Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, April 28, 2011

Хувь заяаныхаа тэмдгийг хэрхэн таних вэ


Бараг хүн бүр амьдралдаа нэг удаа ч болов санамсаргүй мөртлөө их, бага хэмжээний гэнэтийн өөрчлөлт дагуулсан зүйлтэй тулгардаг. Заримдаа шал дэмий гэж үл тоомсорлож байсан зүйлээс амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх сайхан үйл явдал ундрах юмуу гэнэт тулгарсан өчүүхэн саад, тотгороос болж зовлон бэрхшээлүүд ар араасаа “урсах” тохиолдол бишгүй. Хүний амьдрал, хувь заяаг гэнэт өөрчлөгч тэрхүү далдын хүчний нөлөөа мэдэрч, өөрийн болгон “чөдөрлөх” боломжтой болов уу?

Лапласын гутал

Францын нэрт математикч, одон орон судлаач Пьер-Симон Лаплас нэгэн удаа хачирхалтай зүйлийг өөрөөсөө анзаарч эхэлжээ. Өглөө босоход түүний гутал нь байсан байрнаасаа хөдөлсөн байх бүрийд тухайн өдөр гудамжны хулгайч халаасанд нь хүрэх юмуу ямар нэг таагүй зүйл заавал тохиолддог болохыг анзаарчээ. Анзааран, батлах бүртээ энэ нь санамсаргүй тохиолдол яавч биш гэдгийг тэрбээр ойлгох болж. Тэрбээр энэ тухайгаа ажлын хамтрагч нэгэн академичид ярьсан бөгөөд хамтдаа цуврал тандалт хийхээр шийдвэрлэжээ. Гэтэл үнэхээр гутал байрнаасаа хөдлөөгүй өдөр ямар ч муу зүйл тохиолдсонгүй гэнэ. Тэд ямар нэг муу зүйлд өртөхийн тулд хүн ихтэй газраар дэмий сэлгүүцэн, бараг л халаасны хулгайчдыг тосч ажиллаж. Гэтэл гутал байрнаасаа хөдөлсөн өдөр хоёр ч удаа таагүй хүмүүстэй тулгаран, асуудалд орооцолдсон байна.

Иймэрхүү түүх магадгүй танд ч танил санагдаж болох. Учир нь хүн төрөлхийн зөн совин мэдрэмжтэй амьтан. Тиймдээ ч өөртөө тохиолдох ямар нэг зүйлийг ерөнхийд нь мэдэрч байдаг буюу ямар нэг өөрт танил болсон тэмдэг, дохиогоор ямар нэг зүйл тохиолдох нь гарцаагүй гэж итгэдэг хүн цөөнгүй байдаг. Иймэрхүү жишээнүүдээс танд сонирхуулья.

Алдартай далайн дээрэмчин Флинт гаансаа асаах гэж хоёр удаа оролдоод асахгүй бол далайд гарахаа шууд больдог байсан гэдэг. Харин Камберландын гүн, адмирал Уильям Август гудамжинд сүйх тэрэгтэйгээ явж байхдаа яндан хөөлөгч харах юмуу тааралдах л юм бол шууд гэрийн зүг эргэх дохио хөтөчдөө өгдөг байж. Ийм зүйлтэй тулгарсны дараа догшин шуурга гэнэт дэгддэг гэдэгт тэр бат итгэдэг байсан аж. Мөн Их Британийн өөр нэгэн адмирал, далайчин Бөнбоу улаан шаргал үстэй юмуу толбот мууртай тааралдвал далайн сүйрлийг зөгнөж байна гэдэгт итгэн, ажлаа зохицуулдаг байсан гэнэ.

-”Ямар нэг дохио, тэмдэг өгч байгаа мэт иймэрхүү зүйл үнэн хэрэгтээ байхгүй. Мэдээж хүн бүр өөрийнхөөрөө бүхнийг хүлээн авна. Тухайлбал, танд дохио болдог тэр зүйлтэйгээ тулгарлаа, харлаа гэсэн хэдий ч явах ёстой зүйлдээ явна. Явах зууртаа ямар нэг таагүй зүйлтэй тулгарна гэсэн бодолтой, өөртөө ийм зүйлийг уриалан дуудсан байдалтай байна, Үнэхээр та бүдэрч унах ч юмуу таагүй байдалд орно. Нэг, хоөр, гурван ч удаа та яг ийм нөхцөлд өөрөө мэдсээр байж орж болно. Гэвч үүнийг хувь заяатай эндүүрч болохгүй. Харин далдын дээд хүчин юмуу хамгаалагч сахиусан тэнгэр бидний оюун санаагаар дамжин илүү болгоомжтой байхыг анхааруулж буй явдал юм. Өчүүхэн төдий шинж тэмдгүүд нь ямар нэг өр, санамсаргүй явдлуудаас дахин дахин давтагддагаараа ялгардаг. Энэ нь яг л “ингэж хийх хэрэггүй гэдгийг сануулаад байхад” гэсэн аятай давтагддаг. Хэрвээ хүн тухайн нөхцөлийг үл ойшоон өмнө тохиолдсон таагүй зүйлтэйгээ дахин тулгарвал л үнэхээр санамсаргүй хэрэг биш байна гэж бодож эхэлдэг. Энэ үед л хүн ” би яагаад өмнө нь анзаарсангүй вэ?” амаа барьдаг.

Материалистүүд өчүүхэн тэмдгүүдийг ердөө л амьдралын туршлагын үр дагавар гэж үздэг. Харин зарим эрдэмтэн иймэрхүү зөн совин, шинжтэмдгүүд нь ойрын ирээдүйд болох үйл явдлыг зөгнөн, хүмүүсийг таагүй зүйлтэй тулгарахаас нь сэргийлдэг гэж үздэг. Гэхдээ аз жаргалтай, амжилттай амьдрахын тулд бид эдгээр эерэг тэмдгүүдийг ойлгон хулээн авч, аливаа зүйлд хянамгай хандаж чаддаг байх хэрэгтэй гэдэгт мэргэжилтнүүд санал нэгддэг. Далдын хүчний дохиог хүн бүр төдийлөн анзаараад болзошгүй үйл явдалд бэлтгэлтэй байж чадахгүй л дээ. Заримдаа бүр илт тодорхой тэмдэг мэдрэгддэг нь үнэн. Тухайлбал, нэг их үнэтэй биш ч ямар нэг чухал зүйл санамсаргүй байдлаар гээгддэг. Алга болсон зүйл удалгүй олдож болно. Олдохгүй ч байж болох. Гэвч хүн тухайн үөд алга болсон зүйлд их, багаар санааширснаа олдсон тохиолдолд удалгүй мартан тайвширдаг. Гэтэл энэ нь тухайм хүнд анхааралтай байхыг шаардсан дохио байж болох юм. Бага гээлтийн дараа том гээлт хүлээж буйг тэр хүн төдийлөн анзааралгүй өнгөрч болно” гэж сэтгэл . зүйч, эмч Олөг Никитин тайлбарласан байна.

Мэргэжилтнүүд дохио тэмдгийн мөн чанарын тухайд хэдэн зууны турш тайлбар хийн, тодорхойлсоор ирсэн. Тэдгээрийг янз бүрээр ангилан, тодохойлох оролдлогуудыг ч олон хийсэн. Тэр ч атугай Францын судлаач Роберт Д’Обюиссон “Жижиг дохионуудын онол” нэртэй шинжлэх ухааны бүтээл хэвлүүлж байсан. Элдэв дохио, тэмдэглэгээг өдөр тутмын амьдралдаа хайн, хүлээх нь тийм таатай зүйл бус хэдий ч энэ нь шал дэмий худал зүйл гээд баталчих нэгэн хараахан алга. Тиймээс тэднийг бодит жишээн дээр ойлгохыг хичээн дараа нь янз бүрийн дүгнэлт хийсэн нь дээр болов уу.

Дохио, тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

Харамсалтай, гомдмоор дохионууд

Сэтгэл судлалын олон улсын хүрээлэнгийн захирал Дениз Ленн эл учир битүүлэг үйл явдлыг тайлах гэж эртнээс эрмэлзэж буй аж. Түүний ярьснаар, хэрэгтэй бус газраа санамсаргүй байдлаар бий болсон ямар ч зүйл дохио өгч буйн илрэл гэнэ. Тэрбээр эл үзлээ бататгах нэгэн жишээг дурдсан байна.

Австралийн Аделаида хотын нэгэн худалдаачин Бомбей хот руу явах ёстой байснаа жижигхэн шалтгаануудын улмаас бяцхан хөлөг онгоцноосоо гурван удаа хоцорчээ. Эхний удаад сэрүүлэг нь дуугаралгүй түүнийг хоцроосон аж. Хоёр дахь удаа хайртай нохой нь хүнд өвчлөн, амьтны эмчийг хүлээсээр онгоцноосоо хоцорчээ. Гурав дахь удаа гадаад паспортоо эрээд олсонгүй. Гэтэл удалгүй эхний онгоц Малайзын дээрэмчдэд тонуулсан, хоёр дахь нь сураггүй алга болсон, гурав дахь нь гэнэтийн түймэрт автан зорчигчдын тал орчим нь хорвоог орхисон тухай таагүй мэдээллүүд сонсогдсон байна.

Зөвлөгөө. Гэнэтийн, бухимдал төрүүлэхүйц иймэрхүү саад бэрхшээлээс дүгнэлт хийхэд: Болзошгүй үйл явдлын давтамжийг цаг тухайд нь анхаарах. Ингэснээр өөрийгөө илүү аюулгүй байлгаж болно.

Үл таних хүмүүсийн яриа

Хаана ч хэзээ ч тантай зам нийлж эсвэл зөрөн өнгөрч буй үл таних хүмүүс заримдаа ер бусын байдлаар зөвхөн танд зориулсан илгээмжийг агуулж явдаг. Тухайлбал, автобусны буудал дээр танихгүй хүнтэй үг солих юмуу асуусан зүйлд нь хариулахад танд хэрэгтэй мэдээлэл ч ирж болно.

Жишээлбэл, П.Николай нас барсан эцэг, эхийнхээ байшинг худалдах зорилготой Москва-Псковын галт тэргэнд суужээ. Түүний купенд дэндүү ихийг яригч нэг эр байж гэнэ. Тэрбээр Николайг уруу татахын тулд төрөл бүрийн сэдвээр ярьж үзэж. Түүний олон үгнээс залхсан Николай сүүлдээ унтаж буй дүр эсгэн хэвтжээ. Гэтэл тэр нөгөө зорчигчид үргэлжлүүлэн элдвийг ярьж эхэлжээ. Гэтэл элдвийг эргэцүүлэн хэвтэж байсан Николайн чихэнд үл таних чалчигчийн “Газраа хайрла, газартаа тусал. Эргээд газар та бүхэнд заавал тусална” гэж давтах өгүүлбэр байн байн сонсдоод байж. Түүнээс гадна их яригчийн сангийн аж ахуйд ажиллан, амьдарч байсан тухай яриа нь Николайн тосгонд өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамжийг сэргээн нэг л сайхан мэдрэмж, хүслэн төрүүлжээ. Залуу энэ агшинд байшингаа зарахаа болин, нийслэлээс тосгокд шилжин ирж амьдрахаар хатуу шийдсэн байна. Тэрбээр эл шийдвэрээ хэрэгжүүлсэн бөгөөд ямар азаар тийм хүнтэй таарч, түүний яриаг сонссон юм бол доо гэж баярлаж явдаг гэсэн.

