Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, July 28, 2011

би явлаа....

Хэлж амжаагүй үгсээ цээжиндээ тээгээд

би явлаа

Хэний ч мэдээгүй хайраа сэтгэлдээ xадгалаад

би явлаа

Хэзээ ч уулзахгүй болзоог зүүдэндээ тогтоогоод

би явлаа

Хээнцэр дэгжин дүрийг чинь зүрхэндээ сийлээд

би явлаа

Сэтгэлийг минь мэдрээсээ гэж нууцхан үнсээд

би явлаа

Сэвгүйхэн яваасай гээд сэмхэн залбираад

би явлаа

Сэмхэн хардаг харцаа чимээгүйхэн нуугаад

би явлаа

Сэвшээ хонгор салхиар нумимсаа арчуулан

би явлаа

Санаандгүй учирч магад гэж өөрийгөө аргадаад

би явлаа

Намайгаа уучлаарай чи минь
Би явлаа….
Үнэнч сэтгэлийн чинь тэр хайрыг
Үзэн ядалт болгон хувиргамааргүй байна.
Үнэхээр надад хэцүү байсан ч
Үнэндээ өөр арга даанч алга!!!
Хэнч хүрээгүй ариухан чамайгаа
Хэнздүүлж орхиод би явлаач
Хэнийх ч болоогүй цэцэгхэн чамайгаа
Хэнэггүйхэн таслаж яасан ч би зүрхлэхгүй.
. хэн бичсэнийг нь сайн мэдэхгүй байна Мэдвэл оруулнаа нэрийг нь

Monday, July 18, 2011

Зэн буддизм


Зэн буддизм нь буддизмийн нэгэн салаа мөчир бөгөөд Хятад, Япон зэрэг орнуудад илүү эрчимтэй хөгжиж, өдгөө барууны орныг байлдан дагуулж байгаа сэтгэлгээний чухал чиглэл юм.
Шагжамүни буюу Бурхан багшийн 28 дахь залгамжлагч шавь Бодхидхарма гэгч гэгээнтэн анх энэтхэгээс Хятадад очиж Зэн анх үүссэн гэсэн түүх байдаг. Хэдийгээр өнөөдөр дэлхийн их олон оронд Зэн буддизм хөгжиж байгаа боловч анх Япон улсад эрчимтэй хөгжиж байсан болохоор нь япон дуудлагаар нь ЗЭН хэмээн олон улсад нэрлэгддэг болсон байна.
Зэн гэдэг үг нь Монгол хэлээр бол Даяан, Солонгосоор Сон, Хятадаар Чань, Виетнамаар харин Тхянь гэх мэтээр нэрлэгддэг байна. Энэ нэршлүүд нь бясалгах гэсэн утгатай самгарьд үгнээс гаралтай.
Зэн-ийн ерөнхий анхан шатны ойлголт гэвэл Элдэв шашны зан үйл хийгээд уламжлал зэргийг шууд дагалгүйгээр гэгээрэлд хүрэх гэсэн утгыг агуулж байдаг. Өөрийн дотоод билгүүн чанарыг хөгжүүлснээр гэгээрэх учиртайг зааж байсан Бурхан багшийн үеээс шууд дамжин ирсэн сургаал гэж мөн ойлгож болно.
Зэн бол амьдралын аахар шаахар зүйлд баригдахгүй, сэтгэлээ хүсэл шунал хийгээд уур хилэнгээр зовоохгүй байж, хязгааргүй эрх чөлөөг жинхэнэ утгаар нь амсаж танихыг урлаг мөн гэж нэгэн алдарт Зэн мастер хэлсэн байдаг. Ер нь гэгээрнэ гэдэг бол аливаа баяр хөөр, айдас, шунал хүсэл, уур хилэнгээс сэтгэлээ бүрэн чөлөөлж туйлыг амар амгаланг олох, түүнийхээ үрээр бүхий л хорвоо ертөнц хоосон чанартайг ухаарч улмаар амьдралын зовлонгоос ангижрахуйн нэр болно. Зэн-ийн бясалгагч хүний нүдээр ертөнцийг харвал сэтгэлгээний ямар нэг загвараас бүр мөсөн татгалзаж, логик дүгнэлт нотолгоо, үгүйсгэл зэргээр оюун ухаанаа хязгаарлахгүйд оршино. Сэтгэлгээг хязгаарлахгүй, логикийн хүрээнд баригдахгүй тэгсэн атлаааль нэг тийш хэлбийж туйлшрахгүй, аливааг байгаагаар нь бодитой, илүү өргөн утгаар нь харна гэдэг эрүүл саруул сэтгэлгээний чухал тал болох нь гарцаагүй шүү дээ.

Зэн буддизм нь үндсэн 2 чиглэл урсгалтай.
1. Ринзай Зэн нь агшин зуурт гэнэт цахилгаан цахих мэт бүхний учрыг ухаарах явц буюу багш нь шавийгаа гэгээрэлд хөтлөн өдөөгч КОАН гэж нэрлэгддэг өвөрмөц хэлцээр дадлагажуулж гэгээрлийн шатанд хүргэдэг арга юм. Энэхүү агшин зуурын гэрлийн гялбаа мэт гэгээрлийн түвшинг САТОРИ гэж нэрэлдэг.
2. Сото Зэн. Энэ урсгал нь хүн анх төрөхдөө л Буддагийн мөн чанартай байдаг ба гагцхүү ахуйн нөхцөл, гадаад ертөнцийн нөлөөнөөс бурханлиг чанараа гээдэг. Тиймээс гэгээрэх арга нь өөрийн дотоодод байгаа үйлийн үр /Санкара/-г бясалгал хийн сууж устгах Випашяна буюу японоор Дазэн бясалгалыг хийдэг ажээ. /Бясалгалын техник маш нарийн тул нуршихгүйн тулд бичилгүй үлдээлээ/ Бясалгал гэдэг бол ямар нэгэн үр дүнд хүрэхийн тулд биш бөгөөд харин бясалгах явц нь өөрөө гэгээрлийн ариун чанарыг агуулж байдаг.
Тиймээс Зэн гэдэг бол дотоод эрх чөлөөний мэдрэмжид нэвтрэхүй юм. Гэхдээ Зэн-г энд миний бичсэн төдийхнөөр дүнэх арга байхгүй. Хэрэв дүгнэгдэг болж байгаа аваас тэр бол үнэндээ Зэн биш юм шүү.

Г.Аюурзана Зэн буддизм-Амьдралаас ангижрахуй

Saturday, July 16, 2011

Ийм хайр байдаг гэдэгт эргэлзэж байна эрэгтэй нь ялангуяа


Сохор охин

~~Охин хараагүй төрсөндөө өөрийгөө үзэн яддаг байв. Өөрийгөө ч гэлтгүй бүхнийг үзэн яддаг байв . Ганцхан сүйт залуугаа л хязгааргүй ихээр хайрлана. Сүйт залуу нь мөн адил бүсгүйг чин сэтгэлээсэй хайрладаг тул асарч халамжилдаг байв. Хараагүй охин “ганцхан удаа ч болов хорвоо ертөнцийг харвал чамтай гэрлэнэ гэж сүйт залуудаа хэлдэг байжээ. нэг өдөр бүсгүйд хэн нэгэн сайхан сэтгэлт хүн 2 нүдээ бэлэглэж ,бүхнийг харж чаддаг болжээ. Сүйт залуу нь түүнээс “ одоо чи бүхнийг харж чаддаг боллоо. Надтай гэрлэнэ биздээ” гэж асууж гэнэ. Бүсгүй сүйт залуугаа өөртэй нь адил сохор нэгэн байсныг хараад үнэхээр цочирджээ. Бүсгүй хараагүй хүнд асар их асрамж шаардагддагийг мэдэх тул насаараа хараагүй хүнтэй амьдрахыг хүссэнгүй . тэгээд түүнтэй гэрлэхээс татгалзжээ. Залуу сүүлд бүсгүйд нэгэн захиа бичив. Захидалд “ хайрт минь чи намайг хайрлаагүй ч гэсэн 2 нүд минь үүрд чамтай хамт байна гэж бодохоор надад сайхан байна” гэсэн байлаа....~~~~

Ммммммм ~~~~~~~Эргэн тойрон орчноо энэ хүмүүсийг ажиглахад ийм агуу хайр эрэгтэй хүнээс гардаг гэдэгт эргэлзжийнэ ........~~~~Аль эсвэл солонгосд ийм байдын болов уу. ~~~~~ Уншаад эрчүүд бүгд л өөрсдийгөө өмөөрөх байх л даа ~~~~Үнэхээр үнэн хайртай юм бол цаг хугацаа л харуулах байх
~ Хэрвээ чи бүсгүй хүн юм бол Өндөр уулын оргил шиг бай Чамаар тоглох нэгэн нь уулын бэлээс буцах болно. Чамд үнэхээр хайртай бол уулын оргил руу мацах болно~ Энэ үг л үнэн дээ Хайртай дуртай ч гэнэ үү хэлж л байдаг. Нүүр өгөхгүй жаахан ажиглахад ихэвчлэн уулын бэлээс буцдаг хэхэ ~ Үнэхээр тийм хайртай дуртай юм бол тэгж алга болох уу ? ~Тэгэхээр ямар нь мэдэгдэж байгаамдөө ~ Энэ нүдээ өгдөг залуу бол үнэхээр үнэн бол сайн л байна Ийм залуус олон байгаасай . Эмэгтэй нь харин өөдгүй зан гаргаждээ стой л хайр даадаггүй ~ / :P / Ийм залууг алддаг ММмм

Би /та / энэ эмэгтэй оронд нь байсан бол яах бол?????
Та эрэгтэйн оронд нь байсан бол яах уу? ???? Ингэж чадаx уу ?

Энэ эрэгтэй шиг ч мэдэхгүймаа ямаотай ч эмэгтэй шиг хүн олон байгаа байгаа байхдөө эр эмгүй .........

Би аль эсвэл ийм агуу хайртай учраагүй болохоор ингэж бодож байгаан болов уу нүдээ өгтлөө хүнд хайртай болсон шиг хүнийг хайрласан шиг ийм агуу хайр аль эсвэл байдын болов уу мммм

БИ зүгээр л жинхэнэ хайраа хүлээдэг харамсдагсанжуу Яадаг ч байсан эхлээд хайртай дуртай надад таалагдаж байна миний найз залуу болооч гэж хэзээ ч миний амнаас гарж байгаагүй гаргах ч гүй гэдгээ л мэджийнэ.

Энэ бүүр яг үнэээн Сая сонжоогоор үзсийн

Танд Хестиа охин тэнгэрийн зан чанараас илүү их байдаг бол та өөрөө өөртэйгөө ярилцах дуртай нэгэн. Ажлын байранд ч, гэрт тань ч таны өөрийн бяцхан ч атугай орон зай байх ёстой хэмээн боддог. Өдрийн хэсэгхэн хугацааг та бодол бясалгалд зориулж оюун санаагаа чөлөөлөн амар тайвныг мэдрэх дуртай. Гэр бол таны хувьд дуу чимээ, стресснээс тусгаарлагдах дулаахан орчин юм. Тиймээс та хэнтэй ч байсан хамаагүй, гэртээ л байвал тохь тухтай, өөрөөрөө байдаг. Та эд баялаг, амжилтын хойноос тэгтлээ улайран тэмцдэггүй. Бусдад хариу нэхэлгүй хамаг хайраа зориулж чаддаг.

