Хуудас

Translate

Энэ блогоос хайх...

Facebook

Эгэл Оршихуй

Promote Your Page Too

Бүлээхэн амьд явснаас ~ Халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдарлаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ
~ Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач ! ~ Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Thursday, September 30, 2010

Эмэгтэй хүний эрхэмлэвэл зохих ёсон

Эмэгтэй хүний эрхэмлэвэл зохих ёсон

Биеийн хэмжээг нь өргөн нарийн, өндөр намаар нь төөлж, ухааны цэнг нь үл тоох хэв загвар хууль дүрэм мэт оршин тогтнох болжээ. Yүнтэй холбогдож, тураах, таргалуулах, өндөр болгох, гоо сайхны мэс засал гээд эрүүл мэндээр тоглоом хийх шахсан сөрөг бизнесүүд гарсан. Царайны сайхнаар цай сүлдэггүй гэдэг үгийг хэлбэл шоолуулж, өвөг дээдсээсээ баримталсан үнэт зарчим ад үзэгдэх юм.

Эмэгтэй хүний эрхэмлэвэл зохих ёсон

Гэвч... эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?

Эмэгтэй хүний эрхэмлэх есөн зүйл

  • 1. Yйлэнд уран
  • 2. Yгэнд цэцэн
  • 3. Yрдээ энэрэлтэй
  • 4. Yргэлж цэмцгэр
  • 5. Ханьдаа түшигтэй
  • 6. Хадамдаа элэгтэй
  • 7. Найранд дуутай
  • 8. Настанд өргөлтэй
  • 9. Нартад буянтай

Сайн болоод сайхан эмэгтэй гэдэг яриа хөөрөө, хөдлөл байдал нь аядуу зөөлөн, хэний ч сэтгэлд нийцэх, хатуу ширүүн үг хэлэхийг тэвчдэг, юм бүхэнд эв зүйг эрхэмлэдэг, хүнийг их бага гэж ялгахгүй, тэднээс үг сонсохыг хичээдэг, ахлах захлах ёс горимыг барьдаг, санаа сэтгэл шулуун, нэг барьсан чигээ хэзээ ч алддаггүй, эрдэм боловсрол эзэмшээгүй ч амьдралын ухаан, харилцахуйн ёсыг сайн мэддэг, хүнд тусархуу, харахад нүдэнд дулаан, сэтгэлд аятай байдаг байна. Жинхэнэ сайхан бүсгүй зүс царайнаасаа илүү, сэтгэлийн сайхан ихтэй байдаг.

Муу болоод муухай эмэгтэй гэдэг гэр орон нь тохь тух муутай, ямарваа ажилд хойрго муу, бусдын хүч хөдөлмөрийг завшихыг боддог, удам дамжсан буюу архаг хууч өвчтэй, эх нөхөртөө хайр халамж муутай, зугаа цэнгэлд хэт дуртай, бардам дээрэлхүү зантай, магтуулах, өөрийгөө дээгүүр бодох дуртай, юмны учир холбогдлыг ухаж ойлгохын оронд өөрийн бодсон санаснаар муйхарлан зүтгэх, хуурч мэхлэх дуртай, намба хөдөлгөөн тааруу, ширүүн дориун алхаа гишгээтэй, хувцасны хэв загварын хойноос хөөцөлдөхөөс биш, биедээ таарч тохирсон эсэхийг бодох нь бага байдаг байна.

~Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл
Чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг
харуулаарай~