Зөвлөгөө. Танд хандсан, зам нийлсэн танихгүй хүнд анхаарал хандуулан ямар илгээмж агуулж явааг нь олж мэдэхийг хичээ. Танихгүй бүхнээс зугтах шаардлага байхгүй.

Баярт мэдрэмж

Хэрвээ Та ямар нэг зүйлийг хийхдээ өөртөө иттэлтэй, урам зоригтой, баяр жаргалтай байвал энэ нь зөв замаар явж байна гэсэн хувь заяаны тэмдэг гэнэ. Баяр мэдрэмж нь сайн, сайхан зүйл болохын чухал дохио аж. Хэрвээ танд нэг л таагүй мэдрэмж төрөөд байвал шийдвэрлэж буй асуудал тань буруу гэнэ.

Жишээ нь Д.Анна далайн аялалд гарахыг мөрөөддөг байж. Тэрбээр ийм аялалд явна гэсэн зорилго тавин хоёр жил гаруйн турш мөнгөө хуримтлуулсан байна. Гэхдээ яг аяллын тасалбар худалдан авах мөчид гэнэт түр азнамаар мэт сэтгэгдэл төрөөд байж. Өөрийгөө ч ойлгохооргүй ийм байдалд орсон бүсгүй дараагийн аяллын тасалбарыг худалдаж авснаар тайвширч, нэг л санаа амарсан байна. Гайхалтай нь бүсгүй төлөвлөснийхөө дараагийн багтай аялалд гарсан эхний өдрөө хөлгийн тавцан дээр санамсаргүй байдлаар нэгэн сайхан залуутай танилцаж, улмаар дурлан, түүнтэйгээ гэрлэн аз жаргалтай амьдарч буй аж.

Зөвлөгөө. Ямар нэг шийдвэр гаргахынхаа өмнө сэтгэл зүрхээ сайтар сонс. Хэрвээ та өөртөө итгэлгүй, яагаад ч юм нэг л сэтгэл дундуур, түгшүүртэй байгаа бол татгалзан хойшлуулах, бүр болих боломж бий шүү дээ.

Хэвлэлийн үг

Хэвлэгдсэн үгсээс дохио олж болно. Нүдэнд тань харагдаж, сэтгэлд тань эргэлдсээр байгаа үгсийн тухай эргэцүүлэн бод. Сонин, сэтгүүлээс уншсан юмуу зурагтаар харсан зүйлс дотор зөвхөн танд зориулагдсан илгээмж явж л байдаг. Заримдаа хүн гэнэт зурагтаа асаан эсвэл энд тэндээс сонины уранхай дээрээс амьдралаа бүрэн өөрчилж болох хэрэгцээт мэдээллийг олж авдаг шүү дээ. Энэ бол санамсаргүй хэрэг бус. Танд зориулан илгээсэн илгээмж, мэдрэмж яах аргагүй мөн. Эс тэгвээс тэр олон сувгаас санамсаргүй байдлаар асаасан нь зөвхөн танд хэрэгтэй байсан гэдэг нэг л жирийн бус. Зөвхөн танд зориулагдах тэдгээр үгс таны толгойд байнга эргэлдэх юмуу гэнэт санамсаргүйгээр оюун санаанд тань харван бууж болох юм.

Жишээ нь Р.Катерина өндөр цалинтай ажилд орохыг хүсдэг байж. Гэвч ийм алхам хийхээс эмээн хуучин ажилдаа явж, өдөр хоног өнгөрүүлсээр байв. Нэг удаа тэрбээр ажилдаа явж байтал замд нь байдаг том дэлгүүр нээлттэй байх төдийгүй “Нээлттэй” гэсэн бичгээ өлгөсөн байж. Өмнө нь энэ цагаар дэлгүүр байнга хаалттай байдаг аж. Үүнийг анзаарсан бүсгүйд “Нээлттэй” гэдэг үг зөвхөн түүнд л зориулагдсан мэт санагджээ. Энэ үгийг бүсгүй бодон явсаар тэр өдрөө даргадаа хандан цалингаа нэмүүлэх хүсэлт гарган нааштай хариу сонсчээ. Түүнээс гадна. дарга нь ийм хүсэлт урьд өдөр нь ч юмуу гаргасан бол хүлээж авахгүй байсан гэдгээ онцлон түүнд хэлсэн байна.

Ц.Мөнхжаргал

Үнэн сонин

Wednesday, April 27, 2011

Пруссын канцлер Отто фон Бисмарк

Миний хувьд монголын их хаадын дараагаар хүндэтгэн үздэг агуу улстөрчдийн нэг бол яах аргагүй Пруссын канцлер Отто фон Бисмарк билээ.

Энэ хүний талаар сайн мэддэггүй хүмүүст гэж хэлэхэд чухам яагаад энэ хүнийг хүндэтгэх бишрэх болов оо. Ямар үйл хэрэг бүтээсэн болоод алдар суугаа мандуулсан агуу улстөрч хүн гэгдэх болсныг уншигч та бүхэн доорх нийтлэлээс уншаад ойлгох байх гэж бодож байна.

1860-аад он гартал Германы ард түмэн хэдийгээр нэг хэлтэй, бусад олон зүйлийн талаар нийтлэг шинжтэй боловч том жижиг олон ванлигууд болон бутарсан байлаа.

Тэр үед Габсбургийн Австри олон зуун жилийн турш германы голлох гүрэн болж байжээ. Дараа нь Прусс гарч ирж, тэр хоёр улс Германд тэргүүн байр эзлэхийн төлөө өрсөлджээ.

Зууны дунд орчим үед зөвхөн Германд төдийгүй, нийт европын бодлогод он удтал давамгайлах нэг хүн Прусст бий болжээ.

Тэр бол юнкер, өөрөөр хэлбэл Пруссийн газрын өмчтөн Отто фон Бисмарк байлаа. Тэр Ватерлоогийн тулалдаан болсон жил буюу 1815 онд төрж, янз бүрийн ордны үед олон жил дипломат төлөөлөгчийн албан хаажээ.

1862 онд Пруссийн ерөнхий сайд болж нөлөө нь мэдэгдэхүйц ахижээ.

Тэр ерөнхий сайд болоод дөнгөж долоо хоносны дараа нэг хэлсэн үгэндээ: «Орчин үеийн том асуудлыг ихэвчлэн үг яриа, тогтоол шийдвэрээр биш, харин «жад сэлмийн» хүчээр л шийдвэрлэх болно» хэмээн хэлж байжээ.

«Жад, сэлэм» гэнэ шүү. Ихэд алдартай энэ үг Бисмаркийн алсын хараатай цуцалтгүй хэрэгжүүлсэн бодлогын шинжийг бүрнээ илтгэн харуулж байгаа юм. Бисмарк ардчиллыг үзэн ядаж, түүнд үнэнхүү хатуу дарлаж байжээ.

Бисмарк өнгөрсөн хуучны үлдэгдэл боловч маш чадварлаг, шийдмэг хүн байсан учир өнөө үеийг өөрийнхөө эрхшээлд хүчээр оруулж байжээ. Тэр орчин үеийн Герман улсыг байгуулж, арван есдүгзэр зууны хоёрдугаар хагас дахь европын түүхийн явцыг тодорхойлж байлаа.

Гүн ухаантан, зрдэмтдийн Герман орон хойш орхигдож, дайн хийх бэлтгэл хүчээ улам бүр нэмэгдүүлэгч жад, сэлмийн шинэ Герман улс Европ тивд ноёрхох болж байлаа.

Бисмаркийн үеийн германы нэгэн нэрд гарсан хүн: «Бисмарк Германыг их улс болгоод германчуудыг өчүүхэн амьтас болгож байна» гэж хэлж байжээ.

Европ хийгзэд олон улсын хзрэг явдалд Германыг их гүрэн болгон хувиргах гэсэн түүний бодлогыг германчууд таалан үзсэн учир үндэсний нэр хүнд өссөнийг харгалзан Бисмаркийн учруулж байсан элдэв хавчилгыг тэд арга буюу эвлэрэн өнгөрөөхөд хүрч байлаа.
Бисмарк засгийн эрхэнд орохдоо хийх ёстой ажлаа нарийвчлан боловсруулсан төлөвлөгөө бүхий тодорхой ойлгоцтой байжээ.

Тэр уг төлөвлөгөөгөө хатуу баримтлан гайхам амжилт олж чадсан байна. Тэр германыг, тэгэхдээ Пруссээр дамжуулан Европт ноёрхох гүрэн болгон хувиргахыг хичээж байжээ. Тэр үед Францыг европын хамгийн хүчирхэг үндэстэн гэж үзэж байжээ.

Австри бас л хүчтэй өрсөлдөгчийн нэг байлаа.

Бисмарк бусад улс гүрэнтэй яаж харилцаж дараа нь тэднийг яаж ээлж дараалан аргалж байсныг нягтлан үзэх нь хуучин дэг барилын олон улсын бодлого ба дипломатын урлагийн сонирхол татах сургамж мөн.

Тэрбээр давын өмнө Германыг тэргүүлэх гүрэн болгох асуудлыг эргэлт буцалтгүй шийдвэрлэх ажилд орсон байлаа.

Прусс, Австрийн хоорондын урьдын өрселдөөнийг цааш үргэлжлүүлж болохгүй байжээ. Тэр асуудлыг Прусст ашигтай шийдвэрлэж, хоёрдугаарт тавигдах учиртайг нь Австрид сайтар ойлгуулах ёстой байжээ.

Дараа нь Францын ээлж байлаа. Прусс, Австри, Франц гэж миний яриад байгаа нь тэдний засгийн газруудыг л хэлж байгаа хэрэг гэдгийг чи бүү мартаарай.

Тэдгээр засгийн газар аль нэг хэмжээгээр хаант засаг байсан ба парламентын эрх мэдэл тэнд хараахан бага байжээ.
Тийм учраас Бисмарк элдэв шуугиан дэгдээлгүй сэмхэн гэгч нь цэргийнхээ хүчийг зузаатгах ажилд орсон байна. Тэр үед Наполеон III Австрид довтолж, түүнд цохилт өгчээ.

Тэр ялагдал нь Өмнөд Италиар явж аян дайн хийх боломжийг Гарибальдид олгож, улмаар Италид эрх чөлөө олгосон байв. Австри нэгэнт сулран доройтсон болохоор энэ бүхэн нь Бисмаркт тун таатай завшаан байлаа.