Friday, July 15, 2011

ТАРХИНЫ ФИТНЕСС

ТАРХИНЫ ФИТНЕСС

“Боннын” Т Алтангэрэл


Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр Рибүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.

Ингээд үр дүнг харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж, хайр энэрэлийн (эхийн хайр шиг) мэдрэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүүсийнхээс хэд дахин илүү, харин Мингүр Ринбүүчийнх тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхшруултал маш өндөр үзүүлэлт гарчээ. Тархины үйл ажиллагааны ийм өндөр эерэг үзүүлэлтийг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй нь тархи судлалд яах аргагүй онцгой үйл явдал болов. Хамгийн сонирхолтой нь хайр нигүүлсэлийн тухай бодохоо болингуут энгийн хүмүүсийн гамма долгион шууд буурсан бол лам нарынх өндөр түвшингээ удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа.

Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь хүний тархийг өөрчилж, тархины зүүн буюу аз жаргал, амгалан тайван мэдрэмжийг төрүүлдэг хэсгийг хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжсөн тархи нь гадны нөхцөл байдлаас үл хамааран нигүүлсэнгүй, амгалан мэдрэмжээ удаан хадгалж чаддаг нь шинжлэх ухаан, анагаах ухаанд томоохон нээлт болж ТАЙМ сэтгүүл Дэвидсон эрдэмтнийг АНУ-ын 2006 оны онцлох хүнээр шалгаруулж байжээ.

Хүний тархи нь хүүхэд ахуй цагт маш хурдацтай хөгжиж, харин насанд хүрэхэд хөгжил нь бараг зогсдог гэж үзэж байсан үе өнгөрч хүний тархи сэтгэн бодох, сурах, болон зан үйлдлээс хамааран өөрчлөгдөх, улам хөгжих боломжтойг нээсэн нь анагаах ухаан, сэтгэц судлалын чухал ач холбогдолтой болов. Тархи судлалын энэ чиглэлийг невропластик (тархины уян чанар) гэж нэрлэх бөгөөд хүний тархинд тогтсон, дадаж заншсан мэдрэлийн эсийн дохиоллыг (тухайлбал, дургүй хүнээ хараад уурлах, нохой хараад айх г.м) өөрчлөн, өөр төрлийн дохио үүсгэх чадварыг хэлдэг. Оросын Нобелийн шагналт зохиолч Б.Пастернакийн “Живаго эмч” зохиолд гол баатар нь “би ертөнцийг үзэх, танин мэдэх хүний уян, уран чадварт (пластическое восприятие) илүү дуртай” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүн хэдий чинээ зөв бодол, зөв сэтгэлийг үүсгэж байнгын тархины дасгал хийнэ төдий чинээ уур, айдас зэрэг муу сэтгэлээс ангижирч, тэр хүний сэтгэл ханамж, аз жаргалын үзүүлэлт гадны нөхцөл байдлаас үл хамааран маш өндөр түвшинд байж болдог аж. Үүнийг буддын лам нар орчин үеийн шинжлэх ухааны тусламжтайгаар нотолж чадлаа. “Хүмүүс уур уцаар, айдас түгшүүр, муу санаа зэргийг хүнд байнга байдаг, өөрөөр байх аргагүй мэт үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхнээс бүрэн ангижирч амгалан жаргалтай амьдарч болно гэж Далай багш сургасан байдаг. Өөр өөр бусад мэргэжил, шашны хүмүүсээс илүү буддын лам нар Америкийн тархи судлалын эрдэмтдийн анхаарлыг татаж энэхүү туршилтад оролцсон нь чухамдаа буддын номлолын цаана агуу том философи, оюуны хөгжлийн маш өндөр түвшинд хүрэх арга зам байгаатай шууд холбоотой юм. Үүнийг өнөөдөр барууны эрдэмтэд онцгойлон судалж, лам нартай хамтран ажиллахыг хүсч байна. Орчин үеийн шинжлэх ухаан олон талаараа буддын ухаан дахь суурь ойлголтуудтай дүйж, харилцан нотлогдож байгаа талаар Мингүр Ринбүүчи өөрийн саяхан гаргасан номондоо бичжээ. Тэрээр тархи судлалын дэлхийн томоохон эрдэмтэдтэй уулзаж, бясалгал хүний тархинд хэрхэн нөлөөлж байгаа талаар шинжлэх ухааны үндэстэй тайлбарыг хийсэн төдийгүй хоосон чанар ба квантын физик, биологи ба хүний тархины үйл ажиллагаа зэрэг олон чиглэлээр судалж номондоо тусгасан нь барууны орнуудад ихээхэн анхаарал татаж байна.

Чухамдаа яагаад буддын лам нарын тархины үйл ажиллагаа ийм өндөр түвшинд хүрч, тэдний сэтгэл ханамжийн гамма долгион ийм удаан хугацаанд хадгалагдаж, тэр нь эргээд ямар үр нөлөөнд хүргэдэг талаар мэдэх нь буддын ухааныг шүтэж ирсэн монголчууд бидний хувьд маш чухал асуудал юм. Ерөөс хүний амьдралын утга учир зүгээр нэг үр удмаа үлдээх, идэх, унтахдаа бус маш том агуулга зорилготой бөгөөд үүгээрээ адгуус амьтнаас ялгаатай. Энэ ялгааг олон янзаар тайлбарлаж болох ч үндсэн гурван ялгаа нь: нэгдүгээрт, хүн мэдлэг дамжуулах чадвартай, хоёрдугаарт, хүн соёлыг бий болгодог, гуравдугаарт, хүн хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэгт оршиж байна. Ийнхүү үхнэ гэдгээ мэддэг учраас хүн амьдралын утга учрын тухай, амжуулж хийх зүйлийнхээ тухай эргэцүүлж өөрийн гэсэн философитой болдог. Монголчуудын хувьд буддын ухаан нь амьдралын гол философи болсон хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд бид суу билигт хутагт хувилгаадтай, гайхамшигт эрдэм чадалтай лам нартай байсан. Харамсалтай нь өнөөгийн монголчууд оюунлаг амьдралыг эрхэмлэж сэтгэлгээг хөгжүүлэх нийтлэг эрмэлзэл багатай байна. Бид бүхэлдээ хэрэглээ, мөнгө, худал хуурмаг, бухимдалд дийлдэн, явцуу, хязгаарлагдмал, эрх чөлөөгүй байх шиг санагддаг. Иймээс ч ихэнх хүмүүс буддын ухаанд шашин, сүсэг бишрэл талаас нь илүү хандаж, цаад философи, гүн гүнзгий утга агуулгыг нь орхигдуулж, жинхэнэ үр шимийг хүртэж чаддаггүй. Хүн гэж юу юм, би гэж хэн юм, бид яаж үргэлжид жаргалтай байх вэ, яагаад хүн уурладаг, яагаад зовдог, орчлон ертөнцийн мөн чанар юу болох гээд маш олон асуултад хариулах завдалгүй, урсгалаараа амьдардаг. Зөвхөн харагдаж байгаа зүйл төдийг үнэн хэмээж, бодит байдлыг маш явцуу хүрээнд ойлгодогоос хүчирхийлэл, мунхаглал, омог дээрэнгүй, гадуурхал, айдас, шунал зэрэг нь бидний дотор оршиж, хүмүүсийн сэтгэл, үзэл бодол, ёс суртахуун асар бохирджээ. Дээр өгүүлсэнчлэн, үнэндээ хүн амьтнаас ялгарч чадаж байна уу гэж асуумаар санагдах үе олон.

1) Сэтгэлээ танин мэдэхүй
Буддын сургааль нь төгс төгөлдөр сэтгэлээ нээн, танин мэдэхийг онцгойлон авч үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийн сэтгэлийн мөн чанарыг, түүний гайхамшигт хүч чадлыг таньж мэдэх нь буддын сургаалийн цөм бөгөөд ийнхүү өөрийн сэтгэлийг бүрэн таньсан хүнийг гэгээрсэн гэдэг. Хэн бүхэн өөрийгөө ажиглан хэсэгхэн хугацаанд аниргүйд ганцаараа суухад хүний толгойд бодол санаа, сэтгэл хөдлөл буюу эмоци байнга эргэлдэж, нэг нь нөгөөгөөр солигдож, хувирч байдгийг анзаарах биз ээ. Аль нэг бодол санааг онцгойлон анхаарч түүний тухай их бодох тусам тухайн асуудал улам томрох эсвэл бодлууд хоорондоо ямар нэг логик холбоосгүйгээр хүний тархинд орж гаран байхыг ажиглах тусам хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь мөн чанартаа хувирамтгай, бодит бус гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Харин эдгээр хувирамтгай бодол, сэтгэл хөдлөлийн цаана маш хязгааргүй, амгалан оршихуй байдаг нь сэтгэл юм. Сэтгэлийг мэдрэхийн тулд өөрийн амьсгал авах, гаргах дээрээ анхааран төвлөрч, юу ч бодохгүйгээр хэсэг хугацаа болох хэрэгтэй. Хэдий чинээ дасгал хийж, сэтгэлийн гүн рүү нэвтэрч чадна төдий чинээ хэмжээлшгүй амгалан, аз жаргалыг мэдэрч, хязгааргүйг ухаарч болдог.

Үндсэндээ сэтгэл гэдэг нь ийм тийм биет эрхтэн, ийм дүр төрхтэй, энд байрладаг гэхээсээ илүү функци, чадвар, чанар гэж томъёологдох боломжтой. Яг л чих гэхээр сонсох, нүд гэхээр харах гэдэгтэй шууд адилтгах боломжгүйтэй ижил юм. Хүний сэтгэлийг далайтай зүйрлэвэл зохимжтой. Нартай цэлмэг өдөр далайн ус цэнхэртээд амгалан байдаг бол үүлэрхэг бүүдгэр өдөр далай саарал зэвхий харагддаг. Угтаа бол далайн ус нь нэг л янзаараа байгаа шүү дээ. Үүний адилаар сэтгэл нь гаднаа “өнгөө” хувиргаж, хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр байнга өөрчлөгддөг ч сэтгэл нэг л чанартай, тунгалаг юм. Өөр бас нэг жишээ татья. Музей дотор хүүхдээ дагуулан яваа эцэг эх хүүхэддээ музейн үзмэрийн чухал, ач холбогдойг нь гайхан шагшин ярьдаг ч хүүхэд үүнд нь төдийлөн сонирхдоггүй, тэр эцэг эхийнхээ яриаг тайван сонсч үзмэрийг эцэг эх шигээ шүтэн биширдэггүй. Хүүхдийн энэ хиртээгүй амгалан байдлыг сэтгэлтэй зүйрлэж болох юм. Сэтгэлийг ийнхүү нээж мэдрэх нь үгээр илэрхийлэгдэшгүй бөгөөд хязгааргүй. Нэгэнт энэ амгалан, жаргалтай мэдрэмжийг мэдэрч сэтгэлийн мөн чанарыг таньсан тохиолдолд ямарч хувирамтгай орчинд байсан энэ чанараа алдахгүй байж чаддаг аж.

