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх боломж. Урт хугацаатай байх албагүй. Хамгийн гол нь танд гоё  дурсамж, сайн туршлага үлдээх ёстой юм.
5.    Айдсаа ялан дийл. Хүн бүрт айдас бий. Тодорхой бус байдлаас үүссэн айдас, олны өмнө үг хэлэхээс айсан айдас, эрсдэл хийхээс айх гээд энэ бүх айдас биднийг өсөж дэвшихэд саад хийсээр байдаг.
6.    Ур чадвараа дүгнэ. Хүн бүр аливаа зүйлд өөр өөр ур чадвартай байдаг. Харин бүх талбар дахь ур чадвараа дээшлүүл. Өөрөөр хэлбэл бүх зүйлд төгс болох гэж хичээ.
7.    Эрт бос. Эрт босож сур. Бүтээлч хүн хэзээд үд хүртэл унтдаггүй.
8.    Дасгал тогтмол хий. Идэвхтэй амьдрал зөвхөн хичээл, ажил бус бас идэвхтэй дасгал хөдөлгөөнийг шаарддаг. Тэгэхээр долоо хоногт 1-2 удаа спортоор хичээллэх эсвэл дасгал хийж байх хэрэгтэй.

9.    Өөрийн ирээдүйн амьдралаа төлөвлөж бич. Ирээдүйд хэн болохыг хүсэж байгаа, 5 жилийн дараа хаана байх, хэдэн төгрөгний орлого хүсэж байгаа гээд бүгдийг бичиж төлөвлөх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ байнга харж, түүндээ хэрхэн хүрэх талаар бодож төлөвлөж байх хэрэгтэй.
10.    Дасал болсон газраасаа холд. Жинхэнэ үр дүн хүнд хөдөлмөрийн дүнд бий болдог. Амар тайван газар хүн хөгжиж дэвших нь ховор. Тиймээс ямар нэг өөр зүйлсийг хий. Огт очиж үзээгүй газар оч.
11.    Өөрийгөө сорь. Өрсөлдөөн, сорилт хүнийг хатуужуулдаг. Хэл сурч байгаа бол сард хэдэн шинэ үг сурч чадахаа хар. Хэрвээ турах гэж байгаа бол сард хэдэн хил хасаж чадахаа үз.
12.    Бусдын бодлыг сонс. Хүн өөрийн дутагдалаа харж чаддаггүй. Харин бидний дутагдалыг хөндлөнгийн хүн хамгаас сайн олж хардаг билээ. Тиймээс үе үе өөрийн талаарх бусдын бодлыг сонсож бай.
13.    Хийх ажлын төлөвлөгөө гаргаж сур. Төлөвлөгөөгүйгээр ажиллах нь заримдаа их зүйлийг амжуулахад хүргэдэг ч ихэнх тохиолдолд үр бүтээл муутай байдаг. Өдөр бүр орой унтахаасаа өмнө эсвэл ажил тарахын өмнөхөн маргааш хийж амжуулах ажлын төлөвлөгөөнүүдээ гаргаж занш. Харин тэрхүү төлөвлөгөөгөө аль болох шахуу, үр бүтээлтэй байхаар төлөвлө. Хамгийн гол нь төлөвлөгөөний дагуу ажиллах нь гол нь гэдгийг санаарай.
14.    Өөрийн сул талаа зас. Хүн бүрт сул тал гэж байдаг. Өөрийн сул талуудаа жагсааж бичээд эхнээс нь ажиллаж эхэл. Ямар сул талаа хэрхэн засах талаар төлөвлөгөө гарга. Харин хэсэг хугацааны дараа та цоо шинэ хүн болсон байх болно.
15.    Таныг гайхашруулдаг хүмүүсээс суралц. Таныг хэн гайхашруулдаг вэ? Тэдэнд таны бас өөртөө эзэмшихийг хүссэн ур чадвар байгаа. Тэгвэл яг чухам ямар зан чанар нь таныг гайхашруулаад байна вэ? Та хэрхэн тэрхүү чадварыг эзэмших вэ?
16.    Муу зуршилаасаа сал.
17.    Шинэ зуршилтай бол. Эрт босох, ном унших, өдөр бүр шинэ үг сурах, өдөр бүр шинэ найзтай болох гээд өөрт хэрэгтэй шинэ зуршилыг өөртөө хэвшүүл. Зөв хэвшил хүний амжилтанд ихээхэн нөлөө үзүүлдэг.
18.    Сөрөг хүмүүсээс хол бай. Хаа ч очсон сөрөг энергитэй хүмүүс олон байдаг. Аль болох тэдний хажууд байхаас татгалз.
19.    Хэцүү хүмүүстэй харьцаж сур. Хэдий харьцахад хэцүү ч салж болдоггүй хүмүүс гэж байдаг. Жишээ нь ажил дээр, сургууль дээр гэх мэт. Хэдий тэд таны нервийг барж байсан ч тэдний аргыг олж харьцаж сур. Тэдэнтэй харьцаж сурсанаар та ирээдүйд ямар ч хүмүүстэй харьцаж чадна гэсэн үг.
20.    Журнал хөтөл. Журнал хөтлөх нь өөрийгаа хянах сайн арга. Өөрт тохиолдсон явдал, хэрхэн шийдвэр гаргасан, шийдвэр ямар үр дүн дагуулсан, энэ асуудлын талаар 3дагч этгээд ямар үзэл бодолтой байсан гээд өөрийн мэдэж авсан, туршлага суусан зүйлсээ бичиж тэмдэглэх нь таныг тэнцвэртэй байлгахад тусалдаг.
21.    Шатар тоглож сур. Сэтгэхүй хөгжүүлдэг тоглоомуудыг тоглож сурах нь амьдралд хэрэгтэй олон стратегиудыг зааж өгдөг байна.
22.    1 сарыг сорилтын сар болго. Ингээд сарын дотор ямар нэг зорилт тавь. Жишээ нь 5 кг хасах, боть ном уншиж дуусгах гэх мэт.
23.    Өнгөрсөнийг тавьж явуул. Өнгөрсөнд болсон таагүй үйл явдал таныг заримдаа гонсойлгодог уу? Хэрвээ тийм бол яг одоо тэдгээрийг тавьж явуул. Тавьж явуулахгүй бол таныг хойш чангааж, урагшлах замд тань саад хийсээр байх болно. Өнгөрсөнийг мартаад, өөрийгөө уучил.
24.    Өдөрт заавал нэг удаа өөрийгөө хөгжүүлэх нийтлэл, зөвлөгөө уншиж бай.


~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~