Оросын Польшид үндэсний бослого гарах үеэр хэрэв шаардлага гарвал польшуудыг буудахад оролцох болно гэж Бисмарк Оросын хаанд туслахаа амлажээ. Энэ бол жигшилтэй үг боловч түүний зорилгод, тухайлбал ирээдүйд Европт байдал хүндэрвэл цагаан хааныг талдаа байлгахад хэрэгтэй санал байв.

Дараа нь тэр Австритай холбоо тогтоон Данийг бутцохиж, мөн дараахан нь Франц ба Италиас дэмжлэг авна гэдгээ урьдчилан мэдэж аваад Австрийн эсрэг ханджээ.

Прусс 1866 онд маш богино хугацаанд Австрийг бут цохижээ. Тийнхүү Германы дотор хэн толгойлох вэ гэдэг асуудал шийдэгдэж, тэр толгойлогч иь Прусс боллоо гэдэг нь тодорхой болмогц Бисмарк гомдлыг нь намжаахын тулд Австрид их л найр тавин хандах болжээ.

Тэгж Пруссээр толгойлуулсан Умард-германы холбоо байгуулагдах (түүний бүрэлдэхүүнд Австри ороогүй байлаа) зам нээгджээ.

Бисмарк холбооны канцлер (бундестагийн канцлер) болжээ. Өнөө үед зарим эрдэмтэн, улс төрийн бодлоготон ба хуульчид холбоо байгуулах, үндсэн хуультай болох талаар сар, жилээр үргэлжилсэн яриа, маргаан болж байхад Бисмарк Умард германы холбооны шинэ үндсэн хуулийг тавхан цагийн дотор хэлж өгч бичүүлж байсныг тэмдэглэлтэй.

Тэр үндсэн хууль бага сага өөрчлөгдсөн боловч дэлхийн дайн дууссаны дараа 1918 онд бүгд найрамдах улс байгуулагдах хүртэл тавин жилийн турш Германы үндсэн хууль болон мөрдөгдсөөр байжээ.

Бисмарк тавьсан том зорилтынхоо эхнийхийг нь биелүүлж чаджээ. Дараагийн алхамд нь Францыг унагаж Европт зонхилох байр эзлэх ёстой байжээ. Бисмарк Германы нэгдлийг хангаж, европын бусад гүрнүүдийн хардлагыг арилгахыг хичээн битүүхэн уг ажилд бэлтгэжээ.

Урьд өөрт нь ялагдаж байсан Австритай хүртэл огтхон ч хар буруу санаа өвөрлөхийг больсон мэт маш эелдэгхэн харилцах болжээ.

Англи улс түүхийнхээ бүх үеийн турш Францтай өрсөлдөж, Наполеон III-ын нэр алдар хөөцөлдөгч санаархлыг маш их хажиглан сэжиглэдэг байлаа. Тийм учраас Францтай яаж ч мөргөлдлөө гэсэн Бисмарк Английг өөртөө нааштай хандуулж чадах байжээ.

Тэрбээр дайнд бүх талаар бэлтгэж аваад маш уран арга хэрэглэн 1870 онд Наполеон III-ыг өөрөөр нь Прусст дайн зарлуулжээ.

Пруссийн засгийн газар гэм буруугүй мөртлөө Европт Францын түрэмгийллийн золиос болж байгаа мэт харагдаж байлаа.

Парист «Берлин рүү довтлоод! Берлин рүү довтлоод» гэсэн дуу хоолой цуурайтаж, Наполеон III ч ялгуусан армиа дагуулан Берлин рүү дорхноо явж орчихно гэж бодож байжээ.

Гэвч байдал огт урвуугаар эргэжээ. Сайн сургуулилсан Бисмаркийн цэргийн машин Францын зүүн-умард хил рүү дайран орж, Францын армийг хиар цохижээ.

Хэдэн долоо хоног өнгөрмөгц эзэн хаан Наполеон III өөрөө армийнхаа хамт Седаны дэргэд германчуудад олзлогджээ.

Францад тогтнон байсан Хоёрдугаар Наполеоны эзэнт улс тийнхүү эцэс болсон ажгуу. Парист тэр дорхноо бүгд найрамдах засаг тогтжээ.

Наполеон Ш-ын унасан явдал олон шалтгаантай холбоотой боловч хамгийн гол нь залхаан цээрлүүлэх бодлого явуулж байснаасаа болж, өөрийн орны ард түмний дотор маш их нэр хүндгүй болсон байжээ.

Аливаа нэг хаад, засгийн газрууд хүнд байдалд орох үед хэрэглэж сурсан арга болох гадагш дайн хийж ард түмнийхээ анхаарлыг түүнд хандуулах гэж Наполеон III оролдсон боловч тэр нь эс бүтэж, дайн түүний нэр алдар хөөцөлдөгч занг эцэс болгожээ.


Парист «үндэсний батлан хамгаалах» засгийн газар байгуулагджээ. Тэр засгийн газар Прусст найрамдал байгуулах санал тавьсан боловч Бисмаркийн болзол даанч хүлцэхүйеэ бэрх доромжлол байсан тул хэрэг дээрээ арми гэж байхгүй болсон ч гэсэн францчууд дайныг үргэлжлүүлэхээр шийджээ.

Гэвч Германы Арми Версаль хийгээд хотын эргэн тойрныг эзлэн авч Парисыг удтал бүслэн хаажээ. Парис арга буюу буун өгч, шинэ тогтсон бүгд найрамдах улс ялагдсанаа хүлээн Бисмаркийн нэн хатуу болзлыг хүлээн авахад хүрчээ.

Найрамдлын болзол ёсоор дайны асар их төлбөр төлөхөөс гадна хамгийн харамсалтай нь, хоёр зуу гаруй жилийн турш Францын бүрэлдэхүүнд багтаж байсан герман хэлтэн Эльзас, Лотаринг хоёр мужийг Германд нийлүүлэн өгсөн явдал байлаа.

Гэвч Парисыг бүслэн хаасан үеэр Версальд шинэ эзэнт улс бий болж байжээ. 1870 оны есдүгээр сард Наполеон III-ын Францын эзэнт улс эцэс болж, 1871 оны нэгдүгээр сард Версалийн ордны Людовик ХIV-ийн үзэсгэлэнт Их танхимд Пруссийн вангаар толгойлуулсан нэгдсэн Герман улсыг байгуулж, ванг эзэн хаан болгон өргөмжилснийг зарлан тунхаглажээ.

Германы бүх хаад ноёд тэнд цугларч шинэ эзэн хаан буюу кайзерийг хүндэтгэж байгаагаа илэрхийлэн байлаа.

Тийнхүү Пруссийн Гогенцоллеруудын угсааны ван эзэн хаантан болж, нэгдсэн Герман улс дэлхийн нэг том гүрэн болон хувирсан ажээ.

Версальд баяр ёслолын дуу хөгжөөн цуурайтаж байхад хажууханд нь Парист доромжлолын уур хилэн уй гашуу, уйтгар гунигт дарагдан байжээ. Хүмүүс учирсан түмэн зовлонд сэтгэл эмтрэн халаглаж, засгийн газар бат тогтворгүй болсон байжээ.

Үндэсний хуралд хаант засгийн үзэлтэй үлэмж олон хүн сонгогдсон байсан тул тэд элдэв өдөөн хатгалга хийж хаант ёсыг дахин сэргээхийг оролдож байжээ. Тэд бүх саад тотгорыг арилгахын тулд бүгд найрамдах засгийн талынхан гэгдэж байсан үндэсний гвардийн гар хөлийг хүлэхийг хичээж байлаа.

Хотын ардчилсан үзэлт, хувьсгалт элементүүд түүнийг харгислал, мөрдлөг дахин эхэлж байгааг мэдэрч байлаа.

Бослого эхэлж, 1871 оны гуравдугаар сард Парисын «Коммуныг» тунхаглажээ. Коммун бол нэгэн төрлийн нутгийн захиргаа байжээ.

Коммун францын Их хувьсгалын түүхээс зоригжуулах үлгэр дуурайл авахыг хичээсэн боловч түүнээс их илүү юм өөрт нь агуулагдаж байжээ.

Хувьсгал гарах үеэс хэдийгээр тоймтой хэлбэр олж чадаагүй ч гэсэн хөгжиж эхэлсэн шинэ социалист үзэл санаа коммунд шингээстэй байлаа. Коммун нь зарим утгаараа Оросын Зөвлөлүүдийн урьтал байсан юм.

Гэвч 1871 оны Парисын Коммун удаан тогтож чадсангүй. Жирийн ард түмний тэрхүү бослогоос айсан хаант засгийн үзэлтэн ба хөрөнгөтнүүд Коммуны мэдэлд байсан Парисын зарим хэсгийг бүслэн хаажээ.

Версаль болон бусад газрын ойролцоо байрлан байсан Германы арми уг үйл явдлыг сэм ажиглан байлаа. Германчуудад олзлогдсон Францын цэргүүдийг суллан тавьсанд тэд Парист буцаж очоод хуучин офицеруудтайгаа нийлэн Коммуны эсрэг тэмцэж эхэлжээ.

Тэд коммуныхны эсрэг байлдаж 1871 оны хавар, гуравдугаар сарын сүүлчийн нэгэн өдөр бут цохиж, Парисын гудамжнаа эрэгтэй, эмэгтэй гучин мянган хүнийг буудан алсан байна. Олзлон авсан олон тооны коммуныхныг хожим нь мөн заналтайяа буудан хороожээ.

Парисын Коммун тийнхүү дарагджээ. Коммун Европыг ихэд донсолгожээ. Тийнхүү сэтгэл түгшээсэн нь зөвхөн түүнийг цус урсган дарсантай холбоотой төдийгүй, тэр бол оршин байгаа системийг эсэргүүцсэн анхны социалист бослого байсанд оршино.

Баячуудын эсрэг ядуучууд үе үе тэмцэн босдог байсан ч гэсэн тэднийг ядуу зүдүү болгосон системийг өөрчлөх гэсэн санаа урьд нь огт гарч байсангүй.

Коммун бол ардчилсан, бас эдийн засгийн шинжтэй бослого байсан тул Европт социалист үзэл санаа хөгжин дэлгэрэх үе шат болжзэ.

Коммуныг хэрцгийлэн дарсан учир Францад социалист үзэл санаа нууц байдалд орж, дахин сэргэтлээ удсан юм.

Хэдийгээр Коммун дарагдсан боловч Франц цаашид хаант засаг тогтоох гэсэн туршилт хийхээс зайлсхийх болжээ.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа уг асуудал бүгд найрамдах засагт ашигтайгаар бүрмөсөн шийдэгдэж, 1875 оны нэгдүгээр сард Гурав дахь бүгд найрамдах засгийг тунхаглан, шинэ үндсэн хууль баталжээ.

Тэрхүү бүгд найрамдах засаг нь одоо хүртэл оршин байгаа билээ. Хаант засаг л тогтоох хэрэгтэй байсан юм гэж ярьдаг хүмүүс Францад одоо хүртэл байдаг боловч тун цөөн юм.