Хүн гэдэг зөвхөн өөрийгөө, өөрийнхөө оршин тогтнолын төлөөх аминчхан бодол, айдаст хязгаарлагдсан амьтан биш юм. Түүний сэтгэлийн мөн чанараар нь харах юм бол тэрээр өөрийгөө хайрлаад зогсохгүй, бусдын хайрлах хязгааргүй их хүчтэй бөгөөд энэ нь хүн бүрт байдаг аж. Гагцхүү бид үүнийгээ хардаггүй, ухаардаггүй. Хүн тогтсон, дадаж заншсан сэтгэлгээнээсээ салдаггүй, юмыг цааш нь нарийн ухаж боддоггүй, би ба бусад, хүсэх эс хүсэх, эзэмших эс эзэмших, халууцах ба даарах зэрэг юмыг сөргөлдүүлэн, хайрцаглан боддог учраас сэтгэлгээ хязгаарлагдмал болдог аж. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нь ихэнхдээ хүний дадал заншил байдаг бөгөөд үүнийг өөрчилж болно гэдгийг сэтгэл зүйчид хэдийнээ баталж, амьдрал дээр хэрэгжүүлдэг. Тухайлбал, архичин, хүчирхийлэгч, хоригдол, дарга, бизнесмен гээд ямарч хүнийг өөрийн тогтсон дадал зуршилаас нь салгахын тулд юмыг өөр өнцгөөс, илүү өргөн хүрээнд ойлгох чадварыг бий болгож, урлаг, спорт зэргээр хичээллүүлэх зэрэг нь сэтгэл зүйн шалгарсан аргууд мөн.


Сэтгэлийн өнгөн талд байгаа энэ хир буртаг, дадал зуршил нь хүнийг өөрийн сэтгэлээ нээж танин мэдэх, тунгалаг чанарыг мэдрэхэд маш том саад болдог. Энэ хир буртагийг угааж, өөрийгөө гадаад шалтгаан нөхцлөөс чөлөөлж, хязгааргүй эрх чөлөөг мэдрэх нь угтаа цаад жам ёсны сэтгэлээ танин мэдсэн гэсэн үг. Үүнийг лам нар, уран бүтээлч хүмүүс илүү ойлгох биз ээ. Мөн чанартаа сэтгэл нь аливаа сайн муу бодол санаа, баяртай эсвэл гунигтай сэтгэл хөдлөлөөс ангид амгалан оршдог. Ямарч хүн амгалан тайван амьдрахыг эрхэмлэж, түүн рүү үргэлж тэмүүлж байдаг нь угтаа хүн өөрийн сэтгэлийн мөн чанар луугаа ойртох гэж, түүн лүгээ төгөлдөр болох гэсэний шинж юм.

Эцэст нь дахин нэг жишээ татья. Нэгэн ядуу хүн өөрийн гэрийн хажууд эрдэнэс баялгаар дүүрэн том авдар байгааг мэдэхгүй олон жилийг өнгөрөөжээ. Нэг өдөр түүнд энэ талаар найз нь хэлж, тэрээр эрдэнэсийг олж, тансаг орд харш, хувцас хунартай болж жигтэйхэн баяжиж гэнээ. Асуулт: хажуудаа эрдэнэсийн авдартай ядуу хүн, тэр баялгаа мэдээд амьдрал ахуйдаа ашиглаж байгаа хүн хоёрын аль нь баян бэ. Аль ч нөхцөлд энэ ядуу хүн баян байжээ, ганц ялгаа нь ядуу хүн өөрийнхөө боломж нөөцийг мэдээгүй олон жилийг өнгөрөөсөн аж. Харин тэр эрдэнэсийн сантай авдрын талаар мэдсэнээс хойш түүний амьдрал өөрчлөгдөж, тэрээр ядуурал гачлангаас ангижирсан. Буддын сургааль ийн өгүүлжээ. Бидний амьдралд үүнтэй яг л ижилхэн зүйл тохиолддог. Бид энэ ядуу хүний адилаар өөрсдийнхөө тухай бараг юу ч мэддэггүй, өөрсдөд байгаа тэр “эрдэнэсийг” нээдэггүй, сохроор амьдарсаар өнгөрдөг нь харамсалтай. Гэтэл тэр эрдэнэ буюу сэтгэлээ нээж чадвал бидний амьдрал маш өөрөөр эргэж амьдралын чанар өөрчлөгдөхсөн.

Эх сурвалж: Цахим өртөө

Wednesday, July 13, 2011

Та бусдад ямар анхны сэтгэгдэл төрүүлдэг вэ?

Сонжоо ер нь их гоё ер нь бол сонжоо зурхай ортой байдаг гэж боддышд Сая өөрийгөө Та бусдад ямар анхны сэтгэгдэл төрүүлдэг вэ? гэсэн сонжоогоор сонжлоо хэхэ
Та анхны сэтгэгдлээрээ л бусдыг гайхшруулдаг Хаа ч байсан хүмүүсийн анхаарлыг татдагт тань гайхах юм алга. Таньтай анх уулзсан ямар ч хүн таны талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг. Та тий ч шулуун үг яриатай биш хирнээ тийм ч албархуу бас биш юм. Хүмүүст анхны уулзалтаар сайн сэтгэгдэл төрүүлнэ гэдэг нь өөртөө итгэх итгэл, зохистой ёс зүйтэй байдлын хослол юм. Харин танд энэ хоёул байна. Хүмүүс таньтай өөрийн тань талаархи сайн үнэлэмж дээрээ тулгуурлаж харьцдаг. Мөн та хэн нэгэн (тийм ч чухал хүн биш байсан ч)-тэй эхний удаа уулзах гэж байгаа бол биеэ авч явах байдал, хувцаслалт зэрэг дээрээ зохих ёсоор анхаардаг. Хүмүүс таны талаар сайнаар бодоосой гэж хүсдэг. Тиймээс та ажлын ярилцлага, анхны болзоо, шинэ найз нөхөдтэй болох тал дээр үргэлж амжилт олдог.

Monday, July 11, 2011

Бясалгал гэж юу вэ?

Хэдийгээр сүүлийн үед бясалгал гэх нэр томьёо нь маш дэлгэрэнгүй болсон боловч, үнэндээ ихэнх хүмүүс бясалгал гэж юу байдгийг үнэн утгаар нь мэддэггүй байна. Зарим хүмүүс бясалгалыг оюун санааны төвлөрөл, менталь үйлдэл гэж бодно. Зарим нь ямар нэгэн таашаал авчирдаг юмыг өөрсдийн оюун санаандаа төсөөлөн бодохыг бясалгал гэнэ гэж бодно. Эдгээр бүх аргуудын эцсийн зорилго нь хүний бодлын тасралтгүй үргэлжилсэн гинжэн хэлхээг намдаах буюу зогсоох үүднээс үүссэн байдаг. Үнэндээ хүний бодлыг зогсоох нь хэцүү зүйл учир хүмүүс жинхэн бясалгалыг зөвхөн орлосоор иржээ. Бясалгал нь бол “бодол үгүй”/хүний бодлоос гадуур болдог үйл явц юм. Энэ нь үйлдэх үйлдэл биш – тусгай мэдлэгийн байдал юм. Бясалгалын байдалд бид байна (нэвтрэн орно), эс үгүй бол тэр байдалд ороогүй, байхгуй байна гэж байна. Мөн бясалгал нь гаднах нөхцлөөс ер хамааралгүй болдог байна. Жишээлбэл: зарим хүн – зарим нэг юм хийж байхдаа, ихэнхдээ өөрийн дуртай зүйлийг хийж байхдаа бясалгалын байдалд орсон байхад– /түүний хийх урлал, ажилах үйлдэл нь тэр хүнд бясалгал болж байхад/, зарим нэг нь уулын оройд очоод, завилан сууж нүдээ анисан байлаа ч бясалгалын байдалд орох байтугай, тэс өөр байдалд байх жишээтэй. Тэгэхлээр энэ амьдрах амьдралд одоо юу болж байна түүнээс хамааралгүйгээр, одоо цагтаа бид бодлоо зогсоосноор бид бясалгалын байдалд орж, үүгээр (одоо болж байгаа) өрнөх амьдралдаа хүн өөртөө тэжээл авч сурах юм байна. (хүн зөвхөн бодол үгүй бясалгалын байдалд байх үед л Байгалын энергийн тэжээл хүнрүү нэвтэрдэг. Үүнийг уншаад та нарт - яаж юм бодохгүй амьдрах юм бэ гэж гайхширал төрөх байх л даа. Хариулт нь бол хэрвээ та бодлоос ангижирч, бодлоо зогсоогоод сурчихвал дараа нь бодох хэрэг гарвал буцаад л юм бодох нь ер хэцүү биш бөгөөд хэвээрээ л юм бодох эргэцүүлэхдээ сайн л байх болно, харин ч бүүр илүү: таны тархи амарсан, бодлоос ангижирсан үед хүний бие махбоди, тархируу байгалын хүч илүү нэвтрэн тархийг тэжээдэг бөгөөд, хүн өөрийнхээ бодох бодохгүйг өөрөө зохицуулж суран, хүн өөрөө өөрийнхээ эзэн, өөрийнхээ багш болдог. Хэрэг гарвал юм бодно, хэрэггүй бол бодол үгүй байдалд орж чаддаг болох болно. Сахадж Йог-йин үндэслэгч Шри Матажи хэлэхдээ:“Хэсэгхэн бодоод үзье л дээ. Тэгээд бодол нь ямар хязгаарагдмал юм бэ гэдгийг та нар харах болно: Огторгүй ертөнц ямар агуй билээ? Хэн хаанаас үүнийг бий болгосон юм бол? Атом ямар жижигхэн билээ? Үүний хариуг бид мэдэх билүү? Эдгээр бүх зүйлсийг зохицуулж байдаг энэ Хүчийг бид яаж ойлгох вэ? Усны дусал Далайг ойлгоно гэж үү? Бидний оюун, далд ухамсар - гүн далайн хязгааргүй ёроол мэт. Харин бодлоон зогсоосон - тэр үеээс эхлэн хүнд бүхэл юмсын хариулт бий болж эхлэх болно. Бидний бодол далайн /гадаргуун/ дээгүүр давалгай үүсгэх тэр салхи, шуурга мэт байна. Зөвхөн бодол нь ууршиж үгүй болход, - далай нь салхи намдсан тэр үед л Далай өөрийн бодит гүн гүнзгийг илрүүлэн харуулдаг шиг, хүн тэрхүү Анир чимээгүйн байдалд орхоор, өөрсдийн дотоод гүнийг олон хардаг.” Маш олон мэргэн, гэгээнтэн, суут хүмүүс олон номонд бясалгалын талаар тодорхойлон бичсэн байдаг. Бясалгалд хүрсэн байдлаа маш тодорхой бичсэн нь бий, гэхдээ яаж үүнд хүрдэг талаар ер бичээгүй байдаг. Амьдарлын амар амгалан, аз жаргалын түлхүүр болох энэхүү зүйл нь маш том нууц болон хадгалагдсаар иржээ. 1970 онд Шри Матаджи Нирмала Деви бүх хүн төрөлхтний түвшинд хүн болгон нь энэхүү зүйлд хүрч болох тэрхүү хаалга үүд, боломжийг нээсэн байна. Үнэндээ энэ нь юу байдаг юм бэ гэж хүн номноос уншсанаар, хүнээс сонссоноор биш, харин жинхэн бодит туршлагаар өөрийн биеээр мэдрэн, энэхүү бясалгалын байдлыг өөртөө олох тийм боломжийг хүн олдог. Өнөө үед хүн Гималай нуруун ширэнгэн ойд байснаас илүү - мөн чанартаа сүнсэндээ- их хотын орчинд байснаар хүн бодитоор илүү их хөгжих цаг үе ирсэн. Хүн дотор нойрсож буй хүчийг сэргээснээр зөвхөн - Бясалгал жинхэн бодит болдог.