Францад магад бүгд найрамдах ёс бүрмөсөн ялсан нь тэр байв.

Франц 1870—1871 онд Германтай хийсэн дайнд асар их хэмжээний төлбөр төлсөн боловч доромжлол хүлээсэн ард түмний сэтгэл зүрх хорсол зэвүүцлээр дүүрсэн байлаа. Омог бардам энэ ард түмэн хариу авах цаг ирнэ гэдгээ мартах ёсгүй билээ.

Францчууд ялангуяа Эльзас, Лотарингийг алдсандаа ихэд харамсаж байжээ. Бисмарк Австрийг ялагдсаны дараа түүнд их л ухаалаг, эелдэг ханддаг байсан байтал Францтай огт тиймгүй, ширүүн хатуу хандаж байжээ.

Бисмарк омог бардам дайснаа басамжлан доромжилсноор тэр ард түмэнд хэзээ ч үл мартах үзэн ядах сэтгэлийг төрүүлсэн байлаа.

Седаны дэргэд болсон тулалдааны дараахан, дайн дуусахаас бүр өмнө алдарт социалист Карл Маркс бичиж гаргасан уриалгадаа Эльзасыг булаан авсан явдал хоёр орон найрамдахын оронд түр амсхийж, үхэх сэхэхээ үзэлцсэн дайн хийхэд хүргэнэ гэж урьдаас хэлсэн байв.

Энэ талаар ч, бусад олон зүйлийг талаар тэр үнэхээр бошгот мэргэний ёсоор хэлсэн байв.

Бисмарк Германы эзэнт гүрний хамгийн их канцлер (рейхс канцлер) болсон байна. «Жад, мэсийн» бодлого түр зуур амжилт олж, Герман орон ч түүний нь дагасан тул либерал үзэл нэгэнт нөлөөгүй болжээ.

Бисмарк ардчилалд үл итгэх учир засгийн эрхийг хааны гарт хэвээр байлгахыг хичээдэг байжээ. Германд аж үйлдвэр ба ажилчин анги өсөж ажилчин анги хүчтэй болж, эрс шаардлага тавих болсон зэргээс шинэ шинэ асуудал гарч иржээ.

Бисмарк уг асуудлыг хоёр аргаар, тухайлбал, ажилчдын аж байдлыг сайжруулах, социализмыг нухчин дарах замаар шийдвэрлэхийг хичээж байжээ. Бисмарк нийгмийн хууль тогтоомж гаргах замаар ажилчдыг өөрийн талд татах буюу ядаж л тэднийг илэрхий сөрөг байр суурь баримталдаг болгохгүйг хичээн байжээ.

Тийм бодлого явуулснаар Герман тийм хууль тогтоомж гаргахыг санаачилж, нас хөгшрөхөд тэтгэвэр олгох, ажилчдад нийгмийн даатгал, эмнэлгийн тусламж үзүүлэх хууль гаргаж, бас тэдний амьдралын нөхцөлийг сайжруулах бусад арга хэмжээ авч байжээ.

Аж үйлдвэр эрт хөгжсөн, ажилчны хөдөлгөөний хувьд ахмад Англи энэ талаар олигтой юм хийгээгүй байхад Герман түрүүлж тийм арга хэмжээ авч байжээ.
Ажилчны байгууллага өсөн өргөжиж 1875 онд Социал-демократ намыг байгуулан нэгджзэ. Бисмарк социализмын хүчтэй болж бүхийг хүлцэн тэвчиж чадахгүй байлаа.

Тэр үеэр эзэн хааны амь насанд халдсан хэрэг явдлыг Бисмарк далимдуулан социалистуудыг харгис хэрцгийгээр мөрдөн хавчих болжээ.

1878 онд социалист аливаа үйл ажиллагааг бүрмөсөн хориглосон социалистуудын эсрэг хууль гаргасан байна. Социалистуудын эсрэг нэг ёсны цэргийн дэглэм тогтоож, олон мянган хүнийг улс орноос хөөн гаргаж, шоронд баривчлан хорьжээ.

Хөөгдсөн олон хүн Америкт очиж, тэнд социализмын үзэл санааг нэвтрүүлэгч пионерүүд болжээ. Социал-демократ намыг хүчтэй няцаан цохисон боловч амьдран оршиж чадсан төдийгүй, хожим нь дахин нөлөө бүхий хүч болсон юм.

Бисмаркийн үйлдсэн аллага хядлага тэднийг эцэс болгож чадаагүйгээр барахгүй, Бисмаркийн өөрийн амжилтад улам ч муугаар нөлөөлжээ. Социализмын хүч чадал өсөхийн хэрээр үлэмж их хөрөнгө мөнгөтэй, олон мянган орон тооны ажилтантай том байгууллага болон хувирчээ.

Зарим хүн буюу байгууллага баяжиж аваад хувьсгалч биш болж хувирах явдал байдаг. Германы Социал-демократ нам мөн л тийм замаар орсон ажээ.

Бисмарк амьдралынхаа эцсийг хүртэл дипломат урлагаа хэвээр хадгалсан бөгөөд тэр үеийн олон улсын бодлогод том том жүжгийг тогложээ.

Тэр бодлого нь одоо ч байдаг хооронд нь хатган өдөөх, хууран мэхлэх, айлган сүрдүүлэх арга ажиллагаа байжээ. Түүнийгээ маш нууцгай өнгөлөн далдалж явуулдаг байлаа.

Бисмарк францчууд түүнээс өшөө авах бий гэж айн болгоомжлох учир Австри, Италитай холбоо байгуулж, түүнийгээ Гурвын буюу гурвалсан холбоо хэмээн нэрлэжээ.

Тийнхүү хоёр тал хоёул зэвсэглэж, харилцан өдөөн хатгаж, бие биеэ салахгүй мөрдөн ажих болжээ.

1888 онд залуухан Вильгельм II германы эзэн хаан болжээ. Тэр өөрийгөө их эрх хүчтэй хүн гэж үзэх учир төдхөн Бисмарктай зөрөлджээ.

Тийнхүү «төмөр канцлер» насан дээр гарсан хойноо тушаалаасаа огцорч сэтгэл ихэд гонсгор үлджээ. Сэтгэлийг нь тайтгаруулах гэж түүнд гүн цол хайрласан боловч Бисмарк хаад эздэд гоморхон албан ажлаа орхин, эдлэн газартаа очиж суужээ.

Тэр өөрийнхөө нэг анд нөхөрт: «Би хаад эздийг ихэд өргөмжлөн хүндлэх сэтгэл өвөрлөн албан ажил хийж эхэлсэн юм. Надад хэдийгээр гунигтай ч гэсэн одоо миний тэр санаа улам бүр арилсаар байна.

Би нүцгэн гурван хааны нүүр үзлээ. Тэр болтол сэтгэлд тааламжтай биш!» хэмээн хэлж байжээ.

Өвгөн уур хилэнтэйгээр хэдэн жилийг өнгөрөөгөөд 1898 онд наян гурван насандаа бие баржээ. Бисмарк тушаалаас огцорч, улмаар нас барсан хойно ч гэсэн түүний нөлөө Германд хэвээр, залгамжлагчид нь түүний үзэл санааг баримталсаар байжээ. Гэвч түүний оронд гарч ирэгсэд Бисмаркийг бодвол багахан хүмүүс байжээ.

Tuesday, April 26, 2011

Яагаад ядам хуруунд хуримын бөгж зүүдэг вэ?

* Эрхий хуруу- Эцэг эх.
* Долоовор хуруу- Ах, эгч.
* Дунд хуруу-Та өөрөө.
* Ядам хуруу-Заяаны хань.
* Чигчий хуруу-Үр хүүхэд
Тэгвэл яагаад чухам ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болсон гэдгийг мэдмээр байвал та доор өгүүлсний дагуу хийгээд үзээрэй.


1. Та дунд хуруугаа нугалаад алгаа нийлүүл. Ингэхэд таны хуруунууд ч гэсэн нийлнэ. Яг л хоёр гарынхаа алгыг нийлүүлж байгаа юм шиг, гэхдээ дунд хуруу нугалаастай байна гэдгийг битгий мартаарай. Дунд хуруу та өөрөө гэдгийг дахин сануулъя.


2. Одоо эрхий хуруугаа салгаад үз. Эрхий хуруу эцэг эхийг төлөөлж байгаа. Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн учраас эцэг эх маань хэзээ нэгэн цагт биднийг орхин оддог. Тийм учраас эрхий хуруу салж байна.

3. Харин одоо ах эгч, дүүг төлөөлсөн долоовор хуруугаа салгаарай. Хялбархан салж байгаа биз. Тэд ч гэсэн өөрсдийн амьдралыг зохиохоор мөн л танаас салан холдоно гэдгийг энд харуулж байгаа хэрэг юм.
4. Одоо чигчий хуруугаа салгаад үзье. Үр хүүхдийг бэлгэдсэн чигчий хуруу ч гэсэн салж байгаа биз. Таны хамгаас илүү хайрладаг үр хүүхэд тань ч гэсэн эрт орой нэгэн цагт жам ёсоор таныг орхин одно.

5. Хамгийн сүүлд заяаны ханийн бэлгэдэл болсон ядам хуруугаа салгаад үз дээ. Та ядам хуруугаа огт салгаж чадахгүй байгаадаа гайхаж байна уу? Тиймээ зөвхөн заяаны хань бүхий л амьдралын турш тантай хамт байж жаргал зовлонг хуваалцдаг. Тийм ч учраас таныг хэзээ ч орхидоггүй ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болсон домогтой.

Үнэнч хайрын тэнгэр таныг мөнхөд ивээг.

Уур Бухимдлын Зурхай

Хонь

Хүмүүжилгүй, бүдүүлэг, хуурмаг зангуудаас өөр юу ч таны тэсгэлийг алдуулахгүй. Түүнээс гадна Хонины ордныхон өрсөлдөөн дунд ороод ирэхээрээ амархан бухимдах гээд байдаг талтай. Таныг уурласан үед эртхэн тайвшруулахгүй бол харгис хэрцгий болон хувирч ч болзошгүй. Гэвч эсрэг тал нь ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй, чимээгүй байвал та амархан тайвширдаг. Мөн та түрүүлж уучлал гуйх нь элбэг.

Үхэр

Та ихэвчлэн тайван дөлгөөн байдаг. Учир нь Үхрийн ордныхон сэтгэлийн хөөрлөө удирдаж чаддаг юм. Гэвч таныг хэзээ юунаас болж гэнэтхэн уурлахыг нь хэн ч таашгүй. Тиймээс хааяа уурласан үед нь эргэн тойрных нь хүмүүс юу хийхээ мэддэггүй. Таны зан яг ширүүн бух адил. Үхрийн ордныхонд өнгөрсөн үед хийсэн буруу үйлдлийг нь дахин сануулах, буруутгахад хүчтэй авир гаргана.