Бясалгалын яг нарийн утга учир юу болох тухай хэлье. Яриагаа буддын шашинтай холбож илүүтэй хүүрнэх нь зүйтэй байх. Гэвч шашин судлалд бол Христ бясалгал хийж байсан мэдээ баримт байдаг. Бидний мэдэхгүй олон шашинд өргөн дэлгэр байх нь элбэг юм. Бид энергийн хувьд дээд болон доод түвшинд байнга шилжих бөгөөд үүнийг энгийнээр тайлбарлах юм бол энерги хэзээ ч алга болно гэж үгүй байнга шилжиж байдаг. Таны хийж буй үйл ажиллагаа тань дараагийн энерги ахих уу, буурах уу гэдгийг шийддэг. Хэрэв та энэ орчлонгийн маш олон төрлийн хүлээс, нөлөөллөөс ангижрахын тулд 108 удаа сайн хүн болж төрөх буюу энергийн зөв урсгалыг бий болгох ёстой юм. Тийм учраас эрх 108 ширхэг байдаг учиртай төлөөллийн утгатай юм. Нэг ёсны санагдуулахын тулд эрх байдаг гэсэн үг.
Нэг бол зөв энергийн урсгалыг бий болгох, нөгөө хоёр дахь арга бол 108 удаа зөв энергийн урсгалтай хүн болох гэж зүтгэлгүйгээр орчлонгийн хүлээснээс гарах боломжтой нь бясалгал юм. Энэ бол бясалгалын хамгийн гол зорилго нь. Гэвч бясалгал гүнээс илүү хөнгөн түвшинд илүү танигдаж хөгжсөн учраас одоо цааш учрыг нь хүмүүс ярихаа больж. Хүмүүс бясалгалыг бодолтой хольж хутгаж ойлгох нь энүүхэнд санагддаг юм. Манай оронд шашин буруу хандлага, ойлголт ихэд дэлгэрсэн учир гэгээрсэн хүмүүс бодиства харвал үс нь босно доо хэ хэ наргиа. Буддын шашныг үндэслэгч Сидахарта /Будда/ одоо хүртэл амьд байгаа юм. Яагаад гэхээр биднээс тэс өөр энергийн ертөнцөд дээд түвшинд шилжсэн гэж хэлж болно. Биднийх шиг махан биеэ орхиод байгалийн агуу их сул тал ч юм шиг, агуу их боломж ч юм шиг боломжоо ашиглаад одоог хүртэл байгаа. За энэ яриагаа дуусгая. Юутай ч өөрийн онцлогт тохирсон, хийхэд амар бясалгал хийж байгаа залуус сайн байна шүү. Уул нь залхуурч байгаад ч гэгээрсэн болдог юм гэхдээ тийм ч хүн байхгүй, бид ч хийж чадахгүй биз дээ

Бидний зүрх сэтгэлд агуу хүч, агуу нууц байдгийг бүгд мэддэг, гэхдээ энэ нь яг юу вэ? Тэр бүх агуу хүч, ариун сэтгэл, хайр энэрэл хүний яг хаанаас гарч байна вэ гэдгийг хэн ч мэддэггүй, ач холбогдол ч өгдөггүй. Бүгд өнөөдрийн амьдрал, мөнгө төгрөгний тухай бодол, шуналын сэтгэлдээ хүлээстэй, мухар сохор... байдалтай явдаг...


Бясалгал бол тэр дотоодын агуу бүхнээ нээж илрүүлэн, ойлгох, улмаар сэтгэлээ зөв залуурдаж сурах урлаг юм. Хүний сэтгэл бүхнийг бүтээж чаддаг тул зөв чигтэй сэтгэл зөв бүхнийг бүтээх болно. Би нэг юмыг ойлгодоггүй юм. Юу гэхээр, Секрет гээд нэг кино гарсан. Энэ бүхэл бүтэн киноны хэлээд байгаа утга учир нь аль ч шашинд угаасаа байж л байсан зүйл. Үүнийг хүмүүс одоо л ойлгож байгаа мэт... Тэгээд, хамгийн гол нь энэ онол үнэн гэж үзээд байгаа атлаа хүмүүс яагаад сэтгэлээ удирдаж сурахыг хүсдэггүй юм бэ??? Дөргүй бух шиг сэтгэлийн уршгаар ямар ямар гамшиг, гай зовлон үүсээд байгааг харсаар байж...

Миний бодлоор хүний сэтгэл гэгээн байвал дагаад бүх зүйл л гэгээн байна. Сэтгэлээ гэгээрэх хүртэл мөн чанараа буюу дотоод бурханаа таних. Энэ урлагт суралцах замыг л бид бясалгал гэж хэлээд байгаа мэт. Харин бурханлаг мөн чанараа таньж мэдээгүй, дөргүй бух шиг сэтгэл бол яг өөр шигээ л ертөнц, амьдралыг цогцлооно.

Жишээлбэл хүн анх өөр нэг хүнийг хараад энэ намайг алчих болов уу, би түрүүлээд алах хэрэгтэй гэж бодохын оронд энэ хүн намайг хайрлана, би ч гэсэн энэ хүнийг хайрлана ч гэх юм уу, эсвэл энэ хүн надад муу зүйл хийсэн ч би энэ хүнийг хайрлана гэж бодох хэрэгтэй байсан. Анхны нэг муу бодлоос цаашдын мянга мянган муу бодол урган гарч элдвийн зэр зэвсэг... хачин хачин юм үйлдвэрлэж... бие биеэ хайрлаж биш бие биеэсээ айж амьдарч ирсэн нь хүний түүхийн үнэн билээ.

Бясалгалын агуу мастерууд, их багш нар бүгд л бясалгал тууштай хийснээр хүн дотоод бурханаа нээж олон, Будда бурхан, Есүс, Мухаммед нарын төвшинд хүртэл гэгээрэх боломжтой гэж номлодог.

Гаутама, Есүс, Мухаммед нар өөрөө энэ бүхнийг хийж үзсэн тул хүмүүст ч гэсэн энэ сайхан бурханлаг мэдрэмжийг мэдрүүлэхийг хүссэн, тэгээд тэр хавийнхаа хүмүүсийн сэтгэхүй, ухамсарын төвшинд аль болох тааруулж, сургаал номлолоо айлдсан. Христийн шашин, Буддын шашин, Лалын шашнууд ялгаатай байдаг нь тухайн үе үеийн Европчууд, Арабууд, Азиудын ухамсрын төвшин, сэтгэхүйн онцлог өөр өөр байсантай л холбоотой. Тэд угтаа бидэнд нэг л зүйлийг ойлгуулахыг хүссэн. Харин өнөөдөр тэдний сургаалыг ичгүүргүйгээр гуйвуулж, хорон зорилгоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгон ашиглах эрээ цээргүй нөхөд дэндүү олон байна. Энэ бүхнийг ялгаж салган ойлгож, шашны мөн чанарыг олж харахыг хичээх нь зүйтэй байх. Тэрнээс биш судалж ч үзэлгүйгээр шашин бол хар тамхи гэсэн нэг хэт туйлширсан материалист нөхрийн үгээр өөрийгөө хязгаарлаад яваад байвал тэр хэмжээгээр сэтгэхүйн цар хүрээ чинь л хязгаарлагдана.

Хүн бүхэн гэгээрэхийг хүсдэггүйн учир юу вэ? Маш энгийн. Мунхагийн гай юм. Бидний амь тавьж гүйгээд байдаг эд хөрөнгөнд хүн хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэгээд энэ бүх материаллаг зүйлсэд хашигдан амьдардаг. Хүн өөрсдийгөө материаллаг шоронд, бөөн стрессийн дунд хорьчихсон. Гэхдээ түүнийгээ мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, ихэнх хүмүүст өнөөдрийн түр зуурын таашаал, эд хөрөнгийг юунаас ч илүүд үзэж явдаг. Энэ шунал юм. Шунал бол мунхагаас үүдэх нүгэлт сэтгэлүүдийн нэг юм гэж бурхан багш сургажээ. Эд хөрөнгө эцсийн дүндээ хэнд ч, юунд ч хэрэггүй гэдгийг мэдэхгүй МУНХАГ-аас ШУНАЛ үүсч байгаа нь тодорхой юм.

Тэгээд ч материаллаг хэрэгцээг хангах замаар явдаг өнөөгийн дэлхий нийтийн амьдралын хэв маяг дэлхийг сүйрүүлэх нь. Эх нь булингартай бол адаг нь булингартай... монголчууд бид энэ учрыг мэддэг байсан. Харин одоо энэ үнэнийг цөөн хэдэн хүн л мэддэг мэт... Ихэнх нь дэлхийг сөнөөлцөх их үйлсэд гар бие зүтгээд завгүй... дэндүү завгүй...

За за, ингээд таслахгүй бол яриа маань ойлгомжгүй болох нигууртай... Уг нь ЗӨНДӨӨ юм байгаад байдаг...

Saturday, July 9, 2011

АЛДАЖ БАЙЖ УХААЖИНА

Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь алдахгүй байхаас нэг их хол дутахгүй ач тусаа өгнө. Алдаж эндсэнээ хүлээн зөвшөөрч буй хүн алдаа хийсэндээ гэмшиж, түүнээсээ сургамж авч, нэг бүдэрсэн чулуундаа дахин бүдрэхгүй байх санамж сэрэмжээ сэргээж байдаг сайн талтай. Хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрөх нь хүний сайн чанаруудын нэг, хүн болгонд тэр бүр бэлэн байгаад байдаггүй чадвар. Алдсан алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, биеэ утга учиргүй өмөөрөн, дөргүй бух шиг зүтгэдэг хүмүүс дахин ноцтой алдаж, хүчтэй ойчих нүхээ өөрийн гараар ухаж байдаг. Алдаагаа бусдын нүүрэн дээр ил хүлээн зөвшөөрөхийг бардам зан чинь багалзуур дээр чинь тээглүүлээд байвал дор хаяж дотор сэтгэлдээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Эс тэгвээс өөрийгөө санаатайгаар хорлох мунхаг үйлдлээ дахин давтсаар байгаагаас өөрцгүй. Урьд урьдын алдаагаа ухаарч байвал өнөөгийн хийгээд маргаашийн алдаанаас сэргийлэхэд тус болно. Алдаагаа хүлээн зөвшөөрөх эр зориг, сэтгэлийн тэнхээтэй байх нь алдаанаасаа ухаажих онцгой чухал чанар гэдгийг ялангуяа залуучууд ой тойндоо тогтоож авах хэрэгтэй.

Хийгээгүй хоолыг халбагадаж болохгүйтэй адил хүлээн зөвшөөрөөгүй алдааг засах тухай ярилтгүй. Ам нээн алдаагаа хүлээх нь алдаагаа засах хүсэл бодлын илэрхийлэл. Алдаагаа засах гарын дор гурван арга бий. 1. Өөрөө ухаарч засах. 2. Өрөөлийн шаардлагаар засах. 3. Бусдын алдааг харж өөрийн алдааг засах. Гишгэсэн мөрөө гэдэргээ ажиглаж, гишгэх мөрөө урагшаа харж, буруу зөвөө бодол ухаандаа тунгааж, үйлдэл хөдлөлөө хянаж явбал болзошгүй алдаанаас сэргийлэхэд тусална. Алдаж гишгэсэн алхам бүрээ өөрөө ухаарч, өөрөө засч явахыг хичээ. Эм гашуун ч өвчинд тустайн адил алдаа гашуун ч ухаажихад нэмэртэй. Буруугаа өөрөө ухаарах нь бодол сэтгэл эрүүл байгаагийн шинж. Өөрийн биеийг ухааран мэдвээс өрөөл бусдыг тольдож чадмуй хэмээн ухаант дээдэс сургасан. Хашир хэрсүү хүн салхи шуурганд хөөгдсөн мэт яаруу адгуу шийдвэр гаргаж, бодлогогүй алхам хийдэггүй. Долоо хэмжиж нэг огтлох зарчмаар шийдвэр гаргадаг хүн алдаа эндэгдлээс өөрийгөө хамгаална. “Байнга эрчимтэй урагшаа давшин, өөрийн алдааны үндсийг тасалж, дутагдлыг даван туулдаг хүн хөгжлийнхөө их өндөрлөгт хүрнэ” гэсэн үг залуус та нарыг хөгжлийн өндөрлөг өөд уриалан хөтлөг. Магтаалд мансуурч, амжилтандаа бялуурсан хүн өөрийгөө хянах хяналтаа аажмаар алдаж эхэлдэг. Ийм харамсмаар байдалд өөрийгөө хөтлөн аваачиж, хайран сайхан байсан бүхнээ яйран болгон түйвээж хэрхэвч болохгүй. Цагаа олоогүй, эзнээ оноогүй магтаал тус болохоосоо ус болох нь давуу. Өөртөө найдаж, өөрийн бурууг өөрөө засч яваа хүн алс холд хүрч, амжилт бүтээлээ дархлана. Өөрийгөө засч чадахгүй бол өрөөлийг засах гэж мунгинах хэрэггүй.

Хэчнээн үнэнийг өгүүлж байлаа ч шүүмжлэл сонсох хэнд ч таатай байдаггүй. Алдаа дутагдлыг нүүрэн дээр чинь ил хэлж байгаа хүн чиний итгэж болох нөхөр. Нүүрэн дээр жигтэйхэн саймшираад, нүднээс далд хэлэх хэлэхгүйгээр муу хэлж явдаг хүн ханилж ойртох нөхөр биш. Алдаа дутагдлыг чинь засахаар сайн санаа, сайхан сэтгэл өвөрлөн хэлж байгаа бусдын үгийг эцэг эхийнхээ ухаант сургаалийг хүлээн авч байгаа мэт анхааран сонсож, бодол ухаандаа тогтоон шингээж явбал чи ихэд ухаажина. Миний алдааг хэлж, алдахаас сэргийлж байгаа ямар ч хүнийг би уурлаж загнахгүй гэж нэгэн ухаантай хаан хэлж байжээ. Хүмүүс алдсан алдааныхаа хойноос их багаар санаа зовж, сэтгэл шимширдэг. Юунд санаа зовж, юунаас болж шаналж суугааг өөрөөс чинь илүү мэдэх хүн байхгүй. Өөрийнхөө сэтгэл зовинолыг бусадтай хуваалцвал салхивч нээхэд цэвэр агаар урсан орохтой адил дотор онгойн, сэтгэл тэнийнэ. Чиний төлөө санаа зовж, сэтгэл шаналах хүмүүс байж л таарна. Юу болоод байгааг нь мэдэхгүй, битүү хатуу зовох энэ хүмүүст дотор бачуурам хэцүү. Хаана, хаанаа битүүрэн зовж, бэтгэрэн шаналснаар хожих хожвор, олдох олдоц байхгүй. Тиймээс ойр дотны хүмүүстэйгээ жаргал зовлонгоо ойлголцон, сэтгэлээ онгойтол ярилцвал чамд хэрэгтэй. Ийнхүү ярилцалгүй, дотроо шаналан, өөрийгөө болон ойр тойрныхноо зовоох нь хүмүүст тохиолддог нийтлэг дутагдлуудын нэг. “Дутагдлаар дүүрэн байх нь муу гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ өөртөө дүүрэн байгаа дутагдлыг ухаарахыг хүсэхгүй байх нь бүр муу. Яагаад гэвэл, энэ нь өөрийгөө хуурах дутагдлыг нэмж байгаа хэрэг”. Алдааны хойноос гэмших нь муу чанар биш. Гэхдээ цээжин дотроо хар тугалган туухай дүүжилчихсэн юм шиг хүндээр хүлээн авч, байнгын гэмшилд дарлагдан хүрлийж явах хэрэггүй. Өөрийгөө зовооно, ойрынхноо шаналгана. Өрөөл бусдын шаардлагаар алдаагаа засахаас зовж нэрэлхэн, зовиурлан ичингүйрэх шаардлагагүй. Алдааг ямар ч аргаар болов засах нь л чухал.

“Нэгнийх нь алдаа нөгөөд сургамж болдог”. Өөрийн алдаанаас суралцан ухаажихын хамт өрөөл бусдын алдааг соргог ажигла. Тэдний алдаанаас санаа сургамж авч хэрсүүж. Бага залхуугаас их залхуу гэдэг шиг жижиг сажиг алдааг тухай бүр нь засч байхгүй бол том алдаа руу шатлан даамжирч мэднэ. “Бага зүйлийг чаддаггүй хүнд томыг чадах боломж заяадаггүй”. Төөрөгдөл алдаа тийш зайлшгүй хөтөлнө. «Төөрөгдлийг даван туулж, үнэн рүү ирсэн хүн мэргэн. Мунхаг хүн өөрийнхөө төөрөгдөл рүү мугуйдлан зүтгэдэг». Сахал хусч сурахыг өөр хүн дээр туршсан нь дээр гэх үг бий. Алдахгүй бол ухаажихгүй гээд алдааг өөр дээрээ турших нь ухаалаг үйлдэл биш. Ухаалаг хүмүүс бусдын алдаанаас сургамж авч, түүнийг давтахгүй тойрч чаддаг нь жинхэнэ ухаалаг үйлдэл. Өөрийн бурууг бусдаас сур, нүүрний буртгийг толинд хар. Бусдын алдаанаас суралцана уу гэхээс бусдаас алдаа хайх хэрэггүй. Өөрийгөө хүндэтгэдэг хүн бусдаас алдаа хайгаад байдаггүй. Хэн их дутагдалтай вэ, тэр бусдаас дутагдал амархан олдог гэнэ. Өөрийн толгой дээрх бухлыг мэдэхгүй, хүний толгой дээрх өвсийг харах нь сайны шинж биш. Бусдыг муулсан үйлдэл бүхний тоогоор буяны чинь уут сав дундарч хоосорсоор байх вий. Мэргэн боловч алддаг, мэлхий боловч халтирдаг гэх. Явж байгаа хүн бүдрэнэ үү гэхээс сууж байгаа хүн бүдрэхгүй. Түүнтэй адил ажиллаж хөдөлж байгаа хүн алдана уу гэхээс ажилгүй алхайж суугаа хүн юундаа алдах вэ гэж бодогдож магад. Зүгээр сууж л байвал аз жаргал тэр мөн гэж үздэг хүмүүс хамгийн томоор алдаж байгаа хэрэг. Чиний хийсэн алдаа бусдын буруугаас болсон ч байсан энд миний буруу юунд байв гэж эхлээд бодож сурвал чамд тун хэрэгтэй. Алдаа хийсэн бол хавьтаж ойртохгүй хэн нэгнийг буруутган, бурууг бусдаас хайн уурлаж цухалдах хэрэггүй, харин ч инээсэн нь дээр. “Хамгийн том алдаа нь хүн өөрийгөө бүх зүйлд туйлын өө сэвгүй гэж үзэхэд оршино”.

Амны алдаанаас сэрэмжил. Уг нь амны алдаа эзэндээ бүрэн захирагдаж болох зүйл. Харамсалтай нь амны алдаагаар тарих гай гамшиг хэтэрхий их. Сум нэгийг ононо, үг мянгыг ононо. Амаа хичээхгүй бол гай тарина, галаа хичээхгүй бол гамшиг тарина. Ам алдвал барьж болдоггүй, урт хошуу хүзүү орооно гэх үгсийг насан туршдаа марталгүй санаж явцгаа. Алдаж байж ухаажина. Гэхдээ ухаажихын тулд алдаа алдахыг зорилго болгон хүсч тэмүүлж арай ч болохгүй. Ухаанаа зүлгэн торд. Хөсөр орхисон төмөр зэвэрдгийн адил, тордлогогүй орхисон ухаан зэвэрнэ. Алдаагаа ойлгон хүлээн зөвшөөрч улмаар засаж чаддаг хүн ухаалаг бөгөөд хүчтэй.

bagabandi.niitlelch.

Wednesday, July 6, 2011

Залуусд ямар бүсгүй таалагддаг вэ


Эелдэг, дажгүй, ялдам бүсгүйчүүд тэдэнд хэрэгтэй. Эрчүүд гадаад төрхөндөө дэндүү их анхаарч, өдрийн талыг толины өмнө эргэлдэж зогсдог бүсгүйчүүдэд дургүй. Тэд будмал маягтай эмэгтэйчүүдэд дуртай байна гэж үгүй шүү дээ. Эрчүүдийн үзэж байгаагаар бол өөрийнхөө гоо үзэсгэлэнд итгэлтэй эмэгтэй өдөржин үс нь арзайчихаагүй байгаа, уруулын будаг минь арилчихаагүй байгаа гэж зөв боддоггүй гэнэ. Мэдээж нүүрээ будаж үсээ гоё засуулахгүй л яахав. Гэхдээ үүнийг хэтрүүлэн хэрэглэж эрчүүдийн дургүйцлийг хүргэх хэрэггүй л байгаа юм. Олонхи эрчүүдийн жинхэнэ байгалийн төрх илүү их татдаг гэнэ.

Монголжингоо эмэгтэй, Монголоо алдаагүй эмэгтэй хүн гэж манай эрчүүд ярьдаг шүү дээ. Ухаалаг эмэгтэйд ямар ч эр дурладаг Манайхан нэг зүйл рүүгээ хэтэрхий их туйлширдаг хүмүүс. Ухаантай эмэгтэйчүүдэд эрчүүд дургүй гэх худлаа ойлголт байдаг. Энэ бол маш буруу ойлголт. Харин ч эсрэгээрээ тэд ийм эмэгтэйг хайрлаж хүндэтгэдэг. Судалгаанаас үзэхэд дээд боловсролтой хоёр эрэгтэй тутмын нэг нь өөрийнхөө хүрээнээс эхнэрээ хайдаг.