Ихэр

Таныг эргэн тойрныхон чинь цовоо цойлгон дуу хоолой, хөгжилтэй араншингаар чинь сайн мэднэ. Та бол хамгийн уйтгартай үдэшлэгийг ч хөгжөөж чадах шидтэн. Харин та уурласан үедээ орилж хашгирч, хэний ч шалтгааныг хүлээж авдаггүй.

Мэлхий

Танд ямар нэг юм таалагдахгүй болвол бушуухан холдож ганцаараа байхыг эрмэлздэг. Гэхдээ энэ нь таныг уургүй хүн гэсэн үг биш юм. Танд бухимдсан үедээ сэтгэлийн хөөрлөө удирдах гэж хичээснээсээ болоод үл ялиг салганах, хөлс дааварах зэрэг үзэгдэл илэрдэг. Таны нүднээс нулимас гарахдаа амархан тул эсрэг талаа өрөвдүүлж, уучлалт гуйлгуулах тал дээрээ гарамгай.

Арслан

Та бол бүх ордууд дундаас биеэ хамгийн сайн барьж чаддаг нь. Гэхдээ энэ байдал нэг талаараа таныг хүйтэн хөндий, чулуу шиг сэтгэлтэй мэт харагдуулах нь бий. Та өөрт таатай санагддаггүй хүмүүсийн дунд байхыг тэвчдэггүй. Мөн ууртай үедээ шүүмжилсэн, буруушаасан өнгө аястай үгсийг маш их хэрэглэдэг.


Охин

Охины ордныхны ихэнх нь зөөлөн, дөлгөөн ааштай хүмүүс байдаг. Гэвч та нарын дунд дүрсхийсэн огцом ууртай ширүүхэн хүмүүс ч бий. Их бухимдалтай үедээ та гартаа ойр байгаа эд зүйлсийг авч шидлэн, орилж чарладаг. Ингэж байгаад шилэнд гараа эсгэх мэтээр өөрийгөө өвтгөх нь олонтаа. Та хэзээ ч ямар ч маргаанд оролцоод хэрэггүй.

Жинлүүр

Жинлүүрийнхэн бол эв найрамдлын билэг тэмдэг. Тэдний ууртай байхыг харсан хүн тун цөөн. Та өөрийн имидждээ их ач холбогдол өгдөг учраас бухимдал таны нүүр царай, зан төрхийг эвдчихвий гэхээс битүүхэн айдаг. Гэвч та ихэнх ордныхонтой бүрэн дүүрэн тааламжтай харьцааг үүсгэж чаддаггүй. Учир нь таны араншид 100 хувь нийцэх хүн ховор. Та зүгээр л өөрөө тэдэнд зохицдог.

Хилэнц

Таны нэр хүндэд халдаж, үл хүндэтгэсэн байдал гаргахыг та тэвчдэггүй. Хилэнцийнхэн гэвч уурлах дургүй. Уурласан үедээ өөрийгөө арчаагүй, өрөвдөлтэй байдалд орж буй мэтээр бодож, түүндээ улам ч бухимддаг. Дүрэлзсэн ууртай үедээ ч намуун өнгөөр ярьж чада боловч нэг задарвал хоолойгоо сөөтөл хашгирч чадна.

Нум

Та их мэдрэмжгүй. Ерөнхийдөө сэтгэлийн хөөрлөө удирдаж чаддаггүй. Та хэн хүн гайхмаар хурдан уурладаг. Гэхдээ бас хэн хүн гайхмаар амархан тайвширдаг. Та үнэндээ ууртай байгаа үедээ дуугаа хураачихдаг. Тэгээд эсрэг талын хүнээ тайвширахыг нь хүлээхээр шийддэг. Дараа нь аядуу зөөлөн дуугаар бүх юмны бурууг өөр дээрээ тохоод, алдаа гаргасандаа уучлалт гуйдаг хүн бол та.

Матар

Хатуу материалист үзэлтэй тань шиг хүнийг эмзэг гэхэд хэн ч итгэхгүй л болов уу. Та гаднаа чанга харагддаг ч үнэн хэрэгтээ эмзэг талаа бусдаас нуун далдлахыг хичээдэг. Та ууртай үедээ ч өөрийнхөө мөн чанар, суурь мэдрэмжээс урвадаггүй. Гэхдээ үнэхээр тэсгэл алдсан үедээ та яах нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй ааштай болдог. Ийм үед та гэмгүй хүн лүү ч уураа гаргаж мэднэ.

Хумх

Та уурлах дургүй. Ямар нэг маргааны үед энхийг сахиулагч нь та болдог. Та нийгмийн дунд биеэ зөв авч явах тал дээр өөрийгөө сайн боловсруулж, төгс байхыг хичээдэг. Хэрэв таныг ихээр уурлуулвал хэд хашгирчихаад, өрөөнөөс гараад явчихна. Бүх юм дууссаны дараа ч тэр бүхэн таны санаанаас гаралгүй уддаг.

Загас

Уурлахаараа хамгийн дур булаам харагддаг ордныхон бол Загас. Та бусдын сэтгэлд сэв хийхээс их айдаг. Харин хэн нэгэн таны зүрхийг шархлуулах гэж оролдвол тэдэнд шанг нь хатуухан хүртээдэг. Та ууртай үедээ бусад бүх хүмүүсийг айгаад салганатал хараалын үгнүүдийг урсгаж чадна. Мөн та бухимдсан үедээ илүү бүтээлч сэтгэлгээтэй болон хувирч, төсөөлөн бодох чадвар илүү сайжирдаг. Та шалтаг сонсох дургүй.

Sunday, April 24, 2011

Yйлийн Yр

Нэгэн өвгөн өөр шиг нь хөгширч газар налан бөхийсөн модны ойр уйлж суулаа. Түрүүхэн нь нэгэн залуу ирж, архины мөнгө нэхээд өгсөнгүй хэмээн цохиж авсан юм байжээ. Хөгшнийг газар унахыг нь харсан хүмүүс яаран гүйн очиж:

-Яасан бэ? Та гайгүй юу? Тэр таныг яагаад ингэж байгаа юм бэ? гэцгээв.
Хөөрхий өвгөн юу ч болоогүй юм шиг байдал гаргахыг хичээн:
-Би өртэй байсан юм л даа. Тэрнийгээ л нэхэж байна. Хийх ёстой л юмаа хийлээ гэв.
Цугласан хүмүүс өвгөнийг босгон таягийг нь гарт нь бариулаад тарцгаав. Бүх хүн явсны дараа болсон явдлыг эхнээс нь дуустал нь ажиглаж байсан өөр нэгэн залуу өвгөнийг сугадан:
-Сэтгэл тань баахан хямарчихлаа. Хоёулаа энэ модны дэргэд жаахан сууцгах уу? Гэхэд:, Өвгөн ядарсан нүдээр залуу руу харн:
-Би энэ модны сүүдэрт суух эрхгүй хүн. Үнэхээр надад тийм эрх байхгүй. Би би .... гээд чимээгүй болов.
Залуу, өвгөний хэлсэн үгийг ойлгосонгүй гайхан зогсож байтал өвгөн эхэр татан уйллаа.
Өвгөн гунигтайгаар:
-Тавиад жилийн өмнө....гээд, би ааваасаа тамхины мөнгө нэхэж, загнасан юм. Яг сая миний хүүгийн намайг зодсон газар...

Залууд хэлэх үг олдохгүй гайхан хэсэг зогсов. Дараа нь ядарсан байдалтай байгаа өвгөнийг машинаараа гэрт нь хүргэж өгье гэв.

Өвгөн тэмтэчсэн алхаагаар цаашлангаа:
-Хэрэггүй дээ хүү минь. Өи алхаад явчихъя даа. Яг л надаар загнуулж гомдсон эцэг минь явган буцаж байсан шиг. Явган явангаа хотын захад байдаг оршуулгын газраар дайран эцгээсээ уйчлал гуйя гэлээ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

http://golden-ages.blogspot.com/ blogoos oruulav

Tuesday, April 12, 2011

Өөрийгөө хайсаар......

Миний тухай хүн ярих нь надад сонин

Мэдэж байгаа юм шиг ярих нь өрөвдмөөр
Мичдээс цаашхи олон оддыг хэн тоолж барах билээ?
Миний сэтгэлийн доторх түмэн бодлыг хэн тааж мэдэх билээ...



Өөрийгөө хайсаар л явна . БИ хэн бэ?Энэ амьдарлын утга учир чухам юу вэ?гэх мэтчилэн...Хар мянган Бодлууд урсаад л..... Гэтэл арай хийж өөрийгөө олох замын дагуух утасны үзүүрээс атгалаа гэж бодож байсан чинь эргээд утасны үзүүрээ алдсан бололтой. Нэг хэсэг яаж амьдарч байснаа ойлгосонгүй. Эргээд эрэлдээ гарахаар шийдлээ. Би сэтгэлийн хөөрөл ихтэй бас чамгүй муухай ааштай ч, дотроо их зөөлөн, уярамтгай хүн л дээ гаднаасаа тэгж харагддагүй байж магад. Хүнд итгэл, Чин сэтгэлийн урам өгөх юм сан гэж их хүсдэг. Гэхдээ Хэрэгтэй гэж үзвэл би хатуу үг чамгүй хэлчихдэг хатуурхаж чаддаг.



Хүн болгон надад таалагдах албагүй. Би ч хүн болгонд таалагдах албагүй /өө сэв хайж элдэв янзаар гоочлохгүй......../

Уг нь Ямар ч хүнтэй найрсаг сайхан харилцаатай чадах чинээгээрээ тус болоод чадахгүй юм аа гэхэд ус болчихгүйхэн шиг л явъя. Хүн л бол хүн бүх хүнтэй л сайхан эвтэй найрсаг нөхөрсөг харьцаж намайг гомдоож, надад муу зүйл хийсэн хүмүүсийг уучилж өршөөж, Хүмүүст аль болох төвөг удахгүй байх юм сан, Ямарваа нэгэн зүйлийн Муу талаас илүү сайн талыг олж харж байх юмсан. Тэр ч байтугай Хөөрхий биднээс ялгаагүй амьтны амь хөнөөсөн мах идэхгүй байя. Намайг гэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүй. Аливаа болсон болоогүй хэрэгтэй хэрэггүй хов жив хэрүүл маргаанаас хол байж, Уужим сайхан сэтгэлтэй байя гэж дотроо их л бодож явдаг Гэтэл хэсэг хугацаанд энэ бүгдийгээ мартаж.


Саран багшийн бясалгалд нэг удаа явж байсан юм.
Бясалгал хүнд Их ухаарал хайрладаг гэх үү дээ Одоо ч бясалгал хийдэггүй л дээ Гэхдээ л их үгүйлдэг Тийм учраас энд тэндээс бясалгалтай холбоотой мэдээлэл уншиж цуглуулдаг. Бясалгал хийдэг хүнийг үнэхээр биширч хүндэлдэг Тийм хүмүүс цаанаа л өөр сайхан ,Уужуу тайван энэрэл нигүүлсэнгүй , хүлээцтэй ухаалаг гээд л тоочиж барамгүй сайхан чанаруудтай. Яагаад ч юм бясалгал хийж байж л Өөрийгөө олох юм шиг. Хааяа бүх юмаа орхиод бясалгал хийгээд явчихмаар санагддаг...............................