Биеийн галбир ч чухал. Эмэгтэй хүн заавал туранхай байх ёстой мэтээр ойлгож биеийн жиндээ хэт анхаарал хандуулдаг эмэгтэйчүүд байдаг. Энэ нь зөв боловч удмын тарган хүн байдаг шүү дээ. Тарган эмэгтэйчүүдэд эрчүүдийн дөнгөж 4 хувь нь л дуртай. Харин туранхай эмэгтэйд 8 хувь нь дуртай байдаг. Үлдсэн хувь нь алтан дундаж буюу тарган ч биш туранхай ч биш эмэгтэйд дуртай байдаг аж. Намхан тарган эхнэртэй байхыг хэн ч хүсэхгүй нь лав

Тэнэг эмэгтэйчүүд боловсрол эзэмшээгүй эрэгтэйчүүдийг өөрөөсөө түлхчихдэг. Тиймээс эмэгтэйчүүдээ хамтрагчаас ухаанаараа давах оролдлогыг өөр дээрээ хийж байгаарай. Гэхдээ түүнээс илүү болохоо түүнд болон бусдад илт илэрхийлж, дарамталж, доромжлох алхам бүү хийгээрэй. Эрчүүд ухаантай ч өөрөөс нь ялимгүй доогуур төвшинд эмэгтэй хүний ухааныг байхыг хүсдэг.

Бүсгүйчүүдийн тачаангуй байдал эрчүүдийн хөглөдөг. Ийм ойлголтонд эрчүүд ч эмэгтэйчүүд ч шал өөр зүйлсийг хамруулдаг. Торон ч юм уу нэвт гэрэлтсэн цамцтай, богино банзалтай эмэгтэйчүүд тачаангуй гэмээр харагддаг ч эрчүүд яг 7 хувь нь л тэднийг тачаангуй гэж үздэг. Харин үлдсэн хувь нь тачаангуй гэдэг ойлголтыг үгээр илэрхийлж чаддаггүй. Тэднийг ухамсар нь л сонирхолтой ч юм шиг гарт баригдахгүй, сэтгэлийг нь давчдуулсан байдлуудыг тачаангуй гэж ялгадаг.

Үнэн хэрэгтээ эрчүүд хайр халамжтай эмэгтэйг хайдаг. Эмэгтэйчүүдийн зан араншин эрчүүдийн анхаарлыг юунаас ч илүү татдаг аж. Шударга зан бол эрчүүдийн хувьд маш үнэтэй зан чанар. Дуу цөөтэй хэв загварт баригдчихсан эмэгтэйчүүд гурван удаагийн гоо бүсгүй байсан ч хамаагүй, тэдэнтэй байхдаа эрчүүд уйтгарладаг.

Үүнээс гадна нээлттэй, чөлөөтэй харьцаатай эмэгтэй (гэхдээ тийм галзуу биш) орондоо ч тийм байх гэж эрчүүд боддог. Өөртөө итгэлтэй байдал. Өөртөө итгэчихсэн эмэгтэйд эрчүүд дургүй. Харин өөртөө итгэлтэй эмэгтэйг тэд хүндэлдэг. Эрчүүдийн хувьд дотоод сэтгэл нь ямар нэгэн хамааралгүй байдаг. Итгэлтэй байдал нь эмэгтэй хүнийг нууцлаг, тачаангуй болгодог. Тийм эмэгтэйд эрчүүд татагдаж түүнийг татахыг эрмэлздэг. Харин өөртөө итгэлгүй эмэгтэйчүүд эрчүүдийн сонирхлыг татдаггүй. Тиймээс л сэтгэл судлаачид эмэгтэйчүүдэд эрчүүдийн дэргэд өөрийгөө шүүмжлэх хэрэггүй гэж зөвлөдөг.

Хэрэв та түүнд өөрийнхөө харвинг үзүүлээд гоншигоноод байвал тэр таныг маш хурдан тайвшруулахаа больж таны өөнд улам анхаарлаа хандуулах болно. Нас ахих тусам эмэгтэй хүний гоо сайхны ач холбогдол багасч харин зан аашных нь ач холбогдол улам ихэсдэг. 18-25 насны эрчүүд эмэгтэй хүний тачаангуй байдал, гадаад төрх, ухаан зэрэгт татагддаг. Тэдний хувьд эмэгтэй хүний зан ааш тийм ч чухал биш. Харьцаа голдуу хөнгөхөн, удаан үргэлжилдэггүй. Тэд эмэгтэйчүүдийг байнга сольдог бөгөөд гэрлэлтийн талаар төдийлөн боддоггүй. 25-40 насны эрчүүд. 30-аад насны эрчүүд тачаангуй бүсгүйчүүдийг бус эелдэг, хайр халамжтай эмэгтэйчүүдийг эрж хайдаг. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийнхээ сайн ээжийг хайдаг. 40 наснаас дээш эрчүүд уужуу сэтгэлтэй, цэлмэг ухаантай, халамжтай эмэгтэйчүүдийг үнэлдэг. Тэдний хувьд эмэгтэй хүний гадаад төрх гуравт ордог. Хоёрт нь харилцан ойлголцол, тэвчээртэй байдал ордог байна.

Charisma-Бусдыг өөртөө татах чадвар


"Харизма бол хүмүүст таныг дагах, таньтай хамт байх, таны үгийг сонсох хүсэл төрүүлдэг үл үзэгдэгч хүч юм” ~Рожер Доусан

Бид зарим нэг улс төрчид, эсвэл дуучдыг хичнээн этгээд авирлаж, тэдний талаар сөрөг цуурхал тарлаа ч шүтэн биширсээр, хүндэлсээр байдаг. Цаанаа л нэг хүнийг татах увдистай, үлгэр жишээ авмаар соронз шиг ийм хүмүүсийг бид мэднэ. Тэднийг бид сайн харизматай буюу (charismatic) хэмээн нэрлэх нь олонтаа. Тэгвэл тэр харизма гээч чухам юу юм бэ?


Урьд нь бид “Имидж-бусдын сэтгэл зүрхэнд хоногших нууц” гэдэг нийтлэл дээр өөрийнхөө имиджийг бүрдүүлэхийн тулд юу шаардлагатай талаар өгүүлж байсан. Тэгвэл одоо тэр имиджийг бүрдүүлэх бас нэгэн чухал зүйл болох харизмын талаар өгүүлэх гэж байна.

"Charisma" нь грекээр бурхнаас олгогдсон хүч гэсэн утга бүхий үг юм. Гэсэн хэдий ч орчин үед төрөлхийн харизмагүй хүн ч үүнийгээ хөгжүүлэх боломжтой болоод байгаа нь юутай сайн бэ! Эргэн тойронд тань хамт байхаар эрч хүч авдаг, татагддаг, хэлсэн бүхэн нь зөв мэт санагддаг, нэг л хүчирхэг мэдрэмж төрүүлдэг хирнээ хааяа тоглоомтой, бусдтай нээлттэй хүмүүсийг мэдэх үү? Тэд чинь л харизмаа гайхалтай сайн хөгжүүлсэн хүмүүс байгаа юм.

Харизмаа хөгжүүлснээр та ямар хүн болох вэ?
-Хүмүүсээс илүү их хүндлэл хүлээдэг
-Багахаан хичээл зүтгэл гаргаад л бусдыг өөртөө татдаг
-Байгаагаараа л хүчирхэг байж, олонд хүлээн зөвшөөрөгддөг
-Хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлж, тэдэнд аливааг хүргэж чаддаг
-Хүмүүс таны төлөө өөрсдийнхөө хүслээр хөдөлдөг хүн болох боломжтой юм. Тиймээс удирдагч, алдартан, сайн менежер, багш болоход ер нь нийгмийн ямар ч харилцаанд нөлөө бүхий хүн болохыг хүсч байвал харизма танд маш чухал. Харизмаа өндөрсгөхийн тулд яах вэ?

1. Нэгт харизма бол олж авахад хэцүү ховор бараа шиг эд гэж бодож болохгүй. Энэ бол үндсэндээ өөрийнхөө эерэг энергийг бусдад түгээх, түүгээрээ хүмүүсийг өөртөө татах л урлаг юм. Тиймээс харизматай хүн хэзээ ч олон хүмүүсийн дэргэд уурласан, бухимдсан, стресстсэн, сандарч балмагдсан сөрөг энергитэй байдаггүй. Энэ бол хүмүүсийг таниас түлхэх хамгийн гол сөрөг хүчин зүйл. Харизматай хүн олны өмнө гараад ч нэг хүний өмнө байгаа юм шиг л тайван, чөлөөтэй, энгийн бөгөөд чин сэтгэлээсээ байж хэлэх гэсэн юмаа товч тодорхой илэрхийлж чаддаг. Тиймээс хүмүүс түүн шиг болохыг илүү их хүсэж эхэлдэг.

2. Биеийнхээ хэлэмжийг анхаар. Биеийн хэлэмж таны талаар янз янзын мэдээлэл түгээдэг. Хэрэв та үргэлж гараа эсвэл мөрөө хавчиж, бөгтийж, доошоо харж, мөн амандаа бувтнаж явдаг бол иймэрхүү уруу дорой хэлэмжүүдээ бүрэн засах хэрэгтэй. Хүнтэй танилцах үедээ гарыг нь сайн атгаж, нүд лүү нь хараад баяртай байгаагаа илэрхийлж бай. Хүн таньд хандаж ямар нэг юм хэлвэл түүнийг нь жижиг сажиг асуудал ч бай чухал зүйл мэт ханд. Инээмсэглэх дадал зуршилтай бол, гэхдээ эрч хүчтэйгээр. Мөн хэн нэгэнтэй уулзахдаа өөрийн эрхгүй биеэ барьж, сандарч эхэлдэг бол энэ нь таныг бусад хүн хүндлэхгүй байх нэг шалтгаан болж өгнө. Ер нь биеэ барих шалтгаан бол өмнөө байгаа хүмүүсийг өөрөөсөө дээгүүр тавьж, өөрийгөө тэдний доор эгнүүлэн бодох явдал юм. Та бол хүндлүүлэх эрхтэй, ёстой хүн учраас биеэ ч мөн тэгж авч яваарай.

3. Хүн үгнээс илүү үйлдэл, сэтгэлийн хөдөлгөөнийг сайн тусгаж авдаг. Тиймээс та өөрийнхөө үг яриаг нөлөөтэй л байлгая гэж бодож байвал ярьж байгаа зүйлдээ сэтгэл хөдлөлтэй хандаж, гарынхаа зангаа, нүүрнийхээ хувирлаар хүч нэмж байгаарай. Толинд харж сургуулилт хийх нь сайн дасгал юм. Байлдан дагуулагч нар хэзээ ч хүмүүсийг албадаж, өөрийнхөө үзэл бодлыг дагахыг шаарддаггүй. Харин зүгээр л бусдыг санал нийлээсэй гэж хүссэн зүйлийнхээ талаар сайн ярьж чаддаг. Ингэсэн цагт хүмүүс өөрсдийнхөө хүсэлтээр таныг дагах болно.