Болох юм аяндаа болдог, болохгүй юмыг болгоё гэсэн ч болдоггүй юм...

Цаг нь болоогүй юм байлгүйдээ
.


Оюун санаа бодлоо цэгцэлж цэвэрлье алдаагаа давтахгүй байя л гэж бодож байна даа

Өнгөрсөн......БҮХНИЙГ уучилсан.Өнгөрснөөр биш одоогоор болон ирээдүйг харж амьдрах болно....


/энэ их гоё дуу сонсоод л баймаар /

Сэтгэлдээ нартай яваа нэгнийгээ

Сайхан халуун урмын үгээр тэтгээрэй

Асаж байгаа галын дөл дээр
Усан нулимс унагахгүйгээр
Алтан нарыг чиглэн хамтдаа ургаарай

Атаархлын бараан сүүдэрт даарахдаа
Андынхаа мөрөөр чангахан тэврээрэй
Дэмээр эвлэх хорвоод биесээ
Түшиж явахад гэрэл ойрхон
Түнэр шөнөөр ч саран гийдэг юм шүү дээ

Хүн өөрөө хайрын ургамал

Хайр өөрөө сэтгэлийн бурмаар

Тэжээгдэж
Тэтгэгдэж ертөнцөд амьдрах хүчийг олж авдаг юм

Мөнх амьдрах биш дээ хүний хорвоо дээр
Мөрөөдлөөрөө чи тэр бүхнийг бүтээгээд
Өнгө өнгийн жаргал бүхнийг
Өрөөл бусдад түгээгээрэй
Өөрийн гэсэн бүхнээ мөнхлөн үлдээгээрэй

Хайр дурлал аз жаргал бүхэн бидний замд
Гараа өргөөд чамайг намайг хүлээж байна
Хамгийн гол нь чи тэр бүгдийг
Халуун сэтгэлээр тосож аваад
Хан тэнгэрийн нартай цуг мандаарай
Үг: С.Энхсайхан
Ая: Д.Болд



2011он 4сарын 12

Гүрүжи юу айлдав?


Асуулт: Зарим хүмүүс их дээрэлхүү, ихэрхүү зантай байх юмаа, яаж тэднээс тэнгэрлэг чанарыг олж харах вэ? Би их хичээдэг боловч үнэхээр хэцүү юм. Би яах вэ?

Шри Шри: Хэрвээ та кино найруулагч бол... төсөөлөе л дөө, та бол кино найруулагч. Кинонд янз бүрийн дүрүүд бий. Гол дүрийн баатар, муу санаат дүр, туслах дүрүүд, эмэгтэй гол дүр.

Ямар ч үүрэгтэй байсан та муу санаат дүрийг үзэн яддаггүй. Та кино хийж байгаа тохиолдолд эсрэг талын дүр чинь гол дүртэй адил танд маш чухал, тийм биш гэж үү? Үнэн хэрэг дээрээ эсрэг дүрд тоглосон жүжигчин гол дүрийн жүжигчнээс илүү мөнгө авдаг. Учир нь эсрэг дүрийн жүжигчид тэр бүх хэцүү дүрийг, тэр хэцүү зан чанар, дүр төрхийг бүтээдэг. Тиймээс кино найруулагчид эсрэг дүрээ үзэн ядаад, гол дүрийн эрэгтэй эсвэл эмэгтэй баатартаа дурлаад байдаггүй. Үүнээс огт өөр, найруулагч бүгдэд нь адилхан ханддаг. Тэр оролцогч гэдэг утгаар бүгдэд нь яг адилхан хандана.

Үүнтэй адилаар... зарим хүмүүс иготой... зарим нь игогүй... зарим хүмүүс ногоонд дуртай... зарим хүмүүс хатуу, болхи энэ бүх амтыг амт л даа. Тэд бүгд энэ дэлхийд өнгө нэмж байдаг, энэ дэлхийг улам сэтгэл булаам болгож байдаг. Тэд бүгд бие биенийхээ эсрэг, тэсрэгийг бүрдүүлж байдаг. Дээрэлхүү, ихэрхүү, болхи, гөжүүд хүн огт байдаггүй байя гэж бодоё, тэгвэл яаж номхон даруу, төлөв төвшин нэгнийг үнэлж мэдэх вэ. Дээрэлхүү, ихэрхүү хүмүүс төлөв даруу хүмүүсийг төвийлгөн гаргадаг. Үнэн хэрэгтээ дээрэлхүү, ихэрхүү хүмүүс танд ямар их мунхаг байж болохийг харуулж, анхааруулж байдаг. Тэд мунхагыг үзэсгэлэн болгон харуулж байна, мунхагын үзэсгэлэн нь мэдлэгийг танин мэдэхэд, төлөв дарууг хүндлэн сайшаахад маш чухал үүрэгтэй.

Хэн нэгний тэнгэрлэг, бурханлаг чанарыг олж харах гэж битгий чармай. Тэнгэрлэг өөрөө бүхий л шинж чанарыг агуулж байдаг. Та сэтгэлдээ тэнгэрлэг гэдэг нь эелдэг зөөлөн, гоё сайхан нэгэн байдаг гэсэн ойлголтыг бий болгочихоод эелдэг зөөлөн биш нэгнийг нь тэнгэрлэг гэж харж чаддаггүй. Тэнгэрлэг эсрэг тэсрэгээс бүтдэг, учир нь тэнгэрлэг бүхэл бүтэн юм. Тиймээс, дэлхийг тэр чигээр нь тоглоом мэт, жүжиг мэтээр харж бай, тэгвэл та нүүр дүүрэн инээх чадалтай болно.

Асуулт: Гүрүжи, миний игог яах хэрэгтэйг хэлж өгөөч? Миний амьдралд маш их саад болж байна.

Шри Шри: Зүгээр игогоо чанга тэврэн ав. Байж л байг. Яагаад игонд санаа зовоод байгаа юм бэ? Яагаад игоноос салахыг хүсээд байгаа хэрэг вэ? Амьдрах Урлагт заадаг хамгийн эхний хичээл бол хүлээн зөвшөөрөлт. Та юуг хүлээн зөвшөөрөхгүй байна, тэр хүзүүн дээр чинь гарна... таныг зовооно.

Хүлээн зөвшөөр тэгвэл таныг зовоохоо болино. Сэрээд бүхий л орчлон ертөнцийг хар. Цаг хугацаа бол агуу гэдэг бодит үнэнийг сэрж хар. Цаг хугацаа хязгааргүй, үүнийг өөрийнхөө амьдралтай харьцуулаад хар л даа. Таны амьдралын 60, 70, 80 жил цаг хугацааны хязгааргүй далайн хувьд бол ялихгүй өчүүхэн зүйл. Тэгвэл иго гэж юу вэ? Иго хаана байна? Та юу ч биш. Та хэн ч биш, энэ гариг дэлхийн хувьд ч та өчүүхэн зүйл. Энэ дэлхий цаашид байж л байна. 6 тэрбум хүн, 6.5 тэрбум хүн яг л шоргоолж шиг үхээд л ахин төрөөд л. Тэгээд юу гэж? Таны амьдарч байна уу, үхэж байна уу хэнд хамаатай юм бэ... бүх зүйл дууссан. Тэртээ тэргүй ахиад хэдхэн жилийн дотор л бүх зүйл дуусна. Одоо ч байгаль хамгаалагчид анхааруулж байгаа шүү дээ. Энэ дэлхийн төгсгөл 2012, 1013 он гэхэд ирнэ гэж. Тэгвэл энэ гариг дэлхийд ахиад 5 жил л байна. Эрдэмтэд усны түвшин нэмэгдэж байна гэж ярьж байна, далай тэнгисийн усны түвшин дээшилж, дэлхий дээр маш олон улс орон үүний улмаас аюулд өртөж байна. Таны иго хаана байна? Таны иго гэж юу юм бэ?

Сэрээд бүх орчлон ертөнцийг хар л даа. Сэрж чадахааргүй жаахан нойрмог, лазан байгаа бол иготойгоо нөхөрлө. Байж л байг. Өө, Би маш том иготой баймаар байна.Иго байж л байг. Өөрийнхөө хүссэн хэмжээгэр игогоо ихэсгэ. Битгий эсэргүүцэж тэмц. Таныг сэрээд харах үед чинь, иго өөрөө уусан алга болдог. Хэрэв та сэрэхийг хүсэхгүй байгаа бол иготойгоо хамт унт. Өөртөө хадгал, чангахан барь. Үүнд асуудал байхгүй.

Далимд нь хэлэхэд та өөрийгөө иготойгоо байна гэж мэдрээд, игоноос салах гэжхүсэх нь хамаг зовлон бэрхшээлийн эхлэл байдаг. Энгийн бай. Энгийн байгалынхаараа байх нь игоны ерөндөг болдог. Өөрөөр хэлвэл мунхаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Яагаад та мунхаг байж болохгүй гэж? Тэртээ тэргүй та мунхаг. Та оршихуйтайгаа биш, ухамсартай биш бол тэртээ тэргүй л хэн нэгэн таныг мунхаг, тэнэг гэж дуудна. Учир нь танаас илүү ухаантай, цэцэн сэргэлэн хүн байгаа шүү дээ... тэдний нүдээр бол та яасан ч байсан мунхаг л харагдана. Хэрвээ та ухамсартайгаар өөрийнхөө мунхаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл таны энэ бэрхшээл аяндаа алга болно.

Би үүнийг хүн бүр амьдралдаа тоглох ёстой чухал дүр гэж боддог. Хэсэг хугацаанд мунхаг болж жүжиглэх... тэгвэл та хэн нэгэн таныг мунхаг гэж дуудахаас айхааргүй болно. Игоны хамгийн том хуяг дуулга бол хэн нэгнээр тэнэг, мунхагаа дуудуулахыг хүсдэггүй явдал. Тэгэхээр та өөрийнхөө нүдээр мунхаг гэдгээ харж чадвал иго ууршчихдаг. Ингээд л боллоо... үгүй бол улам өсөж томроно... хязгааргүй.

Миний бодлоор энэ бол хамгийн шилдэг арга. Өөрийнхөө нүдээр... та сэтгэлдээ, дотроо бол өөрийгөө мунхаг гэдгээ мэддэг хэрнээ түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Огтхон ч зөвшөөрдөггүй. Та өөрийнхөө мунхаг гэдгийг харуулахыг, мэдэгдэхийг хүсдэггүй. Ганцхан өдөр юунаас ч санаа зоволгүйгээр бүтэн тэнэг болж жүжиглээд үз. Тэгвэл таныг өдөр шөнөгүй зовоогоод байгаа энэ игоноосоо чөлөөлөгдсөнөө харах болно. Алиа салбадай бол. Ганц л өдөр, тэгвэл та их энгийн, өөрийнхөөрөө байж чадна. Хаалттай хаалганы цаана алиа салбадай байгаад ямар ч нэмэргүй... гадаа гудамжинд. Алиа салбадай шиг байхыг чинь олон зуун хүн харахаар... тэгээд тэд таныг "Хөөе, тэнэгээ" гэж дуудаг, хүмүүсийн инээдэм, шоглоом бол. Үнэхээр ингэж чадвал та тэр өдрөө ч амар амгаланг олох болно.