4. Таны амнаас ямар нэг хэнд ч хэрэггүй хог шаар, сүржин яриа, үргэлжилсэн их шалтаг гарах ёсгүй. Энэ нь бас л таныг хүндлэхгүй байх шалтгаан болно. Тиймээс ярихынхаа өмнө бодож сурдаг, үг яриагаа ойлгомжтой зөв талаас нь илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Ямар ч ач холбогдолгүй зүйл ярих гэж байгаа бол тэр үед чимээгүй байсан нь дээр. Хэтэрхий их ярьдаг хүн бусдын дунд нэр хүндтэй байхыг та лав хараагүй биз ээ. Мөн элдэв сул үг хэрэглэхгүй байвал сайн. Сул үг ямар ч хүний түвшинг доошлуулж л харагдуулдаг. Нэг их цэцэрхэх, эсвэл уянгын хайлалтай байх ч хэрэггүй. Голыг нь олсон, шулуухан хэлбэрээр ярьж бичиж байвал зүгээр.

5. Харизматай хүн ямар нэг доромжлолыг зүгээр суугаад, өөр дээрээ унагах хүн биш юм. Хэн нэгэн таныг дорд үзсэн өнгө аясаар ярих гээд эхэлвэл өөдөөс нь маш тодорхой шалтгаануудыг тайвнаар тоочиж, өөрийнхөө байр суурийг хамгаалан үлдэж чаддаг байх ёстой. Дахин нэг сануулахад та өөрийгөө өмнөө зогсож байгаа хүнтэйгээ эн тэнцүү хэмжээний, эсвэл тэднээс үл ялиг дээгүүр хүн гэж үргэлж бодож бай. Хэзээ ч хэн нэгний доор түвшинд байгаагаар өөрийгөө хүлээн зөвшөөрч болохгүй.

6. Гадаад байдалдаа анхаар. Хувцас хүнийг тэр чигт нь бүтээдэггүй ч гэлээ ямар ч байсан өөрчлөлтийг авчирдаг. Сайн оёо бүхий, салбартаа мэргэжлийн харагдуулахуйц, чанартай хувцаславал таны чадварыг хүмүүс илүү хурдан бөгөөд амархан хүлээн зөвшөөрч эхэлнэ.

7. Харизматай хүн үргэлж өөрийн гэсэн байр суурь үзэл бодолтой, түүн дээрээ бат зогсож чаддаг. Тэд гол нь бусдын үгийг дагаж, хэн нэгэнд таалагдах гэж тал засах гэж байдаггүй. Харин ийм хатуу чанд байдал нь өөрсдөө хүнийг татаж эхэлдэг юм. Хамгийн гол нь та дотроосоо гэрэлтэж байхаа л мартуузай. Мөн өөрийн гэсэн зорилготой, харах чиглэлтэй бай. Хүмүүс таныг дагаж , таны харж байгаа зүг лүү адилхан харах ёстой юм. Таныг хаашаа харахаа мэдэхгүй будлиад байвал хэн дагах билээ дээ.

Эцэст нь өгүүлэхэд харизма бол улс төрчдөд л байдаг зүйл биш. Та тэргүүний ажилтан, албаны дарга, сайн дуучин, жүжигчин бүр найзуудынхаа дунд нэр хүндтэй нэгэн болохыг хүсдэг ч бай харизма тус болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн

Tuesday, July 5, 2011

Мацаг барихуйн гайхамшиг



Мацаг барьдаг хүмүүс хоол боловсруулахад зарцуулдаг энергээс багаханыг. харин бие махбодиосоо дээд зэргийн энерги суллаж чаддаг. Харин тэр энерги дэмий үрэгдэхгүйгээр зөв ашиглагдах ёстой юм. Тиймээс сэтгэл оюун туйлын тод болох энэ үед бясалгал үйлдэхэд хамгийн тохиромжтой цаг юм.

Тэрхүү энергийн их бөөгнөрөл сэтгэл оюуныг ухамсрын өндөрлөгт хүргэхэд ашиглагдах ёс юм. Энэтхэгт мацгийг Упаваш гэдэг бөгөөд дээд ухамсарт ойртох гэсэн утгатай үг юм. Учир нь мянга мянган жил иогчид мацгийг зөвхөн эрүүл байхын тулд бус сэтгэл оюунаа танин мэдэхүйн өндөрлөгт хүргэхийн тул үйлддэг байжээ. өнгөрсөн үеийн мэргэд урт удаан мацгаар сэтгэхүйн хүчийг олох буюу мэргэн ухааны оргилд хүрч байлаа. Тэд цэвэр цус тархийг цэвэршүүлж асар их хүч чадал өгдөг болохыг мэдэж мацаг нь сэтгэхүй оюун санааны өндөр хичээл зүтгэлд өөрийгөө зориулах хамгийн тохиромжтой цаг гэж үздэг байв.

Хэрхэн мацаг барих вэ?

Эрт цагт хүмүүс олон өдрөөр заримдаа гучаас дөчин хоног мацаг барьдаг байсан нь тэр үед хүмүүс байгальдаа ойр амьдарч илүү их хөдөлгөөнтэй байж мэдрэлийн даралт түгшүүргүй байсан болохоор хүч тэнхээтэй, олон хоногийн мацгийг даах чадвартай байлаа. Харин орчин үеийн хүмүүс бохирдолтод хэт дарагдан урт удаан хугацааны мацгийг тэсвэрлэж чадахгүй болсон байна. Иймээс богино хугацаанд тогтмол хамгийн бага нь нэг хоногийн мацаг барьж нар мандсаны дараа биеэ цэвэршүүлэхийг зөвлөж байна.

Сард хоёр удаа сарны байршлын дагуу тодорхой өдрүүдэд мацаг үйлддэг. Мацгийн үед цэвэр агаарт явж цэнгэг агаарыг гүнзгий амьсгалж, бие махбодын дасгалыг идэвхтэй хийх хэрэгтэй. Энэ нь цусны эргэлтийг идэвхжүүлж хог шаарыг түргэн цэвэрлэж хөөхөд ач холбогдолтой. Мацаг барих хамгийн шилдэг арга бол юу ч идэж уухгүй байх явдал юм. Ийм замаар барьсан мацаг дээд зэргийн үр ашигтай хурдан үйлчилнэ. Сархинцаг шахаж буй мэт биеэс бүх хорыг хөөж гаргадаг.

Хоол тэжээлийн нэг мэргэжилтэн:

-Хэдийчинээн бага шингэн ууна, төдийчинээн их хүчээр мацаг үйлчилнэ гэж хэлсэн бий.

Ус уухгүй байх өөр нэг шалтгаан нь бие махбод дахь сарны нөлөөлөлтэй холбоотой юм. Мацгийг гэнэт огцом бус аажим дасгаж барих хэрэгтэй. Та анхны удаа мацаг барьж буй бол жимс болон сүүгээр дагнаж болно. Дараагийн удаа жимс буюу жимсний шүүстэй, дараагийн удаа зөвхөн усаар эцэст нь юу ч идэхгүй, уухгүйгээр мацаг барьж үзээрэй.

Ийм замаар та аажмаар мацаг барихад хялбархан зохицох болно. Хүнд өвчтэй буюу бие султай хүмүүс бүтэн мацаглах албагүй, хагас мацаглаж болно. Үдийн хоолноос хойш дараа өдрийн өглөө хүртэл сард дөрвөн удаа мацаглаж болно. Мөн жимсний шүүс, сүү, навчит ногооны шүүстэй мацаглаж болно. Хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд мацаг барих хэрэггүй.

"Мацаг барьж байх үедээ хоолоо ядуучуудад, усаа ургамалд хүртээж байх хэрэгтэй юмаа" гэж иогийн их мэргэжилтэн хэлжээ.

Мацаг барьдаг хүмүүс мацгийн өдрүүдэд ухаан санаа нь тод ойлгомжтой байж эрч хүч, эрүүл байдлыг мэдэрдэг. Харин эхний удаад бие махбодь чинь хэт нэвчсэн хорыг гадагшлуулж эхэлж буй учраас таныг мацаг нэлээд сульдааж болно. Чухам энэ бол мацаг үйлчилж буйн шинж юм. Нөгөө талаар бие махбодид удаан хугацаагаар тагларсан хортой хаягдлууд нь цусанд нэвчиж гадагшлан ялгарахад бэлэн болж буй нь тэр юм. Цагаавтар өнгөөр хучигдсан салст бүрхэвч ходоод, нарийн гэдсэнд хуримтлагдсан нян, хог хаягдлууд хэлээр дамжин гардаг. Чухам энэ үед хэлээ маш сайн хусаж хорыг цэвэрлэх хэрэгтэй. Энэ гадагшилж байгаа процесс бол цэвэршилтийн нэг үзүүлэлт юм. Ходоод хонхолзоход хэрэв ядарлаа тэвчихгүйгээр ихээр идэж эхэлбэл мацгийн хамаг үр ашгийг баллах болно. Мацгийн үе дэх чанд сахилга нь таныг сэтгэлийн тэнхээтэй болгоно. Оройн хоол идсэнээс 10-12 цаг болоод биемахбод өөрийгөө ямар нэг хэмжээгээр цэвэрлэж байдаг бөгөөд хорт хаягдлууд цусанд орж түүгээр гадагшлуулагдаж байдаг. Хүмүүс өглөө босоод түргэхэн хоол идэхийг яардаг. Чухам энэ байдал нь дээрхи процессыг зогсоодог байна. Зарим хүмүүс бие нь тавгүйтэхэд шөнө дунд босч хоол иддэг. Өөрөөр хэлбэл тэд хуримтлагдсан хорын шингээлтийг зогсоохын тулд ходоодоо хоолоор дүүргэж байна гэсэн үг. Энэ бүх өөрчлөлт нь хүний биед дотоод цэвэрлэгээ хийхийг шаардаж буй сануулга дохио мөн. Хүн хэд хэдэн удаа мацаг барьсны дараа бие нь цэвэршиж эдгээр сулралын мэдрэмжүүд нь арилдаг. Бүр огт өлсдөггүй. Учир нь сахар цардуул мэтийн залгидаг биет байхгүй болдог. Мөн ажлын эрч хүч сэтгэн бодох чадвар буурахын оронд улам нэмэгдэж байгааг илүү мэдэрнэ. Английн тамирчин нэг хоног мацаг бариад юм идэлгүйгээр 52 миллийн хол гүйж өмнөх амжилтаасаа хагас цаг илүү хурдалсан байна. Сагсан бөмбөгийн тамирчид тоглолтынхоо өмнө 3-4 хоног мацаг барихад эрч хүч, тэсвэр хатуужил нь эрс нэмэгддэгийг тогтоожээ.

Мацаг яаж тайлах вэ?