Асуулт: Хүндэт Гүрүжи, бусад хүмүүсийн сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс өөрийгөө яаж хамгаалах вэ? Би маш их мэдрэмтгий учир бусдын сөрөг сэтгэлийн хөдөлгөөнд их хурдан цочирддог.

Шри Шри: Та өөрөө ийм их эерэг хүн юм чинь ямар ч сөрөг сэтгэлийн хөдөлгөөнтэй тулсан түүнийг нь эерэг болгож хувирга. Битгий ай. Бусдын сөрөг сэтгэлийн хөдлөгөөнөөс бүү ай. Та мэдэхгүй шүү дээ. Сөрөг нөлөө хэзээ ч ирж болно... сэрүүн байхад, зүүдэлж байхад эсвэл бүр унтаж байхад. Гэхдээ унтаж байх үед чинь танд нөлөөлдөггүй, тийм биз дээ? Учир нь та өөрөө мэдэхгүй байна, унтаж байх үед чинь дэлхийн хаанаас ч, ямар ч сөрөг сэтгэлийн хөдөлгөөн ирсэн таныг нэвт гараад явчихна.

Танд сөрөгийг эерэг болгож хувиргах чадвар бий. Та эерэг эсвэл сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс хамаагүй илүү. Юу ч таныг хөндөж чадахгүй. Үүл хад чулууг яаж ч чадахгүй шүү дээ. Хад чулуу шиг бай. Харин сэтгэлийн хөдөлгөөн бол үүл, үүлс ирээд хадны оройг зөөлхөн шүргээд л яваад өгдөг. Уулсын орой дахь ямар ч хад асга үүлнээс айж "Өө яанаа, хар үүл ирж байна" эсвэл "Өө, цагаан үүл. Би хайртай" гэж хэлдэггүй. Чанга хатуу бай. Та бол гэрэлтэж буй нар.

Та бол энерги, эрч хүчээр гэрэлтдэг. Сөрөг зүйлс бол үүл, үүлс. Түүнийг ажигла, мэд. Хэн нэгэн уурлаад л өнгөрнө, гэтэл тэр хүний уурласан уур таны сэтгэлд тээглэдэг. Дотор чинь бухимдал, ундууцал бий болж эхэлнэ, үүнийг үүл харж буй мэт ажиглаж хар. Наргиан инээдэм болго, үгүй бол гүнзгий амьсгал аваад 'Хххммммм' гэж хэл. Гэхдээ өдөржин ингэж хэлэхгүй шүү. "Өө, сөрөг энерги ирж байна, алив би хххммммм гэе". Хэнрүү ч харсан хххммммм гээд байх юм бол тэд удахгүй таныг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэнэ шүү.

Та ажигла... хар. Ингэвэл та сэтгэлийн хөдөлгөөнүүд ирээд хормын дотор л алга болж буйг харах болно. Тэд таныг бүрхэж авч буй мэт санагдвал хоёр, гурван удаа гүнзгий амьсгал аваад гарга, хааяа хххммммм авиаг унш. Сөрөг энерги хувирч өөрчлөгдөж, алга болж буйг та харна. Бусдын сөрөг байдлаас битгий ай.

Асуулт: Би хийж буй үйлдлээ зөв эсэхийг яаж мэдэх вэ? Магадгүй зүгээр хүлээх нь, аливаа юмс өөрсдийн цаг хугацаандаа болохыг хүлээх нь дээр юм болов уу?

Шри Шри: Танд асуулт байна. Бас танд хариулт нь ч байна. Хийж буй үйлдлээ зөв гэдгийг яаж мэдэх вэ? Үр дүнг нь хүлээ. Зарим үр дүн тэр даруйдаа харагддаг. Харин зарим нь... аливаа үр дүн цаг хугацаа нь болохоор харагддаг. Та юуг чухалчлах хэрэгтэй бэ гэхээр таны тухайн зүйлийг хийе гэсэн санаа тань зөв байсан уу гэдгийг харах. Уг санаа зөв бол үйлдэл нь үргэлж шулуун байдаг. Харин уг санаа нь ямар нэг атгаг зүйл агуулсан бол үйлдэл нь хэдийгээр өнгөн дээрээ сайн юм шиг харагдавч сайн үр дүнг өгдөггүй.

Асуулт: Бидний өдөр тутмын амьдралд advaita болон bhakti хоёулаа хэрэгтэй. Бие биетэйгээ зөрчилдаж буй мэт энэ хоёрыг өдөр тутмын амьдралдаа яаж үр дүнтэйгээр хослуулах вэ?

Шри Шри: Амьдрал зөрчил, эсрэг тэсрэгээс бүтдэг... заримдаа та хүйтэн зайрмаг иддэг хэрнээ заримдаа халуун цай уумаар санагдана. Та надаас би яаж хүйтэн зайрмаг болон халуун цайг уух вэ гэж асууж байгаатай адил. Хоёулаа л амьдралын нэг хэсэг. Та хоёуланг нь хүсэж байгаа. Хааяа энэ нь... хааяа тэр нь.

Эсрэг тэсрэг зүйлс байх ёстойгоороо л таны амьдралд байгаа, угаасаа байгаль өөрөө тийм. Атомын төвшинд авч үзвэл ерөөсөө ганц л биет бий, бүхий л орчлон ертөнц тэр чигээрээ ганц л материас үүссэн. Харин молекулын түвшинд бол өөр, хоёрдмол чанартай болоод ирнэ. Молекул бодит үнэн оршдог зүйл. Үүнээс хоёрдмол буюу олон ургалч бас бодит үнэн. Энэ олон зүйлээс эргээд нарийсч гүнрүү нь орвол та ахиад нэг хэвийн, нийтлэг байгаа зүйлийг олно. Тэр бол нэгдэл, атомын төвшин дэхь нэгдэл. Энэ ч бас бодит үнэн зүйл.

Жижиг хэсэг болох атомын нэгдмэл нэг чанар нь бодит үнэн ба молекулын бүтцийн олон ургалч чанар ч бас бодит үнэн. Тэд нэг газар, нэг цаг хугацаанд зэрэгцэн оршиж байна.

Үүнтэй адилаар bhakti буюу хайр, итгэл бишрэл нь ажиглалттай хамт зэрэгцэн оршдог. Энэ бүгд нэг... учир нь bhatki буюу итгэл бишрэл нь үйлдэл биш. Энэ нь сэтгэлийн нэг төлөв, сэтгэлийн хөдөлгөөн ч биш. Bhakti бол аливаа бодьгалын төрөлх мөн чанар. Энэ бол сэтгэлийн хөдөлгөөний оргил бөгөөд төрөлх дүрийн тань мөн чанар. Тиймээс маш олон янзаар, үнэн бодитоор илэрхийлэгддэг боловч хэзээ ч устаж алга болохгүй.

Үнэн хэрэгтээ итгэл бишрэл нь нэгдмэл байдал эсвэл advaita-г огт үгүйсгэдэггүй.

Асуулт: Би зорилгодоо хүрэх урам зориг хаанаас яаж олж авах вэ?

Шри Шри: Юуны өмнө, та өөрийгөө зориггүй ээ гэж бодож байгаа хэрэг үү? Тэгвэл хамгийн түрүүнд та өөртөө юу байгааг мэддэггүйгээ мэд! Та өөртөө байхгүй гэж бодоод, түүнийг бий болгох гэж оролдож буй оролдлого чинь ямар ч нэмэр болохгүй.

Дараагийн зүйл. Танд байгааг та өөрөө мэддэг. Танд урам зориг байгаа хэдий ч хийе гэснээ хийж чаддаггүй. Тэгвэл танд айдас бас байна. Ганцаараа биш гэдгээ мэд. Тэнгэрлэг тантай хамт байгаа... агуу хүч бол таны хамгийн том давуу чанар. Ойлгов уу?

Асуулт: Хэрэв бүх зүйл өөрчлөгдөн хувьсаж байгаа юм бол тэр хүршгүй, хувирашгүй зүйл нь юу юм бэ?

Шри Шри: Бүх зүйл мөнх биш. Энэ бол яг одоо байгаа байдал... үүнийг мэдэж байж л тэр зүйлийг олж мэдэж чадна.

Юмс мөнх биш гэдгийг харахад, мэдэхэд амархан. Тэгээд энэ ойлголт чинь эргэлзээгүй болсон үед юмс мөнх биш, өөрчлөгдөж байна гэдгийг олж харж буй харьцуулах цэгээ хар. Бүх зүйл өөрчлөгдөж байна гэдгийг мэдэхийн тулд тэдгээр юмсыг харьцуулж харж буй нэг хөдөлгөөнгүй цэг байх ёстой. Бүх л зүйлс өөрчлөгддөг юм бол ямар нэг өөрчлөгддөггүй, тонтонги цэг байхаас өөрөөр юмс өөрчлөгддөг гэдгийг мэдэх арга байхгүй. Хэзээ та юмс өөрчлөгддөг гэдгийг ухаарна тэр үедээ дотогшоогоо эргээд нэг өнгий, та ер бусын нэгэн зүйл байгааг олж харна... үнэхээр гайхамшигтай бас хэзээ ч өөрчлөгддөггүй зүйл.

Энэ бол шууд мэдрэх мэдрэмж биш. Ади Шанкара, Адайта философын үндэслэгч, үүнийг апарокшанубути-шууд бус мэдрэмж гэж нэрлэсэн байдаг. Парокша гэдэг нь шууд бус гэсэн үг. Анубути гэдэг нь шууд бус биш мэдрэмж гэсэн үг.

Та үүнийг шууд мэдэрч чадахгүй, шууд бусаар ч бас. Энэ ч биш, тэр нь ч биш. Та бариж авч чадахгүй, бас орхиж хаяж ч болохгүй. Хэн ч хаяж чадахгүй. Тэгсэн хэрнээ хэн ч бариад авч чадахгүй. Тэр зүйл жинхэнэ нууц хэрнээ, бүхий л амьдрал мөн тэр л зүйл.

Хэн ч би амьдралдаа хэзээ ч унтаж байгаагүй гэж хэлж чадахгүй, тэгсэн хэрнээ хэн ч би нойр гэж юу вэ гэдгийг мэднэ гэж хэлж чадахгүй. Та болж өнгөрснөөс туршлагаараа мэддэг, мэдэрдэг хэрнээ бас мэдэхгүй. Нойр гэдэг тэр зүйл... нойрыг бий болгож буй учир шалтгаан, яг унтаж буй тэр үе, таныг нориноос сэрээж буй тэр зүйл энэ бүгд жинхэнэ чи буюу таны төрөлх дүр. Маш нууц зүйл хэрнээ, түүнгүйгээр та оршиж чадахгүй. Түүнгүйгээр амьдрал, тогтнил гэж тэр чигтээ байхгүй хэрнээ хараахан мэдрэгддэггүй бас мэдэгддэггүй.

Мэдлэгээр, ивээл өршөөлөөр л жинхэнэ чи-ийн тухай, төрөлх дүрийнхээ тухай мэдэж болно.

Асуулт: Баярлалаа Гүрүжи, өнөөдөр би таныг инээмсэглээд машинаас бууж байхыгхарсан. Яг тэр мөчид би энэ амьдралыг бас таныг хайрлах маш их хайрыг мэдэрсэн. Цаг ямагт яг үүн шиг мэдрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

Шри Шри: Тэр мөчүүдийг зүрхэндээ нандигна. Тэр цаг хугацааны төлөө шунаж хүсэх хэрэггүй. Шунаж хүсэх нь улам саад болдог, харин тэр хайр бялхсан мөчүүдээ нандигнах нь илүү үр дүнтэй.

Амьдралд тань хэд хэдэн удаа оч гялалзах мэт, ус оргилох мэт мөчүүд тохиолдно. Усны хаалт тавигдаж, ус оргилж эхлэх тэрхэн мөч үнэхээр гайхалтай сайхан бас маш их чухал байдаг. Хэрэв тэр оргилуур хэдэн цагийн өмнөөс оргилж байсан бол та анзаарах ч үгүй. Үүнтэй адилаар халуун устай ваннд орсон эхний мөчид бие сайхан амарч таашаал авдаг, 5-10 минут байсны дараа тэр мэдрэмж ор сураггүй болно. Ялгааг мэдэрч буй эхний хэдхэн мөч маш их үнэ цэнэтэй шүү. Энэ л мөчүүдийг зүрхэндээ нандигнах хэрэгтэй.

Асуулт: Хүн бие барсны дараа яадаг вэ? Бид үхээд хаачих вэ?

Шри Шри: Энэ асуултыг маргаашд үлдээе.

http://aol-mongolia.blogspot.com/ орчуулсан Багш Болортуяа

Monday, April 11, 2011

Өөдрөг, өнгөлөг яваа бүсгүйчүүд энэ зарчмыг баримталдаг

1.Алдаагаа даван туулж сур
Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна. Алдаан дээрээ бус, дахин давдахгүй байхад анхаар. Түүнчлэн амьдралд шинэ эргэлт болсон зүйлээс ч гаргах \’D дагавараар нь гунгааж сур. Жишээ нь чи нөхрөөсөө салсан бол амьдралынхаа 5 жилийг хэрэггүй амьтантай өнгөрөөснөө уучилж боломгүй алдаа гэж тооцож байгаа. Үүнийгээ өөрөөр дүгнэх гээд үзээч. Мэдээж чи багагүй туршлага суусан болохоор дараагийн байдал шал өөр болно. Одоо бол чи аливаа асуудал ямар үр дүн авчрахыг мэддэг болсон учир алдаагаа давтахгүйн тулд боломжтой бүхнийг хийнэ.
2.Бүгд муу байвал сайны тухайд бод
Эргэн тойронд дайсагнал байгаа боловч эцэстээ тэр бүхнээс эерэг талыг олж болно. Хүлээцтэй хандвал та хэзээд ялагч байх болно.
3.Данс хөтөлж бай
Зүгээр ч нэг данс биш, маргааш бүтэн сайнд, ирэх долоо хоногт, дараагийн сард юу хийхээ цэсэнд бичээд гүйцэтгэх хэмжээгээр нь хураангуйлж бай. Цэс гэдэг нь зөвхөн данс байх зорилготой биш учир хэд хэдэн цэстэй байх нь өөрийнхөө өмнө буруутай болохоос таныг аварна гэж сэтгэлзүйчид үздэг. Тиймээс нүдэнд байнга харагдахаар газруудад төлөвлөсөн зүйлүүдээ жижиг хуудаснуудад бичээд наачих нь тун ашигтай.
4.Юун дээр чи цаг алддагаа шинж
Цагийг алдах ёсгүй. Жишээлэхэд ажлын цагаар найзтайгаа утсаар бүү чалч, харин дасгалын заал юмуу бассейнд түүнийгээ аваачвал эрүүл мэндэд ч хэрэгтэй. Оройн хоолны дараа бүх гэрийнхнийхээ сав суулгыг угаах гэж ядаж байхын оронд одооноос эхлэн “хоол идсэн гартай хүн бүр ээлжилж угаана” гэсэн хүмүүжлийн шинэ хөтөлбөр дэвшүүллээ гээд орхиж сурах юм бол хагас жил ч хүрэхгүй хугацаанд хөтөлбөр чинь хэрэгжсэн байх болно.
5.Шийдсэнээ хэрэгжүүл
Чи амтлаг зүйл идэхгүй байхаар шийдсэн бол идэхгүй л байх хэрэгтэй. Энэ бол хийрхлийн нэг удаагийн салхи биш, сайтар бодсон шийдвэр , гэж өөртөө хэл. Тэгээд хүнсний лангууны дэргэдүүр нүд анин өнгөрөх бус дэргэд нь удаан зогсож энэ жигнэмгүүд чиний ходоодонд орохоороо ямар гээч муухай бодис болон хувирдгийг тодруулан бодох хэрэгтэй. Удаан зогсох тусам сайн ойлгох болно. “Та хүсч байна уу?” гэсэн худалдагчийн үгэнд “Зүгээр баярлалаа. Би амттаныг ойшоодоггүй юм” гэж хүйтнээр хариулаад гарч яв. Энэ дасгалыг 3-4 удаа давтаад та илэрхий амрах шиг болж бялуунууд хорхойн чинь хүргэхээ болино. Гол нь та өөрөөрөө бахархаж, хэлснээ хийдэг ховорхон хүмүүсийн нэг болж чадна. Хамгийн гол нь чи шийдсэнээ л хийх ёстой.
6.Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хуримтлуул
Амьдрал эгэл хэсгээс бүрддэг. Чамд уйтгартай мэт санагдах хийгдээгүй бяцхан зүйлсийг хуримтлуулахгүй байхыг хичээ. Тэднийг шуурхайлан хйгээд л бай. тэгвэл чи амралтын өдрөө тавтай өнгөрөөж, утсаар ажил ярихгүй, угаалга хийхгүй, харин ханьтайгаа орондоо хэвтэх завтай болно.
7.Ирээдүйнхээ тухай төсөөлөлтэй бай
Зорилго нарийн байх тусам гүйцэтгэгдэх магадлал өндөр байдаг. Жишээлэхэд орой чи диван дээр хэвтээд энэ жил яавал англи хэл сураад бас жолоочын үнэмлэхтэй болох вэ гэж бодож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ чи хатуу шийдээд 11 сард ойролцоо байгаа авто сургуульд хандаж 12 сард суралцахаар тохиролцсон байх жишээтэй. хүн нэгэнт төлөвлөсөн зүйлээ хийх магадлал өндөр байдаг. Мөн төрөхөд бэлдэх, машин худалдаж авах, албан тушаал дэвших, бага насны мөрөөдлөө биелүүлэх зэрэг хугацаагаа багцаалдаг байх нь ашигтай.
8.Зорилгоо багцалж тодорхойл
Чамд шаардагдах зүйл олон байж болно. Хуудас цаас аваад энэ насандаа амжуулахаар үнэхээр мөрөөддөг зүйлсээ “Миний зорилго” гэсэн гарчигтайгаар бич. Нэлээд хэдэн жижиг зорилго нийлээд ганц зорилго болж ч болох шүү дээ. Зорилгоо биелүүлж чадаагүй ч санаа зовох хэрэггүй, ямар ч байсан чи хийсэн шүү дээ. Юу ч хийгээгүй залхуу новштой адилхан байгаагүй учир. Амжуулаад ирэхийн цагт цааш өөр ихийг хиймээр санагдаж байнга урагшаа давшиж, амжилтандаа урамших болно.
9. Өөртөө хувийн өндөр түвшин тогтоо
Илүү сайн гэгдсэн жижиг зүйлсийг бүү орхи гэж өөртөө байнга ярьж бай, жижиг байтугай өчүүхэн зүйлийг ч бүү орхи. Дургүй гээд зүгээр байж байхын оронд ажил чийь таалагдахгүй байвал өөр газар оч. Өөрөө өөрийгөө хамгаалж, хүссэнээ хийж сур. Чиний нэг сайн нөхөр чинь “чиний энэ ажил хэнд хэрэгтэй юм бэ?” хэмээн чиний ажлын тухай утгагүй зүйл ямагт хэлдэг байж болно. Энэ нь чамайг доромжилж байгаа бол “Үүнээс хойш ажлын тухай яриа хориотой” гэж хэлээд бүтэхгүй бол таг дуугүй болох хэрэгтэй. Тохирох няцаалт өгөх чадварыг сэтгэл зүйчид өөрийгөө хүндэтгэх ёс гэдэг юм. Энэ нь чиний хууль ёсны эрх бөгөөд жинхэнэ амжилт нь өндөр зэрэглэлийн хүнд л олдоно гэдгийг санаж яв.
10.Ажил үйлсээ эргэцүүлэн тунгаа
Дэмий бүү тэнэглэ. Долоо хэмжиж, нэг огтол гэсэн ардын цэцэн үг бий. Энэ үг хувцас авхаас эхлээд хадамд гарахад хүртэл хамаарна. Иймээс ямар нэг зүйлийг хийхдээ урьдаар хэдэн асуулт өөртөө тавь.
- Хэрэв би үүнийг ганц өдөр ялгаад тавьчихвал маргааш ялгах хүсэл дахин төрөх үү? Үүнийг би хийсэн нөхцөлд дор хаяад юу авах вэ? Сайндаа юу авах вэ?
- Юу ч хийхгүй бол яах бол? Чухам эцэстээ би юутай болох вэ? Тэр ч байтугай юу алдах бол гэх мэтчилэн байнга дүгнэлт хийж бай.
11.Сайхан амьдрахыг хүсвэл хөдөлгөөнтэй байж сур
Ажил чинь бүтэхгүй байвал өөр ажил ол. Чамайг өөр хаа нэгэн газар маш том амжилт хүлээж байж ч болох шүү дээ. Шинэ хархүүтэй өмнө нь учраа ололцоогүй бол тэр л биз, бусдаар дамжаад ч болов аятайхан боломж гарах байлгүй. Тиймхэн юманд шаналж суухийн оронд илүүдэл жиндээ санаа зовж аэробикаар хичээллэж эхэл.
12.Эрхэмлэх цагаа өдөр бүр онцгойлон зааглаж бай
Үүний тулд ойрын үеийн төлөвлөгөөгөө сайтар бод. Шинэ бүртгэл гаргаж, хийсэн зүйлээ тунгаан, хуучин заримыгаа дар, бүхнийг шүүн тунгаа.
~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~