Мацаг хэрхэн тайлах нь мацаг барихаасаа чухал юм. Та бүх махбодоо амрааж цэвэрлэсний дараа өөх тос махтай хүнд хоолыг ихээр цадатлаа идэх юм бол ходоод тань дахин сунаж хэт ачаалалд автан мацгийн бүх үр дүн устах болно. Мацаг тайлах өглөө нар мандсаны дараа давс буюу зөгийн балтай нэг аяга нимбэгний шүүс уух хэрэгтэй. Нимбэгний шүүс нь маш шүлтлэг бөгөөд бие махбодыг цэвэрлэхэд хамгийн сайн нөлөөтэй. Энэ нь хүчлийг саармагжуулж мацгийн үед эд эрхтнээс цэвэрлэгдэн бүх зүйл салстуудыг устгах төдийгүй, шингээж амархан гадагшлуулдаг.

Дараа нь хагас эсвэл бүтэн гадил идэхдээ зажлалгүйгээр жижиг жижгээр хазаж шууд залгих хэрэгтэй. Гадил /банан/ шингээн уусгах хөвхөнцөр мэт үйлчилж ходоод нарийн гэдсэн дэх хорыг саармагжуулан хялбар гадагш хөөнө. Энэ нь хоол тасралтгүй боловсруулахад таатай нөхцөл бүрдүүлэн нарийн гэдсийг тосолж байдаг юм. Хэрэв бололцоотой бол өглөөний ундаа хагас цагийн дараа уувал зохимжтой. Мацгийн дараахь анхны хоол хөнгөн чанарын шинэ ногоо жимсээр баялаг байх шаардлагатай. Ялангуяа цэцэгт байцаа, навчит ногоо нь хоол боловсруулах замд үлдсэн хор хаягдлыг шингээж угааж суллана. Ширхэглэг хальстай ногоо нь шүүрдэж цэвэрлэж буй мэт үйлчилнэ. Шүүслэг жимс нь хоол боловсруулах замыг цэвэрлэн хамахад тусална. Өглөөний хоол амархан шингэхүйц хөнгөхен байх тусам ходоод нарийн гэдсэн дэх үлдэгдэл хор салсыг түргэн гаргадаг.

Мацгийн дараахь өдөр усанд орохдоо арьсны нүх сүвүүдээр гадагшилсан хор, хог хаягдлыг цэвэрлэхийн тулд биеэ сайтар үрж угаана.

Мацаг ба Сар

Мацаг барих хамгийн сайн өдрүүд бол шинэ сар буюу тэргэл сар гарахын өмнөх гурав хоног юм. Ямар нэг ноцтой шалтгааны улмаас тухайлсан өдрүүдэд мацаг барьж чадахгүй аваас үүний өмнө буюу хойно мацаг барьж болно. Яагаад чухам энэ өдрүүдийг онцолж байгаа учир бол сар нь дэлхийн далай тэнгис усанд асар их нөлөөтэй байдаг шиг мөн бидний бие сэтгэлд тэр хэмжээгээр нөлөөлдөг. Шинэ тэргэл сарын мөчлөгийн үеүүдэд сарны таталцлын хүч далай тэнгисийн татлага түрлэгт нөлөөлдөгтэй адил бидний бие мах бодын 70 хувь нь ус байдаг учраас тэрчлэн биед нөлөөлдөг. Мянга мянган жилийн турш хүмүүс тэргэл сар хүний амьдралд асар их нөлөөлдгийг мэдэж байлаа. Ихэнх зөн совин, байгалийн тохиолдол энэ өдрүүдтэй холбогдож тэрч байтугай одоо ч хүртэл тэргэл сартай үед л зөвхөн тариагаа тарьдаг тариачид олон бий. Саяхнаас эрдэмтэд сарны гайхамшигт нөлөө ялангуяа тэргэл сар бидний бие сэтгэлд онцгой нөлөөтэйг сонирхон судалж эхэллээ. Шинжлэх ухааны судалгаагаар тэргэл сар буюу энэ өдрүүдээс 3 хоногийн өмнө, хойно сарны татах хүч бие дэх шингэнийг дээш огшоож тархинд аваачдаг ажээ. Тархин дахь шингэний илүүдэл нь түүний үйл ажиллагааг хямрааж, уур уцаартай, догдломтгой тайван бус эсвэл сонин хачин авиртай болгох зэрэг бие сэтгэхүйн олон шинж тэмдгүүдийг үүсгэдэг байна.

Амьтад зовиуртай үедээ зөнгөөрөө мацаг барьдаг. Харин хүн бид байгалиасаа улам холдож өвчтэй үедээ зөнгөөрөө хоолондоо дургүй болох явцаа ч мэддэггүй. Улам ихээр хамаагүй иддэг. Эрт үеийн мэргэд тогтмол мацаг барьдаг байсан нь дан ганц эрүүл байхын тулд ч биш, сэтгэхүй оюун санааны өндөрлөгт хүрэх зорилготой байжээ. Тиймээс тэд "Хоолтой ходоод бодох дургүй" гэж хэлцдэг байжээ. Сократ, Платон, Пифагор зэрэг эртний Грекийн гүн ухаантнууд ном бичих, тодорхой ажил гүйцэтгэхийн тулд үргэлж мацаг барьдаг байжээ. Учир нь тэд мацаг бол сэтгэхүйн хүч чадлыг нэмэгдүүлдэг гэдгийг мэддэг байжээ. Эртний энэтхэгийн дияанч нар урт удаан хугацаагаар мацаг барьж байлаа. Грекийн гүн ухаантан математикч Пифагор оюуны нандин ухаанд суралцахаар Египет рүү очиж тэндээ 40 хоног мацаг барьжээ. Египетийн багш нар түүнд "Бидний заах юмыг чи ойлгохын тулд 40 хоног мацаг барихад болно" гэж хэлсэн Иудейчүүд өөрсдийгөө мацгаар эмчилдэг байжээ.

Будда үзэгдэх ертөнцөөс сэтгэлээ тасалж ухамсрын оргилд хүрэх гэж байнга мацагладаг байлаа. Тэрээр урт удаан 6 жил мацагласны дараа гэгээрэлд хүрсэн юм. Мацагт биеийн болон сэтгэхүйн өндөр ач холбогдол буй.

Эрт үеийн мэргэд чухам үүнийг мэддэг байсан учраас мацгийн гайхамшгийг хүртдэг байжээ. Тодорхой хугацаанд хоол ундыг тэвчин зогсоох нь бие махбодыг өөрөөр нь цэвэршүулж хуримтлагдсан хор хаягдлыг хөөж гаргадаг. Хоол боловсруулахад зарцуулагдах их хүч гүн бясалгал мэтийн оюуны үйлдэл хийхэд тархинд шууд үйлчилдэгээрээ гайхамшигтай юм аа.

http://http//www.buddhism.mn/index.php?option=com_content&task=view&id=31&Itemid=1 web huudsnaas oruulav

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Monday, July 4, 2011

Яг одоо миний дотор.. зөрчилдөөн яахаа ч мэдэхгүй...


Гуниг хураад байнааааа сэтгэлд минь

Ганцаардаад байнаааааа зүрх минь

Учираа олохгүй төөрөөд байнааааааа бодол минь

Уурлаж, Инээж, Уйлмаар байнаа би өөрөө

Суухаар давчдаад босмоор

Босхоор хөөрөөд гүймээр

Гүйхээр бахардаад хашигармаар

Гуниг хураад байнааа ...

Амьдралыг би тааж мэдэхгүй ээ

Алдаж онохоо урьдаас мэдрэхгүй

Зүгээр л алхаж байгаад гүймээр болдгоо мэдэхгүй

Зүггүйтэж хаяа түүнийгээ өвтгөчихдөгөө би мэдэхгүй

Мэдэхгүй ээ би бүх зүйлийг мэдэхгүй

Мэдрэмж зүрх сэтгэлээрэй л хийчихдэг зарим зүйлийг

Олон хүний ааш аягийг тааруулж би мэдэхгүй

Ойлгомжтой, бүхнийг шулуухан хэлж л чадна

Өөрөөр би амьдарч мэдэхгүй

Өдөр бүхэн шнээр эхэлдэг шиг

Бүр эхнээс нь суралцаж байгаа мэт сангддаг энэ амьдаралд

Бүхнийг мэддэг юм шиг аашлах хэрэггүй зөн совин минь


Хэн ч хэрэггүй ээ надад гэж чанга хашигарчихаад би ганцаарддаг

Хэнийг ч гуйхгүй ээ гэж орилчихоод би ганцаарддаг

Хүсэхгүй байнаа гэж ам бардам хэлчихээд би ганцаарддаг

Хүн болсондоо баярлахгүй байна гэж шивнэчихээд би ганцаарддаг

Хүсээгүй ч би хааяа хүсдэг


Гуниг, шаналал цөхрөл зовлонгүй
Гоочилж намайг шоолох хүнгүй
Ганцаар тэнд амьдрахсан
Би зүгээр л төсөөлөлдөө амьдрахыг хүснэ
Толгой эргэтлээ асуудал бодолгүй
Таарсан хүмүүс намайг гаднаас дүгнэхгүй
Тайван тэнд ганцаар байхсан
Би зүгээр л төсөөлөлдөө амьдрахыг хүснэ
Хөөрөн баясч буй хүүхдийг ажаад л
Хөхөрч цэнхэртсэн тэнгэрийг ширтээд л
Хөөцөлдөж сүүдэртэйгээ ганцаар тоглохсон
Би зүгээр л төсөөлөлдөө амьдрахыг хүснэ
Шаналал нулимсгүй амьдарч
Шавайгаа ханатал наадаж
Шаналсан сэтгэлээ тэнд аргадахсан
Би зүгээр л төсөөлөлдөө амьдрахыг хүснэ
Үнэт зоосны нүхийг тэнд хааж
Үхэл хагацалгүй баясч
Үүрд мөнхийн жаргалыг тэнд үзэхсэн
Би зүгээр л ийм нэгэн төсөөлөл дунд амьдармаар байна
Гараа далавч хэмээн алдалж, нүдээ аниад
Гагц өөрийн ертөнцдөө тэнгэрт дүүлээд
Газар дээр бус үүлэн дээр гишгэх мэт
Ганц ганцаар нь хөлөө аяар тавьж үзэхсэн

Зүг зүг рүү ширтсээр алжаасан аньсгаа амрааж
Зөн совингийн хэлбэлзлээс бодол юугаа ухрааж
Өндөрлөгт яарах шунал, өшөө хорслоо умартаад
Намайг Өвтгөсөн болгоны өөдөөс инээмсэглэн очихсон

Шөнө орчихлоо хүслийн бороо минь

Шиврээд л орчихлоо өглөө зогосчихлоо

Асгарах бороонд л норохыг хүссэн юмсан

Алгаа тосоод л тэнгэрлүү харах байсан

Бороон дусал бүрийг биедээ шингээхийг хүсэж байсан

Бодолдоо хурсан гунигийг норгоод үргээх байсын ..............

Шиврэх бишээ цутгах бороонд.............гэхдээ

Шөнжин орсон бороон дуслууд

Шивнэх хүслийг минь биелүүлэнэ

Гүнзгий амсгалаад л цээж дүүрэн

Гүн хөх тэнгэрээр дэвснгэрлэн солонгороод л

Борооны дараа шувууд жиргэх нь

Бодлыг минь аз жаргалтай болгоод л

Би хүлээнээ цутгах бороог

Би хүссэн болхоор бороо аадар болон бууна

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~